Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Фурадонин СР 100
Худалдааны нэр
Англи
Нитрофурантоин
Үйлдвэрлэгч
Incepta Pharmaceuticals Limited
Гарал үүслийн улс
Бангладеш
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Нитрофурантойн®, Nintoin®

Савлалт:

о Нинтоин шахмал: шахмал бүрд 100мг Нитрофурантойн USP агуулагдана.

о Нинтоин SR капсул: капсул бүрд 100мг Нитрофурантойн USP агуулагдана.

о Нинтоин    суспенз:    5мл    суспенз    бүрд    25мг    Нитрофурантойн    USP агуулагдана.

Үйлдэл:

о   Нитрофурантойн нь бөөр шээсний замын халдварын үүсгэгчүүдийн эсрэг

сонгомол үйлдэлтэй.

о   Шээсэнд өндөр концентрацитай хүрдэг ба харин шээс хүрэн бор өнгөтэй

болох нь бий.

о   Нитрофурантойн        нь        бактерийн        рибосомын        уургийг        болон макромолекулуудыг  идэвхигүйжүүлдэг  бөгөөд дараах  бактериудын  эсрэг нөлөөлнө.Үүнд:

Гр(+) аеробууд Staphylococcus saprophyticus, Coagulase-negative Staphylococci-ууд (Staphylococcus epidermitis-г оролцуулаад), Enterococcus faecalis, staphylococcus aureus, streptococcus agalactiae, Group D streptococci, Viridan-ийн группийн streptococci-ууд,

Гр(-) аеробууд буюу Escherichia coli, Citrobacter amalonaticus, citrobacter diversus, citrobacter frendii, klebsiellaoxytoca, klebsiellaozaenae-уудын эсрэг идэвхитэй үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:

о   Нитрофурантойн нь ихэвчлэн бөөр шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэнэ.

о   Тэсвэржсэн Escherichia   coli, Enterococci, staphylococcus aureus, staphylococcus saprophyticus болон klebsiella болон Enterobacter-уудыг үүсгэгчүүдэд хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга

Нитрофурантойны шахмал:

о  Нитрофурантойны шахмалыг хооллох  үед  ууж хэрэглэх нь  зохимжтой.

Насанд хүрэгчдэд 50-100 мг аар өдөрт 4 удаа уух (бага тунгаар бөөр шээсний замын хүндрээгүй халдварын үед хэрэглэнэ.)

о   Эмчилгээ багадаа 3 хоногоос 1 долоо хоног хүртэл хугацаагаар эсвэл шээсэнд үүсгэгч тодорхойлогдохгүй болох хүртэл хэрэглэнэ.

о   Насанд  хүрэгчдийн бөөр шээсний замын халварыг дарангуйлах урт хугацааны эмчилгээнд хэрэглэх үедээ унтахаас өмнөх уух тунг 50-100 мг- аар буулгах нь тохиромжтой.

Нитрофурантойны SR капсултай:

о   Нитрофурантойны SR капсултайг хооллох үед ууж хэрэглэнэ.

 

о Насанд хүрэгсэд болон 12 оос дээш насныханд 100 мг капсулыг 12 цагаар 7 хоног ууна. Шээс бэлгийн замын мэс ажилбар хийх өдөр 1 ширхэгээр 2 удаа хэрэглээд цаашид 3 өдөр дараалан хэрэглэнэ.

Нитрофурантойны суспөнз:

о   Хүүхдэд 5-7мг  /кг/ өдөр-өөр тунг өдөрт 4 хувааж ууна.

о   Хүүхдийн жинд тохируулж тунг тооцоолсон хүснэгтийг доорхи хүснэгтээс харна уу.

 

Биеийн жин кг-аар

Цайны халбага (5мг)

7-11

1/2 буюу (2,5мг)

12-21

1 буюу (5мг)

22-30

1 уг буюу (7,5мг)

31-41

2 буюу (Юмг)

о   Эмчилгээний 1 дахь долоо хоног хүртэл үргэлжлүүлэх хэрэгтэй бөгөөд 3 дахь хоногоос шээсэнд үүсгэгч тодорхойлогдохгүй.

о   Хүүхдэд урт хугацаанд халдвар дарангуйлах зорилгоор 1мг/кг/өдөр тунгаар өдөрт 1-2 хувааж өгөх эсвэл 4 хувааж уулгаж болно.

Хориглох заалт

о   Анури, олигоури, архаг болон цочмог бөөрний дутагдалтай үед хэрэглэхгүй.

о   38-42 долоо хоногтой жирэмсэн эхэд хэрэглэхгүй бөгөөд төрөлтийн явцад хэрэглэхгүй заалттай.

о   Нитрофурантойнд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.

Болгоомжлол:

о  Цочмог  болон цочмогдуу явцтай уушгины эмгэгүүдийн үед нитрофурантойныг үргэлжлүүлэн хэрэглэхгүй.

о Ходоодны хүчил  бууруулах   эмүүдэд   агуулагдах магнийн трисиликатыг нитрофурантойнтой хамт хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө:

Огиулж бөөлжих, толгой өвдөх гаж нөлөө олонтаа тохиолдож болзошгүй, гүйлгэлт суулгалт, хоолны шингэц муудах, хэвлийгээр базлах, өтгөн хатах, хий огих, толгой эргэх, нойрмоглох зэрэг гаж нөлөө цөөн тохиолдолд илэрч болзошгүй.

Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэх:

о   Жирэмсний категори В, жирэмсэн эхэд  хэрэглэсэн судалгаа байхгүй, заалттай үед нитрофурантойныг хэрэглэж болно.