
Хэрэглэх заавар
LEXA
ЛЕКСА
Найрлага : Нэг хальсан бүрхүүлтэй шахмал бүрт:
Левофлоксацинтай эквалент левофлоксацин хэмигидрат...........500 мг
Эм судлалын үйлдэл :
Левофлоксацин офлоксациний оптик S- (-) изомер юм. Энэ нь нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй. Левофлоксацин грам эерэг болон грам сөрөг нян ялангуяа анаэроб нянд идэвхитэй нөлөөлдөг. Үүнээс гадна Левофлоксацин нь Chlamydia pneumonia ба Mycoplasma pneumoniae нянгийн эсрэг идэвхитэй нөлөө үзүүлдэг. Левофлоксацин нь нянг дарангуйлах концентрацтай тэнцүү эсвэл бага зэрэг их тохиолдолд ихэвчлэн бактерцид үйлдэл үзүүлдэг. Левофлоксациний үндсэн механизм нь ДНХ-ийн II-р хэлбэрийн топоизомераз болон гираз ферментийг дарангуйлах юм. Үүний үр дүнд нянгийн ДНХ-ийн репликаци болон транскрипци саатдаг.
Хэрэглэх заалт :
Лексаг хурц хэлбэрийн синусит, архаг бронхитын үеийн цомог хэлбэрийн нянгийн гаралтай хүндрэл, түгээмэл тохиолдох уушигний хатгаа ( пенициллинд тэсвэртэй Streptococcus pneumonia ), хүндэрсэн болон хүндрээгүй арьс, бөөр шээсний замын халдварууд, нянгийн гаралтай архаг түрүү булчирхайн үрэвсэл болон хурц хэлбэрийн пиелонефрит.
Цээрлэлт :
- Хинолины бүлгийн эм, Левофлоксацин болон бусад найрлагад хэт мэдрэг өвчтөнд
- Эпилепси өвчтэй хүнд
- Фторхинолины шалтгаант шөрмөсний гэмтэлтэй гэсэн өвчний өгүүлэмжтэй өвчтөнд
- 18-с доош насны хүүхдэд
- Жирэмсэн эмэгтэй болон хөхүүл эхэд тус тус хэрэглэхгүй.
Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт
- Левофлоксацинийг бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Нарны туяа болон гэрэлд ил тавихаас зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ гэрлийн нөлөөгөөр үүссэн хорт бодис хүний арьсанд өөрчлөлт үзүүлсэн тохиолдолд эмчилгээг зогсоох хэрэгтэй.
- Левофлоксацин нь машин жолоодох болон машин техниктэй ажиллах чадварыг бууруулж болзошгүй.
- Шээсэнд левофлоксацины талст үүсэхээс сэргийлж өвчтөнд хангалттай хэмжээний шингэн уухыг зөвлөх хэрэгтэй.
Гаж нөлөө:
Дотор муухайрах, суулгах, үтрээний үрэвсэл үүсэх, загатнах, тууралт гарах, хэвлийгээр өвдөх, толгой эргэх, диспепси, нойргүйдэх, чичрэх, бөөлжих, нойр муудах ба харааны болон бусад мэдрэхүйн чадвар муудаж болно.
Тун хэтрэлт :
Левофлоксацин нь цочмог хордлого үзүүлэх нөлөөлөл нь бага. Левофлоксацинийг нэг удаагын дээд тунгаар өгөхөд хулгана, харх, нохой болон сармагчинд дараах эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Үүнд : булчин сулрах, дээд зовхи унжих, хөдөлгөөний идэвхи буурах, амьсгаадах, тамирдах, чичрэх ба татганах. Хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд ходоод угааж гадагшлуулах хэрэгтэй. Өвчтөнг ажиглаж шингэн нөхөх хэрэгтэй. Гемодиализ болон хэвлийн диализ нь левофлоксацинийг гадагшлуулах үр дүнтэй арга биш юм.
Эмийн харилцан үйлчлэл :
- Левофлоксацин нь олон металлийн ионтой нийлж тогтвортой нэгдэл үүсгэдэг. In vitro судалгаагаар Al+3, Cu+2, Zn+2, Mg+2, Ca+2 зэрэг металлын ионы хордлого илэрдэг. Хөнгөн цагаан магни агуулсан антацид болон бусад төмөр агуулсан эмийн бэлдмэл нь Левофлоксацины шимэгдэлтийг бууруулдаг. Тиймээс Левофлоксациныг дээрх эмийн бэлдмэлээс хамгийн багадаа 2 цагийн зайтай хэрэглэх хэрэгтэй.
- Левофлоксацин болон бусад хинолины бүлгийн эмийг дааврын бус үрэвслийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэх нь ТМС-ын идэвхийг хэт ихэсгэх болон уналт таталтын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй.
- Фторхинолины бүлгийн эм нь элгэн дэх эмийн бодисын солилцоог бууруулдаг ба Тиофиллин зэрэг элгэнд бодисын солилцоонд ордог эмийн ялгаралтанд хориг үүсгэж болзошгүй.
- Чихрийн шижингийн эсрэг эмийн бүлэг : цусан дах сахарын хэмжээ тогтворгүйжиж гипогликеми эсвэл гипергликеми үүсэж болзошгүй тул хавсарч хэрэглэх тохиолдолд цусан дахь сахарын хэмжээг сайтар хянах шаардлагатай.
Хэрэглэх арга ба тун :
Бөөрний үйл ажиллагаа хэвийн нөхцөлд өвчтөнд : өвчний хүнд, хөнгөний зэргээс хамааран 250мг- 500мг-аар өдөрт нэг удаа 7-14 хоног ууна.
Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд доорх схемийн дагуу хэрэглэнэ. ( креатинин клиренс 50мл/мин )
Креатинин клиренс |
| Хэрэглэх тун |
> 50 мл/мин | 1 х 250 мг / 24 цаг ( тунг өөрчлөхгүй ) | 1 х 500 мг / 24 цагт ( тунг өөрчлөхгүй) |
50 – 20 мл/мин | Эхлэх тун : 250 мг Үргэлжлүүлэх тун: 125 мг/ 24 цаг | Эхлэх тун : 500 мг Үргэлжлүүлэх тун : 250 мг / 24 цагт |
19 – 10 мл/мин | Эхлэх тун : 250 мг Үргэлжлүүлэх тун: 125 мг/ 48 цагт | Эхлэх тун : 500 мг Үргэлжлүүлэх тун : 125 мг / 24 цагт |
< 10 мл/мин ( гемодиализ болон хэвлийн диализын үед) | Эхлэх тун : 250 мг Үргэлжлүүлэх тун: 125 мг /48 цагт | Эхлэх тун : 500 мг Үргэлжлүүлэх тун : 125 мг /24 цагт |
Хадгалалт :
30°C бага хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт :
Нэг хайрцагант 1 блистер х 10 хальсан бүрхүүлтэй шахмал
Зөвхөн эмчийн жорийн дагуу олгоно.
Үйлдвэрлэгч :
PT. Otto Pharmaceutical Industry, Indonesia





































































































































































































































































































