Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Армон эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

                               МЕТРОНИДАЗОЛ 250мг, 500мг шахмал эмийн хэрэглэх заавар  

                                          


Худалдааны нэр:  Метронидазол 500,250мг

Олон улсын нэр: Метронидазол

Эмийн хэлбэр:  Шахмал  эм

Найрлага: Нэг ш ахмалд агуулагдах үйлчлэгч бодис: Метронидазол 250мг, 500мг Туслах бодисууд: глюкоз, микрокристалл целлюлоз, натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, тальк

Фармакологийн үйлдэл:

Метронидазол  нь бактерийн эсрэг нөлөөлөх өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл. Trichomonas vaginalis, Giardia intestinalis, Entamoeba histolytica, Lamblia Bacteroides spp, Fusobacterium spp ба бусад бичил биетнүүдийн үржил өсөлтийг саатуулна.

Метронидазол  анаэробный бактерт идэвхитэй нөлөөлдөг бол харин аэроб бактерт мэдрэг биш болох нь тогтоогдсон.Бэлмэлийг ууж хэрэглэхэд хурдан шимэгдэх ба элгэнд хуримтлагдана. Хэрэглэснээс хойш 1-2 өдрийн дараа биеэс бүрэн ялгарч шээс ба өтгөнтэй гадагшилна.

Хэрэглэх заалт:

-Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинит ба уретрит.

-Эрэгтэйчүүдийн уретрит, лямблиоз, амёбын цусан суулга.

-Метронидазолд мэдрэг анаэроб халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинит, эрэгтэйчүүдийн уретритын үед 0,25-0,5г-аар хоногт 2 удаа хоолны дараа 10 хоног уулгана.

Амёбын цусан суулга эмчлэхэд:   -Насанд хүрэгсэдэд 0,5г-аар өдөрт 3 удаа , Хүүхдэд  хогогийн тун 30-40мг/кг байна.

Лямблиозыг эмчлэхэд: - Насанд хүрэгсэдэд  хоногийн тун 0,75-1,0г

-Хүүхдэд хоногийн тун 10-15 настайд 0,5г, 5-10 настайд 0,375г, 2-5 настайд 0,25г тус тус хэрэглэх  ба  эмчилгээний  хугацаа 5 өдөр байна.

Хориглох заалт:

Төв мэдрэлийн системийн органик өвчнүүд, цусны эмгэгтэй хүнд,

Жирэмсэн эхчүүд  эхний 3 сард, метронидазолд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Бэлдмэлийг хэрэглэж байх  үед согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, бэлгийн харьцаанд орж болохгүй.

Гаж нөлөө:

Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, төмөр амтагдах,  толгой өвдөх, сэтгэл санаа хямрах, нойргүйдэл болох,  харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгална.  Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах  нөхцөл:

Метронидазол 500,250мг эмийг хуурай нөхцөлд, 25°C-аас дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Олгох нөхцөл: жороор олгоно.

Эмийн хэлбэр савлалт:

Метронидазол 250мг-ын  шахмал  эмийг 10ширхэгээр зориулалтын блистерт савлаж, 200 ширхэгээр  хаяг бүхий хатуу цаасан хайрцагт, Метронидазол 500мг-ын  шахмал  эмийг 120 ширхэгээр хайрцагт  хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.

Үйлдвэрлэгчийн хаяг :

“Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8  e-mail; ariunmongol_92@yahoo.com