Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амоксициллин
Худалдааны нэр
Англи
Амоксициллин
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
250мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

АМОКСИЦИЛЛИН 250 МГ, 500 МГ  ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмийн худалдааны нэр: АМОКСИЦИЛЛИН 250мг, 500мг

Олон улсын нэршил: АМОКСИЦИЛЛИНЫ ТРИГИДРАТ

Эмийн хэлбэр: Капсул

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсул тус бүрт 250мг, 500мг амоксициллин агуулагдана.

Эмийн эмчилгээний бүлэг: Бета лактамын бүлгийн антибиотик.

Эм судлалын үйлдэл: Пенициллиний бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Грам-эерэг, грам-сөрөг нянгийн аль алинд нөлөөлнө. Харин пенициллиназа фермент ялгаруулдаг нянд нөлөөлөхгүй. Хүчиллэг орчинд тэсвэртэй тул ууж хэрэглэж болно. Хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ. Хэрэглэснээс 1-1.5 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ.

Хэрэглэх заалт: Амьсгал ба шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ.

Хориглох заалт: Амоксициллинд хэт мэдрэг хүмүүс, халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй. Харшилтай хүмүүст маш болгоомжтой хэрэглэвэл зохино.

Гаж нөлөө: Бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах, хааяа хэвлийгээр өвдөх, чонын хөрвөс туурах, хамар, нүдний салст үрэвсэх зэрэг харшлын урвал илэрч болно. Хааяа халуурах, үе өвдөх, маш ховор тохиолдолд анафилаксын шок үүсч болзошгүй.

Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийн тунг өвчний байдал, үүсгэгчийн амоксициллинд хэр мэдрэг зэргийг харгалзан өвөрмөц сонгоно. Насанд хүрэгсдэд, 10-аас дээш насны хүүхдэд (40кг-аас дээш жинтэй) 0.5г-аар хоногт 3 удаа, өвчний хүнд үед 1г-аар хоногт 3 удаа, 4-10 насны хүүхдэд 0.25г-аар 3 удаа, 2-5 настайд 0.125г-аар, 2-оос доош насны хүүхдэд 20мг/кг-аар (хоногийн тунг 3 хувааж хэрэглэх) тус тус хэрэглэнэ. Хүндрээгүй цочимог заг хүйтэн өвчнийг эмчлэхэд 3г-аар нэг удаа уулгана. Ингэхдээ 1г пробенецидтэй хамт хэрэглэвэл сайн. Эмэгтэйчүүдэд дээрх тунгаар давтан хэрэглэнэ.

Хадгалах нөхцөл: Амоксициллин 250 мг, 500 мг капсултай  эмийг  хуурай,  сэрүүн нөхцөлд (250С-аас дээшгүй) гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Эмийн хэлбэр, савлалт: Амоксициллин 250 мг, 500 мг капсултай эмийг 10 ширхэгээр PVC блистрт савлаж, 10 капсул бүхий 10 блистрийг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт тус тус хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.  

Хүчинтэй хугацаа: 3 жил

Олгох нөхцөл: Жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,

4-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс

Утас: 77173117,  1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утасны дугаар: 94041883