Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Аминолебан дусал
Худалдааны нэр
Англи
L-Изолейцин + L-Лейцин+ Фенилаланин+ Триптофан+ Гистидин+ Лизин+ Аргинин+ Цэвэршүүлсэн ус
Үйлдвэрлэгч
PT. Otsuka Indonesia
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
8%-500мл
Эмийн хэлбэр
дуслын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

АМИНОЛЕБАН

8% Амин хүчил

Судсанд тарьж хэрэглэхэд зориулсан

 

Элэгний энцефалопатийн анхдагч шалтгаантай холбоотойгоор шүвтэр, богино гинжит өөхний хүчил болон меркаптанууд хэт ихэсдэг. Сүүлийн үеийн судалгаанууд нь элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилд нөлөөлөх бусад хүчин зүйлсийн ач холбогдлыг онцолж байна: сийвэн дэхь чөлөөт амин хүчлийн зураглалын өөрчлөлт нь L-Фенилаланин, L-Триптофан, L-Тирозин болон L-Метиониний ихсэлт ба L-Лейцин, L-Изолейцин болон L-Валин зэрэг салбарласан гинжит амин хүчлүүдийн багасдаг онцлогтой.

 

Сийвэн дэхь чөлөөт амин хүчлүүдийн өөрчлөлтийн зураглал нь амин хүчлүүд нь цус тархины хоригийн нэвтрэх зөөвөрлөлтийг өөрчилж, тархин дахь хуурамч нейротрансмиттерүүдийн нийлэгжилт саатсаны дүнд тархинд амин хүчлийн ерөнхий солилцоо өөрчлөгдөнө. Тархинд амин хүчлийн солилцоо өөрчлөлтийн томоохон шалтгааныг элэгний энцефалопати гэж сэжиглэдэг.

 

Эдгээр үр дүнгүүд нь суурь мэдээллүүд бөгөөд, Fischer нарын судлаачид сийвэн дэхь чөлөөт амин хүчлийн зураглалын өөрчлөлтийг засаж, салбарласан амин хүчлүүдийг өндөр концентрациар болон L-Фенилаланин, L-Tриптофан, L-Метиониныг бага тунгаар агуулсан, L-Тирозин агуулаагүй байдлаар амин хүчлийн өвөрмөц найрлагыг сайжруулсан. Элэгний энцефалопатийн эмчилгээнд зориулсан өвөрмөц найрлагыг туршилт судалгаа, эмнэлзүйн судалгаагаар тогтоож, сийвэн дэхь чөлөөт амин хүчлийн зураглалыг хэвийн болгосноор элэгний энцефалопатийг эмчлэх үр нөлөө нь батлагдсан.

 

АМИНОЛЕБАН нь Fischer-ийн томьёололтой ижил найрлагатай амин хүчлээр бэлтгэгдсэн. Эмнэлзүйн судалгаанууд элэгний энцефалопатийн эмнэлзүйн шинж тэмдэг болон сийвэн дэхь амин хүчлийн концентрацийг засахад энэхүү тарилга үр дүнтэй болох нь ажиглагдсан.

 

НАЙРЛАГА

АМИНОЛЕБАН 500мл бүрд агуулагдах бодисыг доор харуулав:

L-Треонин

2.25 гр

L-Лейцин

5.50 гр

L-Серин

2.50 гр

L-Фенилаланин

0.50 гр

L-Пролин

4.00 гр

L-Триптофан

0.35 гр

L-Цистеин НCl.H2O

0.20 гр

L-Гистидин НCl.H2O

1.60 гр

(L-Цистеинтэй тэнцэхүйц

0.15 гр)

(L- Гистидинтэй тэнцэхүйц

1.20 гр)

Амин цууны хүчил

4.50 гр

Лизин HCI

3.80 гр

L-Аланин

3.75 гр

(L- Лизинтэй тэнцэхүйц

3.05 гр)

L-Валин

4.20 гр

L-Аргинин НCl.

3.65 гр

L-Метионин

0.50 гр

(L-Аргининтай тэнцэхүйц

3.00 гр)

L-Изолейцин

4.50 гр

Тарилгын ус

500мл хүртэл

Амин хүчлүүд

7.99%

Нийт азот

12.2 гр/л

Салбарласан амин хүчлүүд

35.5%

Cl-

Ойролцоогоор 94 мEq/L

Фишерийн харьцаа*

37.05

Na+

Ойролцоогоор 12 мEq/L

E/N харьцаа

1.09

Осмос шинж чанар

Ойролцоогоор 768 мОсм/л

*Молийн харьцаа (L-Валин + L-Лейцин + L-Изолейцин) / (L-Тирозин + L-Фенилаланин)

Натрийн бисульфат 0.3гр/л –ыг тогтворжуулагч байдлаар хэрэглэнэ.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Элэгний архаг өвчтэй эмчлүүлэгчдийн элэгний энцефалопатийн эмчилгээнд хэрэглэнэ.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

АМИНОЛЕБАН-ыг насанд хүрэгчдэд судсанд дуслаар тарих ердийн тун нь 500-1000мл байна. Насанд хүрэгчдэд захын судсанд дуслаар 500мл-ыг 180-300-аас дээш минут хурдаар дусаана (ойролцоогоор нэг минутанд 25-40 дусал). Судсанд хийх нийт тэжээлийн 500-1000мл тарилгыг декстроз эсвэл бусад уусмалтай холиход тохиромжтой бөгөөд төвийн венээр 24 цагаас удаан хугацаанд тарина. Эмчлүүлэгчийн нас, шинж тэмдэг, биеийн жингээс хамааран тунг зохицуулж болох юм.

 

БОЛГООМЖЛОЛ

1.    Хориглох заалтууд (уг бүтээгдэхүүнийг дараах эмчлүүлэгчдэд хэрэглэхийг цээрлэнэ)

1)    Бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй эмчлүүлэгч (усны хэмжээ ихсэх хандлагатай бөгөөд эмчлүүлэгчийн эмнэлзүйн нөхцөл байдал муудаж болзошгүй. Шээг болон бусад амин хүчлийн метаболитууд биед үлдэж, эмчлүүлэгчийн эмнэлзүйн байдал дордож болзошгүй).

2)    Амин хүчлийн солилцооны өөрчлөлттэй эмчлүүлэгч (амин хүчлийг судсанд тарьсан учраас хангалттай хувиралд оролгүй, эмчлүүлэгчийн эмнэлзүйн нөхцөл байдал муудаж болзошгүй).

 

2.    Болгоомжтой хэрэглэх (уг бүтээгдэхүүнийг дараах эмчлүүлэгчдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай)

1)    Хүнд хэлбэрийн хүчилшилтэй эмчлүүлэгч (тухайн эмчлүүлэгчийн эмнэлзүйн нөхцөл байдал муудаж болзошгүй).

2)    Зүрхний архаг дутагдалтай эмчлүүлэгч (эргэлдэх цусны хэмжээ ямар ч байдлаар ихэссэн эмчлүүлэгчийн эмнэлзүйн нөхцөл байдал дордож болзошгүй).

3.    Гаж нөлөө (ховор: <0.1%, цөөн: 0.1% - <5% өвөрмөц үнэлгээ байхгүй: 5% буюу давтамж тодорхойгүй)

1)    Эмнэлзүйн ач холбогдол бүхий гаж нөлөө:

(1) Цусан дахь глюкозын түвшин багасах: Цусан дахь глюкозын түвшингийн багасалт илэрч болзошгүй. Хэрэв эмчлүүлэгчийн цусан дахь глюкозын түвшин багасвал, судсанд глюкоз тэр даруй тарихыг зөвлөх шаардлагатай. Нэмж хэлэхэд, тийм эмчлүүлэгчдэд тохирох хоол тэжээлийг зохицуулах асуудал шаардагдана.

(2) Цусан дахь аммонийн түвшин ихсэх:  Цусан дахь аммонийн түвшингийн ихсэлт бүртгэгдсэн. Хэрэв эмчлүүлэгчдэд АМИНОЛЕБАН хэрэглэх үед цусан дахь аммонийн түвшин байнга их байвал хэрэглэхээ зогсоож, азотын бусад эх үүсвэрийг гадагшлуулах арга хэмжээ авна.

2)    Бусад гаж урвалууд:

1)    Хэт мэдрэгшил

Ховор тохиолдолд арьсны тууралт байдлаар шинж тэмдэг илэрч болзошгүй. Арьсны тууралт илэрвэл хэрэглээг зогсоож, тохирох эмчилгээг хийнэ.

2)    Ходоод гэдэсний талаас

Дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд цөөн илэрч болзошгүй.

3)    Зүрх судасны талаас

Цээжээр эвгүй оргих болон зүрх дэлсэх шинж тэмдгүүд цөөн илэрч болзошгүй.

4)    Метаболик

Уг бэлдмэл нь азот агуулсан тул цусан дахь аммонийн концентрацийг түр зуур ихэсгэж болзошгүй.

5)    Их тунгаар болон хурдан тарих

Их тунгаар хурдан тарьж хэрэглэхэд хүчилшил ажиглагдаж болзошгүй.

6)    Бусад

Бие жихүүцэх, халуурах, толгой өвдөх, судас дагаж өвдөх нь цөөнгүй ажиглагдана.

4.    Өндөр настанд хэрэглэх

Өндөр настай эмчлүүлэгчдэд физиологийн үйл ажиллагаа буурсан байдаг учраас дуслын хурдыг бууруулах, тунг багасгах арга хэмжээ авах нь зохимжтой.

5.    Хүүхдэд хэрэглэх

Хүүхдэд аюулгүй хэрэглээ тогтоогдоогүй.

6.    Хэрэглээтэй холбоотой болгоомжлол

1)    Хэрэглэхийн өмнө:

1.    Халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүх ажилбарыг ариун нөхцөлд гүйцэтгэнэ.

2.    Хүйтэн орчинд байвал уусмалыг биеийн хэмтэй ойролцоо дулаантай болсны дараа хэрэглэнэ.

3.    Савлагааг нээсэн даруйд хэрэглэнэ. Хэрэглэж дууссаны дараа хэрэглээгүй үлдсэн бүх уусмалыг устгана.

2)    Хэрэглэх үед:

1.    Уг уусмал нь 12мЭк/л натри ба 94мЭк/л хлорид агуулна. Электролитийн уусмалтай хавсруулах буюу өндөр тунгаар хэрэглэх бол электролитийн тэнцвэржилтийг сайтар хянах шаардлагатай.

2.    Захын венийн судсанд аажим тарина.

3.    Судсаар өвдвөл өөр газар тарих буюу хэрэглэхээ зогсооно.

7.    Тун хэтрэлт

Уг уусмал, ууж хэрэглэх азоттой хавсруулахад (азотын нийт тун: 160гр) амин хүчлийн бэлдмэл хэрэглэсний дараа цусан дахь аммонийн хэмжээ ихэссэн мэдээлэл бүртгэгдсэн. (Эмнэлзүйн ач холбогдол бүхий гаж нөлөө хэсгийг харна уу)

 

ЭМ СУДЛАЛ

1.    АМИНОЛЕБАН нь портокаваль шунтын мэс засалд орсон, элэгний архаг дутагдалтай хархны загварт сийвэн болон тархинд чөлөөт амин хүчлийн зураглалыг хэвийн болгож, тархинд серотонины солилцоог сайжруулж, унтах сэрэх мөчлөгийг засаж байв.

2.    Аммонийн ачаалалтай харханд портокаваль шунтаар дуслаар тарихад АМИНОЛЕБАН нь сийвэн болон тархинд чөлөөт амин хүчлийг зохицуулж, хуурамч нейротрансмиттер октопаминий ихсэлтийг дарангуйлснаар ЭЭГ-ийн бичлэг сайжирч, тархинд аминуудын солилцоог засаж байгаа нь батлагдсан.

 

ХАРАГДАХ БАЙДАЛ

АМИНОЛЕБАН нь ариун, халууруулагч бодисгүй, өнгөгүй тарилгын уусмал юм.

рН: Дунджаар 5.9 (үйлдвэрлэгдсэний дараа тодорхойлсон дундаж утга) ба 5.5-6.5 (техникийн тодорхойлолт)

Өвөрмөц төлөв байдал (200C): 1.025

Осмос чанар: Дунджаар 768мОсм/л

 

БОЛГООМЖЛОЛ БОЛОН ОЛГОЛТ

1.    Хадгалах хугацаанд дулааны өөрчлөлтөөс үүдэн талст тунадас үүсч болзошгүй. Хэрэглэхийн өмнө тунадасыг уустал 15-250С хэмд сэгсрэх бөгөөд хөргөсний дараа биеийн хэмтэй ойролцоо болгоно.

2.    Хэрэв уусмалын өнгө өөрчлөгдсөн буюу тунадас үүссэн, сэгсрэхэд тунадас нь уусахгүй байвал уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

3.    Гадна талын уутыг хэрэглэхийн өмнө задална.

4.    Хэрэв уутнаас уусмал гоожих, уусмал булингартай эсвэл гадны биет агуулсан байвал хэрэглэж болохгүй.

 

ХАДГАЛАЛТ

300С-ээс доош хэмд, гэрлээс хамгаалан хадгална.

 

САВЛАГАА

500мл бүхий 1 зөөлөн уутыг хайрцганд савласан.

 

Бүртгэлийн дугаар: DKL8718701649A1

 

ЗӨВХӨН ЭМЧИЙН ЖОРООР ОЛГОНО.