
Хэрэглэх заавар
Девиксим (DEVIXIM)
Цефиксимын 400мг шахмал USP
Найрлага:
Хальсан бүрхүүлтэй шахмал бүр:
400мг усгүй цефиксимтэй тэнцүү Цефиксимын тригидрат USP
Туслах бодис хэрэгцээний хэрээр агуулна.
Өнгө: Хинолины шар
Хэрэглэх заалт
Девиксимийг дараах өвчний эмчилгээнд хэрэглэнэ:
Амьсгалын дээд замын халдвар: дунд чихний үрэвсэл; түгээмэл хэрэглэдэг бусад антибиотикт тэсвэртэй эсвэл тэсвэртэй байх магадлалтай бичил биетнээр үүсгэгдсэн эсвэл эмчилгээ үр дүнгүй байх нь илэрхий эрсдэл дагуулдаг амьсгалын дээд замын бусад халдвар
Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн үрэвсэл гэх мэт
Шээсний замын халдвар:давсагны үрэвсэл, давсаг ба шээсний сүвний үрэвсэл, хүндрэлгүй пиелонефрит
Тун ба хэрэглэх арга
Ердийн ээлж эмчилгээ 7 өдөр байна. Шаардлагатай үед үүнийг 14 өдөр хүртэл үргэлжлүүлж болно.
Насанд хүрэгсдэд халдварын хүндийн зэргээс хамаарч хоногт 200-400мг тунгаар хэрэглэхийг зөвлөх ба нэг бол 1 удаа эсвэл тунг 2 хувааж хэрэглэнэ.
Девиксимийг 10-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Цефиксимын аюулгүй байдал болон үр нөлөө нь 6 сараас доош насны хүүхдэд тогтоогдоогүй.
Креатининий клиренс 20мл/мин-с бага өвчтөнд 200мг-р хоногт 1 удаа хэрэглэхээс их тунгаар хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө
Цус ба тунгалгийн системийн эмгэг: эозинофилийн тоо олшрох, агранулоцитоз, цус багадалт, тромбоцитын тоо цөөрөх
Хоол боловсруулах замын эмгэг: хэвлийн өвдөлт, суулгалт, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх
Элэг ба цөсний эмгэг: шарлалт
Халдвар ба шимэгчийн халдвар: Хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл
Мэдрэлийн системийн эмгэг: толгой эргэх, толгой өвдөх
Дархлалын системийн эмгэг: анафилаксын урвал, тууралт, загатнаа, эмийн шалтгаантай халууралт
Эмийн харилцан үйлчлэл
Цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм: цөөн тооны өвчтөнд протромбины хугацаа ихсэх шинж ажиглагдсан. Цефиксимийг варфарин кали зэрэг кумарины төрлийн цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үе
Девиксим бэлдмэлийг эмч зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй тохиолдолд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэж болохгүй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Цефиксимыг оруулаад бета-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикуудыг хэрэглэж байгаа үед, ялангуяа тун хэтэрсэн эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдалтай үед энцефалопати үүсэх эрсдэл байдаг.
Өвөрмөц антидот байдаггүй. Ерөнхий дэмжих арга хэмжээ авахыг зөвлөнө.
Цээрлэлт
Цефалоспорины бүлгийн антибиотик эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Хадгалалт
Тасалгааны хэмд гэрэл ба халахаас хамгаалж хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Савлалт
1 х 7 шахмалыг савлагаан доторх эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.





































































































































































































































































































