Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амин хүчлийн тарилгын шингэн
Худалдааны нэр
Англи
Үйлдвэрлэгч
Cisen Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
250мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглэх заавар

ХОЛИМОГ АМИН ХҮЧЛИЙН ТАРИА

250мл

  1. Бүтээгдэхүүний нэршил

Холимог амин хүчлийн тариа (18АА) 250мл

 

  1. Идэвхтэй бодисын нэршил ба тун хэмжээ
Л-Пролин (С5Н9NO2)0.25г
Л-Серин (C3H7NO3)0.25г
Л-Аланин (C3H7NO3)0.5г
Л-Изолейцин (C6H13NO2) 0.88г
Л-Лейцин (C6H13NO2)1.225г
Л-Аспартийн хүчил (C4H7NO4)0.625г
Л-Тирозин (C9H11NO3)0.0625г
Л-Глутамийн хүчил (C5H9NO4)0.1875г
Л-Фенилаланин (C9H11NO2)1.3325г
Л-Аргинины гидрохлорид (C614N4O2-HCL)01.25г
Л-Лизины гидрохлорид (C6H14N2O2-HCL)1.075г
Л-Валин (C5H11NO2)0.9г
Л-Треонин (C4H9NO3)0.625г
Л-Гистидины гидрохлорид (C6H9N3O2-HCL-H2O)0.625г
Л-Триптофан (C11H12N2O2)0.225г
Л-Метионин (C5H11NO2S)0.5625г
Л-Цистин (C6H12N2O4S2)0.025г
Глицин (C2H5NO2)1.9г
Сорбитол (C6H14O6)12.5г
Натрийн бисульфит (NaHSO3)0.125г
Тарилгын ус 250мл хүртэл хүрэлцэхүйц хэмжээгээр

     

                                                                                                                 

  1. Бүтээгдэхүүний ерөнхий шинж

Өнгөгүй буюу цайвар шаргал өнгөтэй, тунгалаг шингэн.

  1. Фармакодинамик/ Фармакокинетик

Хүн бүрийн хэрэглэдэг уураг мөн түүнчлэн амин хүчлийн хэмжээ нь янз бүр байдаг. Хоол тэжээлээр авах азот болон амин чухал амин хүчлийн хэмжээ шаардлагатай түвшингээс хэтэрсэн үед эрүүл хүмүүсийн хоол тэжээлээр авах олон эх үүсвэр бүхий уурагтай дасан зохицох хандлага сайн байдаг, Учир нь хоол тэжээлийн ердийн дэглэмийн үед амин хүчлийн илүүдлийн шинж тэмдгүүд маш ховор тохиолдолд шууд ажиглагддаг. Тиймээс эрүүл хүмүүсийн хоол тэжээлээр авах амин хүчлийн түвшинг тодорхойлохдоо эмнэлзүйн бус түвшингийн ердийн физиологийн ба биохимийн дасан зохицох үйл явцын хазайлтыг олох хэрэгтэй. Цаашилбал, эрүүл хүмүүсийг судлахын тулд ёс зүйн асуудал байдаг учраас үүнийг хийхэд шаардлагатай судалгаа нь хамгийн чанд хатуу аюулгүй стандартад нийцсэн байх хэрэгтэй. Тогтвортой изотопоор тэмдэглэсэн амин хүчил илрүүлэгч ашигласан тун-хариу үйлдлийн кинетик судалгаа нь эдгээр нөхцөл байдлыг хангах мөн дасан зохицолтын бодисын солилцооны динамикыг хангах, хэрвээ дутагдсан байвал түүний амин хүчлийн хэрэглээг нэмэх хэрэгтэй. Амин хүчлийг венийн судсаар хэрэглэх шаардлагатай өвчтэй хүмүүс эсвэл зарим тодорхой амин хүчлийг тэсвэрлэх чадваргүй буюу амин хүчлийн бодисын солилцооны төрөлхийн гажигтай тохиолдолд амин хүчлийг өндөр тунгаар уух ба дуслаар хэрэглэх үед хортой нөлөө илрэх өндөр эрсдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч эрүүл субьектэд ашигласан ижил төрлийн бичил бодисын кинетик нь эдгээр өндөр эрсдэлт бүлгийн хүмүүст мөн адил чухал ач холбогдолтой юм.

Ердийн харх эсвэл элэгний эмгэгшилтэй харханд холимог амин хүчлийг нэг цагт биеийн нэг кг тутам 5мл тунгаар 2 цагийн турш венийн судсанд дуслаар тарьж хэрэглэхэд аль аль нь бүх амин хүчлийг биедээ маш хурдан ашигласан бөгөөд амин хүчил тус бүрийн биед хуримтлагдах байдал 24 цагийн дараа 98%-аас дээш байв.

 

Эрүүл ба элэгний эмгэгшилтэй харханд амин хүчлийг тарих үед ба хэрэглэснээс хойш 24 цагийн дараах амин хүчлүүдийн биед хуримтлагдах хэмжээ /%/

Амин хүчилЭрүүл хархнууд Д-Галактозаминаар өдөөгдсөн элэгний эмгэгшилтэй хархнууд
Л-Ала99.9 ± 0.299.7 ± 0.6
Л-Арг 99.9 ± 0.399.9 ± 0.1
Гли 99.8 ± 0.399.9 ± 0.4
Л-Гис99.8 ± 0.498.8 ± 0.4
Л-Иле100.0 ± 0.199.9 ± 0.1
Л-Лей100.0 ± 0.199.9 ± 0.1
Л-Лиз99.9 ± 0.399.7 ± 0.1
Л-Мет100.0 ± 0.098.8 ± 0.6
Л-Фе99.4 ± 1.399.2 ± 1.4
Л-Про98.7 ± 0.599.6 ± 0.9
Л-Сер 99.7 ± 0.399.7 ± 0.1
Л-Тр99.9 ± 0.798.8 ± 1.3
Л-Трп100.0 ± 0.0100.0 ± 0.0
Л-Вал99.9 ± 0.1100.0 ± 0.0

                                                                   

(Дундаж утга ±Стандарт хазайлт)


15 өөр төрлийн Л-[U- 14C] амин хүчлүүдийг оролцуулан нийлмэл амин хүчлийн тарилгыг эрүүл харханд нэг цагт биеийн жингийн нэг кг тутам 5мл тунгаар 2 цагийн турш тарьж хэрэглэсэн бөгөөд үүний дараа ялгаралтын хувийг хэмжсэн болно. Үүний үр дүнд хэрэглэснээс хойш 72 цагийн дараа шээсээр 5.9%, өтгөнөөр 2.6% мөн амьсгалын замаар 41.7% тус тус ялгарсан байна.


Ялгарсан зам

14С-Ялгаралт (%)

Нийт ялгаралт(%)

Шээс

5.90±0.41

50.12±2.84


 


 

Өтгөн

2.55±0.03

Амьсгалаар гаараар/

41.66±2.51

 

                        (Дундаж утга±стандарт хазайлт)

Бэлдмэлийг ердийн харханд хэрэглэснээс хойш 72 цагийн дараах цацраг идэвхит бодисын ялгаралт.

  1. Хэрэглэх заалт

Нийлмэл амин хүчлийн тарилгыг их хэмжээний өөх тосны хуримтлалтай өвчтөнд богино хугацааны эмчилгээ тохиромжгүй, ууж хэрэглэх шим тэжээлийг хэрэглэх боломжгүй, хүсэхгүй эсвэл хангалтгүй байгаа үед шим тэжээлийг хангах зорилгоор азотын эх үүсвэр болгон хэрэглэнэ.

  1. Зөвлөх тун

Хэрэв өвчтөн удаан хугацааны турш хоол боловсруулах замаар шим тэжээлээ авах боломжгүй байвал экзоген илчлэг бүхий тарьж хэрэглэх нийт шим тэжээл (total parenterial nutrition)-ийг хэрэглэх талаар анхаарч үзэх хэрэгтэй. 10% нийлмэл амин хүчлийн тарилгын хоногийн нийт тунг өвчтний бодисын солилцооны хэрэгцээ ба эмнэлзүйн хариу үйлдлээс хамаарч тогтооно. Хувь хүний азотын хэрэгцээг тодорхойлохын тулд азотын тэнцвэр ба нарийн тогтоосон биеийн жин, зүгшрүүлсэн шингэний тэнцвэр зэргийг тогтоох нь хамгийн сайн аргууд юм. Хоол тэжээлээр авах уургийн зөвлөх хэмжээ нь насанд хүрэгсдэд ойролцоогоор биеийн жингийн нэг кг тутам 0.75г харин нярай хүүхдэд ойролцоогоор биеийн жингийн нэг кг тутам 1.68г байна. Гэвч бэртэл гэмтэлтэй эсвэл шим тэжээлийн дутагдалтай өвчтний уураг болон илчлэгийн хэрэгцээ ихэссэн байж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Хангалттай хэмжээний илчлэгтэй насанд хүрэгсдэд хэрэглэх амин хүчлийн хоногийн тунг биеийн жингийн нэг кг тутам ойролцоогоор 1.0-1.5г-аар тооцох нь уургийн хэрэгцээг хангах мөн азотын эерэг тэнцвэрийг нэмэгдүүлэхэд ерөнхийдөө хангалттай юм. Бэртэл гэмтэл эсвэл уураг илчлэгийн дутагдлын эмчилгээний эхэн үед эмчилгээнд үзүүлэх өвчтний зохих хариу үйлдлийг дэмжихийн тулд уургийг өндөр тунгаар харгалзах хэмжээний нүүрс устай хамт хэрэглэх шаардлагатай. Тунгийн зохистой хэмжээг тохируулахын тулд эмчлэгдэж буй өвчний хүнд хөнгөний зэргийг анхаарч үзэх хэрэгтэй. Ингэж өндөр тунгаар хэрэглэхэд ялангуяа нярай хүүхдэд лабораторийн шинжилгээг илүү олон удаа хийх хэрэгтэй. Энэхүү бэлдмэлийг хоногт биеийн жингийн нэг кг тутам 1.0-1.7г нэмэлт илчлэг ба амин хүчил хэрэглээгүй хангалттай шим тэжээлтэй өвчтөнд уураг нөөцлөх зорилгоор хэрэглэхэд азотын алдагдлыг багасгаж биеийн уургийг нөөцлөх хэрэгтэй. Хэрэв бэлдмэлийг 10-15мг тунгаар 3-аас дээш хоног хэрэглэхэд цусан дахь мочевины хоногийн хэмжээ ихэсвэл уураг нөөцлөх эмчилгээг зогсоох шаардлагатай бөгөөд уургийн бус илчлэгийн субстрат бүхий дэглэмээр солих хэрэгтэй. Сийвэн дэх калийг зохих түвшинд барихын тулд анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Эмнэлзүйн үр нөлөө илэртэл хоногт 60-180мЭкв хэмжээтэй калийг хэрэглэсэн. Өвчтний хэрэглэсэн нүүрс усны хэмжээ болон түүний бодисын солилцоонд үндэслэн энэхүү электролитийн тарилгад нэмж хийх хэмжээг ихэсгэх шаардлага гарч болзошгүй. Шингэний хязгаарлалт (жишээ нь, бөөрний үйл ажиллагааны дутмагшил) бүхий өвчтний уургийн хэрэгцээг хангахын тулд энэхүү тарилга нь концентрацитай амин хүчил агуулна. Хоногт хэрэглэхийг зөвшөөрсөн эзэлхүүнийг өвчтний шингэний тэнцвэрт байдлын хэрэгцээнд үндэслэн тогтооно. Цусны осмосжилт болон цусны сийвэн дэх электролитийн концентрацийн хэлбэлзлээс урьдчилан сэргийлэхийн тулд онцгой анхааралтай байх шаардлагатай. Шингэний хязгаарлалттай өвчтөнд шим тэжээлийг венийн судсаар тарьж хэрэглэхэд тогтмол хянах шаардлагатай. Энэхүү тарилгыг хэрэглэж буй өвчтөнг тогтмол хянах (анхааралтай) мөн электролитийн хэрэгцээг хувь хүн бүрт тооцоолох шаардлагатай. Хоногт хэрэглэх шингэний хэрэгцээг хангахын тулд амин хүчлийн уусмалын эзэлхүүнийг нүүрс усгүй эсвэл нүүрс-ус агуулсан электролитийн уусмал нэмэх замаар ихэсгэж хэрэглэх боломжтой юм. Амин чухал витаминууд, нэмэлт электролитууд мөн микро элементүүдийг зохих хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Шим тэжээлийг удаан хугацаагаар (5-аас дээш хоног) тарьж хэрэглэх үед амин чухал өөхний хүчлийн дутагдал (EFAD)-аас урьдчилан сэргийлэхийн тулд өөх тосны эмульстэй хамт хэрэглэх хэрэгтэй. Өөх тос агуулаагүй шим тэжээлийн тарилга хэрэглэж буй өвчтөнд амин чухал өөхний хүчлийн дутагдал (Essential fatty acid deficiency)-ын шинж тэмдэг илэрсэн эсэхийг цусны сийвэн дэх липидүүдийн хэмжээг хянах замаар тодорхойлно.

  1. Хэрэглэх арга

Венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.

  1. Хориглох заалт

Энэхүү бэлдмэлийг элэгний кома эсвэл азотын ашиглалт алдагдах зэрэг бодисын солилцооны алдагдалтай өвчтөнд хэрэглэхийг  хориглоно.

  1. Анхааруулга ба болгоомжлол

Анхааруулга:

Нийлмэл амин хүчлийн тарилгыг өөр бэлдмэлтэй холих болвол анхаарал болгоомжтой хандах шаардлагатай. Судалгаанаас харахад нийлмэл амин хүчлийн тарилгыг өөр бэлдмэлтэй холих үед богино хугацаанд тогтвортой байдлаа хадгалж байв. Ийм төрлийн уусмалыг хольсны дараа нэн даруй хэрэглэх шаардлагатай. Хэрэв хадгалах шаардлагатай бол хөргөгчинд, богино хугацаанд болж өгвөл 24 цагаас илүүгүй хугацаагаар хадгална. Холимог амин хүчлийн тарилга мөн өндөр концентрацитай декстрозын тарилгын найрлага бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн талаар лавлагаа хийх шаардлагатай. Энэхүү тарилгыг зохистой хэрэглэхийн тулд шингэн ба электролит мөн шим тэжээлийн тэнцвэрт байдлын талаар болон түүний хүндрэлийг сайтар мэддэг эмнэлгийн мэргэжилтнүүд гүйцэтгэх хэрэгтэй. Амин хүчлийн уусмалыг элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэхэд цусны сийвэн дэх амин хүчлийн тэнцвэрт байдал алдагдах, гипераммонеми, ухаан санаа алдагдах мөн кома зэрэг шинжүүд илэрч болзошгүй. Гипераммонеми нярайд маш чухал ач холбогдолтой юм. Энэхүү урвал нь генетикийн эсвэл бодисын гаралтай амин хүчлийн мочевины циклийн алдагдалтай хамааралтай байдаг. Нярайн цусан дах аммонийн түвшинг тогтмол хэмжих нь чухал ач холбогдолтой. Энэхүү тарилгыг элэгний эмгэгшилтэй эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдсан байх магадлалтай өвчтөнд бага тунгаар хэрэглэх хэрэгтэй. Хэрэв гипераммонемийн шинж тэмдэг илэрвэл бэлдмэлийн хэрэглээг зогсоож өвчтний эмнэлзүйн байдлыг дахин үнэлэх шаардлагатай. Амин хүчлийн уусмалыг бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэвэл электролитуудийн хуримтлалтай холбоотой өвөрмөц шинжүүд илэрч болох юм. Энэхүү тарилгыг ижил дуслын системээр цустай хамт хэрэглэснээр хуурамч наалдац үүсч болзошгүй учраас хамт хэрэглэхийг хориглоно.

Болгоомжлол:

Хэрэв тарьж хэрэглэсэн амин хүчил нь биед хуримтлагдаж уургийн нийлэгжилтэнд оролцож байвал хангалттай хэмжээний илчлэгээр хангахын тулд илчлэгийг хамт хэрэглэх шаарлдлагатай. Декстрозын концентрацитай уусмал нь ийм төрлийн илчлэгийн үр дүнтэй эх үүсвэр юм. Нийлмэл амин хүчлийн тарилгыг декстрозын өндөр концентрацитай уусмалтай хамт хэрэглэвэл гипергликеми, глюкозури мөн гиперосмосжилтийн хам шинж зэрэг илэрч болзошгүй. Ийм төрлийн эмчилгээ хийлгэж буй өвчтний цус ба шээсэн дэх глюкозын хэмжээг байнга тогтмол хянах шаардлагатай. Декстрозын концентрацитай уусмалын хэрэглээг гэнэт зогсоовол эндоген инсулин тасралтгүй ялгарснаар инсулины урвал үүсэх боломжтой. Тарьж хэрэглэх шим тэжээлийн холимогийн хэрэглээг аажим зогсоох шаардлагатай. Өвчтний электролитийн заалтын дагуу энэхүү тарилга дээр электролитуудыг нэмж болох юм. Энэхүү тарилга дах цууны хүчлийн хувирах боломжтой анион ба амин хүчлийн хэмжээг гиперхлоремийн бодисын солилцооны хүчилшилт ба гипераммонемийг багасгах эсвэл үүсэхээс сэргийлэх зорилгоор тогтоосон болно.

Гэвч шаардлагатай тохиолдолд авах зохих арга хэмжээг эмч мэддэг байх шаардлагатай. Шим тэжээлийн хүчтэй гипертоник уусмалыг дээд хөндийн венд байршуулсан венийн судасны байнгын катетер ашиглан хэрэглэнэ. Энэхүү бэлдмэл нь антианаболик үйлдэлтэй учраас тетрациклинтэй хамт хэрэглэснээр дуслаар тарьж хэрэглэсэн амин хүчлийн уураг-нөөцлөх нөлөөг бууруулж болзошгүй. Илүүдэл шингэний хуримтлал үүсэхээс урьдчилан сэргийлж ялангуяа бөөр, уушиг мөн зүрхний эмгэгшилтэй өвчтөнд анхаарал болгоомжтой хандах шаардлагатай. Нүүрс усны солилцоог дэмжихгүй уураг-нөөцлөх эмчилгээ хийлгэх үед ихэвчлэх цусан дах кетоны биеийн хуримтлал үүснэ. Кетонемийг голчлон нүүрс ус хэрэглэх замаар засна. Уураг-нөөцлөх эмчилгээ нь 10-12 хоногийн хугацаанд үр дүнтэй байдаг. Энэхүү эмчилгээний дараа шим тэжээлийн дэмжлэг шаардлагатай өвчтөнд уураг агуулаагүй хангалттай хэмжээний илчлэгтэй бэлдмэлийг уух эсвэл тарих аргаар хэрэглэх хэрэгтэй.

  1. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл

Энэхүү бэлдмэл нь антианаболик үйлдэлтэй учраас тетрациклинтай хамт хэрэглэвэл тарьж хэрэглэх шим тэжээлийн дэглэмийн нэг болох декстрозоор шингэрүүлсэн амин хүчлийн үр нөлөө буурч болзошгүй.

  1. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн үеийн хэрэглээ:

Тератоген нөлөө.

Жирэмсэний катероги C

Нийлмэл амин хүчлийн тарилгын талаар амьтны нөхөн үржихүйн судалгаа хийгдээгүй. Бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд урагт аюултай нөлөө үзүүлдэг эсэх эсвэл нөхөн үржихүйн чадавхид нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна. Жирэмсэн эмэгтэйд Травасол® 10% (Амин хүчил) тарилгыг зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ.

Хөхүүл үеийн хэрэглээ:

Нийлмэл амин хүчлийн тариаг хөхүүл эхчүүдэд хэрэглэхэд анхаарал болгоомжтой хандах шаардлагатай.

  1. Тааламжгүй нөлөө

Нийлмэл амин хүчлийн тариа нь үл мэдэг гипертоник шинж чанартай юм. Тарилгыг захын том венийн судсанд хийх, системийн шүүлтүүр ашиглах мөн дуслын хурдыг удаашруулах зэрэг нь венийн судасны хэсэг газрын зовиурыг багасгаж болох юм. Нэмэлт электролитийг өдрийн турш хэрэглэх хэрэгтэй. Цочроох нөлөөтэй нэмэлт бэлдмэлүүдийг венийн судасны өөр хэсэгт дуслаар тарьж хэрэглэж болох юм. Амин хүчлийн уусмалыг захын судсанд тарьж хэрэглэхэд тархмал улайлт, халууралт ба дотор муухайрах шинжүүд илэрсэн талаар мэдээлэгдсэн.

  1. Тун хэтрэлт ба эмчилгээ

Тарьж хэрэглэх эмчилгээний үеээр шингэн эсвэл ууссан бодисын хэт ачаалал үүсвэл өвчтний биеийн байдлыг дахин үнэлж зохистой засах эмчилгээг эхлүүлнэ.

  1. Хадгалах нөхцөл

Битүүмжилсэн байдалтай хадгална.

  1. Тунгийн хэлбэр ба савлалт

250мл шилэн бортогонд савлагдана.

  1. Хүчинтэй хугацаа

3 жил

 

Үйлдвэрлэгч: ‘’Cisen pharmaceutical’’ Co.,Ltd

Cisen pharmaceutical Co,.Ltd

Add: Tongji Sci-tech Industrial Park,High-tech Industrial DevelopmentZone,Jiming. Shandong, P.R.China.

Zip code: 272073

Tel: +86 537 2980071

Fax: +86 537 2985733-012

Монгол дахь албан ёсны борлуулагч: “Эм Эн Жи Би” ХХК

ЧД, 3-р хороо, Жуулчны гудамж 50, Улаанбаатар, Монгол улс

Утас: 7000-7760

Монгол улсын бүртгэлийн дугаар: FT20201120BP07786