Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ливолин форте
Худалдааны нэр
Англи
Эссенциал Фосфолипидүүд + Никотинамид+ Витамин Е Ацетат+ Tiamnin mononitrat+ Рибофлавин+ Пиридоксины гидрохлорид+ Цианокобаламин
Үйлдвэрлэгч
Mega Lifesciences Public Company Limited
Гарал үүслийн улс
Тайланд
Тун хэмжээ
300мг+ 30мг+ 10мг+10мг+6мг+10мг+0.01мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

LIVOLIN FORTE

Амин дэм агуулсан фосфолипид

Найрлага:

Тосон капсул тус бүр  нь:

Үндсэн фосфолипид                                                              300 мг

Амин дэм B1 ( тиамин мононитрат)                     Ph Eur 10 мг

Амин дэм B2 (рибофлавин)                                    Ph Eur   6 мг

Амин дэм В6 (пиридоксин гидрохлорид)           Ph Eur  10 мг

Амин дэм В12    (цианокобаламин)                                   10 мкг

Никотинамид                                                              Ph Eur 30 мг

Амин дэм Е токоферол  ацетат                           Ph Eur  10 мг

Заалт: Бүх  төрлийн шалтгаант  элэгний өвчлөл цочмог, архаг элэгний үрэвсэл, элэгний хатуурал, бодисын  солилцооны хордлогот элэгний өвчлөл, эмийн шалтгаант элэгний хордлого, архины шалтгаант элэгний өөхлөлт, хагалгааны өмнөх ба дараах байдал өөрөөр хэлбэл цөсний хагалгаа гэх мэт

Тун: Өдөрт 3 удаа хоолтой хамт ууж хэрэглэх  эсвэл эмчийн зөвлөснөөр хэрэглэж болно

Эм зүйн үйлдэл: Фосфатидилхолин нь элэг хамгаалах үр нөлөөтэйгөөс гадна этанол, алкил алкогол, тетрахлорид, парасетамол, галактозамины эсрэг үйлдэлтэй. Элэгний эд  эсийн бүрхүүл тогтворжуулах, нөхөн төлжүүлэх,  өөхөн эсийн исэлдэлтийг  зогсоох үйлчилгээтэй тул  элгэнд  фиброз, стеатоз үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой. Этанолоор өдөөгдсөн иммуномодуляц үйлчлэлд орсон өөрчлөлтийн улмаас үүссэн тэжээлийн дутлыг арилгах замаар исэлдэлтийн стрессийг  багасгадаг. Ингэснээр элэгний эд эсэд үүсч болох гэмтлийг залруулна.

 Эмийн харилцан үйлчлэлцэл:  Бусад  эмийн бэлдмэлтэй фосфатидилхолин нь хэрхэн үйлчлэлцдэг болох нь тогтоогдоогүй. Харин амин дэм В6 нь леводоп, фенобарбитал, фенитойн зэрэг эмийн цусан дахь түвшинг бууруулах хандлагатай байна.

Тун  хэтрүүлэх: тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Амин дэм В1-тэй холбоотой тун  хэтэрсэнээс үүдсэн цөөн тохиолдол  бүртгэгдсэн, илэрсэн шинж тэмдэг: толгой өвдөх, хоолны дуршил  алга болох, дотор муухайрах, сэтгэл тавгүйтэх, гар  салганах, бөөлжих гэх мэт. Амин дэм В6-г өдөрт 50 мг-2.0 гр  удаан хугацаагаар  хэрэглэхэд атаксия буюу биеийн тэнцвэр алдагдах, сенсор мэдрэлийн гэмтэл буюу хөдөлгөөн хариуцсан мэдрэлийн эд  эс гэмтэх зэрэг шинж илэрч болзошгүй.  70-357 мгкг тунгаар хэрэглэхэд  сайн зохицож байв. Никотинамидын  нөлөөгөөр  ходоод гэдэс хямрах  магадлалтай.

Жирэмслэлт ба хөхөөр хооллолт: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхгүй.

Гаж нөлөө: Өндөр тунгаар хэрэглэхэд суулгах, гэдэс дүүрэх, дотор  муухайрах, хоолны дуршил  буурах, аюулхай орчим  өвдөх зэрэг  шинж тэмдэг илэрч болзошгүй

Эсрэг  заалт: Сэтгэл гутралтай хүнд хэрэглэхгүй

Хадгалалт: Хуурай,  сэрүүн газарт 25 градусаас доош температурт хадгална. Нарны гэрлээс хол  байлгана.

Анхааруулга: хүүхдээс хол  байлгах

Савлагаа: 

  • Цэврүүт савлагаа бүхий 10 капсулбэлдмэлийг цаасан хайрцганд агуулсан
  • Тугалган цаасан уутанд 3 цэврүүт савлагаа бүхий бэлдмэл хийжгадуур нь дахин картон хайрцганд савласан

Тэмдэглэл:

Хэрэглэхийн өмнө заавартай сайтар танилцах

Хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхийг хориглоно

Эмийн савлагаа,  капсулд  өөрчлөлт орсон бол мөн хэрэглэхийг  хориглоно

“MegaLifeSciencs” ХХК-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйлдвэрлэв. Виктори, Австрали улс

Үйлдвэрлэсэн: Үл хөдлөх үйлдвэрлэл, Самутпракарн, Тайланд дахь  “MegaLifeSciencs” ХХК