Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Тивортин
Худалдааны нэр
Англи
Аргинин
Үйлдвэрлэгч
Юрия-фарм ООО
Гарал үүслийн улс
Украйн
Тун хэмжээ
42мг-100мл
Эмийн хэлбэр
дуслын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн заавар

ТИВОРТИН

(TIVORTIN)

Найрлага:

Үйлчлэгч бодис: Аргинин гидрохлорид;

1 мл нь 42 мг аргинин гидрохлорид агуулдаг (100 мл нь 20 ммоль аргинин ба 20 ммоль хлорид);

 Нэмэлт бодис: тарилгын ус.

Эмийн хэлбэр: Судсаар хийх тарилга.

Физик ба химийн шинж чанар: тунгалаг, өнгөгүй эсвэл бага зэрэг шаргал шингэн; рН 5.0-6.5; Осмос чанар 398.7 мОсмоль/л.

Эмийн эмчилгээний бүлэг. Цус орлуулах шингэн. Судсаар сэлбэх шингэн. Амин хүчил. Аргинин гидрохлорид.

АТХ код B05X B01.

Эм судлалын шинж чанар.

Фармакодинамик.

Аргинин (a-амино-d-гуанидинвалерины хүчил) нь нөхцөлт үл орлогдох амин хүчлийн ангилалд багтдаг бөгөөд бие махбодын амин чухал олон үйл ажиллагааг эсийн түвшинд зохицуулагч, идэвхжүүлэгч бөгөөд хүнд эмгэгийн үед бие махбодын үйл ажиллагааг хамгаалах нөлөө үзүүлдэг.

Тивортин нь гипоксийн эсрэг, эсийн мембран тогтворжуулах, цитопротектор, антиоксидант, хоргүйжүүлэх нөлөө үзүүлэх бөгөөд бодисын солилцоо ба энергийн хангамжийн үйл явцыг идэвхтэй зохицуулж, бие махбодын дааврын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Аргинин нь цусан дахь инсулин, глюкагон, өсөлтийн даавар, пролактины түвшинг нэмэгдүүлж, пролин, полиамин, агматины нийлэгжилтэд оролцдог, фибриногенолиз, сперматогенезын процесст оролцдог, эсийн мембраны деполяризаци үүсэхэд оролцдог болох нь тодорхойлогдсон.

Аргинин нь элгэнд мочевины мөчлөгт оролцдог гол субстратын нэг юм. Аммиакийг мочевин болгон хувиргах үйл явцыг идэвхжүүлэх замаар аммионы хэмжээг бууруулах нөлөө үзүүлдэг. Түүнчлэн, антиоксидант, гипоксийн эсрэг ба мембран тогтворжуулах нөлөө үзүүлж, элэг хамгаалах үйлдэл ба элэгний эсийн энергийн хангамжийг сайжруулдаг.

Тивортин нь судасны эндотел эсэд азотын оксидын нийлэгжилтийг түргэсгэдэг нитроксид-синтетаза (NO-синтетаза) ферментийн субстрат юм. Энэ нь гуанилатциклазыг идэвхжүүлж, судасны эндотелийн эсэд гуанозин монофосфатын (cGMP) түвшинг нэмэгдүүлж, лейкоцит ба ялтас эсийн идэвхжих, судасны эндотелийн гадаргууд наалдах (адгези) чадварыг бууруулж, судасны эсийн наалдуулагч молекул-1 (VCAM-1) ба моноцитийн хемоатрактант-1 (MCP-1) уургуудын нийлэгжилтийг дарангуйлах бөгөөд судасны гөлгөр булчингийн эс олшрох, шилжих хөдөлгөөнийг идэвхжүүлэх, судас агшаах агшаах нөлөөтэй эндотелин-1 уургийн нийлэгжилтийг дарангуйлснаар судас хатуурлын товруу үүсэх ба цаашид судас хатуурал даамжрахаас сэргийлнэ. Түүнчлэн тивортин нь бие махбодод өөрт нь үүсдэг оксидатив стрессийг хүчтэй идэвхжүүлэгч бодис болох диметиларгинины (асиметрик) нийлэгжилтийг дарангуйлах нөлөөтэй. Т лимфоцит эсийг үүсэлтэд оролцдог сэрээ булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлж, биеийн хүчний ачааллын үед цусан дахь глюкозын хэмжээг зохицуулахад оролцдог. Тивортин нь хүчил үүсгэх нөлөөтэй бөгөөд бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг.

Фармакокинетик.

Судсаар тасралтгүй дусаахад эмчилгээг эхэлснээс хойш 20-30 минутын дараа цусны сийвэн дэх аргинин гидрохлоридын хамгийн дээд концентрацид хүрдэг. Тивортин нь ихэсийн хоригийг нэвтэрч, бөөрний түүдгэнцэрт шүүгддэг боловч сувганцрын ханаар бараг бүрэн шимэгддэг.

Эмнэлзүйн шинж чанар.

Хэрэглэх заалт.

Бодисын солилцооны алкалоз, гипераммонеми, титэм судасны атеросклероз, тархины ба захын судасны атеросклерозын үед хэрэглэнэ. Түүнчлэн ачааллын үед хөлийн булчингаар өвдөх, бадайрах хам шинж, чихрийн шижингийн ангиопати, артерийн гипертензи, зүрхний архаг дутагдал, гиперхолестеринеми, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины гипертензи болон ургийн хөгжил саатах, преэклампси эмгэгүүдийн цогц эмчилгээнд хэрэглэнэ.

Эсрэг заалт

Эмийн бодисын найрлагад хэт мэдрэг;

Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал;

Гиперхлоремийн ацидоз;

Харшлын урвалын түүхтэй;

Кали хориглогч шээс хөөх эм, спиронолактон хэрэглэж буй хүмүүст;

Зүрхний шигдээс (шигдээсээр өвдсөн түүхтэй).

Бусад эмийн бүтээгдэхүүнтэй харилцан үйлчлэх болон бусад төрлийн харилцан үйлчлэл.

Тивортиныг хэрэглэх үедээ бөөрний дутагдалтай, спиронолактон хэрэглэж буй өвчтөнүүдэд илэрхий, тогтвортой гиперкалиеми үүсгэдэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Кали хориглогч шээс хөөх эмийг өмнө нь хэрэглэж байсан үед ч цусан дахь калийн хэмжээг ихэсгэж болзошгүй. Аминофиллинтэй нэгэн зэрэг хамт хэрэглэвэл цусан дахь инсулины түвшинг нэмэгдүүлнэ.

Аргинин нь тиопентальтай үл нийцнэ.

Болгоомжлол.

Энэхүү эмийн бэлдмэл нь гиперкалиеми үүсэхэд нөлөөлдөг тул бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэхээс өмнө шээсний хэмжээ, сийвэн дэх калийн хэмжээг шинжлэх шаардлагатай.

Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдалтай тохиолдолд эмийг болгоомжтой хэрэглэнэ. Тивортин нь инсулин болон өсөлтийн дааврын шүүрлийг идэвхжүүлдэг. Хэрэв ам хатах, цангах шинж тэмдэг илэрвэл бол цусан дахь сахарын хэмжээгээ шалгаарай.

Тивортиныг электролитийн солилцооны алдагдал, бөөрний өвчний үед болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэрэв эм хэрэглэх үед ядарч сульдах (астени) шинж тэмдэг нэмэгдвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.

Стеноркарди өвчтэй хүмүүст эмийг болгоомжтой хэрэглэнэ.

Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэх.

Эмийн бэлдмэл нь ихэсийн хоригоор нэвтэрдэг тул жирэмсэн эхэд эмчилгээний үр дүн нь урагт учирч болзошгүй эрсдэлээс илүү ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд л хэрэглэж болно.

Хөхүүл үед эмийг хэрэглэх талаар мэдээлэл байхгүй байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл бусад механизмтай ажиллах үед хүний хариу үйлдлийн хурдад үзүүлэх нөлөө.

Уг бэлдмэлийг хэрэглэх үед толгой эргэх шинж тэмдэг илэрч болзошгүй тул жолоо барих эсвэл бусад механизмтай ажиллахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Хэрэглэх арга ба тун.

Эхний 10-15 минутын турш эмийг минутанд 10 дуслаар судсанд тарина, дараа нь дуслын хэмжээг минутанд 30 дусал хүртэл нэмэгдүүлж болно.

Хоногийн тун 100 мл тарилгын шингэн.

Төвийн ба захын цусан хангамжийн дутагдал, хүнд хэлбэрийн хордлого, гипокси болон астенийн үед тунг өдөрт 200 мл хүртэл нэмэгдүүлж болно.

Судсаар хийх тарилгын хурд 20 ммоль/цагаас хэтрэхгүй байх шаардлагатай.

12-аас доош насны хүүхдэд эмийн тун нь өдөрт 1 кг жинд 5-10 мл байдаг.

Бодисын солилцооны алкалозын эмчилгээний тунг дараах байдлаар тооцно:

Аргинин гидрохлорид (ммоль)

______________________________________ ´ 0,3 ´ биеийн жин (кг)

Шүлтийн илүүдэл (Ве) (ммоль/л)

Тарилгыг эхлэхдээ тооцоолсон тунгийн хагасаас эхэлж хийх хэрэгтэй. Хүчил-шүлтийн тэнцвэрийг шинжилсний дараа шаардлагатай бол эмийг нэмж хийх шаардлагатай.

Хүүхдэд:

З наснаас дээш насны хүүхдүүдэд хэрэглэнэ.

Тун хэтрэх.

Шинж тэмдэг: бөөрний дутагдал, гипогликеми, бодисын солилцооны ацидоз.

Эмчилгээ. Тунг хэтрүүлсэн тохиолдолд эмийг зогсоох шаардлагатай. Бие махбодын физиологийн хариу урвал, амин чухал үзүүлэлтүүдийг хянаж, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авна. Шаардлагатай бол бөөрний үйл ажиллагааг сайжруулах (шээс хөөх эм) ба шүлтшүүлэх уусмал, электролитийн уусмал (0.9% натрийн хлоридын уусмал, 5% глюкозын уусмал) хэрэглэнэ. Тун хэтэрсэн үед илрэх шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.

Гаж нөлөө.

Ерөнхий эмгэг: гипертерми, халуу оргих, бүх биеэр өвдөх.

Яс-булчингийн тогтолцооны зүгээс: үе мөчний өвдөлт.

Хоол боловсруулах замаас: ам хуурайших, хатах, дотор муухайрах, бөөлжих.

Арьс ба арьсан доорх эдэд: тарилгын талбайн урвал, улайх, загатнах, арьсны өнгө цайх, захын хөхрөлт.

Дархлааны тогтолцоо: анафилаксийн шок, хэт мэдрэгшлийн урвал: арьсны тууралт, чонон хөрвөс, ангиоэдем.

Амьсгалын тогтолцоо, цээж голтын эрхтний эмгэг: амьсгал давчдах.

Зүрх судасны тогтолцооны талаас: цусны даралтын хэлбэлзэл, зүрхний хэм өөрчлөгдөх, зүрхний орчим өвдөх.

Мэдрэлийн тогтолцоо: толгой өвдөх, толгой эргэх, айдас төрөх, бие сульдах, уналт таталт, салганах зэрэг шинж тэмдгүүд тарилгын хурд хэтэрсэн тохиолдолд ихэвчлэн илэрдэг.

Лабораторийн шинжилгээнд: гиперкалиеми.

Хадгалах хугацаа. 2 жил.

Хадгалах нөхцөл.

25°C-аас ихгүй температурт хадгална. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.

Үл нийцэл.

Тиопентальтай нийцдэггүй.

Сав баглаа боодол.

1 шилэн саванд 100 мл-ээр савалсан.

Эм олгох нөхцөл.

Жороор.

Үйлдвэрлэгч.

«Юриа-Фарм» ХХК.

Үйлдвэрлэсэн газар.

Украин 18030, Черкасс муж, Черкасс хот. Кобзарскийн гудамж-108.

Утас: +38 (044) 281-01-01.