
Хэрэглэх заавар
ЭМИЙН БЭЛДМЭЛИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЗААВАР
AМОКСИКЛАВÒ
ХУДАЛДААНЫ НЭРШИЛ:
АмоксиклавÒ тарьж хэрэглэхэд зориулагдсан уусмал бэлтгэх 500 мг/100 мг нунтаг.
АмоксиклавÒ тарьж хэрэглэхэд зориулагдсан уусмал бэлтгэх 1000мг/200 мг нунтаг.
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БУС НЭРШИЛ:
Амоксициллин, клавуланы хүчил/Amoxicillin, clavulanic acid
ХАРАГДАХ БАЙДАЛ:
Тарьж хэрэглэхэд зориулсан уусмал бэлдэх нунтаг.
ДҮРСЛЭЛ:
Цагаан бага зэрэг шаравтар өнгөтэй нунтаг.
НАЙРЛАГА:
Үйлчлэгч бодис: амоксициллин ба клавуланы хүчил.
Амоксиклав 500 мг/100 мг: 1 бортгонд 500 мг натрийн давс хэлбэрээр амоксициллин, 100 мг калийн давс хэлбэрээр клавуланы хүчил агуулагдана. Харьцаа 5:1.
Амоксиклав 1000 мг/200 мг: 1 бортгонд 1000 мг натрийн давс хэлбэрээр амоксициллин, 200 мг калийн давс хэлбэрээр клавуланы хүчил агуулагдана. Харьцаа 5:1.
Туслах бодис: агуулаагүй.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ:
Системийн хэрэглээнд зориулсан бактерийн эсрэг бэлдмэл: Пенициллины бүлгийн хослолууд, беталактамаза дарангуйлагч.
АТС код: J01CR02.
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Фармакодинамик:
Амоксициллин нь бактерийн эсийн ханын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох пептидогликаны био-нийлэгжилтэд оролцогч нэг буюу түүнээс олон ферментүүдийг (пенициллийн-холбогч уураг) дарангуйлах үйлдэлтэй хагас нийлэг пенициллин юм (бета-лактамын антибиотик). Пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлснаар эсийн ханын бат бөх байдал алдагдаж эсийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
Амоксициллин нь тэсвэртэй бактерийн беталактамазын нөлөөгөөр задардаг тул энэ ферментийг ялгаруулагч бичил биетэнд нөлөөлдөггүй.
Клавуланы хүчил нь бүтцээрээ пенициллинтэй төстэй бета-лактам юм. Клавуланы хүчил зарим беталактамазаг дарангуйлснаар амоксициллин идэвхгүй болохоос хамгаална. Клавуланы хүчил өөрөө бактерийн эсрэг эмнэлзүйн ач холбогдол бүхий үйлдэл үзүүлдэггүй.
Амоксациллины үр нөлөөг тодорхойлогч үндсэн хүчин зүйл бол түүний цусан дахь бактерийг дарангуйлж чадах хамгийн бага түвшинг (min. E.S)-д хадгалах хугацаа юм.
Тэсвэржилт үүсэх механизм
Амоксициллин/клавуланы хүчилд бактерийн тэсвэржилт үүсэх үндсэн 2 механизмтай:
- В, С ба D ангийнбета-лактамаза зэрэг клавуланы хүчлийг саатуулах үйлдэлд мэдрэг бус бактерийн беталактамаза-р идэвгүйжих;
- пенициллин холбогч уургийн бүтэц өөрчлөгдөн, бактерийн эсрэг бэлдмэлүүдийн үйлдлийн нөлөөг илрхийлдэг бүтцийн төстэй байдал алдагдах.
Бактерийн бүрхүүлийн бат бөх байдал болон бактерийн эсээс бэлдмэлийг идэвхитэй зөөвөрлөх механизмууд нь, ялангуяа грамм сөрөг бактерт, тэсвэржилт үүсгэх шууд шалтгаан болно.
Мэдрэгжилтийн хүрээ
Амиоксициллин/клавуланы хүчлийн дарангуйлах хамгийн бага түвшрүүлэг нь Европын хорооноос (EUCAST) тогтоосон антибиотик мэдрэг чанарын үнэлгээний хүрээнд нийцнэ.
Бичил биетнүүд | Мэдрэг чанарын хүрээ (мкг/мл) | ||
| Мэдрэг чанар | Завсрын мэдрэг чанар | Тэсвэржилт |
Haemophilus influenzae1 | ≤ 1 | - | > 1 |
Moraxella catarrhalis1 | ≤ 1 | - | > 1 |
Staphylococcus aureus2 | ≤ 2 | - | > 2 |
Коагулаза сөрөг стафилококк | ≤0,25 | >0,25 | |
Enterococcus1 | ≤ 4 | 8 | > 8 |
Streptococcus A, B, C, G5 | ≤ 0,25 | - | > 0,25 |
Streptococcus pneumoniae3 | ≤ 0,5 | 1-2 | > 2 |
Энтеробактерии1,4 | - | - | > 8 |
Грам сөрөг агааргүйтэн1 | ≤ 4 | 8 | > 8 |
Грам эерэг агааргүйтэн1 | ≤ 4 | 4-8 | > 8 |
Өвөрмөц бус төрлийн хүрээ 1 | ≤ 2 | -8 | > 8 |
1 Гаргаж авсан утга нь амоксициллины түвшрүүлэгт тохирно. Мэдрэг чанарыг үнэлэх зорилгоор клавуланы хүчлийн тогтмол 2 мг/л түвшрүүлгийг ашиглана. 2 Гаргаж авсан утга нь оксациллины түвшрүүлэгт тохирно. 3 Хүснэгтэд заасан хязгаарын утга нь ампициллинд мэдрэгийн хүрээнд тулгуурласан. 4 Мэдрэгжилтийн хүрээ R > 8 мг/л нь тэсвэржилтийн механизм бүхий ялгаж авсан бүх омгуудын антибиотик тэсвэртэй чанарыг нотолно. 5 Хүснэгтэд заасан хязгаарын утга нь бензилпенициллинд мэдрэгийн хүрээнд тулгуурласан. |
Зарим төрлийн үүсгэгчийн тэсвэржилтийн тархалт нь газар зүйн байрлал болон улирлаас хамааралтай тул эмчилгээ эхлэхийн өмнө антибиотикт тэсвэржилтийн талаар, ялангуяа хүнд хэлбэрийн халдварын үед, тухайн орон нутгийн мэдээллийг авах хэрэгтэй. Наад захын зарим нэг халдварын үед антибиотик тэсвэржилтийн талаарх орон нутгийн үзүүлэлтэнд бэлдмэлийг хэрэглэхэд оновчтой эсэх нь эргэлзээтэй тохиолдолд холбогдох мэргэжилтэнд хандах хэрэгтэй.
Мэдрэг төрлүүд
Грам эерэг агаартан : Enterococcus faecalis, Cardnerella vaginalis, Staphylococcus aureus (метиллинд мэдрэг омгууд)£, Streptococcus agalactiae, Streptococcus pneumoniae1, Streptococcus pyogenes болон бусад бета-цус задлагч стрептококкууд, Streptococcus viridans-н бүлэг
Грам сөрөг агаартан : Actinobacillus actinomycetemcomitans, Capnocytophaga spp., Eikenella corrodens, Haemophilus influenzae2, Moraxella catarrhalis, Neisseria gonorrhoeae§, Pasteurella multocida
Агааргүйтэн: Bacteroides fragilis, Fusobacterium nucleatum, Prevatella spp.
Олдмол тэсвэржилт үүссэн байж болох төрлүүд
Грам эерэг агаартан : Enterococcus faecium$
Грам сөрөг агаартан : Escherichia coli, Klebsiella oxytoca, Klebsiella pneumoniae, Proteus mirabilis, Proteus vulgaris
Байгалийн тэсвэржилттэй төрлүүд
Грам сөрөг агаартан : Acinetobacter sp., Citrobacter freundlii, Enterobacter sp., Legionella pneumophilia, Morganella morganii, Providencia spp, Pseudomonas sp., Serratia sp., Stenotrophomonas maltophilia
Бусад бичил биетнүүд: Chlamydophila pneumoniae, Chlamydophila psittaci, Coxiella burnetti, Mycoplasma pneumoniae
$ Олдмол тэсвэржилтийн механизмаар үүсээгүй, байгалийн мэдрэг чанар нь завсрын байдалтай.
£Метициллинд тэсвэржилттэй бүх стафилококкууд нь амоксициллин/клавуланы хүчилд тэсвэржилттэй.
1Пенициллинд тэсвэржилттэй Streptococcus pneumonia омгоор үүсгэгдсэн халдварыг энэ бэлдмэлийн эмийн хэлбэрээр эмчлэхгүй («Хэрэглэх арга ба тун», «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).
2 Европын холбооны зарим оронд сул мэдрэг омгууд 10%-с дээш тодорхойлогдсон
Фармакокинетик
Хавсарсан бэлдмэлийг сайн дурын эрүүл бүлгийн хүмүүст 500мг/100мг болон 1000 мг/200 мг тунгаар судсанд түргэн тарихад цусны ийлдсэн дэх амоксициллины дундаж дээд түвшрүүлэг амоксациллинд 32,2 ба 105,4 мкг/мл, клавуланы хүчилд 10,5 ба 28,5 мкг/мл байна. T1/2 үзүүлэлтүүд амоксициллинд 1,07 ба 0,9 цаг, клавуланы хүчилд 1,12 ба 0,9 цаг байна. AUC-н утга амоксициллинд 25,5 ба 76,3 ц·мг/л, клавуланы хүчилд 9,2 ба 27,9 ц·мг/л байна. Харин шээсээр гадагшлах хэмжээ (0-6 цаг хүртэл %-р) амоксициллинд 66,5 ба 77,4, клавуланы хүчилд 46,0 ба 63,8 тус тус байна.
Нийт клавуланы хүчлийн ойролцоогоор 25% ба амоксициллины 18% нь ийлдсэнд уурагтай холбогдсон хэлбэрт байна. Бие махбодид тухайлах тархалтын хэмжээ амоксициллинд ойлроцоогоор 0,3-0,4 л/кг ба клавуланы хүчилд ойролцоогоор 0,2 л/кг байна.
Судсаар тарьж хэрэглэсний дараа амоксициллин болон клавуланы хүчил нь цөсны хүүдийд, хэвлийн ханын эдэд, арьсанд, өөхлөг эдэд, булчингийн эдэд, үений болон гялтангийн шингэнд, цөс ба идээнд илэрдэг. Амоксициллин нь нугасны шингэнд маш бага хэмжээгээр нэвтэрнэ.
Клиникийн өмнөх судалгаануудад 2 үйлчлэгч бодисын уламжлалууд эдэд их хэмжээгээр саатдаг талаар нотолгоо байхгүй байна. Амоксициллин ихэнхи пенициллинүүдийн адил хөхний сүүнд нэвтэрнэ. Түүнчлэн клавуланы хүчил нь хөхний сүүнд маш бага хэмжээгээр илэрнэ («Жирэмсэн ба хөхүүл үе»хэсгийг уншина уу).
Амоксициллины эхний тунгийн 10-25% нь пеницилийн хүчлийн идэвхгүй хэлбэрээр шээсээр гадагшилна. Клавуланы хүчил бие махбодид идэвхитэй задарч, шээс болон өтгөнөөр, түүнчлэн нүүрстөрөгчийн хийн хэлбэрээр амьсгалаар гадагшилна.
Амоксициллин/клавуланын хүчлийн хослолын хагас ялгарлын дундаж хугацаа эрүүл хүнд ойролцоогоор 1 цаг байх ба ерөнхий дундаж клиренс ойролцоогоор цагт 25 л байна. Амоксициллин/клавуланы хүчил 500 мг/100 мг эсвэл 1000 мг/200мг харьцаатай байх нэг удаагийн тунг судсанд түргэн тарьж хэрэглэснээс хойш 6 цагийн дотор ойролцоогоор амоксициллины 60-70%, клавуланы хүчлийн 40-65% нь өөрчлөлтгүйгээр шээсээр гадагшилна. Олон судалгаануудын дүнгээс харахад 24 цагийн дотор шээсээр гадагшилсан амоксициллины хэмжээ 50-85% ба клавуланы хүчил 27-60% байна. Бэлдмэлийг тарьснаас хойш эхний 2 цагт клавуланы хүчилн хамгийн их хэмжээгээр гадагшилна.
Нас
Амоксициллины хагас ялгарлын хугацаа 3 сараас 2 нас хүртэлх хүүхдэд, өсвөр насныханд, насанд хүрэгсдэд ижил байдаг. Эхний 7 хоногтой нярайн (дутуу нярайг оролцуулан) бөөрний гадагшлуулах үйл ажиллагааны дутмаг хөгжилтэй холбоотой өдөрт 2-с ихгүй удаа хэрэглэнэ. Өндөр настаны бөөрний үйл ажиллагаа буурсан байж болзошгүй тул тунг анхааралтай сонгож, шаардлагатай үед бөөрний үйл ажиллагааг хянана.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
Бөөрний үйл ажиллагаа буурахад амоксициллин/клавуланы хүчлийн сийвэнгийн ерөнхий клиренс ижил харьцаагаар буурна. Бөөрөөр гадагшлах амоксициллины хэмжээ их тул амоксициллины клиренсийн бууралт клавуланы хүчлээс их байдаг. Иймд бөөрний дутагдлын үед тунг клавуланы хүчлийг зохих түвшинд барьж, амоксициллиныг хэт их хуримтлагдахаас сэргийлэх хэмжээгээр хэрэглэнэ («Хэрэглэх арга ба тун» хэсгийг уншина уу).
Элэгний дутагдал
Элэгний дутагдалтай өвчтөнд эмчилгээг болгоомжтой хийж, элэгний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Амоксиклавыг насанд хүрэгсдэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- чих хамар хоолойн хүнд хэлбэрийн халдварууд (тухайлбал, мастоидит, гүйлсэн булчирхай орчмын буглаа,залгиурын дээд хэсгийн үрэвсэл, системийн талаас өвчний ноцтой шинж тэмдэг илрэх дайвар хөндийн үрэвсэл)
- архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- “эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
- давсагны үрэвсэл;
- пиелонефрит;
- арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
- яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит;
- хэвлийн хөндийн үрэвсэл;
- эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдвар.
Дараах хагалгаанууд болон том хэмжээний мэс ажилбартай холбоотой халдвараас урьдчилан сэргийлэхэд:
- ходоодгэдэсний зам;
- аарцгийн хөндий;
- толгой хүзүү;
- цөсний зам.
Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг мөрдөх хэрэгтэй.
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч ба туслах бодист, түүнчлэн бүх пенициллины бүлэгт хэт мэдрэгшилтэй байх.
- -Бусад беталактамын бэлдмэлүүдэд (жишээлбэл: цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд хэлбэрийн цочмог хэт мэдрэгшлийн урвал (жишээлбэл: анафилакси) илэрч байсанөгүүлэмжтэй өвчтөн.
- Амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй бол.
ОНЦГОЙ АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ
Бэлдмэлээр эмчилгээг эхлэхээс өмнө пенициллин, цефалоспорин болон бусад бета-лактамын бэлдмэлүүдэд урьд нь хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан талаар тодорхой асуумж цуглуулах шаардлагатай («Хориглох заалт» болон «Гаж нөлөө» хэсгийг уншина уу).
Пенициллинээр эмчлүүлж байх үед хүнд явцтай ба зарим тохиолдолд үхэлд хүргэх (анафилакси төст урвал) хэт мэдрэгшлийн урвал ажиглагдсан. Эдгээр нь пенициллинд хэт мэдрэг урвал илэрч байсан болон атопитэй гэх өгүүлэмжтэй өвчтөнд үүсэх магадлал өндөртэй. Харшлын урвал илэрсэн тохиолдолд Амоксиклав эмчилгээг зогсоож бактерийн эсрэг тохирох бусад бэлдмэлийг хэрэглэнэ.
Халдвар үүсгэгч бактер амоксициллинд мэдрэг нь тогтоогдсон тохиолдолд удирдамжийн дагуу Амоксиклавыг амоксициллинаар солихыг анхаарч үзэх хэрэгтэй.
Хэрэв тухайн болзошгүй үүсгэгч нь клавуланы хүчлийг саатуулах үйлдэлд мэдрэг бета-лактамазагийн оролцоогүйгээр бета-лактамын бэлдмэлүүдэд тэсвэртэй байх эрсдэл өндөртэй бол энэ хэлбэрийн эмийн бэлдмэлийг хэрэглэхэд тохиромжгүй.
Min. E.S-ийн талаар тодорхой мэдээлэл байхгүй, түүнчлэн орлуулах эмийн хэлбэр талаарх мэдээлэл хязгаарлагдмал тул пенициллинд тэсвэртэй S.рneumoniae омгоор үүсгэгдсэн халдварын эмчилгээнд бэлдмэлийг (нэмэлт амоксациллингүйгээр) хэрэглэхгүй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон өндөр тунгаар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд таталт өгч болно («Гаж нөлөө» хэсгийг уншина уу).
Халдварт мононуклеоз гэж сэжиглэж байгаа тохиолдолд амоксиклавыг эмчилгээнд хэрэглэхгүй, учир нь дээрх өвчний үед амоксициллин хэрэглэсний дараа улаан бурхан төст тууралт гардаг.
Амоксициллин эмчилгээний үед аллопуринолыг хэрэглэхэд арьсанд харшлын урвал үүсэх магадлал нэмэгддэг.
Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд мэдрэг бус бичил биетнүүдийг хэт үржихэд хүргэдэг.
Эмчилгээний эхэнд халууралттай тархмал эритем ба цэврүү үүсэх нь тархмал цочмог цэврүүт тууралтын (ТЦЦТ) шинж тэмдэг юм («Гаж нөлөө» хэсгийг уншина уу). Харшлын энэ урвалын үед Амоксиклав эмчилгээг зогсоох шаардлагатай ба амоксициллиныг дахин хэрэглэхийг хориглоно.
Элэгний дутагдалтай өвчтөнд Амоксиклав эмчилгээг болгоомжтой хийнэ. Элэгний талаас илрэх гаж нөлөө нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд болон өндөр настанд ажиглагдсан ба удаан хугацааны эмчилгээтэй шууд холбоотой. Эдгээр гаж нөлөө нь хүүхдэд маш ховор илэрдэг. Бүх бүлгийн өвчтөнүүдэд ихэвчлэн эмчилгээний явцад болон эмчилгээ дуусангуут шинж тэмдэгүүд үүсдэг, зарим тохиолдолд эмчилгээг зогсоосноос хойш хэдэн долоо хоногийн дараа илэрдэг. Ихэвчлэн эдгээр нь эргэж хэвийн байдалд орно. Элэгний талаас хүнд хэлбэрийн гаж нөлөө илрэх ба маш ховор тохиолдолд үхэлд хүргэж болно. Эдгээр нь ихэнхдээ ноцтой суурь өвчтэй болон элэг гэмтээх эмийн бэлдмэл хамт хэрэглэсэн өвчтөнүүдэд ажиглагдсан («Гаж нөлөө» хэсгийг уншина уу).
Бактерийн эсрэг бараг бүх бэлдмэлийн эмчилгээний үед ажиглагддаг антибиотик хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсэх бүдүүн гэдэс үрэвсэх тохиолдлууд нь хөнгөн хэлбэрээс маш ховор тохиолдолд амь насанд аюул учруулах хүртэл байж болно («Гаж нөлөө» хэсгийг уншина уу). Дээрхи оношийг аливаа антибиотик эмчилгээний үед болон дараа суулгалт илэрч буй өвчтөнд таамаглах нь чухал. Антибиотикаас хамааралтай бүдүүн гэдэсний үрэвсэл үүссэн тохиолдолд Амоксиклав эмчилгээг зогсоож, эмчид хандан тохирох эмчилгээг эхэлнэ. Энэ тохиолдолд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дарангуйлах бэлдмэл хэрэглэхийг хориглоно.
Удаан хугацааны эмчилгээний явцад бөөр, элэг, цус төлжүүлэх эрхтэн системийн үйл ажиллагааг тогтмол хянахыг зөвлөнө.
Ховор тохиолдолд бэлдмэлийг хэрэглэснээр протромбины хугацаа уртассан талаар тэмдэглэгдсэн. Антикоагулянтыг хамт хэрэглэх үед цусны бүлэгнэлтийн үзүүлэлтийг зохистой хяналтыг зайлшгүй тавих хэрэгтэй. Антикоагуляцийг зохих түвшинд хүргэхийн тулд ууж хэрэглэх антикоагулянтын тунг тохируулах хэрэгтэй.
Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд дутагдлын үе шатаас хамааран тунг зайлшгүй тохируулах хэрэгтэй («Хэрэглэх арга, тун» хэсгээс уншина уу).
Бэлдмэлийг эмчилгээнд ихэвчлэн тарьж хэрэглэхэд маш ховор тохиолдолд шээсний ялгаралт багассан өвчтөний шээсэнд талст илэрнэ. Амоксициллиныг эмчилгээнд өндөр тунгаар хэрэглэж байгаа үед амоксициллин хамааралтай шээсэнд талст үүсэх эрсдлийг буруулахын тулд өвчтөнд хангалттай хэмжээгээр шингэн уулгаж, шээсний хэмжээг хянахыг зөвлөнө. Өвчтөний давсганд байрлуулсан катетерийн сүв чөлөөтэй эсэхийг байнга шалгах хэрэгтэй.
Амоксициллин эмчилгээний үед шээсэнд глюкозын хэмжээг глюкозооксидаза-т ферментийн аргыг ашиглах хэрэгтэй. Учир нь зарим тохиолдолд ферментын бус аргыг хэрэглэхэд хуурамч эерэг хариу гардаг.
Амоксиклавд агуулагдах клавуланы хүчил нь IgG болон альбуминыг эритроцитын мембрантай өвөрмөц бусаар холбогдуулснаар Кумбсын сорил хуурамч эерэг гарах шалтгаан болно.
Бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнд Aspergillus илрүүлэх иммуноферментын шинжилгээний (ИФШ) хариу эерэг тохиолдол ажиглагдсан хэдий ч давтан шинжилгээнд Aspergillus-р үүсгэгдсэн халдваргүй болохыг тогтоосон. Aspergillus илрүүлэх ИФШ-ний шинжилгээнд аспергиллезын бус полисахаридууд болон полифуранозуудтай солбицох урвал ажиглагдсан. Амоксиклав хэрэглэж байгаа өвчтөний шинжилгээнд гарсан эерэг хариуг сайн нягталж, оношлогооны бусад аргаар баталгаажуулах хэрэгтэй.
Тарьж хэрэглэхэд зориулсан уусмал бэлдэх 1000 мг/200 мг Амоксиклавын нунтагт 1 ммоль кали агуулагдана (39 мг). Иймд бөөрний үйл ажиллагаа буурсан болон хоолонд калийн хэмжээг тохируулан хэрэглэж байгаа өвчтөнд анхаарах хэрэгтэй.
Тарьж хэрэглэхэд зориулсан уусмал бэлдэх 500 мг/100 мг Амоксиклавын нунтагт 1 ммоль-с бага кали агуулагдана (39 мг-с бага), өөрөөр хэлбэл бараг кали агуулаагүй бэлдмэл юм.
Тарьж хэрэглэхэд зориулсан уусмал бэлдэх 1000 мг/200 мг Амоксиклавын нунтагт ойролцоогоор 2,7 ммоль натри агуулагдана (63 мг). Иймд хоолонд натрийн хэмжээг тохируулан хэрэглэж байгаа өвчтөнд анхаарах хэрэгтэй.
Тарьж хэрэглэхэд зориулсан уусмал бэлдэх 500 мг/100 мг Амоксиклавын нунтагт ойролцоогоор 1,4 ммоль натри агуулагдана (31,5 мг). Иймд хоолонд натрийн хэмжээг тохируулан хэрэглэж байгаа өвчтөнд анхаарах хэрэгтэй.
ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕ
Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхийг хориглох тухай мэдээллүүдэд төрөлхийн гажиг үүсэх өндөр эрсдэлийн тухай дурьдаагүй ч ургийн бүрхүүл нь цагаасаа өмнө хагарсан эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэх нь нярай хүүхдийн нарийн ба бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэл үүсэх эрсдэлийг ихэсгэдэг болохыг тогтоосон. Иймд эмч уг эмчилгээг хийх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
Бэлдмэлийн үйлчлэгч 2 бодис нь хөхний сүүгээр гадагшилна (хөхүүл үед клавуланы хүчил хүүхдэд нөлөөлсөн мэдээлэл байхгүй). Хөхүүл хүүхдэд суулгалт болон салст бүрхүүлийн мөөгөнцөрт халдвар илэрвэл хөхөөр хооллолтыг зогсооно. Хөхүүл үед эмчлэгч эмч зөвхөн ашиг ба эрсдэлийг үнэлсний дараа бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэнэ.
АВТОМАШИН БОЛОН МАШИН МЕХАНИЗМТАЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ
Автомашин болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх талаар судлагдаагүй. Гэхдээ тухайн үйлдлийг гүйцэтгэхэд нөлөөлж болох гаж нөлөө (жишээлбэл, харшлын урвал, толгой эргэх, таталт) илэрч болно.
ХЭРЭГЛЭХ ТУН, АРГА
Тусгайлан аль нэг орцын хэмжээг заагаагүй тохиолдолд тунгууд нь амоксициллин/клавуланы хүчлийн харьцааг илэрхийлнэ.
Тодорхой халдварын эмчилгээнд тунг сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзана:
- таамаглаж байгаа үүсгэгч ба тэдгээрийн бактерийн эсрэг бэлдмэлд мэдрэгшилтэй байх;
- халдварын хүнд хөнгөн хэлбэрба байрлал;
- нас, жин ба бөөрний үйл ажиллагааг дараах байдлаар.
Эмийн бусад хэлбэрийн хэрэглэхдээ (жишээ нь, амоксицилины илүү өндөр тун ба/эсвэл амоксицилин/клавуланы хүчлийн тунг өөр харьцаагаар) хэрэгцээг анхаарч үзнэ.
Эмийн бэлдмэлийн хэлбэрийг дараах зөвлөмжийн дагуу хэрэглэхэд амоксициллины хоногийн нийт тун 3000 мг ба клавуланы хүчлийн тун 600 мг байна. Амоксицилины хоногийн тунг нэмэх шаардлагатай бол клавуланы хүчлийн хоногийн тун хэтрэхээс сэргийлж бусад тарьж хэрэглэх бэлдмэлийн хэлбэрийг сонгохыг зөвлөнө.
Эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээний хугацааг тогтооно. Зарим халдварууд (жишээ нь, остеомиелит) удаан хугацааны эмчилгээ шаардана. Эмнэл зүйн байдлын хяналт үнэлгээгүйгээр эмчилгээ үргэлжлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй (удаан хугацааны эмчилгээний талаар «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).
Амоксициллина/клавуланы хүчлийг хэрэглэх зохистой давтамжийн тухайд орон нутгийн удирдамжийг харгалзана.
≥40 кг жинтэй хүүхэд ба насанд хүрэгсэд
«Хэрэглэх заалт» хэсэгт заасан халдваруудын эмчилгээ: 1000 мг/200 мг-р 8 цагийн зайтай.
Хагалгааны үед ба хагалгааны дараах урьдчилан сэргийлэлт
1 цагаас бага хугацаанаар үргэлжлэх мэс ажилбарын өмнөх өнгөц унтуулгын үед зөвлөх тун 1000 мг/200 мг-с 2000 мг/200 мг байна (судсаар тарьж хэрэглэх бусад хэлбэрийг бэлдмэлийн тунг 2000 мг/200 мг хүргэж болно).
1 цагаас урт их хугацаагаар үргэлжлэх мэс ажилбарын өмнөх өнгөц унтуулгын үед зөвлөх тун 1000 мг/200 мг-с 2000 мг/200 мг хүртэл байх ба хамгийн их тун 1000 мг/200 мг-г 24 цагийн өмнө 3 удаа хэрэглэнэ. Хагалгааны үед ба хагалгааны дараа халдварын эмнэлзүй тод илрэх нь хагалгааны дараа бактерийн эсрэг эмийн ердийн курс эмчилгээ уухаар болон судсанд тарьж хэрэглэх шаардлагатайг илэрхийлнэ.
<40 кг жинтэй хүүхэд
Зөвлөх тун:
- 3 түүнээс дээш сартай хүүхэд: 25 мг/5 мг кг жинд 8 цагийн зайтай
- 3 сараас доош эсхүл 4 кг-с доош жинтэй хүүхэд: 25 мг/5 мг кг жинд 12 цагийн зайтай
Өндөр настанд
Тунг тохируулах шаардлагагүй
Бөөрний дутагдалтай өвчтөнд
Амоксициллиныг зөвлөх хамгийн боломжит тунгаас хамааран тунг тохируулна.
Креатинины клиренс (КК) 30 мл/мин-с их байгаа өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй.
≥40 кг жинтэй хүүхэд болон насанд хүрэгсэд
КК:10-30 мл/мин | Анхны тун 1000 мг/200 мг, дараагийн тун 500 мг/100 мг хоногт 2 удаа |
КК: < 10 мл/мин | Анхны тун 1000 мг/200 мг, дараагийн тун 500 мг/100 мг 24 цагийн зайтай |
Гемодиализ | Анхны тун 1000 мг/200 мг, дараагийн тун 500 мг/100 мг-р 24 цагийн зайтай хэрэглэх ба нэмэлтээр 500 мг/100 мг-г диализын дараа хэрэглэнэ (учир нь цусны сийвэн дэх амоксициллин ба клавуланы хүчлийн концентраци багасдаг). |
<40 кг жинтэй хүүхэд
КК: 10-30 мл/мин | 25 мг/5 мг кг жинд 12 цагийн зайтай |
КК: < 10 мл/мин | 25 мг/5 мг кг жинд 24 цагийн зайтай |
Гемодиализ | 25 мг/5 мг кг 24 цагийн зайтай +12,5 мг/2,5 мг диализын дараа (учир нь цусны ийлдсэн дэх амоксициллин ба клавуланы хүчлийн түвшрүүлэг буурдаг)
|
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүд
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Элэгний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай («Хориглох заалт» болон «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).
Хэрэглэх арга
Судсаар тарьж хэрэглэхэд зориулсан.
Бэлдмэлийг 3-4 минутын турш судсанд удаан тарьж эсвэл 30-40 минутын турш дуслаар хийнэ.
Бэлдмэлийг булчинд тарьж хэрэглэхгүй.
3 сараас доош насны хүүхдэд зөвхөн судсанд дуслаар хийнэ.
Хэрэв бэлдмэлийг тухайн өвчтөнд хэрэглэх нь оновчтой гэж үзвэл эмчилгээг судсаар хийх бэлдмэлээр эхлүүлж цаашид ууж хэрэглэх бэлдмэлээр эмчилгээг дуусгаж болно.
Судсанд тарьж хэрэглэх
Амоксиклав 500 мг/100 мг: 10 мл тарилгын усанд шингэлнэ.
Амоксиклав 1000 мг/200мг: 20 мл тарилгын усанд шингэлнэ.
Бэлтгэсэн уусмал цайвар дэрсэн шар өнгөтэй байна.
Уусмалыг шингэлж бэлтгэснээс хойш 20 минутын дотор судсанд тарьж хэрэглэнэ.
Зөвхөн тунгалаг уусмалыг тарилгад хэрэглэнэ.
Дуслаар судсанд тарьж хэрэглэх
Амоксиклав 500 мг/100 мг-г шингэлсэн уусмалыг (10 мл тарилгын усанд) 50 мл дуслын шингэнд, харин Амоксиклав 1000 мг/200 мг-г шингэлсэн уусмалыг (20 мл тарилгын усанд) 100 мл дуслын шингэнд нэмж хийнэ.
Бэлтгэсэн уусмал цайвар дэрсэн шар өнгөтэй байна.
Бэлтгэсэн уусмалын физик, химийн тогтвортой байдал 25°C хэмд 3–4 цаг, 5°C хэмд 8 цаг хадгалагдана. Микробиологийн хувьд дуслаар тарьж хэрэглэхэд зориулагдсан уусмалыг бэлтгэсэн даруй хэрэглэх ёстой. Дуслаар тарьж хэрэглэх хугацаа 30-40 минут үргэлжилнэ.
Үл зохицол
Эмийн бэлдмэлийг цус, цусан бүрэлдэхүүн, уурагт бусад шингэн болох уургийн гидролизат болон судсанд тарьж хэрэглэх липидийн эмульстэй хольж болохгүй.
Амоксиклавыг аминогликозидтай хамт хэрэглэхийг зөвлөсөн бол нэг тариурт болон дуслын хэрэгсэл, дуслын системд хольж болохгүй, учир нь аминогликозид идэвхгүйжнэ.
Амоксиклав нь глюкоз, декстран, бикарбонат агуулсан тарилгын уусмалд тогтворгүй.
Бусад эмийн бэлдмэлүүдтэй хольж болохгүй.
Амоксициллин нь аминогликозидыг идэвгүйжүүлэх үйлчилгээтэй тул тэдгээрийг in vitro орчинд холилдохоос зайлсхийх хэрэгтэй.
ГАЖ НӨЛӨӨ
Илрэх гаж нөлөөний давтамжийн ангилалд дараах шалгуурыг ашигласан.
Элбэг (≥ 1/10)
Олонтаа ( ≥ 1/100 - < 1/10)
Цөөн ( ≥ 1/1000 - < 1/100)
Ховор ( ≥ 1/10 000 - < 1/1000)
Маш ховор (< 1/10 000)
Тодорхойгүй давтамжтай (мэдээллийг үнэлэх боломжгүй).
Хамгийн түгээмэл гаж нөлөө: суулгалт, дотор муухайрах, бөөлжих.
Халдварт болон халдварт шимэгч өвчнүүд
Олонтаа: арьс болон салстын кандидоз.
Тодорхойгүй давтамжтай: мэдрэг бус бичил биетнүүдийн хэт үржил
Цус болон тунгалагийн булчирхайн талаас өөрчлөлт
Ховор: эргэж хэвийн болох лейкоцит (түүнчлэн нейтропени) болон тромбоцитын тоо цөөрөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох агранулоцитоз, цус задралын цус багадалт, протромбины хугацаа болон цус урсах хугацаа уртсах.
Дархлаа тогтолцооны талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: ангионевротик хаван, анафилаксийн урвал, сийвэнгийн өвчний төст хам шинж, харшлын гаралтай васкулит.
Мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлт
Цөөн: толгой эргэх, толгой өвдөх.
Тодорхойгүй давтамжтай: таталт, халдварын бус гаралтай менингит
Судасны талаас өөрчлөлт
Ховор: хураагуур судасны бүлэнт үрэвсэл (тарилга хийсэн газарт).
Ходоод – гэдэсний замын талаас өөрчлөлт
Олонтаа: суулгалт
Цөөн: дотор муухайрах, бөөлжих, хоолны шингэц муудах.
Тодорхойгүй давтамжтай: антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл (хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл ба бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл,«Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).
Элэг ба цөсний замын талаас өөрчлөлт
Цөөн: АСАТ ба/эсхүл АЛАТ-н хэмжээ ихсэх (бета-лактам антибиотик хэрэглэж байгаа өвчтөнд бага зэрэг ихсэх боловч эмнэлзүйн ач холбогдол нь тодорхойгүй).
Тодорхойгүй давтамжтай: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт (эдгээр гаж нөлөө нь пенициллин болон цефалоспорины бүлгийн антиботик хэрэглэсэн үед ажиглагдана « Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).
Арьс ба өөхлөг эдийн талаас өөрчлөлт
Арьсны харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно («Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).
Цөөн: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс.
Ховор: олон хэлбэрт улайралт.
Тодорхойгүй давтамжтай: Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, цэврүүт эксфолиатив дерматит, тархмал цочмог цэврүүт тууралт (ТЦЦТ) («Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).
Бөөр ба шээсний замын талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсэнд талст илрэх.
ТУН ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД
Ус – электролитын тэнцвэр алдагдал болон ходоод – гэдэсний зүгээс шинж тэмдэг илэрч болно. Амоксициллинаас хамааралтайгаар шээсэнд талст илэрч болох ба энэ нь зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэж болно.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон өндөр тунгаар эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд таталт ажиглагдсан.
Амоксициллиныг ихэвчлэн өндөр тунгаар судсанд тарьж хэрэглэхэд шээсний катетерт тунаж үлддэг. Катетерын сүвийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.
Ходоод гэдэсний шинж тэмдгийн хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ ус – электролитыг тэнцвэржүүлнэ.
Амоксициллин ба калийн клавуланатыг хүчлийг гемодиализаар бие махбодиос гадагшлуулж болно.
БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ
Ууж хэрэглэх антикоагулянт
Амоксициллин эмчилгээнд суурилсан варфарин эсвэл аценокумаролын хавсарсан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихсэх тохиолдолдол тэмдэглэгдсэн. Бэлдмэлийг хамт хэрэглэх шаардлагатай тохиолдолд амоксициллин эмчилгээг эхлэх үед болон зогсоосны дараа протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцааг хянана. Ууж хэрэглэх антикоагулянтын тунг тохируулах шаардлага гарч болно.
Метотрексат
Пенициллин метотрексатын ялгарахыг бууруулснаар хортой нөлөөг ихэсгэнэ.
Пробенецид
Пробенецид амиоксициллиныг бөөрний сувганцараар шүүрэхийг саатуулдаг тул хамт хэрэглэхийг зөвлөхгүй. Пробенецидыг Амиоксиклавтай хамт хэрэглэхэд цусан дах амиоксициллины хэмжээ ихсэх (гэхдээ клавуланы хүчлийнх ихсэхгүй) ба бие махбодид удаан хугацаагаар хадгалагдана.
Микофенолат мофетил
Микофенолат мофетил
Микофенолат мофетил хэрэглэж байгаа өвчтөнд амоксициллин ба клавуланы хүчлийг уухаар хэрэглэж эхэлсэний дараа идэвхтэй метаболит – микофенолын хүчлийн (МФХ) түвшрүүлэг нь микофенолат мофетилын дараагийн тунг хэрэглэхээс өмнө ойролцоогоор 50%-р буурдаг. Дараагийн тунг хэрэглэхээс өмнөх МФХ-ийн түвшрүүлгийн энэ өөрчлөлт нь МФХ-ийн нийт өөрчлөлтийн илрэл болохгүй. Үүнтэй холбоотой трансплантатын үйл ажиллагааны алдагдлын эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бол микофенолат мофетилын тунг өөрчлөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч хавсарсан эмчилгээний явцад болон антибиотик эмчилгээ дууссаны дараа хэсэг хугацаанд эмнэлгийн нарийн хяналтанд байх шаардлагатай.
ЭМИЙН ХЭЛБЭР
Тарьж хэрэглэх уусмалыг бэлтгэхэд зориулсан 500 мг/100 мг Амоксиклавын нунтагийг хөнгөн цагаан таглаагаар шахаж бэхэлсэн, каучукан бөглөөтэй цутгамал шилэн бортгонд хийн, 5 ширхэгээр хайрцганд савлана.
Тарьж хэрэглэх уусмалыг бэлтгэх зориулалт бүхий 1000 мг/200 мг Амоксиклавын нунтагийг хөнгөн цагаан таглаагаар шахаж бэхэлсэн, каучукан бөглөөтэй цутгамал шилэн бортгонд хийн, 5 ширхэгээр хайрцганд савлана.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
25°С-с дээшгүй хэмд чийгнээс хамгаалсан газарт хадгална.
Бэлтгэсэн уусмалыг хөлдөөж болохгүй.
Шингэрүүлсэн уусмалын тогтвортой байдал (янз бүрийн тарилгын орчинд):
Судсаар тарьж хэрэглэх орчин | Тогтвортой байдал 25оС хэмд | Тогтвортой байдал 5оС хэмд |
Тарилгын уусмал | 4 цаг | 8 цаг |
Судсаар тарьж хэрэглэх 0.9%-ийн натрийн хлоридын уусмал | 4 цаг | 8 цаг |
Судсаар тарьж хэрэглэх Рингерийн лактат уусмал | 3 цаг |
|
Калийн хлорид (1 М) эсхүл натрийн хлорид (1 М) уусмал | 3 цаг |
|
Судсаар тарьж хэрэглэх Амоксиклавыг 5оС хэмд хадгалахад дуслын шингэний уутанд урьдчилан хөргөж бэлдсэн тарилгын уусмал эсвэл натрийн хлоридын 0,9%-н уусмалтай хольсны дараа 5оС хэмд 8 цаг хадгалах боломжтой болно.
Бэлтгэсэн уусмал тасалгааны хэмд хүрсэн даруй судсанд дуслаар хийх хэрэгтэй. Судсанд тарьж хэрэглэх Амоксиклавын уусмалын тогтвортой байдал түүний түвшрүүлгээс хамаарна. Өндөр концентрацтай уусмал хэрэглэх тохиолдолд тогтвортой байх хугацааг тодорхойлсон байна. Судсаар тарьж хэрэглэх Амоксиклав нь глюкоз, декстран, бикарбонат агуулах уусмалд тогтворгүй.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
2 жил. Хайрцаган дээр заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.
ЭМИЙН САНГААС ОЛНОХ ЖУРАМ
Жороор олгоно
БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ
Лек д.д., Веровшкова 57, Любляна, Словен.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
Сандоз ГмбХ, Биохемиштрассе 10, Кундль, Австри.
МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО
2015 оны 11 сар





































































































































































































































































































