Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Пайлекс
Худалдааны нэр
Англи
Үйлдвэрлэгч
Himalaya Wellness Company
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
Пайлекс®
Пайлекс шахмалын найрлага :
Идэвхитэй бүрэлдэхүүн
Нунтаг. Balsamodendron mukul (цэвэршүүлсэн) 0,13г, Shilajeet (цэвэршүүлсэн) 16мг, Melia azadirachta seeds 7мг, Ханд. Berberis aristata 32мг, Emblica officinalis 16мг, Terminalia chebula 16мг, Terminalia belerica 16мг, Cassia fistula 16мг, Bauhinia variegate 16мг, Musua ferrea 3мг, болон Commelina salicifolia, Mimosa pudica, Acorus calamus, Blumea lacera, Caesalpinia bonducella, Amorphophallus campanulatus зэрэг агуулна.
Пайлекс тосон түрхэцийн найрлага:
Идэвхитэй бүрэлдэхүүн
Ханд. Mimosa pudica 5%, Eclipta alba 3%, Vitex negundo 3%, Calendula officinalis 2%. Нунтаг. Cinnamomum camphora 1.225%, Tankana 1%, Yashad bhasma 1%, Суурь тос 100%, болон Melia azadirachta, Ailanthus excels, Blumea balsamifera, Eclipta alba, Allium ascalonicum, Acorus calamus, , Solanum nigrum, Mimosa pudica зэрэг агуулна.

Эмийн хэлбэр: Шахмал, Тосон түрхэц.
Эмийн эмчилгээний бүлэг: Өвдөлт намдаах, үрэвсэл дарах, цус тогтоох

Эм судлалын үйлдэл
Пайлексын шахмал нь: Пайлекс шахмал нь венийн болон венийн хялгасан судасны томролт, хатууралтыг багасгана. Уг шахмал нь хаалган венийн даралт болон элэгний цус тогтонгшлыг багасгах тул венийн тогтонгшил бүхий элэгний эмгэгийг эмчлэхэд чухал үүрэгтэй. Тэрээр үрэвслийн эсрэг, халдварын эсрэг үйлдлээрээ үрэвсэл, халдварыг багасган эдгэрэлтийг түргэсгэнэ. Пайлекс нь туулгах үйлдэлтэй тул шамбарамтай хавсарсан архаг өтгөн хаталтыг багасгана.
Пайлекс тосон түрхэц нь:
Пайлекс тосон түрхэц нь үрэвслийн болон халдварын эсрэг үйлдэлтэй, шамбарамын эсрэг үйлчилгээ нь шамбарамын хэмжээ болон цус алдалтыг багасгаж, арьс салстын үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэнэ. Пайлекс тосон түрхэц нь өтгөнийг зөөлрүүлэн гадагшлалтыг хөнгөвчилж хэсэг газрын өвдөлтийг намдаана.

Хэрэглэх заалт
• Шамбарам
• Венийн судасны өргөсөлт

Хориглох заалт: Пайлекс шахмалыг жирэмсэн үед хэрэглэхгүй.

Тун:
Шахмал: 2-3 шахмалаар өдөрт 3 удаа хоолны дараа нэг долоо хоног хэрэглээд 2 шахмалаар өдөрт 2 удаа 4-6 долоо хоног үргэлжлүүлэн хэрэглэнэ. Пайлекс шахмалын зэрэгцээ Пайлекс тосон түрхэцийг хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ.

Хэрэглэх заавар:
Тосон түрхэц: Түрхэгчийн тусламжтай өтгөнөөр бие засахын өмнө ба дараа хэрэглэнэ. Пайлекс шахмалтай хамт хэрэглэвэл шамбарамын эдгэрэлтийг түргэснэ.

Хэрэглэх арга: Шахмал- Ууж хэрэглэнэ
Тосон түрхэц-Зөвхөн гадуур хэрэглэнэ.

Анхааруулга: Пайлекс шахмалыг жирэмсэн үед хэрэглэхгүй байхыг зөвлөнө. Хэрэв хүүхэд хөхүүлж байх үед хэрэглэх шаардлагатай бол эмэгтэйчүүдийн эмчийн хяналтан дор хэрэглэж болно.
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй
Бусад эмтэй үл нийцэл: Мэдээлэгдээгүй
Онцгой анхааруулга: Үгүй
Зохимжгүй нөлөөлөл: Мэдээлэгдээгүй
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэгдсэнээс хойш гурван жил.
Хадгалах нөхцөл: Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар тавина.
Хөргөгчинд хадгалж болохгүй.
Савлалт: Шахмал: Битүүмжилсэн саванд 100 шахмалаар савлагдсан
Тосон түрхэц: 30гр уян хуванцар саванд түрхэгчийн хамт савлагдсан.

Үйлдвэрлэгч:
Гималай Драг Компани
Макали, Бангалор 562 123, Энэтхэг
www.himalayahealthcare.com

® Бүртгэлтэй Худалдааны Тэмдэгт

Зөвхөн бүртгэлтэй эмнэлгийн ажилтан, эмнэлэг болон лабораторийн хэрэгцээнд зориулав.