
Хэрэглэх заавар
Бэлдмэлийн худалдааны нэр : СТОП КОЛД , STOP COLD драже
Найрлага
1 шахмалд :
Парацетамол…………………………………………………………………………..500 мг
Псевдоэфидрин HCI…………………………………………………...………...........30 мг
Хлорфенамин малеат ……………………………………….…………..................... 2 мг
Гвайфенезин……………………...........……………………………………….…..….50 мг агуулагдана .
Хэрэглэх заалт
Хамраас усархаг шингэн гоожих, хамар битүүрэх, найталгах, хоолой хөндүүрлэж өвдөх, цэртэй ханиалгах, халуурах, толгой өвдөх, үе ба булчин өвдөх, жихүүцэх зэрэг ханиад томууны нийтлэг шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хамрын шүүрэл багасгах, цэр шингэлэх, цэр ховхлох, өвдөлт намдаах, халуун бууруулах болон харшлын эсрэг үйлдэлтэй бэлдмэл.
Тун хэмжээ:
Насанд хүрэгсэд / 12 дээш насны хүүхэд / : 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.
Хориглох заалт :
-Эмийн найрлага дахь бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
-Элэгний өвчтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
-Нойрмоглох, хоол шингэхгүй байх, нойргүйдэх, сэтгэл түгших, өдөөх, чичрэх, ховдлын хэм алдалт, ам хуурайших, зүрх дэлсэх, шээс ойр хүрэх хүндрэлүүд илэрч болно.
-Өндөр тунгаар удаан хугацааны турш хэрэглэх нь элэг гэмтээх аюултай.
Анхааруулга:
--Бэлдмэлийг дараах өвчтөнүүдэд хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай. Үүнд: элэг ба бөөрний хүнд хэлбэрийн өөрчлөлттэй , нүдний даралт ихсэх өвчин, түрүү булчирхай томрох, зүрхний өвчин, багтраа, чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэгүүд.
-6 наснаас доош насны хүүхдэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд эмчийн зааваргүйгээр хэрэглэхгүй.
-Бэлдмэлийг хэрэглэх явцад согтууруулах ундаа хэрэглэх нь элэгийг хүнд гэтмээх эрсдэлтэй.
- Зохих тунгын дагуу хэрэглэх
-Өндөр настай болон жингийн илүүдэлтэй, цусны даралт нь өндөр болон цус харвалттай өвчтөн хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах.
-Эмийг 3 хоног хэрэглэсний дараа шинж тэмдэг хэвээр байвал эмчээс зөвлөгөө авах.
-Нойрмоглох, сэтгэл түгших болон толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмийг хэрэглэхийг зогсоох.
-Уг бэлдмэлийг сэтгэл засах ба нойрсуулах эм хэрэглэж буй өвчтнүүдэд хэрэглэхгүй. Нойрсуулах эм, согтууруулах ундаа, тайвшруулах эм, сэтгэл засах эмүүд бэлдмэлийн нойрсуулах үйлдлийг нь ихэсгэнэ.
Эмийн харилцан үйлчлэл :
Моноаминоксидаз ингибитор (МАО) тайвшруулах бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд зүрх судасны хямралд хүргэж болно.
Савлалтын хэлбэр :
№ 4x15 драже
Хадгалах нөхцөл :
300С доош хэмд хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл :
Эмчийн жороор олгоно .
Үйлдвэрлэгч:
PT Darya Varia Lab. Indonesia.












































