
Хэрэглэх заавар
БИОПЛАЦЕНТОН
BIOPLACENTON
Неомицин сульфат, биоплацентон
Найрлага:
Биоплацентон....................................................10%
Неомицин сульфат............................................0.5%
Гель суурь..........................................................q.s
Эм судлалын үйлдэл:
Биоплацентон нь эсийн бодисын солилцоог идэвхжүүлэх нөлөө бүхий Биоген идэвхжүүлэгч агуулсан ихэсийн өвөрмөц экстракт юм.
Энэ идэвхтэй үйлдэл нь in vitro болон in vivo орчинд элэгний эсийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, эсийн нөхөн төлжилт болон шархны эдгэрэлт сайжруулдаг болох нь нотлогдсон.
Неомицин сульфат нь грам эерэг болон грам сөрөг нянгийн эсрэг хамгийн хүчтэй үйлчилдэг өргөн хүрээний антибиотик юм.
Неомицин нь эксудат болон нянгийн үржлийн бүтээгдэхүүнд задардаггүй. Биоплацентон болон неомицин нь хавсарснаар шарх, шархлаа болон бусад арьсны халдварын эдгэрэлтийг түргэсгэнэ.
Хэрэглэх заалт:
Түлэгдэлт, архаг шарх, нөхөн төлжилт болон эдгэрэлт удааширсан шарх, хэвтрийн шарх, халдварлагдсан экзем, импетиго, хатги болон арьсны бусад халдварт хэрэглэнэ.
Тун хэмжээ:
Арьсны гэмтсэн хэсэгт гелийг өдөрт 4-6 удаа нимгэн түрхэж хэрэглэнэ.
Савлалт:
15гр-аар тюбикт савлагдсан.
Хадгалалт:
Тасалгааны хэмд хадгална (30°С-ээс бага)
Халахаас сэргийлж хадгална.
Жороор олгоно.







































































