Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гербион иви
Худалдааны нэр
Англи
Мөлхөө ургамлын навчны хуурай ханд
Үйлдвэрлэгч
KRKA d.d., Novo Mesto
Гарал үүслийн улс
Словени
Тун хэмжээ
7мг/мл-150мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

 

Гербион мөлхөө ороонгоны сироп

Мөлхөө Ороонгоны навчны хуурай ханд

Цэр ховхролтыг сайжруулах эм

Худалдааны нэр: Мөлхөө Ороонгоны сироп (Herbion ivy syrup)

Олон улсын патентын бус нэр: Мөлхөө ороонгоны навчны ханд

Эмийн хэлбэр: Сироп.

Найрлага:

1мл сиропын найрлага:

Үйлчлэгч бодис:

7мг мөлхөө ороонгоны навчны 30% м/м этанолын хуурай ханд (5-7,5:1)1.

Туслах бодис:

шингэн сорбитол (талсжаагүй) (Е420), глицерин (Е422), натрийн бензоат (Е211), нимбэгний хүчлийн моногидрат (Е330), мелиссийн (пропиленгликоль, этанол, цитронеллын тос, цитраль, нимбэгний тос, кориандр) үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

1Ургамлын гаралтай бодис / ханд = 5 – 7,5 :1.

Ханд бэлтгэх уусгагч: 30% (м/м) этанол. Бусад туслах бодис 0%.

Ерөнхий шинж:

Өвөрмөц амт үнэр бүхий шар хүрэн өнгийн сироп

Байгалийн гаралтай бодисын шинж болох тунадас байж болно.

Эмийн эмчилгээний бүлэг:

Ургамлын гаралтай цэр ховхлох бэлдмэл АТХ код: HR05WA5018.

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик

Мөлхөө ороонгоны гербион сироп нь мөлхөө ороонгоны навчны хуурай ханд агуулдаг бөгөөд энэ нь цэр шингэлэх, бронхын агчил сулруулах үйлдэл үзүүлдэг. Бэлдмэлийн үндсэн бүрэлдэхүүн нь тритерпений сапонинууд гол төлөв гедераоксид ба альфа гедерин юм. Мөлхөө ороонгоны навчны хуурай хандны булчин сулруулах үйлчилгээ нь амьтанд хийсэн судалгаагаар батлагдсан:

Тусгайлан авсан уушигны эпителийн эсэд (линия А549) судалгахад альфа гедерин нь бета2-адренарецепторт эндоцитозыг дарангуйлдаг ингэснээр бронхын булчин ба уушигны эпителийн бета2-адрена эсийн идэвхжилийг ихэсгэдэг болох нь ажиглагдсан. Үүний үр дүнд бронхын булчинд эсийн доторх кальцийн агууламж ихэсдэг ба үүний үр дүнд бронхын булчин сулардаг. Бета2-адренарецепторын идэвхжлийн нөлөөгөөр II типийн альвеолын эпителийн эсүүд сурфактант илүү их ялгаруулдаг ба үүний үр дүнд цэрний зуурамтгай чанар буурч цэр гадагшлах нь сайжирч ханиалгыг эрчим багасгана.

Фармакокинетик

Мөлхөө ороонгоны хуурайн хандны фармакокинетикийн талаар мэдээлэл байхгүй.

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг цэр ховхлох зорилгоор дараах эмчилгээнд хэрэглэнэ:

  1. Их хэмжээний цэртэй, амьсгал хүндэрсэн амьсгалын замын хурц үрэвсэлт өвчнүүдийн үед
  2. Бронхын архаг үрэвсэлт өвчний шинж тэмдэгийн эмчилгээнд

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис, туслах бодист хэт мэдрэг хүмүүст, төрөлхийн фруктозт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн талаар мэдээлэл хомс байдаг учир жирэмсэн ба хөхүүл үед түүнийг хэрэглэх байхыг зөвлөдөг.

Хэрэглэх арга, тун:

Сиропыг хоолноос хамааралгүйгээр ууж хэрэглэнэ.

Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд 5-7,5мл сиропыг хоногт 3 удаа уулгана. (105-157,5мг мөлхөө ороонгоны хуурайн хандад тохирно)

4-12 насны хүүхдэд: 5мл сиропыг хоногт 3 удаа уулгана. (105мг мөлхөө ороонгоны хуурайн хандад тохирно)

1-4 насны хүүхдэд: 2,5мл сиропыг хоногт 3 удаа уулгана. (52,5мг мөлхөө ороонгоны хуурайн хандад тохирно)

1 хүртэлх насны хүүхдэд 2,5мл сиропыг хоногт 2 удаа уулгана. (35мг мөлхөө ороонгоны хуурайн хандтай тэнцэнэ)

Сиропыг хэрэглэх явцад хангалттай хэмжээний шингэнийг хэрэглэхийг зөвлөнө.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний хэлбэр, хүнд хөнгөн зэргээс хамаарах ба ихэвчлэн 7 хоног байна. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2-3 хоног хэрэглэхийг зөвлөнө.

Гаж нөлөө:

Гаж нөлөөг давтамжаар нь дараах байдлаар ангилсан (ВОЗ):

Байнга илрэх

олонтаа илрэх

хааяа илрэх

ховор илрэх

маш ховор илрэх (<1/10000) ганц нэг мэдээллүүд.

Гаж нөлөөний давтамж нь эрхтэн ба системээр:

Хоол боловсруулах эрхтэн системийн талаас:

маш ховор: Дотор муухайрах, бөөлжих, суулгах

Дархлааны системийн талаас:

маш ховор: Харшлын урвал (загтнаа, улайлт, амьсгал давчдах) зэрэг шинж илэрнэ.

Хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрвэл Мөлхөө ороонгоны гербион сиропоо хэрэглэхийг зогсоох шаардлагатай.

талаар мэдээлэл байдаггүй.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Бэлдмэлийг зөвлөсөн тунгаас хэтрүүлж хэрэглэхгүй. Их хэмжээгээр хэрэглэсэн (хоногийн тунг 3 дахин хэтрүүлсэн үед) дотор муухайрах, бөөлжих, суулгах, зэрэг шинжүүд илэрч болно.

Эмчилгээ: Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Эмийн харилцан үйлчлэл:

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилсэн талаар мэдээлэл байдаггүй.

Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой онцгой анхааруулга!

Амьсгал хүндрэлтэй, халууралт, архаг ханиалга эсвэл цустай цэр гарч байгаа амьсгалын замын өвчний үед тэр даруй яаралтай эмчид хандах шаардлагатай.

Эмчилгээг эхэлснээс хойш 7 хоногийн хугацаанд өвчтөний биеийн байдал сайжрахгүй байвал эмчид хандах шаардлагатай.

Бэлдмэлийн найрлаганд сорбитол агуулагддаг учир (Е420) фруктоз зохидоггүй удамшлын ховор эмгэгтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт бэлдмэлтийн үзүүлэх нөлөө:

Бэлдмэл жолоо барих болон бусад механизмтай ажиллах чадварт нөлөөлдөг эсэх талаар ямар мэдээлэл байхгүй.

Савлалт:

7мг/мл сироп.

150мл сиропыг хуванцар таглаа бүхий шилэн флаконд савлаж тугналтын халбага болон хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.

Хадгалах нөхцөл ба хугацаа:

30°С-аас дээш хэмд хөрөгчинд хадгалахгүй.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа: 2 жил.

Флаконыг онгойлгосноос хойш сиропыг 3 сарын хугацаанд хэрэглэж болно.

Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох журам:

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч

KRKA, d.d., Ново место, Словени