Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Тотема
Худалдааны нэр
Англи
Төмрийн улаан оксид + Мангани+ Зэс
Үйлдвэрлэгч
Innothera Chouzy
Гарал үүслийн улс
Франц
Тун хэмжээ
50мг+1.33мг+0.7мг-10мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Савлагаан доторх эм хэрэглэх заавар: хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл

 

ТОТЕМА

 

Туншилтай ууж хэрэглэдэг уусмал

 

Төмөр / марганц / зэс

 

Энэхүү бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг бүхэлд нь анхааралтай уншаарай. Учир нь тэрээр таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.

Уг бэлдмэлийг энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ.

  • Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Таньд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв таньд нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй болвол эм зүйчээс асууна.
  • Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө орно. 4 хэсгийг үз.
  • Хэрэв 4 өдөр хэрэглэсний дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

 

Уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт юу агуулагддаг вэ?

  1. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмал гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмалыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
  3. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмалыг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмалыг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

 

  1. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмал гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Эмийн эмчилгээний бүлэг: Цус багадалтын эсрэг эм АТХ код: B03AE10

Уг бэлдмэл нь төмрийн нэмэлт бүтээгдэхүүн. Түүнийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.

  • Насанд хүрэгсэд, хүүхэд, нярай хүүхдийн төмөр дутагдлын цус багадлтын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Хоол хүнсээр авч буй төмрийн хэрэглээ хангалтгүй байгаа үед жирэмсэн эмэгтэйчүүд, нярай болон хүүхдийн төмрийн дутагдлаас урьдчилан сэргийлэх эсвэл түүнийг  эмчлэх

 

  1. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмалыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?

Дараах тохиолдолд ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмалыг хэрэглэхгүй.

  • Хэрэв та төмөр, марганц, зэс эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан)  харшилтай бол
  • Хэрэв таны бие махбод төмрийн хэт ачаалалтай байгаа бол (гемохроматоз, талассеми, ужиг цус багадалт, ясны хэмийн дутагдал эсвэл давтан болон архаг цус сэлбэлтээс шалтгаалсан цус багадалт)
  • Хэрэв та төмөр дутагдлын бус цус багадалттай бол (цус задралын цус багадалт, мегалобласт цус багадалт, үрэвслийн цус багадалт)
  • Хэрэв та Вильсоны өвчтэй бол

 

Анхааруулга ба болгоомжлол

ТОТЕМА бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж зөвлөнө.

  • Хүүхдийн төмрийн дутагдлын сэргийлэлт нь төрөл бүрийн хоолны дэглэмийг эрт хэрэглэхэд суурилдаг.
  • Хэвлэлд нийтлэгдсэн мэдээллээр төмөр агуулсан бэлдмэл хэрэглэж буй өвчтөний ходоод гэдэсний салст бүрхүүл нөсөөжиж болох бөгөөд энэ нь ходоод гэдэсний мэс засалд саад учруулж болно.
  • Хэрэв та төмөр дутагдлын эмчилгээнд ТОТЕМА бэлдмэлийг хэрэглэж байгаа бол төмөр дутагдлын шалтгааныг зайлшгүй  тогтоож эмчлэх хэрэгтэй.
  • Хэрэв төмрийн дутагдал нь үрэвсэлт өвчинтэй холбоотой бол ТОТЕМА бэлдмэлийн эмчилгээ нь үр дүнгүй байж болно.
  • Буруу хэрэглэсэн тохиолдолд ууж хэрэглэхэд зориулсан уусмал нь санамсаргүй та болон таны хүүхдийн амьсгалын зам руу орж болно. Бэлдмэл амьсгалын замтай хүрэлцсэн тохиолдолд үхжил (эдийн үхэл) болон гуурсан хоолойн (уушгиар агаар дамжуулдаг) үрэвсэл үүсэх зэрэг гэмтэл үүсгэнэ. Эдгээр гэмтэл нь улмаар гуурсан хоолойн нарийсалд хүргэж болно. Эдгээр гэмтэлтэй холбоотой шинж тэмдэгт: байнгын ханиалга, цустай ханиах, амьсгал давчдах зэрэг шинж орно, эдгээр шинж илрэхээс хэдэн өдрөөс сарын өмнө ч амьсгалахад хүндрэлтэй болох шинж илэрнэ. Амьсгалын замд орсон тохиолдолд болон хэрэв та эсвэл таны хүүхдэд эдгээр шинж тэмдгээс  нэг эсвэл хэд хэдэн шинж илэрвэл тодорхой үнэлгээ хийхийн тулд, амьсгалын зам гэмтээгүй болохыг нягтлах зорилгоор аль болох түргэн эмчлэгч эмч эсвэл хамгийн ойрын яаралтай тусламжийн хэсэгт хандана.
  • ТОТЕМА бэлдмэлийг судсанд тарьж хэрэглэж болохгүй.
  • Хэрэв таньд эмчлэгч эмч зарим төрлийн сахар зохидоггүй гэж хэлсэн бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчдээ хандаж зөвлөнө.
  • Глюкоз болон сахароз агуулдаг тул удаан хугацаагаар (2 долоо хоногоос доошгүй)  хэрэглэх үед шүдэнд хортой нөлөө үзүүлж болно.
  • Уг бэлдмэлийн 10мл бүхий туншил бүр нь 108мг спирт (этанол) агуулдаг. Уг бэлдмэлийн 10мл-т агуулагдах этанолын хэмжээ нь 3мл шар айраг эсвэл 2мл дарснаас бага хэмжээтэй тэнцүү байдаг. Уг бэлдмэл дэх спиртийн бага хэмжээ нь ямар нэгэн мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй.
  • Уг бэлдмэлийн 10мл бүхий 1 туншил нь 1ммоль (23мг)-с бага хэмжээний натри агуулдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө “натригүй” гэсэн үг юм.
  • Уг бэлдмэлийн 10мл бүхий 1 туншил нь 20мг натрийн бензоат агуулдаг. Натрийн бензоат нь шинэ төрсөн нярай хүүхдийн (4 долоо хоног хүртэл) шарлалтыг (арьс ба нүд шарлах) ихэсгэдэг.

 

Хүүхэд

Уг бэлдмэл нь 1 сараас дээш насны нярай болон хүүхдэд хэрэглэхэд зориулагдсан.

 

Бусад эмийн бэлдмэл ба ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэхэд зориулсан уусмал

Хэрэв та дараах эмийн бэлдмэлийг аль хэдийн хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр ТОТЕМА бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Зарим эмийн бэлдмэлийг хамт хэрэглэж болохгүй ба бусад эмийн бэлдмэл нь тодорхой өөрчлөлт (жишээ нь хэрэглэх цаг) шаарддаг.

Хэрэв та тарьж хэрэглэдэг төмөр агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа бол ТОТЕМА бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ.

Хэрэв та ацетогидроксамын хүчил хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

Төмрийн давсыг холестирамин хэрэглэснээс хойш 4 цагийн дараа эсвэл 1-2 цагийн өмнө хэрэглэх хэрэгтэй.

ТОТЕМА бэлдмэл ба дараах бэлдмэлийн аль нэгийг хэрэглэх хоорондын зай нь 2 цагаас доошгүй байна.

  • Циклины эсвэл фторхинолины бүлгийн антибиотик (зарим халдварын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл)
  • Бифосфонатууд (ясны сульдлын эмчилгээнд хэрэглэдэг эм)
  • Пеницилламин (үений өвчин ба Вильсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл)
  • Бамбай булчирхайн даавар агуулсан эмийн бэлдмэл (бамбай булчирхайн өвчнийг эмчлэх эмийн бэлдмэл)
  • Цайр, кальци, стронци агуулсан эм эсвэл бүтээгдэхүүн
  • Паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл (энтакапон, карбидопа, леводопа)
  • ХДХВ-ын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл (биктегравир, интеграза-г дарангуйлагч)
  • Триэнтин (Вильсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг эм)
  • Метилдопа (артерийн гипертензийн эмчилгээнд хэрэглэдэг эм)
  • Ходоодны ихэссэн хүчиллэгийг эмчлэх эмийн бэлдмэл: хоод боловсруулах замын бэлдмэл, шингээх эм, ходоодны хүчиллэг саармагжуулагч эм (давс, магни, хөнгөн цагаан ба кальцийн исэл ба гидроксид)

Хэрэв та ямар нэгэн бусад эмийн бэлдмэл хэрэглэж байгаа эсвэл саяхан хэрэглэж дууссан эсвэл хэрэглэж магадгүй бол эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдээрэй.

 

ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэхэд зориулсан уусмалыг хоол хүнс ба ундааны зүйлтэй хэрэглэх нь

Бүхэл үр, хүнсний ногоо, цай, кофе,  улаан дарс, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг хоол хүнстэй хамт хэрэглэвэл төмрийн шимэгдэлт багасдаг. Та эдгээр хоол хүнс, ундаа болон ТОТЕМА бэлдмэлийг 2-с доошгүй цагийн зайтай хэрэглэх хэрэгтэй.

 

Жирэмсэн ба хөхүүл үе

Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, жирэмсэн байж магадгүй гэж бодож байгаа, эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол уг эмийн бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчээсээ асууж зөвлөх хэрэгтэй.

Хэрэв шаардлагатай бол уг бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэж болно.

Уг бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэж болно.

 

Жолоо барих ба машин механизмтай ажиллах

Уг бэлдмэл нь жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт  нөлөөлөхгүй эсвэл маш бага нөлөөлнө.

ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэхэд зориулсан уусмал нь глюкоз, сахароз, этанол, натрийн бензоат агуулдаг (“Анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз).

 

  1. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмалыг яаж хэрэглэх вэ?

Уг бэлдмэлийг үргэлж уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч болон эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эмзүйчид хяндаж шалгана.

 

Зөвлөж буй тун:

  • Төмөр дутагдлын цус багадалтын эмчилгээнд:

1 сараас дээш насны нярай ба хүүхдэд: элемент хэлбэрийн төмрийг 3мг /кг/ хоног тунгаар хэрэглэх ба 60мг-с хэтрүүлж болохгүй.

Насанд хүрэгсдэд: хоногт 100-150мг элемент хэлбэрийн төмөр, өөрөөр хэлбэл хоногт 2-3 туншил хэрэглэх ба 1 удаа эсвэл хувааж хэрэглэж болно.

  • Төмөр дутагдлын урьдчилан сэргийлэлт ба эмчилгээнд

Жирэмсэн эмэгтэйд: хоногт 50мг элемент хэлбэрийн төмөр, өөрөөр хэлбэл жирэмсний сүүлийн 2 гурван сарын хугацаанд (эсвэл 4 дэх сараас) хоногт 1 туншил хэрэглэнэ.

 

Хэрэглэх зам ба арга

Уг бэлдмэлийг ууж хэрэглэнэ.

Хэрэглэхийн өмнө туншлыг сэгсэрнэ.

Туншлыг зурагт үзүүлснээр 2 талаас нь болгоомжтой хугалах ба дараа нь түүний агууламжийг устай аяганд (чихэрлэг амт оруулсан эсвэл оруулаагүй) хийнэ.

 

 

Хэрэглэх давтамж

Хоолны өмнө хэрэглэх нь тохиромжтой боловч хэрэглэх хугацаа болон зарим тохиолдолд тунг хоол боловсруулах зохимжоос хамаарч тохируулж болно.

 

Эмчилгээний үргэлжлэх хугацаа

Эмчилгээ нь цус багадалтыг эмчлэх ба төмрийн нөөц (насанд хүрсэн эрэгтэй хүнийх 1200мг, эмэгтэй хүнийх 600мг) эргэн сэргэхэд шаардагдах хангалттай хугацаагаар үргэлжилнэ.

Төмөр дутагдлын цус багадалт: төмрийн нөөцийн шавхагдалтаас хамаарч 3-6 сар байх бөгөөд хэрэв цус багадалтын шалтгаан хянагдахгүй байвал эцэстээ уртсана.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг дагаж мөрдөнө.

 

Хэрэв та ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэхэд зориулсан уусмалыг таньд зөвлөснөөс их хэмжээгээр хэрэглэсэн бол

Төмрийн давсны тун хэтэрсэн тохиолдол ялангуяа хүүхдэд их хэмжээгээр хэрэглэсний үр дүнд илэрсэн талаар мэдээлэгдсэн. Тун хэтрэлтийн шинж тэмдэгт:

  • Бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын цочрол
  • Зүрх судасны шок эсвэл бодисын солилцооны хүчилшлийн байдал (амьсгал түргэн эсвэл богино болох, зүрхний цохилтын олшрох, толгой өвдөх, ухаан балартах, нойрмоглох, ядрах, хоолны дуршилгүй болох, ходоод өвдөх, бөөлжих)
  • Бөөрний дутагдлын шинж (ялгарах шээсний эзлэхүүн их хэмжээгээр багасах) болон элэгний дутагдал (хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт, арьс ба шүд шарлах, шээс бараан гарах)

Хэрэв та ТОТЕМА бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэсэн  бол тохирсон эмчилгээ хийлгэхийн тулд яаралтай эмчид эсвэл ойролцоох яаралтай тулсламжийн хэсэгт хандана.

 

Хэрэв та ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэхэд зориулсан уусмалыг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол

Хэрэв та тунгаа хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол зөвлөсөн тунгийн дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

 

Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна.

 

  1. Илэрч болох гаж нөлөө

Бүх эмийн бэлдмэлийн адилаар уг бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй.

 

Олонтаа илрэх гаж нөлөө (10 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Өтгөн хатах
  • Суулгах
  • Цээж хорсох
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Өтгөн хар өнгөтэй гарах
  • Гэдэс дүүрэх
  • Хэвлийн өвдөлт

 

Давтамж тодорхойгүй гаж нөлөө

  • Хэт мэдрэгшил
  • Анафилаксын урвал (амь насанд аюултай байж болох нүүр, уруул, хэл эсвэл хоолой хавагнах, хяхтнасан амьсгал, амьсгалахад хүндрэлтэй болох, улаан загатнаат тууралт гэнэт илрэх, муужрах эсвэл толгой эргэх мэдрэмж зэрэг харшлын ноцтой урвал). Хэрэв таньд эдгээр урвалын аль нэг нь илэрвэл ТОТЕМА бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож яаралтай эмнэлгийн тусламжинд хандана.
  • Хоол боловсруулах замын цочрол
  • Ходоодны үрэвсэл (ходоодны цочмог үрэвсэл)
  • Ходоод гэдэсний хуурамч меланоз (ходоод ба хоол боловсруулах зам бараан өнгөөр будагдах)*
  • Шүд толботой болох**
  • Арьсны тууралт
  • Загатнаа
  • Чонон хөрвөс (загатнаат тууралт)
  • Судасны хаван (уруул, хацар, зовхи, хэл, зөөлөн тагнай, залгиур эсвэл дууны хөвч хавагнах)
  • Харшлын гаралтай арьсны үрэвсэл (харшлын гаралтай урвал)

 

* Хэвлэлд нийтлэгдсэн мэдээллээр төмөрт суурилсан эмчилгээ хийлгэж буй өвчтөний ходоод гэдэсний салст бүрхүүл нөсөөжиж болох бөгөөд энэ нь ходоод гэдэсний мэс засалд саад учруулж болно.

** Эмчилгээний төгсгөлд шүд хүрэн эсвэл хар толботой болж болно.

 

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдэж зөвлөнө. Үүнд савлагаан доторх уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна. Түүчлэн та гаж нөлөөг үндэсний мэдээллийн системээр шууд мэдээлж болно.

Гаж нөлөөг мэдээлснээр та уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад тусална.

 

  1. ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэдэг уусмалыг хэрхэн хадгалах вэ?

Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

Савлалтан дээр заасан хүчинтэй хугацаа дууссаны дараа уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.

25°С-аас дээш хэмд хадгалахгүй.

Ямар нэгэн бэлдмэлийг бохирын ус болон ахуйн хогонд хаяж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй бэлдмэлийг хэрхэн хаяж устгах талаар эм зүйчээс асууна. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.

 

  1. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэхэд зориулсан уусмалын найрлага:

  • Идэвхтэй бодис:

Төмөр 50.00мг

Төмрийн глюконат гидраттай тохирно 399.73мг

Марганц 1.33мг

Марганцийн глюконаттай тохирно 10.78мг

Зэс 0.70мг

Зэсийн глюконаттай тохирно 5.00мг

 

10мл туншилд зориулсан.

  • Бусад туслах бодис:

Глицерол, шингэн глюкоз, сахароз, нимбэгний хүчил, натрийн цитрат, натрийн бензоат, полисорбат 80, карамель будагч бодис Е150с (глюкоз, аммонийн гидроксид), чихэржүүлсэн жимсний амт оруулагч (изоамил ацетат, изо амил бутират, бензальдегид, этил метилфенилглицидат, гамма ундекалактон, этилванилин, спирт, ус) ба цэвэршүүлсэн ус

 

ТОТЕМА, туншилтай ууж хэрэглэхэд зориулсан уусмалын дүрслэл ба савлалтын агууламж:

Уг бэлдмэл нь ууж хэрэглэдэг туншил.

ТОТЕМА бэлдмэл нь тунгалаг, хар хүрэн шингэн. Нарийн ширхэгтэй тунадас байж болно.

Хайрцаг бүрд 20 ампул агуулагдана.

 

Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч

LABORATOIRE INNOTECH INTERNATIONAL

22 AVENUE ARISTIDE BRIAND

94110 ARCUEIL

Франц

 

Үйлдвэрлэгч

INNOTHERA CHOUZY

RUE RENE CHANTEREAU, CHOUZY-SUR-CISSE

41150 VALLOIRE-SUR-CISSE

Франц

 

Савлагаан доторх уг эм хэрэглэх зааврыг хамгийн сүүлд хянасан: 2022 оны 8 сар