
Хэрэглэх заавар
“Жонлон-5” тан эмийн
хэрэглэх заавар
Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг, и-мэйл :
“Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8
e-mail; ariunmongol_92@yahoo.com
Худалдааны нэр: “Жонлон-5”
Эмийн хэлбэр: Тан эм
Эмийн найрлага, тун хэмжээ : Ар үр, бар үр, жүр үр, лидэр , дэгд гэсэн 5 найрлагатай.
Эмчилгээний бүлэг : Үе мөчний өвчний бэлдмэл.
Хэрэглэх заалт
Тамирт шунаж, хуучирсан халууныг анагаах, тамирын болон өвчний муу цусыг ялгах, хөшсөнийг тавиулах чадалтай. Хуучирсан халуун бас халуун шар усан өвчин, хямарсан халуун, шар усны өвчин, тулай, хэрх зэрэг өвчнийг анагаана.
Хэрэглэх арга
Өдөрт 1-2 удаа тус бүр 1-3 гр-ыг 250 мл орчим ус хийж зөөлөн буцалгаж 100 мл орчим ширгээсний дараа шүүж халуун бүлээнээр нь ууна. /Эмчийн заавраар хэрэглэнэ/
Хориглох заалт
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө
Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Жонлон-5 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ.
Эмийн харилцан нөлөөлөл
Одоогоор бусад эмтэй харилцан үйлчлэл үзүүлээгүй болно.
Анхааруулга
Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3 жил хүртэл
Хадгалах нөхцөл: “Жонлон-5” тан эмийг хуурай нөхцөлд, 25°C-аас дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Олгох нөхцөл: Бэлдмэлийг зөвхөн жороор олгож, эмчийн заавраар хэрэглэнэ.
Савлалт: “Жонлон-5” тан эмийг 1гр-аар цаасан савалгаанд савлаж 9 ширхэгээр, 0,5 кг ба 1 кг-аар полиэтилен уутанд савлаж хэвлэмэл хаяг бүхий хайрцагт хэрэглэх зааврын хамт хийж худалдаанд гаргана.