
Хэрэглэх заавар
ЦИПРОН 250 МГ, 500 МГ БҮРХҮҮЛТЭЙ ШАХМАЛ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: ЦИПРОН 250 мг, 500 мг
Эмийн олон улсын нэр: ЦИПРОФЛОКСАЦИНЫ ГИДРОХЛОРИД
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал нь 250 мг, 500 мг ципрофлоксацин агуулна.
Туслах бодисууд: Мальтодекстрин, поливинилпирролидон, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз, тальк, титаны диоксид
Эмийн эмчилгээний бүлэг: Микробын эсрэг нөлөөлөх нийлэг бэлдмэл
Эм судлалын үйлдэл: Ципрофлоксацин нь фторхинолины бүлгийн бактерийн эсрэг бэлдмэл бөгөөд бактерийн эсийн ДНХ-гиназа ферментийг хориглосноор ДНХ ба уургийн нийлэгжилт саатаж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл дараах сөрөг бактери: Escherichia coli, Salmonella spp., Shigella spp., Citrobacter spp., Klebsiella spp., Enterobacter spp., Proteus mirabilis., Proteus vulgaris., Serratia marcescens, Hafnia alvei ,Edvardsiella tarda, Providencia spp.,Morganell morganii, Vibrio spp., Yersinia spp., Heamophilus spp., Pseudomonas aeruginosa, Moraxella catarrhalis, Aeromonas spp., Pasteurella multocida, Plesiomonas shigelliodes, Campylobacter jejuni, Neisseria spp.; эсийн доторх бичил биетэн: Legionella pneumophila, Brucella spp., Chlamydia trachomatis, Listeria monocytogenes, Mycobacterium tuberculosis, Mycobacterium kansasii, Mycobacterium avium-intracellulare; грамм эерэг бактери: Streptococcus pyogenes, Streptococcus agalactiae, Streptococcus aureus, Streptococcus haemolyticus, Streptococcus hominis, Streptococcus saprophyticus зэрэгт идэвхтэй үйлчилнэ.
Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн шээс бэлгийн зам, амьсгалын зам, хоол боловсруулах систем ба цөсний зам, хэвлийн хөндий, чих хамар хоолой, бага аарцаг, яс, үе, арьс, зөөлөн ба тулгуур эд хөдөлгөөний аппаратны халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, пенитонитын үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Өвчин үүсгэгчийн мэдрэг чанар, халдварын байрлал, өвчтөний хүнд хөнгөн байдал зэргийг харгалзан тунг хүн тус бүрт өвөрмөц тогтооно.
Бөөр шээнсий зам, амьсгалын зам, хоол боловсруулах систем ба цөсний зам, хэвлийн хөндий, чих хамар хоолой, бага аарцаг, яс, үе, арьс, зөөлөн ба тулгуур эд хөдөлгөөний аппаратны халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, пенитонитын үед 0.025-0.5 гр-аар хоногт 2 удаа 7-10 хоног тус тус хэрэглэх ба хамар хоолойдоо менингококкын халдвар тээгчид 0.5-0.75 гр-аар 1 удаа уулгана. Шахмал эмийг өлөн үедээ хангалттай хэмжээний шингэнээр даруулан бүтнээр нь залгина. Шаардлагатай үед ээлж эмчилгээг уртасгаж болно.
Бөөрний эмгэгийн үед хэрэглэх 1 удаагийн тун хоногийн дундаж тунгийн хагас байна. Бөөрний архаг дутагдлын үед бэлдмэлийн тунг креатининий клиренсээс хамаарч тогтооно. Креатининий клиренс 50мл/мин-с их үед ердийн тунгаар, 5-29мл/мин үед 250-500 мг-аар 18 цагийн зайтай тус тус хэрэглэнэ.
Анхааруулга: Ципрофлоксацины эмчилгээний үед болон эмчилгээний дараа хүнд явцтай удаан хугацааны суулгалт илэрвэл гэдэс цочролын хам шинжийг үгүйсгэх ба эмчилгээг яаралтай зогсоож тохирсон эмчилгээг хийнэ. Шөрмөс өвдөх ба тендовагинитийн эхний шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Эмчилгээний явцад шээстэй талст ялгарахаас зайлсхийх зорилгоор бэлдмэлийг эмчилгээний тунгаас хэтрүүлж хэрэглэхгүй. Түүнчлэн шээсний хүчиллэг урвал ялгарах шээсний хэмжээг хэвийн байлгах зорилгоор өвчтөнд их хэмжээний шингэн уулгана. Эмчилгээний үед гэрэлд мэдрэгшиж болзошгүй тул нарны шууд туяанаас зайлсхийх.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Өвөрмөц антидот байдаггүй. Ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийж, биемахбодод их хэмжээний шингэн оруулна. Гемодиализ болон хэвлийн диализаар бага хэмжээний (10%-с бага) бодисыг гадагшлуулж болно.
Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэж байхад бөөлжих, суулгах, дотор муухайрах, гэдс дүүрэх, хоолонд дургүй болох, элэгний үрэвсэл, элэгний трансаминаз, билирубины хэмжээ ихсэх, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, ядрах, нойргүйдэх, айх, түгшүүрлэх, гавлын хөндийн дотоод даралт ихдэх, хар даж зүүдлэх, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл өөрчлөгдөх, артерийн даралт буурах, цус багадалт, цустай шээх, гломерулонефрит, их шээх, мочевин ба азот ялгаруулах үйл ажиллагаа багасах, арьс загатнах, хавагнах, чонон хөрвөс туурах, Квинкийн хаван, Стивенс Джонсоны хам шинж, васкулит, зангилаат улайлт, кандидоз, хөлрөх, гэрэлд мэдрэгших, амт, үнэр, хараа өөрчлөгдөх, шөрмөс татах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Хориглох заалт: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, ципрофлоксацин ба хинолины бүлгийн бусад бэлдмэлүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Настай хүмүүс, тархины судасны хатуурал, тархины судасны эргэлтийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, эпилепси, элэг ба бөөрний ажиллагааны илэрхий дутагдал, шалтгаан тодорхойгүй таталдах шинж тэмдэг зэрэгт болгоомжтой хэрэглэвэл зохино.
Бусад эмтэй харилцан үйлчлэл: Ципрофлоксациныг стеройд бус бүтэцтэй үрэвслийн эмтэй (ацетилсалицилын хүчлээс бусад) хамт хэрэглэхэд таталдаа үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Бэлдмэлийг циклоспоринтой хамт хэрэглэхэд циклоспорины бөөр хордуулах эрсдэл ихэснэ. Магни, хөнгөнцагаан, цайр, төмөр агуулсан бэлдмэл болон ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл нь ципрофлоксацины шимэгдэлтийг багасгадаг учир эдгээр бэлдмэлийг 4-өөс дээш цагийн зайтай хэрэглэнэ.
Бета-лактамын цагираг бүтэцтэй антибиотик, аминогликозид, клиндамицин, метронидазлол зэрэг бактерийн эсрэг эмтэй хэрэглэхэд үйлдэл нь хүчжинэ.
Савлалт: Ципрон 250 мг, 500 мг бүрхүүлтэй шахмал эмийг 10 шахмалаар PVC/ PTP блистерт савлаж, зориулалтын хэвлэмэл хайрцганд 1-10 блистерээр хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалалт: 250С-аас дээшгүй нөхцөлд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883





































































































































































































































































































