Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Пирацезин
Худалдааны нэр
Англи
Пирацетам + Циннаризин
Үйлдвэрлэгч
Minskintercaps UV
Гарал үүслийн улс
Беларусь
Тун хэмжээ
25мг+400мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Савлалтанд хавсаргах заавар

 

ПИРАЦЕЗИН®

 

Худалдааны нэр: Пирацезин®

Химийн нэр: пирацетам - (оксо-1-2-пирролидинилацетамид), циннаризин – транс-1-циннамоил-4-дифенилметил-пиперазин

Ýìèéí õýëáýð: капсул.

Найрлага:

Нэг капсулын агууламж: пирацетам – 400 мг, циннаризин – 25 мг.

  • Туслах бодис: кальцийн стеарат, магнийн суурьлаг карбонат основной.
  • Капсулын бүрхүүлийн найрлага: желатин, глицерин, цэвэршүүлсэн ус, титаны диоксид, натрийн лаурилсульфат.

Ерөнхий шинж:

  • Хагас дугуй төгсгөлтэй цилиндр хэлбэртэй, цагаан өнгөтэй, №0-ийн хатуу желатин капсул.
  • Капсулын агууламж: цагаан буюу бараг цагаан өнгийн нунтаг.

Эмийн эмчилгээний бүлэг:

Сэтгэц сэргээх ба ноотроп бэлдмэл.

АТС код: [N06BX].

Хэрэглэх заалт

Бэлдмэлийг дараах эмгэгүүдийн үед хэрэглэнэ. Үүнд:

  • Тархины шигдээстэй өвчтөний психоорганик хам шинжтэй өвчтөнд (эрт үеийн ба хожуу сэргэлтийн үед), цус харвалтын үлдэц, гавал-тархины гэмтэл (сэргэх үед), цусны эргэлтийн хямралын болон гэмтэлийн дараах энцефалопати;
  • Меньерийн өвчин буюу хам шинж (толгой эргэх, чих шуугих, нистагм, дотор муухайрах ба бөөлжих);
  • Кинетозоос урьдчилан сэргийлэхаян замын өвчин»);
  • Мигренээс урьдчилан сэргийлэх;
  • Оюуны хөгжил хоцорсон хүүхдийн ой тогтоомж болон сурах чадварыг дээшлүүлэх зорилгоор;
  • Сэтгэцийн гаралтай сульдалын хам шинж (түгшүүрлэлт, сэтгэл хөдлөлийн хямрал, хэт цочромтгой болох, анхаарал төвлөрөлт ба ой тогтоолт өөрчлөгдөх, сэтгэл тогтворгүйтэх).

Пирацезин® бэлдмэлийг ялангуяа пирацетам ба циннаризинийг хамт хэрэглэхээр эмч заасан тохиолдолд  хэрэглэхэд тохиромжтой, учир нь тэрээр хоёр капсул хэрэглэхийн оронд зөвхөн нэг капсул хэрэглэх боломжийг олгож байна.  

Хэрэглэх арга ба тун

  • Насанд хүрэгсдэд өвчний хүнд хөнгөнөөс хамааран 1-2 капсулаар өдөрт 3 удаа нийт 1-3 сарын турш хэрэглэнэ.
  • 5-12 насны хүүхдэд насанд хүрэгсдийн хагас тунгаар хэрэглэнэ.
  • 12-с дээш насны хүүхдэд 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө

  • Арьсны урвалууд: зарим тохиолдолд тууралт гарах, загатнах ба гэрэлд мэдрэгших урвал илэрнэ.
  • Шүлсний ялгаралт ихсэх, толгой эргэх, салганах, мэдрэл цочирдох (түүний дотор ганц нэг тохиолдолд бэлгийн талаас), цочромтгой болох, тайван бус болох, нойр өөрчлөгдөх, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах ба хэвлийгээр өвдөх шинж илэрдэг.

Тун хэтрэлт

  • Тун хэтрэлтийн шинж тэмдэг нь циннаризиний холинолитик үйлдэл давамгайлсантай холбоотойгоор илэрдэг. Эйфори, хий үзэгдэл илрэх, нойр өөрчлөгдөх (ухаан балартах, ухаан алдах, кома), дотор муухайрах, бөөлжих, экстрапирамид өөрчлөлт илрэх, гипотони ба татах зэрэг шинж илэрдэг.
  • Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.

Тусгай анхааруулга

  • Пирацезиний® найрлаганд циннаризин орсон тул, бэлдмэл тамирчдын допингийн шинжилгээнд эерэг хариу урвал үзүүлж болзошгүй.
  • Пирацезин® нь пирацетамын дан эмчилгээний үед өвчтөнд сэтгэл хүчдэл болон нойргүйдэл илэрсэн үед сонгон хэрэглэх бэлдмэл болно.
  • Кортикаль миоклонитэй өвчтөний эмчилгээний үед эмчилгээг гэнэт зогсоохоос зайлсхийх хэрэгтэй (дахин хөдлөх эрсдэлтэй).
  • Сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнд гаж нөлөө үүсэх эрсдэл өндөртэй. Хүнд өвчтөнд зүрхний титэм судасны дутмагшил хурцдах эмгэгшил олонтаа үүсдэг ба энэ тохиолдолд тунг багасгах буюу эмчилгээг зогсоох хэрэгтэй.
  • Циннаризин нь гистаминий эсрэг идэвхтэй тул энэхүү эм нь арьсны харшилын сорилын үр дүнд нөлөөлж болзошгүй тул уг сорилыг Пирацезиныг®  хэрэглэснээс хойш 4 хоног өнгөрсний дараа л хийж болох юм.
  • Цус бүлэгнэлт өөрчлөгдсөн, мэс ажилбар хийлгэсэн болон цус алдалттай өвчтөнд энэхүү эмийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл

Пирацезинтай® хамт хэрэглэвэл тайвшруулах эм, гурван царирагт антидепрессантууд, ноотроп бэлдмэл болон артерийн даралт бууруулах эмиид, мөн түүнчлэн этилийн спиртийн үйлдэл хүчжих боломжтой.

  • Судас тэлэх эмүүдтэй хамт хэрэглэвэл Пирацезиний® үйлдэл хүчжих ба харин даралт ихэсгэх эмүүд түүний үйлдлийг сулруулна.
  • Хижээл болон өндөр настанд Пирацезин® нь зүрхний бахын эсрэг эмийн үйлдлийг хүчжүүлдэг. Нитроглицериний хэрэгцээг багасгана.
  • Бамбай булчирхайн гормоны бэлдмэлүүд болон ууж хэрэглэдэг антикоагулянтуудтай хамт хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.

Хориглох заалт

Пирацезин® бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй. Үүнд:

  • Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт;
  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт (креатининий клиренс 20 мл/мин-с бага);
  • Паркинсонизм;
  • Жирэмсэн үед;
  • Хөхүүл үед;
  • Амьдралаас тасарсан сэтгэл гутрал;
  • 5 хүртэлх насны хүүхэд;
  • Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдэрэгшсэн өвчтөн зэрэг болно.

Жолоо барих болон техниктэй ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Энэхүү эмийн бэлдмэл нь ялангуяа эмчилгээний эхний үед жолоо барих болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөх бололцоотой.

Савлалтын хэлбэр

10 ширхэг хатуу желатин капсул нь тасалгаат хайрцагт, багцдаа 1 буюу 6 тасалгаат хайрцагтайгаар савлагдана.

Хадгалах нөхцөл

  • Чийгшилт ба гэрлээс хамгаалагдсан нөхцөлд 15°С-25°С-ийн хэмд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Хадгалах хугацаа

  • 2 жил.
  • Савлалтанд заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Олгох нөхцөл

  • №10х1 тасалгаат хайрцагт савлагдсан бэлдмэлийг эмчийн жоргүй олгоно.
  • №10х6 тасалгаат хайрцагт савлагдсан бэлдмэлийг эмчийн жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр ба хаяг:

УП «Минскинтеркапс», Республика Беларусь,

220075, г. Минск, а/я 112, ул. Инженерная, д. 26

тел./факс (+ 37517) 344-18-66

e-mail: info@mic.by. www.mic.by