
Хэрэглэх заавар
Цефотаксимийн натри тарилга 1гр
(Korus Cefotaxime Sodium 1g)
[ НАЙРЛАГА ]
Туншил бүрт
Цефотаксимийн натри ------------------------------------ 1.0 гр (боломжит хэмжээ)
[ ХЭРЭГЛЭХ ЗААЛТ ]
1. Цефотаксимыг остеомиелит, цусан үжил, бактерийн шалтгаант эндокардит, менингит болон перитонит зэрэг ноцтой халдварын эмчилгээнд хэрэглэхийн өмнө халдвар үүсгэсэн бичил биетнийг тогтоох нянгийн шинжилгээ хийж, буюу бактерийн мэдрэг чанарыг тодорхойлсон үед хэрэглэнэ.
2. Цефотаксимыг мэс ажилбар хийлгүүлэх эмчлүүлэгчид мэс ажилбарын өмнө далд халдвартай буюу халдварыг сэжиглэж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
[ ХЭРЭГЛЭХ АРГА ]
Цефотаксимыг судсанд болюсаар буюу дуслаар эсвэл булчинд тарина. Халдварын хүнд хөнгөний зэрэг, өвчин үүсгэгч нянгийн мэдрэг чанар болон эмчлүүлэгчийн нөхцөл байдал зэргийг тодорхойлон тун, хэрэглэх арга, тун хоорондын зайг тогтооно. Шаардлагатай бол мэдрэг чанарын шинжилгээний үр дүн гарахаас өмнө эмчилгээг эхлүүлж болох юм.
Насанд хүрэгчидэд: Хөнгөнөөс дунд зэргийн халдварын үед 12 цагийн зайтай 1гр-аар хэрэглэхийг зөвлөнө. Гэхдээ халдварын хүнд хөнгөний зэрэг, үүсгэгчийн мэдрэг чанар болон эмчлүүлэгчийн биеийн байдал зэргээс шалтгаалан тун өөрчлөгдөж болзошгүй. Мэдрэг чанарын шинжилгээний үр дүн гарахаас өмнө эмчилгээг эхлүүлж болох юм.
Хүнд хэлбэрийн халдварын үед хоногт 12 гр хүртэл тунг ихэсгэн хоногийн тунг гурав буюу дөрөв хувааж хэрэглэнэ. Мэдрэг Pseudomonas төрлөөр үүсгэгдсэн халдварын үед ихэвчлэн хоногийн тунг 6гр ба түүнээс ихэсгэх шаардлагатай.
Хүүхэд: Ердийн тун 100-150 мг/кг/хоног байх ба үүнийг хоногт хоёроос дөрөв хувааж хэрэглэнэ. Гэхдээ маш хүнд халдварын үед тунг 200 мг/кг/хоног хүртэл ихэсгэх шаардлагтай болж болзошгүй.
Нярай: 50мг/кг/хоног тунг хоёроос дөрөв хувааж хэрэглэхийг зөвлөнө. Хүнд хэлбэрийн халдварын үед 150-200мг/кг/хоног тунг хувааж хэрэглэх хэрэгтэй.
Бөөрний дутмагшлын үед: бөөрний бус ялгаралттай тул зөвхөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдалын (ТШХ <5мл/мин = сийвэнгийн креатинин дунджаар 751микромоль/литр) үед л цефотаксимын тунг бууруулах шаардлагатай. Ачааллын тун 1гр-аар эхэлсэний дараа тун хоорондын зайг өөрчлөлгүйгээр хоногийн тунг хуваах хэрэгтэй: жишээ нь 1гр –ыг арван хоёр цагийн зайтай хэрэглэж байсныг 0.5гр-аар арван хоёр цагийн зайтай болгох, 1гр-ыг найман цагийн зайтай хэрэглэж байсныг 0.5гр-аар найман цагийн зайтай болгох, 2гр-аар найман цагаар хэрэглэж байсныг 1гр-аар найман цагаар болгох г.мэтээр хуваана. Бусад халдварын адил өвчний хүндийн зэрэг болон эмчлүүлэгчийн ерөнхий байдал зэргийг үнэлэн цаашид тун зохицуулах шаардлага гарч болзошгүй.
Элэгний дутагдлын үед: Тун зохицуулалт шаардлагагүй.
Судсанд болон булчинд тарих: Цефотаксимыг тарианы усаар найруулна. Уустал нь сайтар сэгсэрч туншил доторх уусмалыг бүгдийг нь тариурт соруулна.
Судсанд тарих (тарих буюу дуслаар тарих): Цефотаксимыг судсанд дуслаар тарьж хэрэглэхийг зөвлөнө. Бэлтгэсэн дуслын шингэнийг 20-60минутаас дээш хугацаагаар аажим юүлнэ.
Судсанд завсарлагатайгаар тарих үед уусмалыг 3-5минутаас их завсарлагатайгаар тарихыг зөвлөнө.
Бүртгэлийн дараах өргөн хэрэглээний үеийн судалгаанд цефотаксимыг төвийн венийн катетерээр судсанд хурдан тарихад цөөн тооны эмчлүүлэгчдэд аминд аюултай зүрхний хэм алдалт үүссэн мэдээлэл бүртгэгдсэн.
Цефотаксим болон аминогликозидуудыг нэг тариурт буюу дуслын шингэнд хольж болохгүй.
<Шингэрүүлэлтийн хүснэгт>
Туншлын хэмжээ | Нэмж шингэрүүлэх уусмал | Боломжит дундаж эзэлхүүн | Шилжүүлэх дундаж хэмжээ |
500мг | 2мл | 2.2мл | 0.2мл |
1гр | 4мл | 4.5мл | 0.5мл |
Судсанд болон булчинд тарих тарилга :
Тарианы ус
Судсанд дуслаар тарих натрийн хлоридын физиологийн уусмал
Судсанд дуслаар тарих 5% глюкозын уусмал
Судсанд дуслаар тарих натрийн хлорид ба глюкозын холимог
[ Цээрлэлт ]
Цефалоспорины бүлгийн эмүүдэд хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй. Цефотаксимд ба/буюу тарьж хэрэглэх эсвэл дуслаар тарих уусмал бэлтгэх Цефотаксим 500мг эсвэл 1гр нунтагийн найрлага дахь аль нэг бодист, пенициллин буюу бета-лактамын цагираг агуулсан эмийн аль нэг өөр хэлбэрт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгчид хэрэглэхгүй.
Пенициллиний бүлэг болон цефалоспорины бүлгийн хооронд харшлын зөрмөл хариу урвал үүсч болно.
Лидокаин агуулсан эм зүйн хэлбэрүүдэд:
• Амидын бүлгийн хэсгийг мэдээ алдуулах буюу лидокаин агуулсан бэлдмэлд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй
• пейсмейкер тавиулаагүй зүрхний хориг
• зүрхний хүнд хэлбэрийн дутагдал
• судсанд тарьж хэрэглэх арга
• 30сар ба түүнээс бага насны нялх хүүхэд
[ АНХААРУУЛГА, БОЛГООМЖЛОЛ ]
Бусад антибиотикуудын нэгэн адил цефотаксимыг ялангуяа удаан хугацаагаар хэрэглэвэл Enterococcus spp, candida, Pseudomonas aeruginosa зэрэг мэдрэг бус бичил биетнүүдийн ургалтыг ихэсгэж болзошгүй. Шаардлагатай тохиолдолд эмчлүүлэгчийн нөхцөл байдлыг дахин үнэлэх хэрэгтэй. Хэрэв цефотаксим эмчилгээний үед давхар халдвар илэрвэл тохирох арга хэмжээг авч эмнэлзүйн хувьд шаардлагатай гэж үзвэл микробын эсрэг өвөрмөц эмчилгээг хийх хэрэгтэй.
Aнафилаксын урвалууд: Зөрмөл харшил нийт тохиолдлын 5–10%д нь илэрдэг тул цефалоспорины бүлгийн эмийг зөвлөхийн өмнө пенициллин болон β-лактамын цагираг агуулсан бусад антибиотикуудад харшилтай эсэхийг юуны өмнө асуух шаардлагатай. Цефалоспорины бүлгийн эмэнд өмнө нь хурдан хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал үүсч байсан өгүүлэмжтэй эмчлүүлэгчдэд цефотаксимыг хэзээ ч хэрэглэж болохгүй. Пенициллин болон цефалоспорины бүлгийн хооронд солбимол харшил үүсдэг учраас пенициллинд харшилтай эмчлүүлэгчдэд давтан хэрэглэхдээ маш болгоомжтой хандах шаардлагатай. Цефотаксим хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд үхэлд хүргэхүйц хэт мэдрэгшил зэрэг ноцтой хариу урвалууд илэрсэн мэдээлэл бүртгэгдсэн. Хэрэв хэт мэдрэгшлийн хариу урвал илэрвэл эмчилгээг зогсоох ёстой.
Хүнд хэлбэрийн цэврүүт урвалууд: Цефотаксим хэрэглэх үед Стивен-Жонсоны хам шинж буюу эпидермийн хорт үхжил зэрэг арьсны хүнд хэлбэрийн цэврүүт урвалууд үүссэн тохиолдол бүртгэгдсэн. Хэрэв арьс ба/буюу салст бүрхүүлд уг урвал илэрвэл эмчилгээг үргэлжлүүлэхийн өмнө эмчлүүлэгч эмчтэйгээ даруй холбоо барихыг зөвлөсөн байх ёстой.
Бөөрний дутагдалтай эмчлүүлэгч: креатининий клиренсийг тооцоолсоны үндсэн дээр тунг зохицуулах ёстой. Бөөрний үйл ажиллагаа хүнд хэлбэрээр алдагдсан эмчлүүлэгчдэд “Тун ба Хэрэглэх арга” хэсэгт дээр дурьдсан тунгийн дэглэмийг баримтлах хэрэгтэй.
Хэрэв цефотаксимыг аминогликозид юмуу бөөр хордлуулах бусад эмтэй хамт хэрэглэх бол болгоомжлох шаардлагатай. Тэдгээр эмчлүүлэгчдийн, өндөр настны мөн өмнө нь бөөрний эмгэгтэй байсан эмчлүүлэгчдийн бөөрний үйл ажиллагааг хянах хэрэгтэй.
Цусны талаас илрэх урвалууд: Цефотаксим эмчилгээний үед ялангуяа удаан хугацаагаар хэрэглэх бол лейкопени, нейтропени маш ховор тохиолдолд агранулоцитоз илэрч болзошгүй. 7-10 хоног ба түүнээс удаан хугацааны ээлж эмчилгээний үед цусны цагаан эсийг тоолж хянах хэрэгтэй ба хэрэв нейтропени илэрвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.
Зарим тохиолдолд эозинофили ба тромбоцитопени илэрч эмчилгээг зогсооход даруй эргэн хэвийн болсон талаар мэдээлэгдсэн байдаг. Цус задралын цус багадалт үүссэн тохиолдлууд мөн бүртгэгдсэн.
Натрийн хэрэглээ: Эмчлэгчдэд зөвлөхдөө цефотаксимын натрийн агууламжийг (2.09ммоль/гр) тооцоолон натри хязгаарлах шаардлагатай..
Clostridium difficile–аар үүсгэгдэх өвчнүүд (псевдомембраноз колит г.м): цефотаксим нь эмчлүүлэгчид псевдомембраноз колит үүсгэж болзошгүй. Хэдийгээр ямар нэгэн антибиотик псевдомембраноз колит үүсгэх магадлалтай ч цефалоспорины бүлэг зэрэг өргөн хүрээний үйлдэлтэй эм илүү өндөр эрсдэлтэй байдаг. Энэ гаж нөлөө нь өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд илүү их үүсч болзошгүй тул ноцтой хэмээн үзэж анхаарах шаардлагатай.
Эмчилгээний явцад буюу эмчилгээ эхэлсэнээс хойших эхний долоо хоногт суулгалт ялангуяа хүнд ба/буюу байнгын суулгалт илэрвэл Clostridium difficile-аар үүсгэгдсэн өвчний (СDҮӨ) шинж тэмдэг байж болзошгүй. CDҮӨ –ийн хөнгөн хэлбэрээс эхлээд аминд аюул үзүүлэхүйц хүндрэх зэргээр илэрч болох ба хамгийн хүнд хэлбэр нь псевдомембраноз колит юм.
Энэхүү ховор боловч үхэлд хүргэх эмгэгийг дуран ба/буюу гистологоор оношлон баталгаажуулна.
Цефотаксим хэрэглэх үед эсвэл хэрэглэсэний дараа суулгалттай эмчлүүлэгчдэд энэ оношийг харгалзан үзэх нь чухал юм.
Хэрэв псевдомембраноз колит гэж сэжиглэвэл цефотаксимыг даруй хэрэглэхээ зогсоож, тохирох өвөрмөц эсрэг биеийн эмчилгээг хойшлуулалгүй эхлэх хэрэгтэй.
Clostridium difficile-аар үүсгэгдсэн өвчний үед суулгалт зогсоох таатай нөлөөтэй байх болно.
Гүрвэлзэх хөдөлгөөн дарангуйлах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
Бөөр хордох: Бета-лактамын цагираг агуулсан бэлдмэл цефотаксим зэрэг антибиотикуудыг өндөр тунгаар ялангуяа бөөрний дутагдалтай эмчлүүлэгчдэд хэрэглэхэд энцефалопатийн шинж (ухаан санаа өөрчлөгдөх, эмгэг хөдөлгөөн болон таталт үүсэх г.м) үүсч болзошгүй.
Хэрэв эмчлүүлэгчид дээрх гаж нөлөө ажиглагдвал эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг эмчтэй даруйхан холбоо барьж зөвлөгөө авах шаардлагатайг зөвөлсөн байх ёстой.
Хэрэглээтэй холбоотой болгоомжлол: Бүртгэлийн дараах судалгаанд цефотаксимыг төвийн венийн катетерээр венийн судсанд хурдан тарихад маш цөөн эмчлүүлэгчдэд аминд аюултай зүрхний хэм алдалт үүссэн мэдээлэл бүртгэгдсэн. Тарилгыг буюу дуслыг тарихдаа зөвлөгдсөн хугацааг мөрдөх ёстой.
Лабораторийн шинжилгээнд үзүүлэх нөлөө: Цефалоспорины бүлгийн бусад бэлдмэлийн нэгэн адил цефотаксимаар эмчлүүлсэн зарим эмчлүүлэгчдэд Күүмбсийн урвал эерэг гарсан тохиолдол бий. Энэ нь зөрмөл харилцан үйлчлэлцэл үзүүлдэгтэй холбоотой.
Цефотаксимын өвөрмөц бус метаболит агуулсан шээсэнд сахар тодорхойлох сорилын үр дүн хуурамч эерэг гарч болзошгүй. Глюкоз-оксидаза бүхий өвөрмөц аргыг хэрэглэхэд лабораторын шинжилгээний ийм алдаа ажиглагдаагүй.
[ХАРИЛЦАН үйлчлэлцэл]
Aминогликозидын бүлгийн антибиотик ба шээс хөөх эмүүд: Цефалоспорины бүлгийн бусад бэлдмэлүүдийн нэгэн адил цефотаксим нь аминогликозид эсвэл шээс хөөх эм (фуросемид г.м) зэрэг бөөрөнд сонгомол нөлөөт бусад эмийн бөөр хордуулах нөлөөг хүчжүүлж болзошгүй. Бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Шээсний хүчил гадагшлуулах бэлдмэлүүд: Пробенецид нь бөөрний сувганцараар дамжин өнгөрөх цефалоспорины бүлгийн эмүүдэд нөлөөлж, тэдгээрийн ялгаралтыг удаашруулан, сийвэн дэхь концентрацийг ихэсгэнэ.
Лабораторийн шинжилгээнд нөлөөлөх нөлөө:
Цефалоспорины бүлгээр эмчилж байх үед Күүмбсийн сорил хуурамч эерэг гарч болзошгүй. Цефотаксим эмчилгээний үед энэ нь илэрч болзошгүй ба зөрмөл харилцан үйлчлэлцэл үзүүлэх боломжтой. Зэс хувиргах аргаар (Бенедикт, Фелинг эсвэл Клинитестийн арга) шээсэн дэх глюкоз тодорхойлох сорил хуурамч эерэг гарч болох боловч глюкоз оксидаза бүхий өвөрмөц аргыг хэрэглэж болохгүй.
Цефотаксимын клиренсийг бууруулахын тулд мезлоциллин юмуу азлоциллины аль нэгтэй хамт хэрэглэж болох юм.
[ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕ]
Жирэмслэлт: Цефотаксимын аюулгүй байдалыг жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулсан хангалттай бөгөөд сайтар хяналтат судалгаа байхгүй байна. Цефотаксим нь ихсийн хоригоор нэвтэрнэ. Тиймээс жирэмсэн үед илэрч болзошгүй эрсдэл нь ашиг тусаас давуутай биш л бол хэрэглэж болохгүй.
Хөхүүл үе: Цефотаксим нь хүний хөхний сүүтэй бага хэмжээгээр ялгарах ба хөхөөр хооллоход ихэвчлэн тохиромжтой хэдий ч нярайг сайтар хянахыг зөвлөдөг. Хөхүүл нярайн гэдэсний хэвийн бичил биетэнд нөлөөлсөнөөс суулгах, хөрөнгө төст мөөгөнцөрийн ургалт ихсэх ба нярайд хэт мэдрэгшил илрэхийг үл хэрэгсэж болохгүй. Тиймээс хөхөөр хооллолтыг эсвэл эмчилгээг зогсоох эсэхийг хүүхдийг хөхөөр хооллосоны ашиг тус болон эхэд үзүүлэх эмчилгээний ашиг тусыг тооцон шийдвэрлэх нь зүйтэй.
[ ГАЖ НӨЛӨӨ ]
Эрхтэн тогтолцооны ангилал | Маш түгээмэл (≥ 1/10) | Түгээмэл (≥ 1/100 аас <1/10) | Цөөвтөр (≥ 1/1,000 аас <1/100) | Ховор (≥ 1/10,000 аас <1/1,000) | Маш ховор (<1/10,000) | тодорхойгүй (боломжит мэдээллээс тогтоох боломжгүй)* |
Халдвар ба шимэгч |
|
|
|
|
| Давхар халдвар |
Цус болон тунгалгын тогтолцооны эмгэг |
|
| Лейкопениэозинофили, тромбоцитопени |
|
| Нейтропени, Гранулоцитопени, Агранулоцитоз Гемолитик анеми |
Дархлааны тогтолцооны эмгэг |
|
| Яриш — Герксгеймерийн урвал |
|
| Анафилаксын урвал, судаслаг хаван, гуурсан хоолойн агчил, анафилаксын шок |
Мэдрэлийн тогтолцооны эмгэг |
|
| Таталт |
|
| Толгой өвдөх, Толгой эргэх Энцефалопати (ухаан санаа өөрчлөгдөх, эмгэг хөдөлгөөн илрэх г.м) |
Зүрхний эмгэг |
|
|
|
|
| Төвийн венийн катетерээр дуслын шингэнийг хэт хурдан тарьсанаас аритми үүсэх |
Ходоод гэдэсний эмгэг |
|
| Суулгалт |
|
| Дотор муухайрах Бөөлжих Хэвлийгээр өвдөх Псевдомембраноз колит |
Элэг цөсний эмгэг |
|
| Элэгний энзимүүд ихсэх (AЛAT, AСAT, ЛДГ, гаммa-ГТ ба/буюу шүлтлэг фосфотаза) ба/буюу билирубин |
|
| Элэгний үрэвсэл* (зарим тохиолдолд шарлалт дагалдана) |
Арьс ба арьсан дорх эдийн эмгэг |
|
| Тууралт Загатнаа Чонон хөрвөс Эмийн шалтгаант халууралт |
|
| Олон хэлбэрт шүүдэст улайлт Стивенс-Жонсоны хам шинж Эпидермийн хорт үхжил |
Бөөр ба шээс дамжуулах замын эмгэг |
|
| Бөөрний үйл ажиллагаа буурах/креатинин ихсэх (ялангуяа аминогликозидуудтай хавсруулан хэрэглэх үед) |
|
| Бөөрний завсрын эдийн үрэвсэл Кандидоз |
Ерөнхий эмгэг ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт | Булчинд тарихад: Тарьсан хэсэгт өвдөх |
| Халууралт Тарьсан хэсэгт флебит / тромбофлебит зэрэг үрэвсэл үүсэх |
|
| Булчинд тарихад (лидокайн агуулсан уусгагч хэрэглэсэнээс): лидокаинд системийн хариу урвал илрэх |
Яриш — Герксгеймерийн урвал
Боррелиозийн эмчилгээний үед илрэх Яриш — Герксгеймерийн урвал нь эмчилгээний эхний хоногуудад даамжирч болзошгүй.
Боррелиозийн хэдэн долоо хоногийн эмчилгээний дараа дараах шинж тэмдгээс нэг буюу түүнээс олон илэрсэн мэдээлэл бий. Үүнд: арьсаар тууралт гарах, загатнах, халуурах, лейкопени, элэгний энзимүүд ихсэх, амьсгал бачуурах, үеэр эмзэглэх зэрэг хамаарна.
Элэг цөсний эмгэгүүд
Элэгний энзимүүд ихсэх (AЛAT, AСAT, ЛДГ, гамма-ГТ бa/буюу шүлтлэг фосфотаза) ба/буюу билирубин ихсэлт ажиглагдсан. Лабораторийн эдгээр хэвийн бус үзүүлэлтүүд нь хэвийн дээд хязгаараас хоёр дахин ихсэх нь ховор байх ба энэ нь элэгний гэмтэл ихэвчлэн цөс зогсонгишлийг илтгэх бөгөөд ихэнхидээ шинж тэмдэггүй байдаг.
[ ТУН ХЭТРЭЛТ ]
Тун хэтрэлтийн шинж тэмдгүүд нь гаж нөлөөний зураглалтай ихэвчлэн тохирдог. Цефотаксим зэрэг β–лактамын цагираг агуулсан антибиотикийг өндөр тунгаар хэрэглэхэд зарим тохиолдолд энцефалопати дахих эрсдэлтэй.
Тун хэтрэлтийн зарим тохиолдолд цефотаксимыг хэрэглэхээ зогсоож, дэмжих эмчилгээг эхлэх шаардлагатай ба үүнд ялгаралтыг түргэсгэх арга хэмжээ болон гаж нөлөөний шинж тэмдгийн эмчилгээ (таталт г.м) хийнэ.
Өвөрмөц антидот байхгүй. Хэвлийн диализ эсвэл гемодиализаар цефотаксимын сийвэн дэхь түвшинг багасгаж болох юм.
[ ХАДГАЛАХ НӨХЦӨЛ ]
Хяналттай тасалгааны хэмд (1~30°C) битүү саванд хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
[ ХАДГАЛАХ ХУГАЦАА ]
Үйлдвэрлэгдсэнээс хойш 36 сар.
Үйлдвэрлэсэн:
HANKOOK KORUS PHARM. CO., LTD.
78, Daepungsandan-ro, Daeso-myeon, Eumseong-gun, Chungcheongbuk-do, Korea





































































































































































































































































































