
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
Хиконцил бүрээс 250 мг
Хиконцил бүрээс 500 мг
Амоксициллин
Бэлдмэл хэрэглэхийн өмнө шаардлагатай мэдээлэл агуулсан эмийн заавартай сайтар танилцана уу.
- Дахин унших шаардлага гарч болзошгүй тул эмийн зааврыг хадгална уу.
- Хэрэв танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол эмчлэгч эм болон эмийн сангийн ажилтнаас лавлана уу.
- Энэ бэлдмэл нь зөвхөн танд зориулагдсан тул хэдийгээр өвчний шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулан хэрэглүүлж болохгүй. Учир нь түүнд хор хүргэж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтанд хандана уу. Энэхүү зааврын 4-р хэсэгт илэрч болзошгүй гаж нөлөөнүүдийн талаар дурдсан.
ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1. Хиконцил бэлдмэлийн тухай, түүнийг хэрэглэх заалт
2. Хиконцил бэлдмэл хэрэглэхийн өмнө анхаарах зүйлс
3. Хиконцил бэлдмэлийг хэрэглэх арга
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. Хиконцил бэлдмэлийн хадгалалт
6. Найрлага, савлагаа болон бусад мэдээллийг агуулна.
1. ХИКОНЦИЛ БЭЛДМЭЛИЙН ТУХАЙ БОЛОН ТҮҮНИЙГ ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Хиконцил бэлдмэлийн тухай
Хиконцил – энэ бол «пенициллин»-ний бүлгийн амоксициллин агуулсан антибиотик юм.
АТХ ангилал: J01CA04
Хиконцил хэрэглэх заалт
Хиконцил бэлдмэлийг хүүхэд болон насанд хүрэгчдийн дараах халдварын үед хэрэглэнэ. Үүнд:
- Нянгаар үүсгэгдсэн хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл;
- Дунд чихний цочмог үрэвсэл;
-Стрептококкоор үүсгэгдсэн гүйлсэн булчирхай болон залгиурын цочмог үрэвсэл;
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл;
- Эмнэлгийн бус уушгины хатгалгаа;
- Давсагны цочмог үрэвсэл;
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсэнд нян илрэх;
- Бөөрний нянгийн гаралтай цочмог үрэвсэл;
- Балнад, иж балнад;
- Шүд орчмын арьсан доорх эслэгийг хамарсан буглаа;
- Хиймэл үений халдвар;
- Helicobacter pylori-ийн халдвар;
- Лаймын өвчин.
Мөн Хиконцил бэлдмэлийг эндокардитаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
2. ХИКОНЦИЛ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС
Дараах тохиолдолд Хиконцил бэлдмэлийг хэрэглэхгүй. Үүнд:
- хэрэв та үйлчлэгч бодис болох пенициллин эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бодист харшилтай (зааврын 6-р хэсэгт дурдсан) бол,
- хэрэв та өмнө нь антибиотик хэрэглэхэд арьсан дээр тууралт гарах, нүүр болон залгиур хавагнах зэрэг харшлын урвал илэрч байсан бол,
Дээрх тохиолдолд бэлдмэл хэрэглэхийг хориглоно. Хэрэв та бэлдмэл хэрэглэх эсэхдээ эргэлзэж байвал эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү.
Анхааруулга ба болгоомжлол
Хэрэв таньд доорх эмгэг илэрч буй бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.Үүнд:
- халдварт мононуклеоз (халуурах, хоолой өвдөх, тунгалагын зангилааны үрэвсэл, ядрах);
- бөөрний өвчнүүд;
- шээс задгайрах.
Дээрх шинжүүд тань илэрч буй эсэхэд эргэлзэж байвал бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү.
Лабораторийн шинжилгээний хариунд нөлөөлөх нь
Дараах шинжилгээг хийлгэхийн өмнө Хиконцил бэлдмэл хэрэглэж байгаа гэдгээ эмчид мэдэгдэнэ үү. Үүнд:
- Шээсний шинжилгээ (глюкоз) эсвэл элэгний үйл ажиллагааг хянах зорилгоор хийгдэж буй цусны шинжилгээ;
- Эстриолын түвшинг тодорхойлох (ургийн гаж хөгжлийг тодорхойлох зорилгоор жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдэнэ).
Хиконцил нь дээрх шинжилгээний хариунд нөлөөлж болзошгүй.
Хиконцил ба бусад эмийн бэлдмэл
Хэрэв та эмийн бэлдмэл хэрэглэж байгаа эсвэл ойрын хугацаанд хэрэглэсэн, хэрэглэх бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.
- Хэрэв та аллопуринол хэрэглэж байгаа бол: Хиконцилтой хамт хэрэглэхэд арьсны харшлын урвал илрэх эрсдэл нь нэмэгдэнэ.
- Хэрэв та пробенецид хэрэглэж байгаа бол: Таны эмчлэгч эмч Хиконцилын тунг бууруулна.
- Хэрэв та бүлэн үүсэлтийг хориглодог бэлдмэл (варфарин зэрэг) хэрэглэж байгаа бол: лабораторийн шинжилгээг дахин өгөх шаардлага үүсч болзошгүй.
- Хэрэв та өөр бүлгийн антибиотик (тетрациклин) хэрэглэж байгаа бол: Хиконцилын үйлдлийн хүч буурч болзошгүй.
- Хэрэв та метотрексат хэрэглэж байгаа бол: Хиконцилын гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэл хэрэглэх нь
Хэрэв та жирэмсэн, хүүхдээ хөхөөр хооллож байгаа эсвэл жирэмсэн болсон байж болзошгүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлээр эмчилгээг эхлэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү.
Тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх нь
Эмчилгээний явцад гаж нөлөө (жишээлбэл харшлын урвал, толгой эргэх, татах) илрэх нь тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болзошгүй.
Биеийн байдал сул үед тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллахаас татгалзах нь зүйтэй.
Хиконцил азорубин (E122) буюу азо-будагч бодис агуулсан.
Азо-будагч нь харшлын урвал үүсгэх, ялангуяа хүүхдийн идэвх ба анхаарал төвлөрөлтөд нөлөөлж болзошгүй.
3. ХИКОНЦИЛ БЭЛДМЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ АРГА
Эмчлэгч эмчийн зааврын дагуу бэлдмэлийг хэрэглэнэ үү.
Хэрэв бэлдмэл хэрэглэх аргын талаар өөртөө итгэлгүй байвал эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү.
- Хиконцил бэлдмэлийг хоолноос хамааралгүй хэрэглэж болно.
- Эмчилгээний явцад шингэн зүйл их уух шаардлагатай.
- Бэлдмэлийн хоногт хэрэглэх тунг тэнцүү хувааж хэрэглэх ба тун хоорондын зай 4 цагаас багагүй байна.
Хиконцил бүрээсийг задлахгүйгээр бүтнээр нь усаар даруулж ууна.
Хиконцил бэлдмэлийг дараах зааврын дагуу хэрэглэнэ.
Хүүхдийн биеийн жин ≥ 40 кг ба насанд хүрэгчид
Хэрэглэх заалт * |
Тун * |
Нянгаар үүс гэгдсэн хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл |
250 мг – 500 мг тунгаар 8 цагийн зайтай эсвэл 750 мг – 1 г тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Хүнд халдварын үед 750 мг – 1 г тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ.
Хэрэв давсагны цочмог үрэвслийн эмчилгээнд 3 г тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. |
Жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсэнд нян илрэх | |
Бөөрний нянгийн гаралтай цочмог үрэвсэл | |
Шүд орчмын арьсан дорх эслэгийг хамарсан буглаа | |
Давсагны цочмог үрэвсэл | |
Дунд чихний цочмог үрэвсэл |
500 мг тунгаар 8 цагийн зайтай, 750 мг – 1 г тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Хүнд халдварын үед 750 мг – 1 г тунгаар 8 цагийн зайтай 10 хоногийн турш хэрэглэнэ. |
Стрептококкоор үүсгэгдсэн гүйлсэн булчирхай болон залгиурын цочмог үрэвсэл | |
Гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл | |
Эмнэлгийн бус уушгины хатгалгаа |
500 мг – 1 г тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ. |
Балнад, иж балнад |
500 мг – 2 г тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ. |
Хиймэл үений халдвар |
500 мг – 1 г тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ. |
Эндокардитын урьдчилан сэргийлэлт |
2 г тунгаар ажилбар эхлэхээс 30-60 минутын өмнө ууж хэрэглэнэ. |
Helicobacter pylori - ийн халдвар |
750 мг – 1 г тунгаар хоногт 2 удаа протоны шахуургыг хориглогч бэлдмэл (жишээлбэл, омепразол, ланзопразол) ба нянгийн эсрэг бусад бэлдмэлтэй (жишээлбэл, кларитромицин, метронидазол) хавсарч 7 хоногийн турш хэрэглэнэ. |
Лаймын өвчин |
Эрт үед: 500 мг – 1 г тунгаар 8 цагийн зайтай хэрэглэх ба хоногийн дээд тун (4 г)-г хоногт тэнцүү хувааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 14 хоног (10 – 21 хоног).
Хожуу үед (системын алдагдал илэрсэн): 500 мг – 2 г тунгаар 8 цагийн зайтай хэрэглэх ба хоногийн дээд тун (6 г)-г хоногт тэнцүү хувааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10 – 30 хоног. |
* Тухайн заалт бүрийн эмчилгээний албан удирдамжийг мөрдөнө. |
Хүүхдийн биеийн жин < 40 кг
Хиконцил бэлдмэлийг бүрээс эсвэл хөвмөл хэлбэрээр хэрэглэнэ.
6 сар хүртэлх настай хүүхдэд Хиконцил бэлдмэлийг хөвмөл хэлбэрээр хэрэглэнэ.
Биеийн жин 40 кг ба түүнээс дээш бол насанд хүрэгчдийн тунгаар бэлдмэлийг хэрэглэнэ.
Зөвлөж буй тун
Хэрэглэх заалт + |
Тун + |
Нянгаар үүсгэгдсэн хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл |
20 – 90 мг / кг / хоног тунг хоногт хувааж хэрэглэнэ * |
Дунд чихний цочмог үрэвсэл | |
Эмнэлгийн бус уушгины хатгалгаа | |
Давсагны цочмог үрэвсэл | |
Бөөрний нянгийн гаралтай цочмог үрэвсэл | |
Шүд орчмын арьсан дорх эслэгийг хамарсан буглаа | |
Стрептококкоор үүсгэгдсэн гүйлсэн булчирхай ба залгиурын цочмог үрэвсэл |
40 – 90 мг / кг / хоног тунг хоногт хувааж хэрэглэнэ * |
Балнад, иж балнад |
100 мг / кг / хоног тунг 3 хувааж хэрэглэнэ |
Эндокардитын урьдчилан сэргийлэлт |
50 мг / кг тунгаар ажилбар эхлэхээс 30 – 60 минутын өмнө ууна |
Лаймын өвчин |
Эрт үе: 25 – 50 мг / кг / хоног тунг хоногт 3 хувааж, 10 – 21 хоногийн турш хэрэглэнэ. Хожуу үе (системийн алдагдал илэрсэн): 100 мг / кг / хоног тунг хоногт 3 хувааж, 10 – 30 хоногийн турш хэрэглэнэ. |
+ Тухайн заалт бүрийн эмчилгээний албан удирдамжийг мөрдөнө. | |
* Хоногт хэрэглэх тунгийн дээд хэмжээгээр хэрэглэх бол тунг хоногт 2 хувааж хэрэглэхийг зөвлөж байна. |
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүд
Бэлдмэлийн тунг бууруулах шаардлагатай.
Зөвлөсөн тунгаас ихээр Хиконцил бэлдмэлийг хэрэглэсэн бол
Их тунгаар хэрэглэсэн үед ходоод гэдэсний замын талаас дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, шээсэнд талст үүсч шээс булингартай харагдах, шээхэд хүндрэлтэй байх зэрэг шинж илэрч болзошгүй. Энэ үед даруй эмчид хандана уу. Эмчид үзүүлэхдээ бэлдмэлийг авч очно уу.
Хиконцил бэлдмэлийг товлосон цагт хэрэглэхээ мартсан бол
- Хэрэв бэлдмэлийг товлосон цагт хэрэглэхээ мартсан бол санасан үедээ ууна.
-Дараагийн тунг хэрэглэх зай нь 4 цагаас багагүй хугацаатай байна.
-Мартсан тунг нөхөх зорилгоор давхарлаж хэрэглэж болохгүй.
Хиконцил бэлдмэлийг ямар хугацаанд хэрэглэх вэ?
- Бэлдмэл хэрэглэх хугацаанд танд ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол эмчлэгч эмчийн зөвлөсөн хугацаагаар хэрэглэнэ. Хугацаанаас өмнө бэлдмэл хэрэглэхээ зогсооход өвчин дахиж болзошгүй.
- Эмчилгээний дараа танд ядрах мэдрэмж төрж байвал эмчлэгч эмчдээ хандана уу.
Амоксициллиныг удаан хугацаагаар хэрэглэхэд амны хөндийн мөөгөнцөр илэрч болно (салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар нь загатнах, улайх, цагаан өнгөр үүсэх зэрэг шинжтэй). Энэ тохиолдолд эмчлэгч эмчдээ хандана уу.
Амоксициллиныг удаан хугацаагаар хэрэглэх явцад эмчлэгч эмч таны биеийн байдлыг хянах зорилгоор элэг, бөөрний үйл ажиллагааны нэмэлт шинжилгээг хийж болно.
Хэрэв танд нэмэлт асуулт байвал эмчлэгч эмчдээ хандана уу.
4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ
Бэлдмэлийг хэрэглэхэд бусад эмийн бэлдмэлтэй адил гаж нөлөө илэрч болзошгүй ч хүн бүрт илрэхгүй байж болно.
Дор дурьдсан гаж нөлөө илэрвэл бэлдмэл хэрэглэхээ зогсоож даруй эмчид хандана уу. Танд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай байж болзошгүй.
Маш ховор (10 000 хүнээс 1 хүнд илэрч болзошгүй)
- Арьс загатнах, арьсанд тууралт гарах, нүүр, уруул, хэл, хөл гар хавагнах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг харшлын урвал. Эдгээр урвал нь ноцтой хүндрэл үүсгэж үхэлд хүргэж ч болзошгүй.
- Харшлын урвалаас шалтгаалсан судасны ханын үрэвсэлтэй холбоотой тууралт, арьсан дээр цэгчилсэн, хавтгай, дугуй толбо, хөхрөлт үүсэх. Үеэр өвдөх (артрит), бөөрний үйл ажиллагаа алдагдах.
- Хиконцил хэрэглэснээс хойш 7-12 хоногийн дараа үүсэх хожуу илрэх харшлын урвал: тууралт, халууралт, үеэр өвдөх, суганы тунгалгийн зангилаа томрох.
- «Олон хэлбэрт эритема» гэж нэрлэгдэх арьсны урвал: гарын алга, хөлийн ул, нүд, ам, бэлэг эрхтний эргэн тойронд улаан-ягаан өнгийн загатнаат толбо гарах. Мөн ядарч сульдах шинж илэрч болзошгүй.
- Арьсны өнгө өөрчлөгдөх, улайх, цэврүүтэх, гуужих, хөндүүрлэх, загатнах, псориазын гуужилт зэрэг арьсны бусад ноцтой урвалууд илрэх. Энэ үед халуурах, толгой өвдөх, янгинаж өвдөх зовуур давхар илэрч болзошгүй.
- Мөөгөнцөр төст шинж тэмдгүүд нь тууралт, халууралт, тунгалгийн зангилааны үрэвсэл, цусны шинжилгээний өөрчлөлт (эозинофили ба элэгний фермент хамаарагдана) (DRESS-хам шинж) зэрэгтэй хавсарч илэрнэ..
- Халуурах, толгой өвдөх, халдварт өвчний бусад шинжүүд, цус төлжилтийн тогтолцооны талаас илрэх шинж тэмдэг болох цус хуралт.
- Лаймын өвчтэй хүмүүст амоксициллин хэрэглэхэд Яриша-Герксгеймерын хам шинж ба халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, арьсны тууралт гарах.
- Гүйлгэх (заримдаа цустай), өвдөх, халуурах зэрэг шинжтэй хавсарсан бүдүүн гэдэсний үрэвсэл.
- Элэгний талаас ноцтой гаж нөлөө илэрнэ. Удаан хугацаагаар эмчилгээ хийхэд ялангуяа өндөр настай, эрэгтэй хүнд илэрдэг нь тэмдэглэгдсэн. Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандана уу. Үүнд:
- хүнд хэлбэрийн цустай гүйлгэлт,
- арьсан дээр цэврүү үүсч, улайлт эсвэл хөхрөлт үүсэх,
- шээсний өнгө бараан болох, өтгөн цайвар өнгөтэй болох,
- арьс, салст шарлах (шарлалт).
Дээрх гаж нөлөө нь эмчилгээний явцад эсвэл дараа хэдэн долоо хоногийн туршид үргэлжилж болзошгүй.
Хэрэв танд дээр дурьдсан гаж нөлөөний шинж илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож яаралтай эмчид хандана уу.
Зарим тохиолдолд хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрч болзошгүй. Үүнд:
- загатнаат тууралт, бугалга, гар, хөл хавдах зэрэг орно. Эдгээр гаж нөлөө нь хаяа (100 хүн хэрэглэхэд 1 хүнд) илэрнэ.
Хэрэв танд эдгээр гаж нөлөөний урвал илэрсэн бол эмчид хандана уу. Хиконцил бэлдмэлийг солих шаардлага үүсч болзошгүй.
Илэрч болзошгүй бусад гаж нөлөөнүүд
Байнга илрэх (10 хүнээс 1 хүнд илрэх)
- арьсны тууралт,
- дотор муухайрах,
- гүйлгэх.
Хаяа илрэх (100 хүнээс 1 хүнд илрэх)
- бөөлжих.
Маш ховор илрэх (10 000 хүнээс 1 хүнд илрэх)
- үтрээний мөөгөнцөр,
- бөөрний үйл ажиллагаа алдагдах,
- бөөрний эмгэгтэй хүмүүст эсвэл өндөр тунгаар бэлдмэл хэрэглэхэд таталт үүсэх,
- толгой эргэх,
- хэт идэвхжих,
- шээс булингартай болох, шээхэд хүндрэлтэй, тавгүй байх. Эдгээр шинж тэмдгийн магадлалыг бууруулахын тулд өвчтөн хангалттай хэмжээний шингэн уух шаардлагатай. – ядрах, толгой өвдөх, амьсгаадах, толгой эргэх, арьс, салст цайх, шарлах зэрэг шинжээр цус багадалт илрэх,
- эргэх лейкопени,
- эргэх тромбоцитопени,
- цус алдалт ба протромбины хугацаа уртсах.
Гаж нөлөөний талаарх мэдээлэл
Хэрэв танд энэхүү зааварт дурдагдсан болон дурдагдаагүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эмийн сангийн ажилтанд мэдэгдэнэ үү. Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм.
5. ХИКОНЦИЛ БЭЛДМЭЛИЙН ХАДГАЛАЛТ
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Савлагаан дээрх хүчинтэй хугацаа өнгөрсөн бол бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн хүчинтэй хугацааг тухайн сарын сүүлийн өдрөөр тооцно.
25 °C-аас ихгүй хэмд хадгална.
Гэрлээс хамгаалж үйлдвэрийн савлагаанд нь хадгална.
Бэлдмэлийг усны хоолойруу хаяж болохгүй. Хэрэглэхгүй үлдсэн эмийг хэрхэн устгах талаар эм сангийн ажилтнаас лавлана уу. Энэ арга хэмжээ нь хүрээлэн байгаа орчноо хамгаалахад тустай.
6. БЭЛДМЭЛИЙН НАЙРЛАГА, САВЛАГАА БОЛОН БУСАД МЭДЭЭЛЭЛ
Хиконцил бэлдмэлийн найрлага
Хиконцил бүрээс 250 мг
Нэг бүрээст 250 мг амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) агуулагдана.
Хиконцил бүрээс 500 мг
Нэг бүрээст 500 мг амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) агуулагдана.
Туслах бодис
Магнийн стеарат (E 572)
Усгүй, коллоид орчинтой цайрын диоксид (E 551)
Титаны диоксид (E 171)
Төмрийн оксид шар (E 172)
Төмрийн оксид улаан (E 172)
Индигокармин (E 132)
Азорубин (E 122)
Желатин (E 441)
Хиконцил бэлдмэлийн харагдах байдал
Бэлдмэл нь хатуу, тунгалаг биш царцмаган бүрээстэй. Бүрээсийн таг нь улаан хүрэн, их бие нь ягаан өнгөтэй байна.
Савлагаа:
8 бүрээс нь нэг блистерт савлагдана. 16 бүрээс нь (2 блистер) хатуу цаасан хайрцаганд эм хэрэглэх зааврын хамт савлагдана.
Эмийн сангаас олгох нөхцөл
Эмчийн жороор олгоно.
Эзэмшигч ба үйлдвэрлэгчийн эрх эзэмшигч
КРКА, д. д., Ново место, Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словения.





































































































































































































































































































