Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефотаксим
Худалдааны нэр
Англи
Цефотаксим
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

CEFOTAXIME SODIUM FOR INJECTION, 1g

Цефотаксим натрийн тариа, 1гр

 

Улсын бүртгэлийн дугаар: F051014JP01332

 

Найрлага: Флакон бүрд 1.0гр цефотаксим натри агуулагдана.
Эм судлалын үйлдэл:

  • Цефотаксим нь эсийн ханын нийлэгжилтийг саатуулан нянг шууд үхүүлэх үйлдэл үзүүлдэг.

Хэрэглэх заалт:

  • Цефотаксимыг ноцтой халдваруудын эмчилгээнд хэрэглэх бөгөөд үүсгэгч бактерийг тодорхойлон түүний мэдрэг чанарыг тогтоосны дараа хэрэглэнэ. Түүнийг антибиотик эмчилгээг тарьж хэрэглэх шаардлагатай байгаа бактерийн хүнд хэлбэрийн халдваруудын үед, тухайлбал ясны чөмөгний үрэвсэл, цусан үжил, бактерийн гаралтай зүрхний дотор бүрхэвчийн үрэвсэл, менингит болон хэвлийн гялтангын үрэвслийн эмчилгээнд хэрэглэдэг.
  • Цефотаксимыг бохирлогдсон буюу бохирлогдох магадлалтай мэс ажилбар хийлгэж буй өвчтөнд мэс заслын урьдчилан сэргийлэлтийн зорилгоор хэрэглэж болно.

 

Хориглох заалт:

  • Цефотаксимын тариаг цефотаксим натри буюу цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэгшилтэй нь тогтоогдсон өвчтөнд хэрэглэхгүй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Цефотаксимыг венийн судсанд дуслаар буюу булчинд ачааллын тунгаар тарьж болно. Эмийг хэрэглэх арга, тун болон давтамж нь халдварын хүнд хөнгөн, үүсгэгч нянгийн мэдрэг чанар болон өвчтөний байдлаас хамаарна.

Насанд хүрэгчдэд:

  • Хөнгөнөөс дунд зэргийн явцтай халдварын үед 1.0гр тунгаар 12 цагаар хэрэглэдэг. Гэхдээ тун нь халдварын хүнд хөнгөн, үүсгэгч нянгийн мэдрэг чанар болон өвчтөний байдлаас хамааран ялгаатай байж болно.  
  • Хүнд хэлбэрийн халдварын үед хоногийн тунг 12.0гр хүртэл ихэсгэн түүнийг 3-4 хуваан хэрэглэж болно.

Хүүхдэд:

  • Ерөнхийдөө хоногийн 100-150мг/кг тунг 2-3 хувааж хэрэглэнэ. Гэхдээ ихээхэн хүнд хэлбэрийн үед хоногт 200мг/кг тун шаардагдаж болзошгүй.
  • Нярайд:
  • 50мг/кг-ийн хоногийн тунг 2-4 хувааж хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын үед 150-200мг/кг хоногийн тунг хувааж хэрэглэнэ.

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Цефотаксимын гаж урвалууд харьцангуй олон тохиолдох боловч ерөнхийдөө хөнгөн бөгөөд түр зуурын шинж чанартай байдаг. Мөөгөнцөртөх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
  • Хэт мэдрэгшлийн урвал үүсч байсан нь бүртгэгдсэн. Тэр нь арьсанд тууралт гарах, загатнах болон заримдаа чонон хөрвөс, эмийн шалтгаант халууралт үүсэх болон маш ховор тохиолдолд анафилаксийн урвал (тухайлбал, судаслаг хаван болон хүнд хэлбэрийн шок үүсч гуурсан хоолой агчих г.м.) үүсч болох юм.


Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 2 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Co., Ltd
  • No. 388 East Heping Road, Shijiazhuang, Hebei, P. R. of China