Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Креон 10000
Худалдааны нэр
Англи
Панкреатин
Үйлдвэрлэгч
Abbott Laboratories GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
150мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЭМИЙН ЗААВАР

Эмийн бодисыг эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эмийн заавар

КРЕОН® 10000 (KREON® 10000)

КРЕОН® 25000 (KREON® 25000)

КРЕОН® 40000 (KREON® 40000)

 

Худалдааны нэршил: Креон® 10000, Креон® 25000, Креон® 40000.

Олон улсын патентлагдаагүй нэршил: панкреатин.

Эмийн хэлбэр: гэдсэнд уусдаг бүрээс

Найрлага:

Үйлчлэгч бодис: панкреатин.

Креон® 10000: нэг бүрээсийн агууламж: 150 мг панкреатин, 10000 Ед липазын ферментийн идэвхитэй тэнцэнэ. Евр.Ф, амилазын 8000 Ед. Евр.Ф. ба протеазын 600 Ед. Евр.Ф.;

Туслах бодис: мөхлөгийн цөм - макрогол 4000, мөхлөгийн бүрхүүл - гипромеллозын фталат, цетилийн спирт, триэтилцитрат, диметикон 1000; хатуу желатин бүрээс - желатин, будагч бодис төмрийн улаан оксид (E 172), будагч бодис төмрийн шар оксид (E 172), будагч бодис төмрийн хар оксид (E 172), титаны давхар исэл (E 171), натрийн лаурилсульфат.

Креон® 25000: нэг бүрээсийн агууламж: 300 мг панкреатин, 25000 Ед липазын ферментийн идэвхитэй тэнцэнэ. Евр.Ф, амилазын 18000 Ед. Евр.Ф. ба протеазын 1000 Ед. Евр.Ф.;

Туслах бодис: мөхлөгийн цөм - макрогол 4000, мөхлөгийн бүрхүүл - гипромеллозын фталат, цетилийн спирт, триэтилцитрат, диметикон 1000; хатуу желатин бүрээс - желатин, будагч бодис төмрийн улаан оксид (E 172), будагч бодис төмрийн шар оксид (E 172), будагч бодис төмрийн хар оксид (E 172), титаны давхар исэл (E 171), натрийн лаурилсульфат.

Креон® 40000: нэг бүрээсийн агууламж: 400 мг панкреатин, 40000 Ед липазын ферментийн идэвхитэй тэнцэнэ. Евр.Ф, амилазын 25000 Ед. Евр.Ф. ба протеазын 1600 Ед. Евр.Ф.;

Туслах бодис: мөхлөгийн цөм - макрогол 4000, мөхлөгийн бүрхүүл - гипромеллозын фталат, цетилийн спирт, триэтилцитрат, диметикон 1000; хатуу желатин бүрээс - желатин, будагч бодис төмрийн улаан оксид (E 172), будагч бодис төмрийн шар оксид (E 172), будагч бодис төмрийн хар оксид (E 172), титаны давхар исэл (E 171), натрийн лаурилсульфат.

 

Дүрслэл:

Креон® 10000: хэмжээ №2, хоёр өнгөтэй хатуу желатин бүрээс, хүрэн, тунгалаг бус таглаа болон өнгөгүй тунгалаг их биетэй, цайвар хүрэн өнгийн, гэдсэнд уусдаг мөхлөгөөр дүүргэсэн (минимикросферээр™);

Креон® 25000: хэмжээ №0, хоёр өнгөтэй хатуу желатин бүрээс, улбар шар-хүрэн, тунгалаг бус таглаа болон өнгөгүй тунгалаг их биетэй, цайвар хүрэн өнгийн, гэдсэнд уусдаг мөхлөгөөр дүүргэсэн (минимикросферээр™);

Креон® 40000: хэмжээ №00, хоёр өнгөтэй хатуу желатин бүрээс, хүрэн, тунгалаг бус таглаа болон өнгөгүй тунгалаг их биетэй, цайвар хүрэн өнгийн, гэдсэнд уусдаг мөхлөгөөр дүүргэсэн (минимикросферээр™);

 

Эмийн эмчилгээний бүлэг: ферментийн бэлдмэл агуулсан, хоол боловсролтыг дэмжигч бэлдмэлүүд. Олон ферментийн бэлдмэл (липаза + протеаза и зэрэг).

АТХ код: A09AA02.

 

Фармакологийн шинж чанар:

Фармакодинамик

Креон® гэдсэнд уусдаг бүрхүүлтэй (хүчиллэг орчинд тэсвэртэй) минимикросфер хэлбэрээр гахайгаас гарган авсан панкреатин агуулдаг (гахайн нойр булчирхайн эдээс гарган авсан), гадуураа желатин бүрээстэй.

Нойр булчирхайн нунтаг нь липаза, альфа-амилаза, трипсин, химотрипсин болон бусад нойр булчирхайн ферментүүдийг агуулдаг. Нэмэлтээр, ферментийн идэвхигүй нэмэлт бодисуудыг нойр булчирхайн нунтаг агуулна. Шимэгдээгүй нэгдлүүд нь хоол боловсруулах замын шүүс болон нянгуудаар задардаг. Ферментүүдийн идэвхийн болон галеник хэлбэрийн хүнсний хүртэхүй тодорхойлогдсон. Липазын ферментийн идэвхи, мөн трипсин агуулдагаараа үндсэн үйлдэл нь илэрдэг бөгөөд амилолитик идэвхи нь зөвхөн муковисцедозын эмчилгээний үед илэрхий байдаг, учир нь архаг панкреатитын үед ч хүнсний полисахар задралд ордоггүй.

Трипсин трипсиногенаас автокаталетик замаар эсвэл нарийн гэдэсний энтерокиназагаар идэвхиждэг бөгөөд эндопептидаза байдлаар лизин болон аргинины хоорондох пептидийн холбоог таслах замаар пептидуудыг задалдаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад нарийн гэдэсний дээд хэсэгт нойр булчирхайн шүүрэл идэвхитэй хэлбэрийн трипсинээр, сөрөг эргэх холбооны зарчмаар  саатуулагддаг гэж таамаглаж байна. Хэд хэдэн судалгаанд бичсэнээр нойр булчирхайн нунтаг агуулсан бэлдмэлүүдийн өвдөлт намдаах үйлдэл нь мөн энэ нөлөөтэй холбоотой.

Альфа-амилаза нь эндоамилаза байдлаар глюкоз агуулсан полисахаруудыг хурдан задалдаг учраас өвчний улмаас нойр булчирхайн шүүрлийн идэвхи их хэмжээгээр буурсан үед ч альфа-амилазын идэвхи хангалттай байдаг.

Креоны галеник хэлбэр нь хоол хүнсийг боловсруулахад нойр булчирхайн нунтаг ферментийн идэвхээ үзүүлэхэд тохиромжтой нөхцөл болдог. Нойр булчирхайн бүх ферментүүдийн холимгийг агуулсан, гэдсэнд уусдаг минимикросферууд нь амархан уусдаг, хатуу желатин бүрээсэнд савлагдсан байдаг. Бүрээсүүд нь орчны рН-ээс хамааран ходоодонд 2-3 минутын дотор уусч дотроос нь олон тооны минимикросферууд чөлөөлөгдөн гардаг. Ийм олон тоотой байдаг учраас минимикросферууд нь ходоодны агуулагдахуун болох химустай сайтар холилдсоноор минимикросферууд нь химустай цуг ходоодноос арван хоёр хуруу гэдэс руу урсан орж, ферментүүд нь чөлөөлөгдсөний дараагаар жигдхэн тархдаг. Минимикросферууд нарийн гэдсэнд хүрэнгүүтээ тэдгээрийн бүрхүүл амархан хайлж (рН>5,5-д) дотроос нь ферментүүд нь чөлөөлөгдөнө. Ийнхүү хоол боловсролтын хэвийн физиологийн процессын үед ч химусын задрал эхэлж болно. Хоол боловсруулалтын бүтээгдэхүүнүүд нь шууд эсвэл гэдэсний хоол боловсруулах ферментүүдийн оролцоотой цаашид гидролизын урвалд орсны дараагаар шимэгдэж болно. Галены эмийн хэлбэрийн тусламжтай Креон ходоодны шүүсний концентраци ихтэй хүчиллэг орчинд ферментийн идэвхээ алддаггүй. Фермент чөлөөлөгдөх нь рН-ээс хамаардаг.

 

Эмнэл зүйн үр нөлөө

Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдалтай өвчтөнд Креоны нөлөөг судалсан нийт 30 судалгаа хийгдсэн байна. Тэдгээрийн 10 нь муковисцедоз, архаг панкреатит эсвэл мэс ажилбарын дараах эмчлүүлэгчдийг хамруулсан плацебо хяналтат судалгаа байв.

Эмийн үр нөлөө судалсан санамсаргүй түүвэрт плацебо хяналтат бүх судалгааны эхлээд тодорхойлсон гол, анхдагч зорилго нь үр нөлөөний анхдагч үзүүлэлт болох өөх тосны шимэгдэлтийн коэффициентоор (ӨТШК)  Креон плацебогоос илүү давуу талтай гэдгийг нотлох явдал байв.

Өөх тосны шимэгдэлтийн коэффициент нь хоол хүнсээр орж ирсэн өөх тосны шимэгдсэн хувь, өтгөнөөр гадагшилж буй өөх тосны хувийг илэрхийлсэн үзүүлэлт юм. Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдлыг судалсан плацебо хяналтат судалгаагаар ӨТШК-ийн (%) дундаж утга нь Креоноор эмчилж байгаа үед өндөр (83,0%) харин плацебо бүлэгт бага (62,6%) байв. Бүх төрлийн судалгаанд, судалгааны загвараас үл хамаараад, ӨТШК-ийн (%) дундаж утга Креоноор эмчилсний төгсгөл үед плацебо хяналтат судалгаанд Креоныг хэрэглэсэн үеийн өөх тосны шимэгдэлтийн коэффициентийн дундаж утгатай ойролцоо байв.

Өвчний шалтгаанаас үл хамаараад, явуулсан бүх төрлийн судалгаанд өвчний үед илэрдэг шинж тэмдгийн сайжрал ажиглагдсан байна (өтгөний консистенци, давтамж, гэдэс дүүрэх зэрэг).

 

Хүүхэд

Муковисцедоз өвчтэй нярайгаас өсвөр насны 288 эмчлүүлэгч хүүхэд оролцсон судалгаагаар Креон бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг судалсан байна. бүх судалгаанд ӨТШК-ийн дундаж утга Креон эмчилгээний төгсгөл хэсэгт хүүхдийн наснаас үл хамааран 80%-аас дээш байв.

 

Фармакокинетик

Амьтад дээр хийсэн судалгаагаар ферментүүд дүрс хувираагүй хэлбэрээр шимэгдсэн шинж илрээгүй учраас фармакокинетикийн сонгомол туршилтууд хийгдээгүй болно. Үүргээ гүйцэтгэхийн тулд уг ферментүүд нь шимэгдэх ёсгүй юм. Харин эсрэгээрээ тэдгээрийн эмчилгээний бүрэн үйлдэл нь нарийн гэдэсний хөндийд явагдаж байх ёстой. Ферментүүд нь бүтцийн хувьд уураг учраас гэдэсний хөндийд тархах явцдаа аутолиз эсвэл протеолизын замаар задрах ба пептид болон амин хүчил байдлаар шимэгддэг.

 

Эмнэлгийн зориулалтаар хэрэглэх заалт

Хоол боловсролтын алдагдал бүхий нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдал. Муковисцедозын үед нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга ба тун

Хувь хүнд тохируулан, өвчний хүнд хөнгөний зэрэг болон хоол хүнсний найрлагаас хамааруулан тунг тогтооно. Хувь хүний, тохиромжтой тунг сонгохын тулд Креон бэлдмэл нь Креон® 10000, Креон® 25000, Креон® 40000 гэсэн гурван төрлийн тунтай байдаг.

Бэлдмэлийг хоолны үеэр эсвэл шууд хоолны дараа хэрэглэнэ.

Бүрээсийг бүтнээр нь, хугалалгүй, зажлалгүй хангалттай хэмжээний шингэнээр даруулан эсвэл хөнгөн зууштай хамт залгиж хэрэглэнэ.

Хэрэв бүрээсийг бүтнээр нь залгиж чадахгүй бол (хүүхэд эсвэл хижээл насны хүмүүс) бүрээсийг онгойлж түүний мөхлөгүүдийг зөөлөн, зажлах шаардлагагүй, исгэлэн амттай (pH < 5.5) хоолон дээр нэмж, эсвэл мөн исгэлэн амттай (pH < 5.5) шингэнтэй хамт ууж хэрэглэнэ. Жишээ нь: минимикросферуудыг алимны нухаш, иогурт эсвэл рН 5,5-аас багатай жимсний шүүсэнд (алим, жүрж эсвэл хан боргоцойн) нэмж хэрэглэж болно.

Ийм холимгийг хадгалалгүй, хурдан уух хэрэгтэй.

Минимикросферыг нунтаглах, зажлах, мөн рН 5,5-аас ихтэй хоол, унданд холивол гэдсэнд уусдаг хамгаалах бүрхүүл нь гэмтэж болно. Үүний улмаас ферментүүд амны хөндийд эрт чөлөөлөгдөх, эмчилгээний үр нөлөө буурах, салст бүрхүүл гэмтэх эрсдэлтэй. Амны хөндийд минимикросфер үлдээгүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.

Креон® 10000, Креон® 25000, Креон® 40000 бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх үед, ялангуяа шингэн ихээр алдсан үед хангалттай хэмжээний шингэн уух нь маш чухал юм. Шингэний дутагдлаас өтгөн хаталт үүсч болзошгүй.

 

Муковисцедозын үед хүүхэд болон насан хүрэгсдэд тун тохируулах нь

Муковисцедозын санал солилцох хурлын (МВ) удирдамж, АНУ-ийн МВ холбооны “тохиолдол хяналтын” судалгаа, Англи улсын ийн дагуу “тохиолдол хяналтын” судалгаанд үндэслэн нойр булчирхайн ферментүүдийг орлуулах эмчилгээнд дараах ерөнхий зөвлөмжийг санал болгож болно:

  • 4 хүртэлх насны хүүхдийн эмчилгээний эхлэх тун хоол идэх бүрт хүүхдийн нэг кг биеийн жинд 1000 Ед липаза байхаар, харин 4-өөс дээш насны хүүхдэд хоол идэх бүрт хүүхдийн нэг кг биеийн жинд 500Ед липаза байна,
  • Өвчний хүндрэлийн зэрэг, өтгөнөөр ялгарах өөх тосны хяналт, мэргэжлийн эмчийн хяналтан дор хоол тэжээлийн байдлын дэмжлэг зэргээс хамаарч эмийн бэлдмэлийн тунг хувь хүнд нь тохируулан сонгоно.
  • Нойр булчирхайн ферментүүдийг их тунгаар хэрэглэхэд фиброзт колонопати үүсэх магадлалтай тул ихэнх эмчлүүлэгчдэд хоногт 10000 Ед липаза/кг/хоног, эсвэл хэрэглэсэн нэг грамм өөх тосонд липаза 4000 Ед-ээс ихээр хэрэглэхийг зөвлөдөггүй.

 

Нойр булчирхайн гадаад шүүрлийн бусад хэлбэрийн дутагдлын үед хэрэглэх тун

Хувь хүнд нь тохируулан, хоол боловсролт алдаглын зэрэг болон хоол хүнсний найрлагаас хамааруулан тунг тохируулах шаардлагатай.

Эмчилгээний эхлэх ердийн тун нь липазаг 10000-аас 25000 Ед-ийг үндсэн хоол бүрийн үед хэрэглэнэ. Үндсэн хоол идэх үед тун 25000 – 80000 Ед липаза, харин хөнгөн зууш хэрэглэх үед хувь хүний тунгийн талыг хэрэглэх хэрэгтэй.  

Креон бэлдмэлийг хэрэглэх хугацааг өвчний явцаас хамаарч эмч тодорхойлно.

 

Гаж нөлөө

Эмнэл зүйн туршилт судалгаанд 900-аас илүү эмчлүүлэгч Креон бэлдмэлийг хэрэглэсэн байна.

Хамгийн элбэг тохиолдох гаж нөлөөний урвалууд нь ихэнхдээ хөнгөн болон дунд зэргийн явцтай хоол боловсруулах замын алдагдал байдаг.

Эмнэл зүйн туршилт судалгааны явцад дараах гаж нөлөөний урвалууд, дараах давтамжтайгаар хамгийн элбэг тохиолдож байв:

 

Эрхтэн тогтолцоо

Маш элбэг,

≥ 1/10

Элбэг

≥ 1/100 -аас <1/10 хүртэл

Хаяа,

≥ 1/1000-аас <1/100 хүртэл

Давтамж тодорхойгүй

Хоол боловсруулах замын талаас гарах алдагдал

Хэвлийгээр өвдөх*

Дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, гэдэс дүүрэх, суулгалт*

 

Цутгалан, мухар болон бүдүүн гэдэсний стриктур (фиброзон колонопати)

 

Арьс, арьсан доорх эдийн талаас гарах өөрчлөлт

 

 

Тууралт

 

Загатнаа, чонон хөрвөс

Дархлаа тогтолцооны талаас гарах алдагдал

 

 

 

Хэт мэдрэгшил (анафилаксийн урвалууд)

 

* - Хоол боловсруулах замын талаас гарах алдагдал нь үндсэндээ үндсэн өвчинтэй холбоотой. Хэвлийгээр өвдөх ба суулгалт зэрэг гаж нөлөөний урвалууд илрэх давтамж бага эсвэл плацебо хэрэглэсэн бүлэгтэй төстэй байсан.

Панкреатин бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэж байсан муковисцедозтай  өвчтөнд цутгалан, мухар болон бүдүүн гэдэсний стриктур (фиброзон колонопати) ажиглагдаж байсан (“Эмнэлгийн зориулалтаар эмийн бэлдмэлийг хэрэглэх анхааруулга” хэсгийг үзнэ үү).

Үндсэндээ, гэхдээ зөвхөн биш, ажиглагддаг харшлын урвалууд нь арьсаар илэрдэг бөгөөд бүртгэлийн дараах хэрэглээний гаж нөлөө байдлаар илэрч байв. Гэхдээ эдгээр урвалын талаарх мэдээлэл аяндаа, тодорхойгүй тооны хүн амын зүгээс мэдээлэгдсэн бөгөөд эдгээр урвалын давтамжийг нарийвчлан үнэлэх боломжгүй юм.

Хүүхэд

Хүүхдэд тусгайлсан гаж нөлөөний урвалыг тогтоогоогүй байна. Муковисцедозтай хүүхдэд гаж нөлөөний урвалын давтамж, төрөл болон хүндийн зэрэг нь насанд хүрсэн хүмүүсийнхтэй ойролцоо байв.

 

Хориглох заалт

Гахайн мах (гахайн маханд харшилтай) эсвэл бүрээсийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэгшилтэй нь тогтоогдсон тохиолдолд Креон бүрээсийг хэрэглэж болохгүй.

 

Эмнэлгийн зориулалтаар эмийн бэлдмэлийг хэрэглэх анхааруулга

Панкреатиныг өндөр тунгаар хэрэглэж байсан, муковисцедозтай өвчтөнд цутгалан-мухар гэдэсний хэсэг, бүдүүн гэдэсний (фиброзон колонопати) нарийсал ажиглагдсан байна. Хоногт 10000Ед-ээс дээш тунгаар липазаг/кг/хоног хэрэглэж байсан хүмүүст хэвлийн ер бусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эсвэл үндсэн өвчний үед илэрдэг шинж тэмдэг өөрчлөгдвөл урьдчилан сэргийлэх үүднээс бүдүүн гэдэсний гэмтэл үүссэн байх боломжийг үгүйсгэх хэрэгтэй.

 

Тун хэтрэлт

Панкреатины бусад бэлдмэлийг тунг хэтэрхий өндөр тунгаар хэрэглэсэн үед гиперурикеми болон гиперурикозури илэрч байсан.

 

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл ба харилцан үйлчлэлийн бусад хэлбэрүүд

Бусад эмийн бодистой харилцан үйлчлэлийн судалгаа хийгдэж байгаагүй.

 

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ

Нойр булчирхайн ферментүүд жирэмсний явцад нөлөөлсөн талаар эмнэл зүйн судалгааны мэдээлэл байхгүй байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Амьтад дээр хийсэн судалгаагаар гахайнаас гарган авсан нойр булчирхайн ферментүүд шимэгдсэн шинж тэмдэг илрээгүй байна. Ийм учраас нөхөн үржихүй болон ургийн хөгжилд хортой нөлөө үзүүлэх боломжгүй гэж үздэг.

Амьтад дээр хийсэн судалгааны дүнгээс харахад нойр булчирхайн ферментүүдийг хөхүүл эмэгтэйд хэрэглэхэд ферментүүдийн системийн экспозици илрээгүй учраас хөхүүл хүүхдэд ямар нэг нөлөө үзүүлэхүйц үр дүн гараагүй байна. Тийм учраас хөхүүл үед нойр булчирхайн ферментүүдийг хэрэглэж болно.

Шаардлагатай тохиолдолд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд Креон бэлдмэлийг тохиромжтой хэмжээний хоол тэжээлийн байдлаа хангах тунгаар хэрэглэж болно.

 

Авто тээврийн хэрэгсэл болон машин механизм ажиллуулахад нөлөөлөх нөлөө

Креон бэлдмэл нь авто тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад төрлийн машин механизм ажиллуулахад нөлөө үзүүлэхгүй эсвэл маш бага хэмжээний нөлөөтэй.

Хадгалах нөхцөл

Өндөр нягтралтай полиэтилен флаконд: 25°С-ээс дээшгүй нөхцөлд, үйлдвэрлэгчийн савлагаанд, сайтар тагласан байдлаар хадгална.

Хөнгөн цагаан фолгагаар хийсэн блистерт: 25°С-ээс дээшгүй нөхцөлд хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгална.

Хадгалах хугацаа

3 жил.

Флаконыг анх нээснээс хойш хадгалах хугацаа - 6 сар.

Савлагаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно.

Савлагаа

Анхны нээлтийг хянах төхөөрмжтэй, полипропилен эргэддэг таглаатай, цагаан өнгийн, өндөр нягтралтай полиэтиленээр хийсэн флаконд  20 ширхэг бүрээсийг савласан байна.

Нэг флаконыг эмийн бэлдмэлийг хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савласан байна.

Хөнгөн цагаан/ хөнгөн цагаан блистерт 10 бүрээсийг савласан байдаг. 2 блистерыг эмийн бэлдмэлийг хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савласан байна.

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч

Эбботт Лабораториз ГмбХ,

Фройндаллее 9А,

30173 Ганновер, Герман улс.

Үйлдвэрлэгч

Эбботт Лабораториз ГмбХ,

Юстус-вон-Либиг-Штрассе 33,

31535, Нойштадт, Герман улс.