Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Чамп Ибуфен Сироп
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Dong-A Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
2мг/100мл-5мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмнэлгийн зориулалтаар эм хэрэглэх заавар

 

Жоргүй олгодог эм

Чамп

Ибуфен сироп

будагч бодисгүй

Халуун бууруулах, үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл

нөөшлөгч агуулаагүй

 

[Бүтээгдэхүүний нэр] Чамп Ибуфен сироп

[Идэвхитэй үйлчлэгч бодис] энэ эмийн бэлдмэлийн 100мл-ийн 2р нь Ибупрофен (KP)

[Туслах бодис] D-сорбитол, өтгөрүүлсэн глицерин, бичил талст целлюлез/карбоксиметилцеллюлез натри, сахароз, сукралоз, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, усан үзмийн амт, ксантан бохь, цэвэршүүлсэн ус, интоорын амт (эссенс), полисорбат 80 болон пропилен гликоль.

[Дүрслэл] цагаанаас цайвар шаргал (шаравтар), интоорын амттай суспенз сироп

[Үйлдэл · Үр нөлөө]

1. Үндсэн үйлдэл, үр нөлөө

Томуугийн шалтгаантай өвдөлт, халууралт, хэрлэг төст өвдөлт, ювениль (бага, залуу насанд илэрдэг) хэрлэг төрст артрит, остеоартрит (үений дегенератив өвчин), нурууны өвдөлт, биений юм алдагдах, хагалгааны дараах өвдөлт.

2. Энэхүү эмийг дараах өвчний үед мөн хэрэглэж болно:

Барьцалдаант спондилит, толгой өвдөлт, шүдний өвдөлт, булчингийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, цочмог тулай, хайрст үлдийн артрит, зөөлөн эдийн гэмтэл (шөрмөс сунах), контузи  (хөх/хар нүд) болон үений бус хэрлэг өвчин (тендонит, тендосиновит болон бурсит)

[Тугнах зарчим]

  • Хүүхдэд дараах тунгаар өдөрт 3-4 удаа хэрэглэнэ (залгих эсвэл уух).

30кг-аас бага жинтэй хүүхдэд хоногийн тун 500мг (25мл)-ээс хэтэрч болохгүй ба өлөн байгаа үедээ хэрэглэхээс зайлсхийнэ.

 

Хүүхдэд нэг удаагийн тунгийн нэгж (5мл-тэй тэнцэх Чамп ибуфений сиропын нэг соруулд суурилсан )

Нас

Ибупрофен хэлбэрээр тун бүрт тохирох зөвлөмжит тунгийн нэгж

Тугналт/тун

1~2 жил

50~100мг (3~5мл)

3/5 соруул ~ 1 соруул

3-6 жил

100~150мг (5~8мл)

1 соруул ~ 1 ба 3/5 соруул

7 ~ 10 жил

150~200мг (8~10мл)

1 ба 3/5 соруул ~ 2 соруул

11~14 жил

200~250мг (10~13мл)

2 соруул ~ 2 ба 3/5 соруул

 

  • Хэрлэг төст артрит, остеоартрит, барьцалдаант спондилит, зөөлөн эдийн гэмтэл, үений бус хэрлэгийн артрит, цочмог тулай ба хайрст үлдийн артрит: насанд хүрэгсдэд нэг удаагийн тунд 200-600мг ибупрофеныг өдөрт 3-4 удаа уулгана (залгих эсвэл уух). Хоногт хэрэглэх дээд тун 3200мг.
  • Ювениль (бага, залуу насанд илэрдэг) хэрлэг төст артрит:

Хоногт биеийн жинд 30-40мг/кг тунгаар өдөрт 3-4 хувааж хэрэглэнэ (залгих эсвэл уух)

  • Хөнгөн болон дунд зэргийн өвдөлт, томуугийн үед 200-400мг тунгаар өдөрт 3-4 хувааж хэрэглэнэ (залгих эсвэл уух)

Өвчтөний нас болон шинж тэмдгээс хамааруулан тунг ихэсгэж эсвэл багасгана.

 

[Хэрэглэх үеийн анхааруулга]

1. Анхааруулга

1) Өдөр бүр 3-аас илүү тооны хундага архи согтууруулах ундаа тогтмол уудаг хүнд энэ эмийг эсвэл өөр төрлийн халууралтын эсрэг, өвдөлт намдаах эмийн бэлдмэл хэрэглэх гэж байгаа бол эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.  Ийм хүмүүс энэ төрлийн эмийн бэлдмэлийг хэрэглэхэд ходоод гэдэсний цус алдалт үүсч болзошгүй.

2) Зүрх судасны талаас эрсдэл: Хүнд хэлбэрийн зүрх судасны бүлэн үүсэлтийн урвал, зүрхний булчингийн шигдээс, амь насанд аюултай цус харвалт үүсч болох ба энэхүү эм зэрэг стероид бус үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэх үед ихэсч болно. Зүрх судасны өвчтэй эсвэл зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлстэй хүмүүст эсвэл энэхүү эмийн бэлдмэлийг урт хугацаанд хэрэглэж буй хүмүүст зүрх судасны талаас илрэх гаж нөлөө улам ихэснэ.

Энэ эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед гаж нөлөөний урвалуудыг сайтар хянаж байх шаардлагатай бөгөөд гаж нөлөө илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй.

Хяналтгүй даралт ихсэлт, зүрхний архаг дутагдал (NYHA II-III), оношлогдсон зүрхний ишеми өвчин, захын артерийн судасны өвчин, тархины цусны эргэлтийн өвчин зэргийн үед ибупрофеныг болгоомжтой хэрэглэх ба өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийнэ (хоногт 2400мг). Зүрх судасны эрсдэлтэй хүчин зүйлстэй (даралт ихсэлт, гиперлипидеми, чихрийн шижин, тамхидалт) хүмүүст ибупрофеныг өндөр тунгаар (2400мг/хоног) урт хугацааны эмчилгээ эхлүүлэхийн өмнө сайтар анхаарах хэрэгтэй.

Эмнэл зүйн туршилт судалгаагаар ибупрофеныг өндөр тунгаар (2400мг/хоног) хэрэглэхэд артерийн судасны тромбозын (зүрхний булчингийн шигдээс эсвэл цус харвалт) шинж тэмдгийн эрсдэл нэмэгддэг. Ерөнхийдөө, тархвар зүйн судалгаагаар бага тунтай (1200мг/хоног-аас бага) ибупрофен ба артерийн судасны тромбозын эрсдэлийн ихсэлт хооронд хамаарал байгааг тогтоогоогүй байна.

   3) Хоол боловсруулах замын (нарийн гэдэсний) эрсдэл: энэ эм зэрэг үрэвслийн эсрэг стероид бус эмийн бэлдмэл хэрэглэх, цус алдалт зэрэг хоол боловсруулах замын гаж нөлөө илрэх, хоол боловсруулах замын шархлаа болон цоорол (ходоод, гэдэс цоорох). Эдгээр гаж нөлөө нь эмчилгээний явцад ямар нэг шинж тэмдэггүйгээр илэрч болно. Хоол боловсруулах замын гаж нөлөө ахимаг настанд болон энэ эмийг удаан хугацаанд хэрэглэж буй хүмүүст илэрнэ.

Энэ эмийн бэлдмэлийг хэрэглэж буй хүмүүсийг сайтар хянаж байх хэрэгтэй бөгөөд өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлээс өөр төрлийн эмийг хэрэглэх хэрэгтэй.

 

 

2. Дараах төрлийн өвчтөнд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно:

1) Хоол боловсруулах замын шархлаа, цус алдалттай, эсвэл ийм төрлийн эмгэг тохиолдож байсан түүхтэй.

2) Цусны хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөн.

3) Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн.

4) Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн.

5) Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн.

6) хүнд хэлбэрийн даралт ихсэлттэй өвчтөн.

7) Энэ эмийн найрлага дахь нэгдлүүдэд хэт мэдрэгшилтэй өвчтөн.

8) Гуурсан хоолойн багтраатай эсвэл өмнө нь өвдөж байсан.

9) Гуурсан хоолойн багтраа, чонон гүвдрүү, аспирин болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлд (ЦОГ-2 хориглогчдыг оруулаад) хэт мэдрэгшлийн урвал илэрдэг, эсвэл илэрч байсан өвчний түүхтэй.

10) Титэм судасны артери (зүрхний артери) залгах хагалгааны өмнө болон дараа өвдөлт мэдэрдэг өвчтөн.

11) Жирэмсний сүүлийн гурван сардаа байгаа эмэгтэй (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлийн нэгэн адил хэрэв энэ бэлдмэлийг жирэмсний төгсгөлд хэрэглэвэл ургийн артерийн гуурс эрт бөглөрч болзошгүй).

12) Хавдрын эсрэг эмчилгээнд метотрексатыг өндөр тунгаар хэрэглэдэг өвчтөн.

3. Энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед дараах зүйлийг хийж болохгүй:

1) Зөвлөмжит тунгаас хэтрүүлж хэрэглэж болохгүй.

2) Ерөнхийдөө, энэ эмийн бэлдмэлийг бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлтэй (СБҮЭБ) хавсарч хэрэглэж болохгүй.

3) Энэ эмийн бэлдмэл нь эхийн хөхний сүүгээр гадагшилдаг нь тогтоогдсон бөгөөд нярайд хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрч болзошгүй учраас уг эмийн сухал байдал, ач холбогдлыг үнэлээд хөхүүлэхээ зогсоох эсвэл эмийн хэрэглээг зогсоох хэрэгтэй.

4. Дараах хүмүүс энэ эмийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, шүдний эмч, эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

1) Цусны өвчтэй эсвэл өвчний түүхтэй өвчтөн.

2) Цус алдах хандлагатай өвчтөн (ялтас эсийн үйл ажиллагааны алдагдалтай).

3) Элэгний хатуурал, элэгний дутагдалтай эсвэл өмнө нь өвдөж байсан түүхтэй.

4) Бөөрний дутагдалтай эсвэл өвчний түүхтэй.

5) Зүрхний дутагдалтай эсвэл өвчтэй.

6) Даралт ихсэлттэй өвчтөн.

7) Хэт мэдрэгшлийн өвчний түүхтэй.

8) Тогтолцооны чонон яртай (ТЧЯ) болон холбогч эдийн системийн өвчтэй (ХЭСӨ).

9) Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэлтэй.

10) Кроны өвчтэй.

11) Хүүхэд ба ахмад настан.

12) Жирэмсэн эмэгтэйчүүд (Амьтны туршилтаар ураг хордуулах нөлөө тогтоогдсон бөгөөд жирэмсэн эмэгтэйд аюулгүй байдал нь бүрэн тогтоогдоогүй) хэрэглэхийг зөвлөхгүй.  

13) Хөхүүл ээж.

14) зүрхний булчингийн шигдээс эсвэл харвалтаас сэргийлэхийн тулд аспиринийг бага тунгаар хэрэглэдэг хүмүүс (энэ нь аспириний үйлдлийг бууруулж болох ба хоол боловсруулах замын гаж нөлөө үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг). Ибупрофен ба аспиринийг (ацетилсалицилийн хүчил) хамт хэрэглэвэл ибупрофен нь бага тунтай аспириний ялтас эсийн агрегацийг саатуулах нөлөөг бууруулж болохыг лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд харуулж байна. Гэхдээ энэ үзүүлэлтүүдийн хэвийн бус байдлаас эмнэлзүйн тодорхойгүй байдал үүсдэг бөгөөд ибупрофеныг урт хугацаанд тогтмол хэрэглэхэд бага тунтай аспириний зүрх хамгаалах үйлдлийг сулруулж болно.

15) Дараах эмийн бэлдмэлийг хэрэглэж буй хүмүүс: 1) АХЭ-ийг хориглогчид (даралт ихсэлтэнд нөлөөлдөг нөлөөлөл буурч болзошгүй талаар бүртгэгдсэн байна). 2) Лити (энэ эм нь цусны сийвэнгийн литийн концентрацийг ихэсгэж шинэ литийн клиренсийг бууруулж болно). 3) Фуросемид болон тиазидын шээс хөөх эмүүд (Эмнэлзүйн туршилт судалгаа болон эмнэлзүйн дараах ажиглалтаар энэ эмийн бэлдмэл нь бөөрөнд простагландины нийлэгжилтийг дарангуйлах замаар фуросемид болон тиазидын шээс хөөх эмүүдийн натри хөөх үйлдэл буурч болдог).  4)  Метотрексат (Метотрексат бөөрний сувганцраар ялгаралт нь буурсантай холбоотой метотрексатын амь насанд аюултай цус хордуулах үйлдэл нь нэмэгдэж болох тул энэ эмийг хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг өндөр тунтай метотрексаттай хавсран хэрэглэж болохгүй ба хэрэв метотрексатыг бага тунгаар хэрэглэж байгаа бол болгоомжтой хэрэглэнэ). 5) Кумарин төст цус бүлэгнэлтийн эсрэг эмийн бэлдмэлүүд (варфарин зэрэг). Хэрэв кумарины цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэж байгаа тохиолдолд түүний үйлдэл улам хүчжиж ходоод гэдэсний замын хүнд хэлбэрийн цус багадалтын эрсдэл нэмэгддэг). 6) Серотонины сонгомол эргэн шимэгдэлтийг хориглогчид (ССЭШХ, хавсран хэрэглэх тохиолдолд хоол боловсруулах замын цус алдалтын эрсдэл нэмэгдэнэ).

5. Дараах тохиолдолд энэ эмийн бэлдмэлийн яаран хэрэглэхгүй, эмч, шүдний эмч, эм зүйчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв боломжтой бол зөвлөгөө авах үедээ энэхүү зааврыг авч очоорой.

1) Шок: шок, анафилаксийн урвал (хэт мэдрэгшил төст урвал), зүрх дэлсэх, чичрүүдэс, амьсгалахад хүндрэлтэй болох, даралт буурах зэрэг,

2) Цус: гематокрит багасах, гемоглобин ихсэх, цус багадалт, апластик цус багадалт, цус задралын цус багадалт, агранулоцитоз, гранулоцитопени, лейкопени, тромбоцитопени, ялтас эсийн үйл ажиллагаа буурах (цус гоожих хугацаа уртсах), эозинофилийн тоо ихсэх зэрэг цусны талын эмгэг илрэх.

3)  Хоол боловсруулах зам: пептик шархлаа, ходоод гэдэсний шарх, ходоод гэдэсний цус алдалт, цоорол, шархлаат колит, цустай суулгах, гастрит, панкреатит, гематемез (цустай бөөлжих), Кроны өвчин, анорекси, дотор муухайрах, бөөлжих, хэвлийн өвдөлт, биж, суулгалт, хэвлийгээр тавгүйтэх, аюулхайн өвдөлт, ам хатах, стоматит, гэдэс дүүрэх, амны шарх, өтгөн хатах, хар баас.

4) Арьс: Стивенс-Жонсоны хамшинж, эпидермисын хордлогот үхжил (Риэлийн хамшинж), гэрэл хэт мэдрэх урвал (давтамж тодорхойгүй), тодорхойгүй давтамжтайгаар эозинофилийн тооны ихсэлт бүхий эмийн шалтгаантай тууралт болон системийн хамшинж (DRESS хамшинж), ангионевротик хаван, идээд дерматит, олон хэлбэршилт эритем, макулопапуляр тууралт, арьс улайлт, цэврүү ба тууралт.  

5) Элэг: гепатит, шарлалт, ГОТ, ГПТ, шүлтлэг фосфатаза (ШФ) ихсэх зэрэг элэгний үйл ажиллагааны өөрчлөлт болон элэгний өвчин.

6) Дархлаа тогтолцоо: хэт мэдрэгшил эсвэл анафилаксийн урвал, гуурсан хоолойн багтраа сэдрэх, чонон гүвдрүү, экзем, пурур (хөх ягаан өнгийн толбо), улайлт, загатнаа.

7) Амьсгалын тогтолцоо: гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн агчил, амьсгал авалт гаргалт хүндрэлтэй болох, хурхирах.

8) Мэдрэхүйн тогтолцоо: скотом зэрэг харааны мэдрэхүйн алдагдал (харах талбайн алдагдал), сонсгол муудах (дүлийрэх), тиннит (чих шуугих), дисгевзи, толгой дүүрэх.

9) Сэтгэц мэдрэлийн тогтолцоо: нойрмоглох, толгой дүүрэх, сэтгэл унах, толгой өвдөх, тархины цусан хангамжийн алдагдал, мэдрэлийн ядаргаа, асептик менингит эсвэл менингит (толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, нойргүйдэх, хүзүү хөших, халуурах эсвэл ухамсрын алдагдал зэрэг шинж тэмдэг илрэх).

10) Цусны эргэлтийн тогтолцоо: артерийн даралт буурах, даралт ихсэх, зүрх дэлсэх, зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс эсвэл зүрхний бах.

11) Бөөр: бөөрний цочмог дутагдал, олигоури (шээсний гарц багасах), гематури, шээсээр уураг алдах, цусны нийт үлдэгдэл азот ихсэх, цусны креатинин ихсэх, гиперкалиеми, завсрын эдийн нефрит, нефритийн хамшинж, бөөрний папиллярын үхжил, шээсний гарц буурах, ерөнхий хаван, түүнийг дагалдаад амьсгалахад хүндрэлтэй болох, нойрмоглох.

12) Бусад: периорбитал хаван (нүдний эргэн тойрны хаван), нүүрний хаван (нүүр хавагнах), гуних, халуурах, хамраас цус гарах (хамрын цус алдалт), хаван, захын мөчдийн хаван.

13) Энэ эмийн тунг хэтрүүлсэн тохиолдолд дараах гаж нөлөө илэрч болно. (1) чих ба дунгийн (дотор чих) эмгэг: толгой эргэх (2) хоол боловсруулахын эмгэг: хэвлийн өвдөлт, дотор муухайрах ба бөөлжих. (3) Элэг ба цөсний хүүдийний эмгэг: элэгний үйл ажиллагааны алдагдал. (4) Бодисын солилцоо ба шимт бодисын алдагдал: гиперкалиеми, бодисын солилцооны хүчилшил. (5) Мэдрэлийн тогтолцооны алдагдал: долгой эргэх, нойрмоглох, толгой өвдөх, ухаан санаа самуурах, конвульси. (6) бөөр ба шээсний замын алдагдал: бөөрний дутагдал. (7) Амьсгалын, цээжний хэнхэрцэг, босоо тулгуурын тогтолцооны алдагдал: амьсгалахад хүндрэлтэй болох, амьсгал дарангуйлагдах. (8) Судасны өвчин: даралт багасах.

 

6. Энэ эмийг хэрэглэж байх үед анхаарах бусад зүйлс:

 1) Ерөнхий анхааруулга:

(1) Энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө илэрч болзошгүй эрсдэл болон эмийн ашиг тус, бусад эмчилгээний боломжийг судалж үзсэн байх хэрэгтэй. Энэ эмийн бэлдмэлийг өвчтөн болгонд эмчилгээний зорилготой нь уялдуулан эмчилгээний хамгийн бага тунгаар, хамгийн богино хугацаанд хэрэглэхийг зөвлөнө.

(2) Хэт мэдрэгшлийн урвалын шинж тэмдгүүдийг урьдчилан таамаглахын тулд өвчтөнд дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх хэрэгтэй.

(3) Үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийн эмчилгээ нь шалтгааны эсрэг эмчилгээ биш харин шинж тэмдгийн эмчилгээ юм (шинж тэмдэг бүрт тохирсон эмчилгээний арга).  

(4) Архаг өвчний үед хэрэглэх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй: а. хэрэв энэ эмийг урт хугацаагаар хэрэглэж байгаа бол эмнэлзүйн шинжилгээ (шээсний, цусны, элэгний үйл ажиллагааны зэрэг) хийлгэх хэрэгтэй бөгөөд хэрэв ямар нэг алдагдал байгаа бол жин буулгах, эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. b. Эмийн бус эмчилгээг бас харгалзан үзэх хэрэгтэй.

(5) Хэрэв цочмог өвчний үед хэрэглэх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна: a. Цочмог өвдөлт эсвэл халууралтын хүнд хөнгөний зэрэг. b. Нэг төрлийн эмийг урт хугацаагаар хэрэглэхгүй байх. c. Хэрэв мэдэгдэж буй бол шалтгааныг арилгах. Хэрэв энэ эмийг томуугийн эмчилгээнд хэрэглэж байгаа бол 5 хоногийн дотор хэрэглэнэ.  

(6) Энэ эмийн бэлдмэлийг боломжтой бол хамгийн бага хугацаагаар, эмчилгээний хамгийн бага үр нөлөөтэй тунгаар хэрэглэнэ. Хэрэв биеийн температур багасвал коллапс, үе мөч хөрөх (гар хөл даарах) шинж тэмдэг ялангуяа хүүхэд, ахмад настанд  илэрч, өндөр халууралт дагалдаж байвал, эсвэл өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөн байвал энэ эмийг хэрэглэсэний дараа сайтар хянах хэрэгтэй.

(7) Эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зөвшөөрөлгүйгээр өвдөлт намдаах зорилгоор насанд хүрэгсэд 10, хүүхэд 5-аас илүү хоног, харин халуун бууруулах зорилгоох 3-аас илүү хоног хэрэглэж болохгүй. Хэрэв өвдөлт, эсвэл халууралт үргэлжилсээр эсвэл шинэ шинж тэмдэг илэрч байвал эмч эсвэл эм зүйчдээ хандаарай.

(8) Хэрэв энэ эмийг хэрэглэж байгаа үед халдвар гадагш илрээгүй, гэхдээ өвчтөнд хавсарсан халдвар байгаа бол эмчийн заавраар тохирох бактерийн эсрэг эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэх хэрэгтэй.

(9) Даралт ихсэлт: энэ эм зэрэг стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг хэрэглэхэд даралт ихэсгэх шалтгаан, эсвэл даралт ихэсч байгаа бол улам ихэсгэж, улмаар зүрх судасны талаас гаж нөлөөг улам нэмэгдүүлж болзошгүй. Тиазид суурьтай шээс хөөх эм  эсвэл гогцооны шээс хөөгч эмүүдийг хэрэглэдэг өвчтөнд стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа үед эдгээр эмийн үйлдэлд хариу үзүүлэх чадвар буурч болно. Энэ эм зэрэг стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлийг даралт ихсэлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Энэ эмийг хэрэглэж эхлэх болон эмчилгээний явцад цусны даралтыг хянаж байх шаардлагатай.

(10) Зүрхний архаг дутагдал ба хаван: энэ эм зэрэг стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэж буй зарим өвчтөнд шингэн баригдах болон хаван ажиглагдаж байсан. Биед шингэн баригдсан эсвэл зүрхний дутагдалтай өвчтөнд энэ эмийг болгоомжтой хэрэглэнэ.

(11) Бөөрний папиллярын үхжил болон бөөрний бусад гэмтэл стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэх үед илэрч болно. Бөөрний цусны урсгалыг тогтворжуулахад простагландин чухал үүрэгтэй учраас зүрхний дутагдал, бөөрний дутагдал, элэгний дутагдал болон шээс хөөх эм, АХЭ-хориглогчдыг хэрэглэж буй хүмүүс, настай хүмүүст онцгой анхаарах хэрэгтэй. Эмийн хэрэглээг зогсооход ихэнх өвчтөн эмчилгээний өмнөх байдалд шилждэг.

(12) Бөөрний хүнд өвчин: бөөрний хүнд хэлбэрийн өвчний үед эмийн хэрэглээг судалсан хяналттай эмнэлзүйн туршилт судалгаа хийгдээгүй байна. Тийм учраас энэ эмийг бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөхгүй. Хэрэв энэ эмийг хэрэглэж эхэлсэн бол өвчтөний бөөрний үйл ажиллагааг ойр ойрхон хянах хэрэгтэй.

(13) Энэ эм зэрэг стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлийг хэрэглэхэд элэгний үйл ажиллагааны түвшин нэмэгдэж болно. Эмчилгээг үргэлжлүүлэн хийхэд энэ өөрчлөлттэй шинжилгээний үзүүлэлтүүд улам муудаж, өөрчлөгдөхгүй үлдэж эсвэл түр хугацаанд өөрчлөгдөж болно. Энэ эм зэрэг стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлийг хэрэглэхэд элэгний хүнд хэлбэрийн гаж нөлөө болох шарлалт, үхлийн аюултай хурдан хугацааны гепатит, элэгний некроз, болон элэгний дутагдал (заримдаа үхлийн аюултай) ховор тохиолдолд бүртгэгдсэн байна. Элэгний үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдэг илэрсэн эсвэл элэгний үйл ажиллагааны шинжилгээний үзүүлэлтүүд хазайлттай өвчтөнүүдийг энэ эмийг хэрэглэх үед элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд буурч байгаа эсэх, элэгний өвчинтэй холбоотой эмнэлзүйн шинж тэмдэг, системийн өөрчлөлт (эозинофили болон улайлт) илэрвэл энэ эмийн хэрэглээг зогсоох хэрэгтэй.

(14) Энэ эм зэрэг стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлийг хэрэглэхэд цус багадалт үүсгэж болох ба энэ эмийг урт хугацаанд хэрэглэсэн тохиолдолд гемоглобин болон гематокритийн түвшинг хянаж байх хэрэгтэй. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүд зарим өвчтөнд ялтас эсийн агрегацийг саатуулж,  цус гоожих хугацааг уртасгадаг. Аспиринээс ялгаатай нь энэ эмийн ялтас эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага, богино хугацаатай, эргэх шинжтэй байдаг.  Ялтас эсийнх нь үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн, цусны бүлэгнэлттэй холбоотой өвчтэй эсвэл цус бүлэгнэлтийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэдэг өвчтөнүүд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа бол сайтар хянах хэрэгтэй.

(15) Анафилаксийн урвал: хэдийгээр энэ эмэнд хэзээ ч хашиж байгаагүй ч бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн нэгэн адил өвчтөнд анафилаксийн урвал илэрч болно. Энэ шинж тэмдгүүдийн хослол нь хамрын ургацагтай болон ургацаггүй, гуурсан хоолойн багтраатай эсвэл хүнд хэлбэрийн, аспирин болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэхэд амь насанд аюултай гуурсан хоолойн агчил үүсдэг өвчтөнд илэрдэг. Хэрэв ийм анафилаксийн урвал илэрвэл анхны тусламж үзүүлэх хэрэгтэй.

(16) Арьсны урвал: энэ эмийн нөлөөгөөр эксфолиатив дерматит, Стивенс-Жонсоны хамшинж, эпидермисын хордлогот үхжил зэрэг амь насанд аюултай арьсны хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлж болно.Энэ хүнд хэлбэрийн гаж нөлөө нь ямар нэг анхааруулах шинж тэмдэггүй илэрч болно. Ихэнх тохиолдолд энэ гаж нөлөөний урвалууд эм хэрэглэсэн эхний сард зонхилон илэрдэг. Арьсны талаас хүнд хэлбэрийн шинж тэмдэг, хамшинж илэрч магадгүй талаар өвчтөнд сайтар мэдээлэл өгөх хэрэгтэй бөгөөд арьсны улайлт, хэт мэдрэгшилийн эхний шинж тэмдэг илэрсэн даруйд эмийн хэрэглээг зогсоох шаардлагатай.

(17) Энэ эмийн бэлдмэл нь кортикостероидыг орлуулах, эсвэл кортикоидын дутагдлыг нөхөх эмчилгээнд хэрэглэж болохгүй. Кортикостероидын хэрэглээг гэнэт зогсоовол кортикостероид хамааралт өвчний сэдрэл болж болзошгүй. Хэрэв энэ эмийг кортикостероидыг удаан хугацаанд хэрэглэж буй өвчтөнд хэрэглэх гэж байгаа бол тунг бууруулах хэрэгтэй. 2) Тун хэтэрсэн үеийн эмчилгээ: энэ эмийн тун хэтэрсэн тохиолдолд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан ч гэсэн эмийн эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай.

 

7. Хадгалах нөхцөл

1) Хүүхдийн гар хүрэхээгүй газар хадгална.  

2) Үйлдвэрлэгчийн савласан савнаас (хүүхдэд аюулгүй сав) гаргаж, өөр төрлийн саванд хадгалсан тохиолдолд санамсаргүй андуурч хэрэглэх эсвэл эмийн чанар алдагдах зэрэг эрсдэлтэй тул эмийг үйлдвэрлэгчийн гаргасан саванд хадгална.

 

[Савлалтын нэгж] 5мл/нэг соруул x 10          

 

[Хадгалах нөхцөл] гэрлээс хамгаалсан, агаар нэвтрүүлдэггүй саванд савлагдсан, тасалгааны хэмд хадгална (1~30°C)

 

[Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах]

Энэхүү зааврын огноо, мэдээллийн өөрчлөлтийг дараах вебсайтаар авч болно

(www.dapharm.com).

  • Энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө дагалдах эмийн зааврыг сайтар уншиж, зааврыг хадгална уу.
  • Хэрэв худалдан авах үед бүтээгдэхүүн гэмтсэн эсвэл хугацаа хэтэрсэн бол худалдан авсан газраа солиулж болно.

 

[Санал хүсэлт хүлээн авах] 080-920-2002 (Хэрэглэгчийн санал хүсэлт хүлээн авах баг)

[Гаж нөлөөг бүртгэх, гэмтэл засварлах] 1644-6223 (БНСУ-ын Эмийн аюулгүй байдал&Эрсдэлийн менежментийн институт), 14-3330 (Гэмтэл засварлах, хохирол арилгах тусгай дугаар)

 

2021 оны 11-р сарын 12-нд бэлтгэсэн  CPIBU50E-21L001

Үйлдвэрлэгч * Борлуулагч Dong-A Pharmaceuticals

Удирдлагын оффис: 64, Cheonho-daero, Dongdaemun-gu, Сөүл хот

Үйлдвэр: 200-23(1,2A4A давхар), Baekseokgongdan 1-ro, Seobuk-gu, Cheonan-si, Chungcheongnam-do