Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кавинтон форте
Худалдааны нэр
Англи
Винпоцетин
Үйлдвэрлэгч
Gedeon Richter Plc
Гарал үүслийн улс
Унгар
Тун хэмжээ
10мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн заавар

 

  1. НЭРШИЛ:

Кавинтон® 5мг шахмал

Кавинтон® Форте шахмал

 

  1. ТООН БОЛОН ЧАНАРЫН НАЙРЛАГА:

Кавинтоны 5мг шахмалд: шахмал бүрт 5мг винпоцетиныг агуулдаг.

Кавинтон Форте шахмалд: шахмал бүрт 10мг винпоцетиныг агуулдаг.

 

Туслах бодисын талаар 6.1 хэсгээс үзнэ үү.

 

  1. ЭМИЙН ХЭЛБЭР

Кавинтоны 5мг шахмал

Цагаан, бараг цагаан өнгnay, хавтгай, голоороо хуваах хэрчистэй, үнэргүй, нэг талдаа “CAVINTON” гэсэн бичигтэй.

Кавинтон Форте шахмал

Цагаан, бараг цагаан өнгийн, хавтгай, голоороо хуваах хэрчистэй, нэг талдаа “10mg” гэсэн бичигтэй.

Шахмалыг таллаж хэрэглэж болно.

 

  1. ЭМНЭЛЗҮЙН ОНЦЛОГ

4.1.       Хэрэглэх заалт

Мэдрэл судлал: тархины цусан хангамжийн дутагдлын янз бүрийн хэлбэр, тархины цус харвалтын дараах байдал/инсульт, тархины суурийн артерийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэл, тархины судасны хатуурал, гэмтлийн дараах болон артерийн даралт ихсэлтийн үеийн энцефалопатийн үед хэрэглэнэ. Тархины цусан хангамжийн дутагдлын үед илрэх мэдрэл болон сэтгэцийн өөрчлөлтийг бууруулж багасгадаг.

Нүд судлал: нүдний судаслаг болон торлог бүрхэвчийн архаг эмгэгийн үед хэрэглэнэ (хориодеит, тромбоз, төвийн артерийн судас болон торлогийн судасны бөглөрөлт).

Чих судлал: цочмог судасны эмгэг сууринд үүссэн хөгшрөлтийн дүлийрэлт, эмийн гаралтай хордлого болон бие даасан эсвэл шуугианы нөлөөнд үүссэн гэмтэл, Меньерын өвчин, чих шуугих.

 

4.2.       Хэрэглэх арга ба эмийн тун хэмжээ

Эмчилгээний хоногийн тун 5-10мг-аар хоногт  3 удаа (хоногт 15-30мг) ууж хэрэглэнэ. 

Шахмалыг хоол идсэний дараа ууж хэрэглэхийг анхаарна уу.

Элэг, бөөрний эмгэгийн өвчтөнд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.  

Кавинтон шахмал болон Кавинтон Форте шахмалыг хүүхдэд хэрэглэхийг хориглоно (4.3 хэсгээс харна уу).

 

4.3.       Хориглох заалт

Жирэмсэн болон хөхүүл эхэд цээрлэнэ.

Бэлдмэлийн найрлаганд орсон эмийн үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

Эмнэлзүйн судалгаа бүрэн хийгдээгүй  тулд хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

 

4.4.       Тусгай заалт болон хэрэглэх үеийн болгоомжлол

QT шүд уртсах хам шинжтэй болон QT уртасгах үйлдэлтэй бэлдмэлийг хавсран хэрэглэж байгаа үед ЗЦБ-ийг хяналтын журмаар үе үе давтан хийх шаардлагатай.

Лактозд мэдрэг хүмүүст: Кавинтон 5мг шахмалд 140мг лактоз, Кавинтон Форте шахмал (10мг)-д 83мг лактозыг тус тус агуулдаг.

 

4.5.       Эмийн харилцан нөлөөлөл

Кавинтон шахмал болон Кавинтон Форте шахмалыг нэгэн зэрэг бета-адреноблокар (клоранолол, пиндолол), клопамидол, клибенкламид, дигоксин, аценокумарол болон гидрохлортиазидтай хамт хэрэглэхэд эмийн харилцан нөлөөлөл илрээгүй болно.

Цөөн тохиолдолд винпоцетиныг альфа-метилдопатай хамт хэрэглэхэд даралт бууруулах үйлдлийг нь идэвхжүүлдэг учир энэ бүлгийн эмийг хамт хэрэглэх тохиолдолд артерийн даралтыг хянах шаардлагатай.

Төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг, хэм алдалтын эсрэг болон антикоагулянт бэлдмэлийн хамт хэрэглэхэд эмийн харилцан нөлөөлөл үзүүлдэггүй болохыг эмнэлзүйн судалгаагаар нотлогдоогүй боловч эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэхдээ болгоомжил.

 

4.6.       Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ

Кавинтоныг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн эх

Винпоцетин эхэсийн хоригийг нэвтэрнэ, гэхдээ эхэс болон ургийн цусанд уг бэлдмэлийн концентраци нь эхийн цусанд агуулагдах хэмжээнээс бага байдаг. Уг бэлдмэлийн ураг болон эрхтэн гэмтээх гаж нөлөө илрээгүй.

Эмнэлзүйн өмнөх судалгаанд кавинтоныг өндөр тунгаар амьтанд тарьж хэрэглэхэд эхэсийн цусан хангамж ихэссэнээс болж эхэсээс цус алдах болон ураг зулбах сөрөг урвал илэрсэн.

Хөхүүл эх

Винпоцетин хөхний сүүгээр гадагшилна. Эмнэлзүйн өмнөх судалгаагаар радиоизотоптай винпоцетиныг амьтанд хэрэглэхэд хөхний сүүнд агуулагдах винпоцетины хэмжээ эхийн цусанд агуулагдах эмийн хэмжээнээс 10 дахин их хэмжээгээр агуулагдаж байв. Винпоцетиныг хэрэглэснээс хойш цагийн дараа эхийн хөхний сүүнд агуулагдах эмийн хэмжээ нийт хэрэглэсэн тунгийн 0,25%-ийг эзэлж байсан. Винпоцетин эхийн хөхний сүүгээр гадагшилдаг ба хөхүүл хүүхдэд уг эмийн аюулгүй байдлын талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа учир хөхүүл эхэд уг бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. 

 

4.7.       Бэлдмэл автотээвэр жолоодох чадварт нөлөөлөх байдал

Авто тээврийн хэрэгсэл, машин техниктэй ажиллах чадварт винпоцетины тааламжгүй нөлөөллийг судлаагүй болно.

4.8.       Гаж нөлөө

Кавинтон шахмал болон Кавинтон Форте шахмалыг нь аюулгүй бэлдмэл болох нь арван мянган өвчтөнд хийгдсэн эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон бөгөөд илрэх гаж нөлөө нь байнга илрэх гаж нөлөөний бүлэгт ороогүй болно “Байнга” (≥1/100 хүртэл <1/10). Гаж нөлөөний давтамжийг MedDRA зөвлөмжөөр авч үзэхэд 1%-ийн гаж нөлөө илэрсэн. Иймд доорх хүснэгтэнд “Байнга” (≥1/100 хүртэл <1/10) тохиолдох гаж нөлөөг ороогүй болохыг анхаарна уу.

Гаж нөлөөний давтамжийг MedDRA зөвлөмжөөр эрхтэн тогтолцооны ангилалын дагуу (ЭТА) доорх хүснэгтээр харуулав.

Эрхтэн тогтолцооны ангилал MedDRA

“Байнга бус”      (≥1/1.000 хүртэл <1/100)

“Ховор”              (≥1/10.000 хүртэл >1/100)

“Цөөн”                (<1/10.000)

 

Цус болон тунгалагийн тогтолцооны талаас

 

Тромбоцитопени

Эритроцит наалдамтгай болох

Цус багадалт

Дархлалын тогтолцооны талаас

 

 

Хэт мэдрэмтгий болох

Бодисын солилцооны алдагдалт ба хүнс

Гиперхолестеринеми

 

Хоолны дуршил буурах,

Анорексия,

Чихрийн шижин

 

Сэтгэцийн өөрчлөлт

 

Нойргүйдэл,

Нойрны хэм алдагдах,

Тайван бус болох

Эйфори,

Депресс

Төв мэдрэлийн тогтолцооны талаас

Толгой өвдөх

 

Толгой эргэх,

Дисгевзия,

Ступор,

Гемипарез,

Нойрмоглох,

Амнези

Салганалт,

Таталт

Харааны эрхтэний талаас

 

Нүдний  мэдрэлийн хөхлөг хавагнах

 

Нүдний салст улайх,

Конъюктивит

Сонсгол болон лабиринтийн талаас

Толгой эргэх

Гиперакузи,

Гипоакузи,

Чих шуугих

 

 

Зүрхний талаас

 

Ишеми/инфаркт миокард,

Ачаалалтай стенокарди,

Хэм алдалт, брадикарди, тахикарди, экстрасистоли, зүрх дэлсэх

Зүрхний дутагдал, тосгуурын фибрилляци

 

Судасны талаас

Гипотензи

 

Гипертензи,

Нилс хийх,  тромбофлебит

Цусны даралт хэлбэлзэх

 

Ходоод гэдэсний талаас

Хэвлийгээр эвгүй оргих, ам хатах, дотор муухайрах

Хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, диарея, диспепси, бөөлжилт

Дисфаги

Стоматит

Арьс болон халиман давхаргын талаас

 

Эритем,

Гипергидроз,

Чонон хөрвөс

Загатнаа

тууралт

Дерматит

Ерөнхий өөрчлөлт болон эм оруулсан газрын талаас

 

Астени, бие сулрах, халуун дүйх

 

 

Цээжээр эвгүй оргих, гипотерми 

Шинжилгээний хариу

Цусны даралт буурах

Цусны даралт ихсэх, ЗЦБ-т QT интервал өргөсөх, ST-ийн депресс, цусанд триглицеридийн хэмжээ ихсэх, эозинофилийн тоо ихсэх/буурах, элэгний ферментийн идэвхжилт өөрчлөгдөх

Лейкоцитын хэмжээ ихсэх/багасах, улаан эсийн тоо буурах, протромбины хугацаа богинсох, биеийн жин ихсэх.

 

 

4.9.       Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд

Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гараагүй.

Тун хэтрүүлсэн үед илрэх шинж тэмдэг тодорхойгүй. Хэвлэлийн материалаас харахад хоногт 60мг винпоцетиныг хэрэглэхэд аюулгүй.

Нэг дор 360мг винпоцетин хэрэглэхэд зүрх судасны талаас болон бусад гаж нөлөө илэрч байгаагүй.

 

  1. ФАРМАКОЛОГИЙН ШИНЖ

 

5.1.       Фармакодинамик

Эмийн эмчилгээний бүлэг: психостимулятор ба ноотроп бэлдмэл.

Код АТХ: N06BX18

 

Винпоцетин нь тархины бодисын солилцоо болон цусан хангамж түүнчлэн цусны реолог шинж чанарт эерэгээр нөлөөлдөг олон талын үйлдэл үзүүлдэг бэлдмэл.

 

Мэдрэл хамгаалах (нейропротектор) үйлдэл:

Винпоцетин нь эс хордуулах аминхүчлийн идэвхт урвалыг саатуулна. Уг бэлдмэл нь потенциал хамааралт Na+ болон Са2+-ийн ионы сувгийг хориглохын зэрэгцээ мөн NMDA AMPA-рецепторыг хориглоно. Уг бэлдмэл аденозины нейропротектив үйлдлийг дэмждэг.

 

Тархины бодисын солилцоог идэвхжүүлэх үйлдэл:

Винпоцетин нь тархины эдэд глюкоз болон О2-ийг шингээх чадварыг нэмэгдүүлдэг. Уг бэлдмэл нь нейрон эсийн гипоксид тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг; тархины эдийн гол энергийн эх үүсвэр болох глюкозыг цус тархины хоригоор нэвтрэх чадварыг нэмэгдүүлдэг; аэроб замаар тархины эдэд глюкоз задрах процессыг идэвхжүүлдэг; сонгомлоор Са2+-кальмодулин хамааралт цГМФ-фосфодиэстераза  фермент (PDE)-ийг дарангуйлдаг; тархины эдэд цАМФ хэмжээ болон АТФ/АМФ-ийн харьцааг ихэсгэдэг; тархины эдэд норадерналин болон серотонины солилцоог идэвхжүүлдэг; норадренидэвхт тогтолцооны өгсөх салааг идэвхжүүлдэг; антиоксидант үйлдэл үзүүлдэг. Дээр дурьдсан үйлдлийн нийлбэрийн үр дүнд тархи хамгаалах үйлдэл илэрдэг.

 

Тархины цусны бичил эргэлтийг дэмжих үйлдэл:

Винпоцетин нь тромбоцитын агрегацийг саатуулдаг;  цусны эмгэг зуурамтгай чанарыг бууруулдаг;  улаан эсийн деформацид орох чадварыг нэмэгдүүлж, түүнчлэн  улаан эсийн аденозин авах чадварыг саатуулдаг; улаан эсийн О2-т мэдрэг чанарыг бууруулах замаар эдийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах замаар тархины цусны бичил эргэлтийг дэмждэг.

 

Тархины цусан хангамжийг сонгомлоор сайжруулах нөлөө:

Зүрхнээс тархи руу шахах цусны минутын эзэлхүүнийг нэмэгдүүлдэг; цусны эргэлтийн тогтолцооны талаас даралт, минутын эзэлхүүн, зүрхний цохилтын тоо, захын судасны эсэргүүцлийг өөрчлөхгүйгээр тархины судасны эсэргүүцлийг бууруулдаг; “хумслах” хам шинж үзүүлдэггүй. Хамгийн гол уг бэлдмэлийг хэрэглэсэн сууринд бага нэвчилт “эргэн хумслах хам шинж”-тэй гэмтсэн (үхжилт болоогүй) тархины эдийн цусан хангамжийг илүүтэй сайжруулдаг.

 

5.2.       Фармакокинетикийн шинж

 

Шимэгдэлт:

Винпоцетин хоол боловсруулах замаар хурдан шимэгддэг, бэлдмэлийг ууснаас 1 цагийн дараа цусанд хамгийн дээд концентрацитай болдог. Шимэгдэлт хоол боловсруулах замын ойрын хэсэгт илүүтэй явагдана. Нарийн гэдэсний ханаар шимэгдэхдээ хувиралд орохгүй.

 

Тархалт:

Эмнэлзүйн  өмнөх судалгаагаар радиоидэвх винпоцетиныг ууж хэрэглэхэд туршилтын амьтны элэг, ходоод гэдэсний замд их хэмжээгээр агуулагдаж байсан. Бэлдмэлийг ууснаас 2-4цагийн дараа эдэд их хэмжээгээр тодорхойлогдсон. Тархины эдэд агуулагдах радиоидэвхт винпоцетины хэмжээ цусанд агуулагдах бэлдмэлийн хэмжээтэй ижил түвшинд тодорхойлогдсон.

Хүнд: винпоцетины 66% нь уурагтай холбогдоно, ууж хэрэглэхэд бэлдмэлийн биохүрэхүй - 7%, тархалтын эзэлхүүн 246,7+88,5л байгаа нь эдэд сайн тархдагийг харуулж байна. Клиренс нь 66,7л/цаг байгаа нь элэгний сийвэнгийн эзэлхүүнээс (50л/цаг) илүү байгаа нь винпоцетин элэгнээс өөр газар хувирдаг болох нь харагдаж байна.

 

Ялгаралт:

Винпоцетиныг 5мг ба 10мг-аар олон дахин давтан хэрэглэхэд эмийн кинетик нь шугаман чиг хандлагатай байна. Цусны ийлдсэнд ханасан концетраци нь 1,2+0,27 нг/мл ба 2,1+0,33 нг/мл. Хагас ялгаралтын хугацаа 83+1,29цаг. Радиоидэвхт винпоцениты тусламжтайгаар уг бэлдмэл шээс болон өтгөнөөр 60:40-ийн харьцаагаар гадагшилдаг. Туршилтын амьтан болох харх  ба нохойны биеэс винпоцетин нь цөстэй хамт гадагшлах боловч элгэн дотрох эргэлт ажиглагдаагүй. Гол метаболит болох аповинкаминий хүчил нь бөөрний түүдгэнцэрээр энгийн фильтрацийн замаар гадагшилна. Уг метаболитын хагас гадагшлах хугацаа нь винпоцетины тун болон хэрэглэх аргаас шууд хамаардаг.

 

Хувиралт:

Винпоцетины гол метаболит бол апо-винкамины хүчил (АВХ) бөгөөд винпоцетин элгээр анхдагчаар нэвтэрэхэд хүний биед 25-30% үүсдэг. Уг бэлдмэлийг дотуур ууж хэрэглэхэд АВХ-ийн талбайн мурийлт (<<хэмжээ-хугацаа>>) нь судсаар винпоцетиныг тарьж хэрэглэснээс 2 дахин өндөр хэмжээтэй байгаа нь  АВХ нь системийн өмнөх хувиралд ордогийг харуулж байна. Винпоцетины бусад метаболит болох гидроксивинпоцетин, гидрокси-АВХ, гидрокси-АВХ-ийн глицинат болон тэдгээрийн сульфатын ба глюкуронидын холбоот хэлбэр орно. Ууж хэрэглэсэн винпоцетин бага хэмжээгээр хувираагүй хэлбэрээр гадагшилна.

Элэг, бөөрний эмгэгтэй өвчтөнд винпоцетин бэлдмэлийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй нь уг бэлдмэлийн давуу тал оршино.

Онцгой тохиолдолд фармакокинетикийн үзүүлэлтийн өөрчлөлт (ахимаг нас, дагалдах эмгэг):

Винпоцетиныг зонхилж ахимаг настанд эмчилгээний заалттай байдаг. Учир нь ахимаг настанд фармакокинетикийн гол үзүүлэлт болох эмийн шимэгдэлт, тархалт, хувиралт болон ялгаралт буурдаг бөгөөд уг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд ахимаг настаны фармакокинетикийн үзүүлэлтийг дэлгэрэнгүй судлах шаардлагатай. Судалгааны явцад ахимаг настан болон залуу хүмүүсийн эмийн кинетикийн үзүүлэлтийн ялгаа ажиглагдаагүй болон уг бэлдмэл биед хуримтлал (кумуляц) үүсгэдэггүйг тогтоосон.

Элэг ба бөөрний эмгэгтэй өвчтөнд винпоцетин нь эмийн хуримтлал үүсгэдэггүй учир ердийн тунгаар хэрэглэж болох ба удаан хугацаагаар ээлж эмчилгээ хийх боломжтойг тогтоосон.

 

5.3.       Эмнэлзүйн өмнөх аюулгүйн байдлын үзүүлэлт

 

Хорон чанар

Цочмог хорон чанар:

Цочмог хорон чанарын судалгааг туршилтын амьтан болох хулгана, харх болон нохойд хийгдсэн болно. Нохойд үхлийн хамгийн бага тун болох LD50-г тогтоож чадаагүй боловч амьтны биеийн жинд 400мг/кг-д тооцон хэрэглэхэд бөөлжилт ажиглагдсан.

Цочмог бус хорон чанар:

Харханд биеийн жинд винпоцетиныг 8мг/кг-ээр тооцон 14 хоногийн турш судсанд тарьж хэрэглэхэд, нохойд  биеийн жинд винпоцетиныг 5мг/кг-ээр тооцон 28 хоногийн турш судсанд тарьж хэрэглэснээс хойш 2-4 хоногт гаж нөлөө илрээгүй болно.  Эмийг өндөр тунгаар хэрэглэхэд үед шүлс гоожих, зүрхний цохилт болон амьсгалын тоо олшрох гаж нөлөө илэрсэн. Харин харханд 25мг/кг жинд тооцон хэрэглэхэд эмийн зохимж сайтай байсан.

Архаг хорон чанар:

Бэлдмэлийг нэг болон түүнээс дээш удаан хугацаагаар хэрэглэхэд эмнэлзүй, шинжилгээний хариу болон ямар нэгэн эмгэг хазайлт илрээгүй болно. Жишээлбэл: харханд винпоцетиныг 100мг/кг жинд тооцон 6 сарын турш хэрэглэхэд системийн гаралтай хордлого илрээгүй болно. Харин нохойд винпоцетиныг 45мг/кг жинд тооцон 6 сарын турш хэрэглэхэд хоолны дуршил буурах болон бөөлжих гаж нөлөө илэрсэн. Нохойд винпоцетиныг 5мг/кг жинд тооцон 90 хоногийн турш тарьж хэрэглэхэд хоолны дуршил буурах, таталт, зүрх болон амьсгалын цохилтын тоо олшрох зэрэг гаж нөлөө илэрсэн боловч лабораторийн болон эдийн шинжилгээний талаас өөрчлөлт гараагүй болно.

 

Нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх байдал

Судалгаанаас үзэхэд винпоцетин нь эрэгчин болон эмэгчин амьтны нөхөн үржих чадварт нөлөөлдөггүйг тогтоосон. Түүнчлэн ураг хордуулах болон эрхтэн хордуулах үйлдэлгүй болохыг тогтоосон. Өндөр тунгаар винпоцетиныг хэрэглэхэд эхсийн цусан хангамж ихэссэнээс шалтгаалсан эхсийн гаралтай цус алдалт, ураг зулбах гаж нөлөө илэрсэн болно. Хээлтэй эмэгчин амьтанд уг бэлдмэлийг тарьж хэрэглэхэд гаж нөлөө илэрсэн. Бэлдмэлийн хордуулах гаж нөлөө амьтны дараах үеүүдэд  илрэх гаж нөлөөг судлахад илрээгүй болно.

 

Мутаген чанар

Хоёр гурван судалгааны аргаас үзэхэд винпоцетин мутаген шинжгүйг тогтоов.

 

Хавдар үүсгэх чанар

Хоёр жилийн тасралтгүй судалгаанаас үзэхэд винпоцетин бэлдмэл нь хавдар үүсгэх чадваргүйг тогтоов.

 

  1. ЭМЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

6.1.       Туслах бодисын жагсаалт

Усгүйжүүлсэн коллоид кремни, магнийн стеарат, тальк, улаан буудайн цардуул, сүүний сахар лактозын моногидрат.

 

6.2.       Үл нийцэл

Илрээгүй.

 

6.3.       Хадгалах нөхцөл

5 жил.

 

6.4.       Хадгалалт

15-300С хэмийн хооронд нарны шууд гэрлээс хамгаалж хадгална.

 

6.5.       Савлалт

Кавинтоны шахмал: 25 шахмалыг ПВХ/хөнгөн блистерт савлаж картон хайрцганд эм хэрэглэх зааврын хамт савлана.

Кавинтоны Форте шахмал: 30 ба 90 шахмалыг ПВХ/хөнгөн блистерт савлаж, блистерыг картон хайрцганд эм хэрэглэх зааврын хамт савлана.

6.6.       Бэлдмэлийг устгалд оруулах ерөнхий заалт

Тусгай заалт үгүй. Эмийг хэрэглэж байсан үлдэгдэл  болон хайрцагийг тухайн орон нутгийн шаардлагын дагуу устгалд оруулна.

Тэмдэглэл:

Олголт: II групп

Эмчийн жороор олгоно (V).

6.7.        ҮЙЛДВЭРЛЭГЧ

“Гедеон Рихтер”НХН

1103 Будапешт, Демреийн гудамж 19-21, БНУнгар Улс