
Хэрэглэх заавар
АЛМАГАТ, Almagate
1.0 гр суспенз
Ерөнхий шинж:
Сүүн цагаан өнгийн өтгөвтөр суспенз.
Найрага:100мл бүрд:
o Идэвхитэй бодис: Алмагат (KPDA) 6.67гр
o Хольц:
o Абицел RC-591: шаардагдах хэмжээгээр,
o Карбокситетилцеллюлоз натри: шаардагдах хэмжээгээр,
o Сукроз: 13.0гр,
o Глицин: 6.0гр,
o Силикон резин: 0.167гр,
o Шаргал охь: шаардагдах хэмжээгээр
o Хлоргексидин ацетат: 0.012гр,
o Цэвэршүүлсэн ус: шаардагдах хэмжээгээр
тус тус агуулагдана.
Хэрэглэх заалт:
Ходоодны шархлаа, гэдэсний шархлаа, ходоодны үрэвсэл, ходоодны хүчил ихсэх (цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх) болон улаан хоолойн сөргөөт үрэвслийн үед тус тус хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
o Насанд хүрэгсдэд: сачетаар(1.0гр алмагат) өдөрт 4удаа ууна. Хоолны дараа буюу унтахын өмнө ууж хэрэглэдэг.
o Хүүхдэд(6-12 настай): Насанд хүрэгсдын ½ тунгаар ууна. Нас болон шинж тэмдэгтэй уялдуулан тунг ихэсгэж болно.
Болгоомжлол:
o Дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
o Элэгний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөн ,
o Зүрхний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн,
o Гипермагнеземитэй өвчтөн зэрэг болно.
Найрлагыг жигд холилдуулахын тулд хэрэглэхийн өмнө сэгсрэх хэрэгтэй.
Харилцан нөлөөлөл:
1. Тетрациклиний шимэгдэлтийг саатуулж болзошгүй.
2. Хоол шингээх замын рН-ийг өөрчлөх замаар хамт хэрэглэсэн эмүүдийн шимэгдэлт ба ялгаралтанд нөлөөлж болох юм.
Гаж нөлөө:
1. Ходоод гэдэсний замаас: Заримдаа суулгах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах болон ам хатах шинж илэрч болзошгүй.
2. Бодисын солилцооны өөрчлөлт: Удаан хугацаагаар тунг хэтрүүлэн хэрэглэвэл гипермагнеземи үүсч болох тул өвчтөнийг сайтар хянаж байх шаардлагатай. Өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмийг хэрэглэхээ зогсоох буюу тунг багасгана.
3. Бусад: Заримдаа загатнаа үүсч болох юм.
Стандарт:KFDA стандарт.
Хадгалах нөхцөл:
Сайтар тагласан саванд тасалгааны хэмд хадгална. (15-30`C).
Савлалт: 15мл-ээр 30 ширхэгээр савлагдана.
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэгдсэнээс хойш 2 жил хадгална.
Үйлдвэрлэгч: IL-YANG PHARM. CO.,LTD. 1824 NAGAL-DONG, KHUNG-GU, YONGIN-SHI, KYUNGGI-DO,KOREA.






















































