
Хэрэглэх заавар
Стрептоцид 10%-20г тосон түрхэц
Худалдааны нэр: Стрептоцид 10%-20г тосон түрхэц
Олон улсын нэршил: Сульфаниламид
Эмийн хэлбэр: Тосон түрхлэг
Фармакологийн бүлэг: Нянгийн эсрэг, микробын эсрэг үйлдэлтэй, сульфаниламидын бэлдмэл
Найрлага, тун хэмжээ: 1 тюбекд:
Үйлчлэгч бодис: Сульфаниламид 2г
Туслах бодис: Вазелин агуулагдана.
Фармакологи үйлдэл: Стрептоцид нь стрептококк, менингококк, пневмококк, гонококк зэрэг микробын эсрэг үйлдэлтэйгээс гадна үрэвслийн эсрэг нөлөө өгч халдваргүйжүүлэх чанартай.
Хэрэглэх заалт, арга: Стрептоцидтой тосон түрхлэгийг арьсны идээт өвчин, чих, хамрын салстын үрэвсэл, түлэгдэлт яршилт зэрэгт түрхэж хэрэглэнэ.
Гаж нөлөө: Харшлын урвал илрэх гаж нөлөө илэрч болно.
Эмийн хэлбэр, савлалт: Стрептоцид 10%-20г тосон түрхлэгийг 50 ширхэгээр хайрцагт савлаж, 10 хайрцагаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 2 жил.
Хадгалах нөхцөл: Битүү саванд, гэрлээс хамгаалж, 200С-ээс ихгүй температурт хадгална.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: "Мөнхийн тун" ХХК-ний "Тун фарм" эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэт толгой 3-1
Вэйб сайт: www.munkhiintun.mn







































































