Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Рапи-релиф инжекшн
Худалдааны нэр
Англи
Диклофенак
Үйлдвэрлэгч
Flagship Biotech International
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
25мг/мл-3мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Хэрэглэх заавар

Диклофенак натрийн 25мг-ийн тарилгын уусмал

 

Рапи Релиф

 

Найрлага:

 

Мл бүрт

 

Диклофенак натри BP 25мг

 

Бензил Алкохол BP 40мг

 

Тарианы ус BP шаардлагатай хэмжээгээр

 

Эмийн ангилал: Үе мөчнйи үрэвслийн эсрэг /үрэвслийн эсрэг бодис/

 

Эмийн үйлдэл:

 

Диклофенак натри нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, үе мөчний эмгэгийн эсрэг, халууралтын эсрэг үйлчилгээтэй. Энэ нь стеройд бус ба циклооксигенезаг дарангуйлдаг.

 

Диклофенак нь элгэнд 4-гидроксидиклофенак болон бусад гидроксилат хэлбэрээр задарч, глюкоронидаци ба сульфаци болон задарсны дараа шээсээр /65%/, өтгөнөөр /35%/ ялгардаг.

 

Заалт:

 

Дегенератив үе мөчний үрэвсэлт эмгэг болон үрэвслийн эсрэг анхан шатны эмчилгээ, үе мөчний үрэвслээс шалтгаалаагүй өвдөлттэй  үрэвсэл болон хурц давшилтат тулай өвчний үед хэрэглэнэ.

 

Эсрэг заалт:

 

Диклофенак болон бусад стеройд бус үрэвслийн эсрэг эмэнд хэт мэдрэг хүмүүс. Багтраатай хүмүүс, тэр дундаа багтраа, чонон хөрвөс, ринит нь ацетилсалициллын хүчлээр тундасжидаг эсвэл простагландины нийлэгжлийн идэвхийг дарангуйлдаг бусад эмүүд. Диклофенак натри нь ходоод гэдэсний идэвихтэй цус алдалт, пепсиний шархлаа эсвэл хүнд элэгний үрэвсэл болон бөөрний эмгэгтэй гэсэн өгүүлэмжтэй өвчтнүүдэд эсрэг заалттай. Мөн порфириттэй хүмүүс. Жирэмсэн болон хөхүүл хүмүүст аюулгүй гэдэг нь тогтоогдоогүй.

 

Тун болон хэрэглэх заавар:

 

Судсаар хэрэглэх: Диклофенак натрийн тарилгыг 75мг/3мл судсаар тарина. Тариаг хийхэд 2 дэглэмийг барина.

 

Дунд зэргээс хүнд зэргийн мэс заслын дараах эмчилгээнд 75 мг-г судаар тарина. Шаардлагатай бол 4-6 цагийн дараа эмчилгээг давтан хийж болох ч 24 цагийн дотор 150мг-аас хэтрүүлж болохгүй.

Мэс заслын дараах өвдөлтөөс сэргийлэхийн тулд 25мг – 50 мг – аар, 5 – 60 секундын хугацаатай судсаар хийнэ, нэмж тарьвал өдрийн дээд тун нь 150мг хүртэл байна. Шаардлагатай бол 4-6 цагийн дараа эмчилгээг давтан хийж болох ч 24 цагийн дотор 150мг-аас хэтрүүлж болохгүй.

Хүнд тохиолдолд 75мг –аар өдөрт 1-2 удаа булчинд тарьж болно, тарилга бүр өөр өөр байна. Бөөрний үрэвсэлд 75мг –аар булчинд тарина, шаардлагатай бол 30 минутын дараа давтаж болно. Ампултай деклофенакыг 2 болон түүнээс дээш өдөр өгч болохгүй. Шаардлагтай бол эмчилгээг үргэлжлүүлэхийн тулд амаар эмчилгээ хийнэ.

 

Диклофенак натрийн тарилгыг 75мг/3мл-ээр хүүхдэд хэрэглэж болохгүй. Боломжтой бол хөхөөр хооллохоос зайлсхийх хэрэгтэй. Диклофенак натрийг жирнмсний эхний болон дундах гурван сард хэрэглэхгүй. Умайн сулрал эсвэл төрөхийн өмнөх артерийн суваг хаагдсан гэсэн заалттай бол жирэмсний сүүлийн гурван сард хэрэглэнэ.

 

Гаж нөлөө ба анхааруулга:

 

Ходоод гэдэсний эмгэгтэй, дотор муухайрах, бөөлжих зэрэг хэвлийн таагүй байдалтай байх, ходоод гэдэсний цус алдалт болон пепсиний шархлаанаас үүссэн хэвлийн өвдөлт. CNS-ээс үүдэлтэй толгой өвдөх, толгой эргэх, бухимдах, чих шуугих, сэтгэл гутрах, нойрмоглох, нойргүйдэх зэрэг гаж нөлөөнүүд. Халуурах, юм туурах зэрэг харшлын урвал илэрч болно. Мөн элэг хордох, асептик менингит зэрэг харшлын урвал илэрч болно. Астматай хүмүүсийн гуурсан хоолойн агчилыг өдөөж өгнө. Давсагны үрэвсэл, гематури илэрч болно. Бөөрний хурц дутагдал, бөөрний завсрын эдийн үрэвсэл болон нефротик хам шинж илэрч болно. Цус багадалт, тромбоцитопени, нейтропени, эзинофил, агранулоцитоз, элэгний бүтцийн шинжилгээ өөрчлөлттэй гарах, хараны өнгөний өөрчлөлт, бүрэлзэх, хорт амблёпи үүсэх зэрэг бусад гаж нөлөө илэрч болно.

 

Пепсиний шархлаатай хүмүүс хэрэглэж болохгүй. Настай хүмүүс, багтраа болон гуурсан хоолойн агчилтай өвчтөнгүүд, цус алдалттай, зүрх судасны өвчтэй, пепсиний шархлаатай, элэг эсвэл бөөрний дутагдалтай гэсэн өгүүлэмжтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Зүрхний дутагдал, элэгний хатуурал, шээс хөөх эмээс үүдэлтэй шингэний дутагдал, бөөрний дутагдал зэрэг нь бөөрний үйл ажиллагааны алдагдалд хүргэх том эрсдэл болдог бөгөөд улмаар NSAID-ээс үүдэлтэй бөөрний простагландины нийлэгжилтийг хориглодог. Кумарин антикоагулант авч байгаа өвчтөнгүүдийг анхаарах шаардлагатай. Аспирин болон бусад NSAID мэдрэг хүмүүст деклофенак өгч болохгүй. Өнгөний өөрчлөлттэй, нүд бүрэлздэг, холын хараа муудсан хүмүүст деклофенакыг үргэлжлүүлэн өгч болохгүй. Коллагены эмгэгтэй хүмүүст өгөх нь асептик менингитийг өсгөх эрсдэл болж болно. Зүрхний дутагдалтай хүмүүст эрсдэл гарч болзошгүйг анхааран бүтээгдэхүүнийг шингэн хэвээр үлдээв. Литиум эсвэл дигоксин агуулсан бэлдмэлийг хамт өгвөл деклофенакын натри нь цусан дахь концентрацыг ихэсгэж болзошгүй. Деклофенакын урт хугацааны эмчилгээ эмчилгээ хийлгэсэн өвчтөнгүүдэд тогтмол цусны тоог хийх хэрэгтэй. Судалгаагаар деклофенак болон салицалитын хоорндын фармакокинеткийг судлахад хоёулаа үрэвслийн эсрэг тунгаар хэрэглэгдэнэ гэдгийг нотлосон байна.

 

Тунг хэтрүүлэхэд илрэх шинж тэмдэг ба эмчилгээ:

 

Гаж нөлөө ба анхааруулга гэсэн хэсгийн харах. Шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээнд хэрэглэнэ.

 

Танилцуулга:

 

3мл тунгалаг ампул

 

Хадгалалт:

 

30С – т хуурай сэрүүн, нарны тусгалаас хол газар хадгална.

 

Хүүхэд хүрэхгүй газар тавина.

 

Жороор олгоно.

 

Үйлдвэрэгдсэн:

 

Flagship Biotech International

 

At: Block.No.471, Dabhasa,

 

Tal.: Padra, Dist. Vadodara, India.

 

Email: flagshipbiotech@gmail.com

Баркод:  8904209441201