
Хэрэглэх заавар
ЭМИЙН БЭЛДМЭЛИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЗААВАР
AМОКСИКЛАВÒ
ХУДАЛДААНЫ НЭРШИЛ:
АмоксиклавÒ 2x 1000 нимгэн бүрхүүлтэй шахмал.
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БУС НЭРШИЛ:
Амоксициллин, клавуланы хүчил/Amoxicillin, clavulanic acid
ЭМИЙН ХЭЛБЭР:
Нимгэн бүрхүүлтэй шахмал.
Нимгэн бүрхүүлтэй, цагаан өнгийн зуйван хэлбэртэй, налуу ирмэгтэй хоёр талын гадарга нь гүдгэр.
НАЙРЛАГА:
Үйлчлэгч бодис: амоксициллин ба клавуланы хүчил.
Нимгэн бүрхүүлтэй 1 шахмалд 875 мг амоксициллины тригидрат, 125 мг калийн давс хэлбэрээр клавуланы хүчил агуулагдана. (Харьцаа 7:1).
Туслах бодис:
Цөм: цахиур, усгүйжүүлсэн коллоид, магни стеарат, тальк, повидон К25, целлюлоз, микрокристалл, кросповидон
Бүрхүүл: триэтил цитрат, гипромеллоза, тальк, этилцеллюлоз, титаны давхар исэл (E171).
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ:
Системийн хэрэглээнд зориулагдсан бактерийн эсрэг бэлдмэл: Пенициллин, беталактамаза-г дарангуйлагч.
АТС код: J01CR02.
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Фармакодинамик:
Амоксициллин нь бактерийн эсийн ханын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох пептидогликаны био-нийлэгжилтэд оролцогч нэг буюу түүнээс олон ферментүүдийг (пенициллийн-холбогч уураг) дарангуйлах үйлдэлтэй хагас нийлэг пенициллин юм (бета-лактамын антибиотик). Пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлснаар эсийн ханын бат бөх байдал алдагдаж эсийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
Амоксициллин нь тэсвэртэй бактерийн беталактамазын нөлөөгөөр задардаг тул энэ ферментийг ялгаруулагч бичил биетэнд нөлөөлдөггүй.
Клавуланы хүчил нь бүтцээрээ пенициллинтэй төстэй бета-лактам юм. Клавуланы хүчил зарим беталактамазаг дарангуйлснаар амоксициллин идэвхгүй болохоос хамгаална. Клавуланы хүчил өөрөө бактерийн эсрэг эмнэлзүйн ач холбогдол бүхий үйлдэл үзүүлдэггүй.
Амоксациллины үр нөлөөг тодорхойлогч үндсэн хүчин зүйл бол түүний цусан дахь бактерийг дарангуйлж чадах хамгийн бага түвшинг (min. E.S)-д хадгалах хугацаа юм.
Мэдрэг төрлүүд
Грам эерэг агаартан : Enterococcus faecalis, Cardnerella vaginalis, Staphylococcus aureus (метиллинд мэдрэг штаммууд)£, Streptococcus agalactiae, Streptococcus pneumoniae1, Streptococcus pyogenes болон бусад бета-цус задлагч стрептококкууд, Streptococcus viridans-н бүлэг
Грам сөрөг агаартан: Capnocytophaga spp.,Eikenella corrodens, Haemophilus influenzae2, Moraxella catarrhalis, Pasteurella multocida
Агааргүйтэн: Bacteroides fragilis, Fusobacterium nucleatum, Prevоtella spp.
Олдмол тэсвэржилт үүссэн байж болох төрлүүд
Грам эерэг агаартан: Enterococcus faecium$
Грам сөрөг агаартан: Escherichia coli, Klebsiella oxytoca, Klebsiella pneumoniae, Proteus mirabilis, Proteus vulgaris
Байгалийн тэсвэржилттэй төрлүүд
Грам сөрөг агаартан: Acinetobacter sp., Citrobacter freundlii, Enterobacter sp., Legionella pneumophilia, Morganella morganii, Providencia spp, Pseudomonas sp., Serratia sp., Stenotrophomonas maltophilia
Бусад бичил биетнүүд: Chlamydophila pneumoniae, Chlamydophila psittaci, Coxiella burnetti, Mycoplasma pneumoniae
$ Олдмол тэсвэржилтийн механизмаар үүсээгүй, байгалийн мэдрэг чанар нь завсрын байдалтай.
£Метициллинд тэсвэржилттэй бүх стафилококкууд нь амоксициллин/клавуланы хүчилд тэсвэржилттэй.
1Пенициллинд тэсвэржилттэй Streptococcus pneumonia омгоор үүсгэгдсэн халдварыг энэ бэлдмэлийн эмийн хэлбэрээр эмчлэхгүй («Хэрэглэх арга ба тун», «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).
2 Европын холбооны зарим оронд сул мэдрэг омгууд 10%-с дээш тодорхойлогдсон
Фармакокинетик
Амоксициллин ба клавуланы хүчил физиологийн pH түвшинд усанд бүрэн уусдаг. Ууж хэрэглэсний дараа хоёулаа түргэн бөгөөд бүрэн шимэгдэнэ. Хэрэв бэлдмэлийг хоол идэхийн өмнө хэрэглэвэл шимэгдэлт сайжирдаг.Уусны дараа амоксициллин ба клавуланы хүчлийн биохүрэхүй ойролцоогоор 70%-д хүрдэг. Бэлдмэлийн хоёр бүрэлдэхүүн хэсгийн цусны сийвэн дэх түвшрүүлгийн байдал төстэй ба түвшрүүлгийн хамгийн дээд цэгт хүрэх хугацаа (Tmax) бодис тус бүрт ойролцоогоор 1 цаг байна.
Цусны ийлдсэнд амоксициллины хамгийн дээд концентрацид хүрэх хугацаа (Tmax) 1,5 цаг (1,0 – 2,5 хүрээнд), клавуланы хүчлийнх 1,25 цаг (1,0 – 2,0 хүрээнд) байна. Амоксициллы 1T1/2 үзүүлэлтийн дундаж утга,19 ± 0,21 цаг ба клавуланы хүчлийнх 0,96 ± 0,12 цаг байна.
Хавсарсан бэлдмэлийг сайн дурын эрүүл бүлгийн хүмүүст өлөн үед нь шахмал хэлбэрээр 875мг/125мг-р хоногт 3 удаа хэрэглэхэд цусны ийлдсэн дэх хамгийн өндөр дундаж түвшрүүлэг (Cmax) амоксициллинд 11,64 ± 2,78 мкг/мл ба клавуланы хүчилд 2,18 ± 0,99 мкг /мл байна. Цусны ийлдсэн дэх хамгийн өндөр түвшрүүлэгт (Tmax) хүрэх хугацаа амоксициллинд 1,5 цаг (1,0 – 2,5 хүрээнд), клавуланы хүчилд 1,5 цаг (1,0 – 2,0 хүрээнд) байна. T1/2 үзүүлэлтийн дундаж утга амоксициллинд 1,19 ± 0,21 цаг ба клавуланы хүчилд 0,96 ± 0,12 цаг байна.
байна.
Хосолмол бэлдмэлийг ууж хэрэглэхэд цусны сийвэн дэх амоксициллин болон клавуланы хүчлийн түвшрүүлэг нь дээрх тунгаар амоксициллин ба клавуланы хүчлийг тусад нь ууж хэрэглэсэнтэй ижил түвшрүүлэгтэй байна.
Нийт клавуланы хүчлийн ойролцоогоор 25% ба амоксициллины 18% нь ийлдсэнд уурагтай холбогдсон хэлбэрт байна. Бие махбодид тухайлах тархалтын хэмжээ амоксициллинд ойлроцоогоор 0,3-0,4 л/кг ба клавуланы хүчилд ойролцоогоор 0,2 л/кг байна.
Судсаар тарьж хэрэглэсний дараа амоксициллин болон клавуланы хүчил нь цөсны хүүдийд, хэвлийн ханын эдэд, арьсанд, өөхлөг эдэд, булчингийн эдэд, үений болон гялтангийн шингэнд, цөс ба идээнд илэрдэг. Амоксициллин нугасны шингэнд бага хэмжээгээр нэвтэрнэ.
Амоксициллины хагас ялгарлын хугацаа 3 сараас 2 нас хүртэлх хүүхдэд, өсвөр насныханд, насанд хүрэгсдэд ижил байдаг. Эхний 7 хоногтой нярайн (дутуу нярайг оролцуулан) бөөрний гадагшлуулах үйл ажиллагааны дутмаг хөгжилтэй холбоотой өдөрт 2-с ихгүй удаа хэрэглэнэ. Өндөр настаны бөөрний үйл ажиллагаа буурсан байх магадлал өндөр тул тунг анхааралтай сонгож, шаардлагатай үед бөөрний үйл ажиллагааг хянана.
Хүйс
Амоксициллин болон клавуланы хүчлийн фармакокинетик өвчтөний хүйсээс хамаарахгүй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
Бөөрний үйл ажиллагаа буурахад амоксициллин/клавуланы хүчлийн сийвэнгийн ерөнхий клиренс ижил харьцаагаар буурна. Бөөрөөр гадагшлах амоксициллины хэмжээ их тул амоксициллины клиренсийн бууралт клавуланы хүчлээс их байдаг. Бөөрний дутагдлын үед клавуланы хүчлийг зохих түвшинд барьж, амоксициллиныг хэт их хуримтлагдахаас сэргийлэхийн тулд тунг зөв сонгоно хэрэгтэй («Хэрэглэх арга ба тун» хэсгийг уншина уу).
Элэгний дутагдал
Элэгний дутагдалтай өвчтөнд эмчилгээг болгоомжтой хийж, элэгний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Амоксиклавыг насанд хүрэгсэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- бактериар үүсгэгдсэн цочмог синусит (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- дунд чихний цочмог үрэвсэл;
- архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- “эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
- давсагны үрэвсэл;
- пиелонефрит;
- арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
- яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит
Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг мөрдөх хэрэгтэй.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Бусад беталактамын бэлдмэлүүдэд (жишээлбэл: цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд хэлбэрийн цочмог хэт мэдрэгшлийн урвал (жишээлбэл: анафилакси) илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.
Амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй бол.
ОНЦГОЙ АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ
Пенициллинээр эмчлүүлж байх үед хүнд явцтай ба зарим тохиолдолд үхэлд хүргэх (анафилакси төст урвал) хүртэл хэт мэдрэгшлийн урвал ажиглагдсан. Эдгээр нь пенициллинд хэт мэдрэг урвал илэрч байсан болон атопитэй гэх өгүүлэмжтэй өвчтөнд үүсэх магадлал өндөртэй. Харшлын урвал илэрсэн тохиолдолд Амоксиклав эмчилгээг зогсоож бактерийн эсрэг тохирох бусад бэлдмэлийг хэрэглэнэ.
Халдвар үүсгэгч бактер амоксициллинд мэдрэг нь тогтоогдсон тохиолдолд удирдамжийн дагуу Амоксиклавыг амоксициллинаар солихыг анхаарч үзэх хэрэгтэй.
Хэрэв тухайн болзошгүй үүсгэгч нь клавуланы хүчлийг саатуулах үйлдэлд мэдрэг бета-лактамазагийн оролцоогүйгээр бета-лактамын бэлдмэлүүдэд тэсвэртэй байх эрсдэл өндөртэй бол энэ хэлбэрийн эмийн бэлдмэлийг хэрэглэхэд тохиромжгүй. Пенициллинд тэсвэртэй S.рneumoniae-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд энэ эмийн хэлбэрийг хэрэглэхгүй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон өндөр тунгаар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд таталт өгч болно («Гаж нөлөө» хэсгийг уншина уу).
Халдварт мононуклеоз гэж сэжиглэж байгаа тохиолдолд амоксиклавыг эмчилгээнд хэрэглэхгүй, учир нь дээрх өвчний үед амоксициллин хэрэглэсний дараа улаан бурхан төст тууралт гардаг.
Амоксициллин эмчилгээний үед аллопуринолыг хамт хэрэглэхэд арьсанд харшлын урвал үүсэх магадлал нэмэгддэг.
Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд мэдрэг бус бичил биетнүүдийг хэт үржихэд хүргэдэг.
Эмчилгээний эхэнд халууралттай тархмал эритем ба цэврүү үүсэх нь тархмал цочмог цэврүүт тууралтын (ТЦЦТ) шинж тэмдэг юм. Харшлын энэ урвалын үед Амоксиклав эмчилгээг зогсоох шаардлагатай ба амоксициллиныг дахин хэрэглэхийг хориглоно.
Элэгний дутагдалтай өвчтөнд Амоксиклав эмчилгээг болгоомжтой хийнэ. Элэгний талаас илрэх гаж нөлөө нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд болон өндөр настанд ажиглагдсан ба удаан хугацааны эмчилгээтэй шууд холбоотой. Эдгээр гаж нөлөө нь хүүхдэд маш ховор илэрдэг. Бүх бүлгийн өвчтөнүүдэд ихэвчлэн эмчилгээний явцад болон эмчилгээ дуусангуут шинж тэмдэгүүд үүсдэг, зарим тохиолдолд эмчилгээг зогсоосноос хойш хэдэн долоо хоногийн дараа илэрдэг. Ихэвчлэн эдгээр нь эргэж хэвийн байдалд орно. Элэгний талаас хүнд хэлбэрийн гаж нөлөө илрэх ба маш ховор тохиолдолд үхэлд хүргэж болно. Эдгээр нь ихэнхдээ ноцтой суурь өвчтэй болон элэг гэмтээх эмийн бэлдмэл хамт хэрэглэсэн өвчтөнүүдэд ажиглагдсан.
Удаан хугацааны эмчилгээний явцад бөөр, элэг, цус төлжүүлэх эрхтэн системийн үйл ажиллагааг тогтмол хянахыг зөвлөнө.
Ховор тохиолдолд бэлдмэлийг хэрэглэснээр протромбины хугацаа уртассан талаар тэмдэглэгдсэн. Антикоагулянтыг хамт хэрэглэх үед цусны бүлэгнэлтийн үзүүлэлтийг зохистой хяналтыг зайлшгүй тавих хэрэгтэй. Антикоагуляцийг зохих түвшинд хүргэхийн тулд ууж хэрэглэх антикоагулянтын тунг тохируулах хэрэгтэй.
Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд дутагдлын үе шатаас хамааран тунг зайлшгүй тохируулах хэрэгтэй («Хэрэглэх арга, тун» хэсгээс уншина уу).
Бэлдмэлийг эмчилгээнд ихэвчлэн тарьж хэрэглэхэд маш ховор тохиолдолд шээсний ялгаралт багассан өвчтөний шээсэнд талст илэрнэ. Амоксициллиныг эмчилгээнд өндөр тунгаар хэрэглэж байгаа үед амоксициллин хамааралтай шээсэнд талст үүсэх эрсдлийг буруулахын тулд өвчтөнд хангалттай хэмжээгээр шингэн уулгаж, шээсний хэмжээг хянахыг зөвлөнө. Өвчтөний давсганд байрлуулсан катетерийн сүв чөлөөтэй эсэхийг байнга шалгах хэрэгтэй.
Амоксициллин эмчилгээний үед шээсэнд глюкозын хэмжээг хянах шаардлагатай бол глюкозооксидаза-т ферментийн аргыг ашиглах хэрэгтэй. Учир нь зарим тохиолдолд ферментын бус аргыг хэрэглэхэд хуурамч эерэг хариу гардаг.
Амоксиклавд агуулагдах клавуланы хүчил нь IgG болон альбуминыг эритроцитын мембрантай өвөрмөц бусаар холбогдуулснаар Кумбсын сорил хуурамч эерэг гарах шалтгаан болно.
Бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнд Aspergillus илрүүлэх иммуноферментын шинжилгээний (ИФШ) хариу эерэг тохиолдол ажиглагдсан хэдий ч давтан шинжилгээнд Aspergillus-р үүсгэгдсэн халдваргүй болохыг тогтоосон. Aspergillus илрүүлэх ИФШ-ний шинжилгээнд аспергиллезын бус полисахаридууд болон полифуранозуудтай солбицох урвал ажиглагдсан. Амоксиклав хэрэглэж байгаа өвчтөний шинжилгээнд гарсан эерэг хариуг сайн нягталж, оношлогооны бусад аргаар баталгаажуулах хэрэгтэй.
ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕ
Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхийг хориглох тухай мэдээллүүдэд төрөлхийн гажиг үүсэх өндөр эрсдэлийн тухай дурьдаагүй ч ургийн бүрхүүл нь цагаасаа өмнө хагарсан эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэх нь нярай хүүхдийн нарийн ба бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэл үүсэх эрсдэлийг ихэсгэдэг болохыг тогтоосон. Иймд эмч уг эмчилгээг хийх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
Бэлдмэлийн үйлчлэгч 2 бодис нь хөхний сүүгээр гадагшилна (хөхүүл үед клавуланы хүчил хүүхдэд нөлөөлсөн мэдээлэл байхгүй). Хөхүүл хүүхдэд суулгалт болон салст бүрхүүлийн мөөгөнцөрт халдвар илэрвэл хөхөөр хооллолтыг зогсооно. Хөхүүл үед эмчлэгч эмч зөвхөн ашиг ба эрсдэлийг үнэлсний дараа бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэнэ.
АВТОМАШИН БОЛОН МАШИН МЕХАНИЗМТАЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ
Тухайн үйлдлийг гүйцэтгэхэд нөлөөлж болох гаж нөлөө (жишээлбэл, харшлын урвал, толгой эргэх, таталт) илэрч болно.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Тун нь амоксициллин/клавуланы хүчлийн агууламжийн нийлбэрийг илэрхийлнэ.
Тодорхой халдварын эмчилгээнд тунг сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзана:
- таамаглаж байгаа үүсгэгч ба тэдгээрийн бактерийн эсрэг бэлдмэлд мэдрэгшилтэй байх;
- халдварын хүнд хөнгөн хэлбэрба байрлал;
- нас, жин ба бөөрний үйл ажиллагааг дараах байдлаар.
Эмийн бусад хэлбэрийн хэрэглэхдээ (жишээ нь, амоксицилины илүү өндөр тун ба/эсвэл амоксицилин/клавуланы хүчлийн тунг өөр харьцаагаар) хэрэгцээг анхаарч үзнэ.
Бэлдмэлийг хоногт 2 удаа хэрэглэхдээ тунг доор заасанаар буюу > 40 кг жинтэй хүүхэд ба насанд хүрэгсдэд хоногийн нийт тун амоксициллиныг 1750 мг/ клавуланы хүчлийг 250 мг-р хэрэглэнэ, харин хоногт 3 удаа хэрэглэх тоиолдолд амоксициллин 2625 мг/ клавуланы хүчил 375 мг байна. Бэлдмэлийг бага тунгаар хэрэглэхдээ <40 кг жинтэй хүүхдэд хоногийн нийт тун амоксициллиныг 1000 – 2800 мг/ клавуланы хүчийг 143-400 мг-р уулгана. Амоксицилины хоногийн тунг өндөрсгөх шаардлагатай бол клавуланы хүчлийн хоногийн тун хэтрэхээс сэргийлж эмийн бэлдмэлийн өөр хэлбэрийг хэрэглэхийг зөвлөнө.
Эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчлэх хугацааг тогтооно. Зарим халдварууд (жишээлбэл, остеомиелит) урт хугацааны эмчилгээ шаарддаг. Эмнэл зүйн байдлын хяналт үнэлгээгүйгээр эмчилгээ үргэлжлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй (эмчилгээний үргэлжлэх хугацааг «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).
Насанд хүрэгсэд
Зөвлөх тун:
- стандарт тун (бүх заалтаар) – 1 шахмалыг хоногт 2 удаа;
- илүү өндөр тун (ялангуяа дунд чихний үрэвсэл, синусит, амьсгалын доод замын үрэвсэл болон шээс ялгаруулах замын халдварууд) – 1 шахмалыг хоногт 3 удаа.
<40 кг жинтэй хүүхэд
Хүүхдийн эмчилгээнд шахмал эсвэл эмийн бэлдмэлийн өөр хэлбэрийг, жишээ нь, хөвмөлийг хэрэглэж болно. Хөвмөлийг 6 ба түүнээс доош насны хүүхдэд хэрэглэхэд илүү зохимжтой.
Зөвлөх тун:
- 25 мг/3,6мг/кг-с 45 мг/6,4 мг/кг хүртэлх тунг хоногт 2 хувааж хэрэглэнэ;
- зарим халдварын эмчилгээнд хоногт 70мг/10мг/кг хүртэлх тунг 2 хувааж хэрэглэнэ (жишээ нь, ялангуяа дунд чихний үрэвсэл, синусит, амьсгалын доод замын үрэвсэл).
Өндөр настанд
Тунг тохируулах шаардлагагүй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд
Креатинины клиренс 30 мл/мин-с их байгаа өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй.
Креатинины клиренс <30 мл/мин байгаа өвчтөний эмчилгээнд Амоксиклав 1000 мг шахмалыг хэрэглэхгүй, учир нь эдгээр өвчтөнүүдэд тунг тохируулах зааварчилгаа боловсруулагдаагүй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүд
Болгоомжтой хэрэглэнэ. Элэгний үйл ажиллагааг тогтмол хянана («Хориглох заалт» болон «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).
Хэрэглэх арга
Бэлдмэлийг ууж хэрэглэхэд зориулсан. Хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг багасгах болон амоксициллин/клавуланы хүчлийн шимэгдэлтийг сайжруулах зорилгоор хоолны өмнө хэрэглэнэ.
ГАЖ НӨЛӨӨ
Илрэх гаж нөлөөний давтамжийн ангилалд дараах шалгуурыг ашигласан: элбэг (≥ 1/10), олонтаа ( ≥ 1/100 - < 1/10), цөөн ( ≥ 1/1000 - < 1/100), ховор ( ≥ 1/10 000 - < 1/1000), маш ховор (< 1/10 000), тодорхойгүй давтамжтай (мэдээллийг үнэлэх боломжгүй).
Хамгийн түгээмэл гаж нөлөө: суулгалт, дотор муухайрах, бөөлжих.
Халдварт болон халдварт шимэгч өвчнүүд
Олонтаа: арьс болон салстын кандидоз.
Тодорхойгүй давтамжтай: мэдрэг бус бичил биетнүүдийн хэт үржил
Цус болон тунгалагийн булчирхайн талаас өөрчлөлт
Ховор: эргэж хэвийн болох лейкоцит (түүнчлэн нейтропени) болон тромбоцитын тоо цөөрөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох агранулоцитоз, цус задралын цус багадалт, протромбины болон цус гоожих хугацаа уртсах.
Дархлаа тогтолцооны талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: судас мэдрэлийн хаван, анафилаксийн урвал, сийвэнгийн өвчинтэй төст хам шинж, харшлын гаралтай судасны үрэвсэл.
Мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлт
Цөөн: толгой эргэх, толгой өвдөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох аяндаа үүсэх зорилгогүй хөдөлгөөний идэвхжил, таталт.
Ходоод – гэдэсний замын талаас өөрчлөлт
Элбэг: суулгалт
Олонтаа: дотор муухайрах (ихэнхдээ бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэнтэй холбоотой боловч бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэхэд хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг эрс багасгаж болно), бөөлжих.
Цөөн: хоолны шингэц муудах.
Тодорхойгүй давтамжтай: антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл (хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл ба бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл,«Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу), «хар үсэрхэг» хэл.
Элэг ба цөсний замын талаас өөрчлөлт
Цөөн: АСАТ ба/эсхүл АЛАТ-н хэмжээ ихсэх (бета-лактам антибиотик хэрэглэж байгаа өвчтөнд бага зэрэг ихсэх боловч эмнэлзүйн ач холбогдол нь тодорхойгүй).
Тодорхойгүй давтамжтай: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт (эдгээр гаж нөлөө нь пенициллин болон цефалоспорины бүлгийн антиботик хэрэглэсэн өвчтөнд ажиглагдана «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу ).
Арьс ба өөхлөг эдийн талаас өөрчлөлт
Аливаа арьсны харшлын урвал илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсооно.
Цөөн: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс.
Ховор: олон хэлбэрт улайралт.
Тодорхойгүй давтамжтай: Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, цэврүүт эксфолиатив дерматит, тархмал цочмог цэврүүт тууралт (ТЦЦТ).
Бөөр ба шээсний замын талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсэнд талст илрэх.
ТУН ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД
Ус – электролитын тэнцвэр алдагдал болон ходоод – гэдэсний зүгээс шинж тэмдэг илэрч болно. Амоксициллинаас хамааралтайгаар шээсэнд талст илэрч болох ба энэ нь зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэж болно.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон өндөр тунгаар эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд таталт ажиглагдсан.
Амоксициллиныг ихэвчлэн өндөр тунгаар судсанд тарьж хэрэглэхэд шээсний катетерт тунаж үлддэг. Катетерын сүвийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.
Ходоод гэдэсний шинж тэмдгийн хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ ус – электролитыг тэнцвэржүүлнэ.
Амоксициллин ба калийн клавуланатыг хүчлийг гемодиализаар бие махбодиос гадагшлуулж болно.
БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ БОЛОН БУСАД ХЭЛБЭРИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
Ууж хэрэглэх антикоагулянт
Амоксициллин эмчилгээнд суурилсан варфарин эсвэл аценокумаролын хавсарсан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихсэх тохиолдол тэмдэглэгдсэн. Бэлдмэлийг хамт хэрэглэх шаардлагатай тохиолдолд амоксициллин эмчилгээг эхлэх үед болон зогсоосны дараа протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцааг хянана. Ууж хэрэглэх антикоагулянтын тунг тохируулах шаардлага гарч болно.
Метотрексат
Пенициллин метотрексатын ялгарахыг бууруулснаар хортой нөлөөг ихэсгэнэ.
Пробенецид
Пробенецид амиоксициллиныг бөөрний сувганцараар шүүрэхийг саатуулдаг тул хамт хэрэглэхийг зөвлөхгүй. Пробенецидыг Амиоксиклавтай хамт хэрэглэхэд цусан дах амиоксициллины хэмжээ ихсэх (гэхдээ клавуланы хүчлийнх ихсэхгүй) ба бие махбодид удаан хугацаагаар хадгалагдана.
ЭМИЙН ХЭЛБЭР
10 (2 x 5) эсвэл 15 (3 x 5) шахмалтай блистеруудыг (хөнгөн цагаан фольга/хөнгөн цагаан) хайрцганд савлана.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
30°С-с дээшгүй хэмд чийгнээс хамгаалагдсан газарт хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
2 жил. Хайрцаган дээр заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.
ЭМИЙН САНГААС ОЛГОХ ЖУРАМ
Жороор олгоно
БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ
Лек д.д., Веровшкова 57, 1526 Любляна, Словен.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
Sandoz GmbH, Biochemiestraße 10, A-6250, Kundl, Австри.
МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО
2020 оны 12 сар





































































































































































































































































































