Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амикомплекс
Худалдааны нэр
Англи
Амин хүчлүүд
Үйлдвэрлэгч
Dai Han Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
250мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Судсаар хэрэглэх тэжээл

 

Amicomplex Inj.

 

АМИКОМПЛЕКС тарилга

 

Найрлага: 100 мл бүрийн агууламж:

•    L-Изолейцин.....................................................................................420 мг

•    L-Лейцин...........................................................................................660 мг

•    L-Метионин.......................................................................................440 мг

•    L-Фенилаланин.................................................................................440 мг

•    L-Треонин ........................................................................................200 мг

•    L-Триптофан.....................................................................................100мг

•    L- Валин............................................................................................480мг

•    L- Арганин.........................................................................................400мг

•    L-Гистидин........................................................................................200мг

•    L- Пролин..........................................................................................340мг

•    Лизин гидрохлорид..........................................................................400мг

•    Д-Сорбитол (электролит) .............................................................. 5000мг

•    L-Малат ............................................................................................140мг

•    Натрийн хлорид.............................................................................163,6мг

•    Глицирфосфатын давс.................................................................183,7мг

•    Калийн ацетат...............................................................................196,3мг

•    Кальцийн хлорид............................................................................44,1мг

•    Магнийн хлорид.................................................................................61мг

•    Цайрын сульфат...............................................................................4,4мг

•    Тарилгын ус – хэмжээс  хүртэл агуулагдана.

[Электролит ммоль/л]

Ойролцоогоор натри+:40, кали+:25, кальци+:3, магни+:3, цинк+:0,15, хлор" 62, амин цууны хүчил" 20, малат" : 10,5, фосфор: 6тус тус агуулагдана.

 Гадаад байдал:

Өнгөгүй  тунгалаг шилэнд  тарьж хэрэглэхэд зориулагдсан, өнгөгүй буюу цайвар шаргал уусмал агуулагдана.

Хэрэглэх заалт :

Цусан дахь уургийн хэмжээ багасах, тэжээлийн дутагдал, мэс заслын дараа аминхүчил нөхөн орлуулах зорилгоор хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Насанд хүрэгсдэд: Хоногт дээд тал нь биеийн жинд нийт аминхүчлийн хэмжээ нь 1-1.5г/кг байхаар тооцон венийн судсаар нэг минутанд 80-130 дусал орох хурдтайгаар хийнэ.

 

Хориглох заалт:

1) Элэгний  оврого ;

2) Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихэссэн үед;

3) Азотын хэрэглээний хамааралтай бодисын солилцооны эмгэг ;

4) Уушигны хаван ;

5) Шээсний ялгаралт багасах, шээсгүйдэх ;

6) Цусан дахь натри, хлорын хэмжээ ихсэх буюу шүлтшилт ;

7) Гипотоник дегидратаци ;

8) Хүчилшилт, метилийн спиртийн хордлого ;

9) Фруктоз-д төрөлхийн мэдрэг хүмүүс ;

10)  Зүрхний шигдээсийн өгүүлэмжтэй өвчтөн;

11) Зүрхний тосгуур-ховдлын хориг, булчин сульдах эмгэг;

12) Зүрхний булчингийн шигдээсний өгүүлэмжтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.

Болгоомжлол

Дараах өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ:

1) Хүнд явцтай хүчилшилт ;

2) Зүрхний үйл ажиллагааны зогсонгишилт дутмагшил ;

3) Натри хуримтлагдсанаас үүссэн хаван ;

4) Цусан дахь калийн хэмжээ ихсэх ;

5) Чихрийн бус шижин ;             

6) Элэг бөөрний эмгэгшил ;

Гаж нөлөө:

1.    Хэт мэдрэгшилт: Ховор тохиолдолд тууралт илрэх бөгөөд энэ тохиолдолд хэрэглэхийг зогсооно.

2.    Цусны эргэлтийн системийн талаас: Зарим үед цээжээр эвгүйцэх, зүрх дэлсэх, зүрхний хэм олшрох, цусны даралт ихсэх шинж ажиглагдаж болзошгүй.

3.    Их хэмжээгээр богино хугацаанд тарих үед: Хүчилшилт үүсэж болзошгүй.

Болгоомжлол

1). Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитын тэнцвэрийг анхаарна.

2). Бөөрний өвчин, уушигны өвчин, зүрхний хүнд хэлбэрийн өвчний өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх ёстой бөгөөд биеийн жингийн шингэнийг орлохгүй гэдгийг анхаар.

3). Чихэрийн шижинтэй өвчтөний цусан дах сахарыг тогтмол хянаж байх шаардлагатай.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл:

1. Тетрациклинтэй хамт хэрэглэхэд амин хүчлийн уураг нөхөх нөлөөг бууруулдаг.

2. Хэрвээ кальцийн давстай судсаар таривал дараа нь магнийн давс хэрэглэх хэрэгтэй.

Жирэмсэн үед хэрэглэх:

Жирэмсэн эхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй тул зөвхөн жирэмсэн эхэд үзүүлэх ашигтай үр нөлөө нь сөрөг нөлөөнөөсөө илүү шаардлагатай болсон үед л хэрэглэнэ.

Хадгалахдаа анхаарах зүйлс:

1) Уусмал бохирдож өнгө нь өөрчлөгдөхөөс зайлсхийж бэлдмэлийг хэрэглэх хүртэл таглаа болон савлалтын бусад материалыг авч болохгүй.

2) Уусмал бохирдсон, өнгө нь өөрчлөгдсөн, гоожиж байгаа тохиолдолд хэрэглэхгүй.

Хадгалалт:

Өрөөний хэмд (1-30C) битүүмжлэлт савалгаанд нь хадгална.

Үйлдвэрлэгч: DAI HAN PHARM. Co., Ltd., БНСУ