
Хэрэглэх заавар
5 мл Диакоф ханиадны сиропын (чихэр агуулаагүй) найрлага:
Үндсэн бүрэлдэхүүн
Balsamodendron mukul (цэвэршүүлсэн) 35 мг, Хандмал Vitis vinifera 35 мг, Hyssopus officinalis 25мг, Ocimum sanctum 25 мг, Tinospora cordifolia 20мг, Adhatoda vasica 15мг, Glycyrrhiza glabra 15мг, Myristica fragrans 15мг, Onosma bracteatum 10мг, Viola odorata 10мг, Trikatu 9 мг, Triphala 9 мг, Cinnamomum cassia 8 мг, Embelia ribes 8 мг, Solanum xanthocarpum 8 мг, Navasagara 3 мг. Болон Onosma bracteatum, Malva sylvestris, Zizyphus sativa, Fagonia cretica, Ptychotis ajowan.
Эмийн хэлбэр: Сироп
Фармакологийн ангилал: Ханиалга намдаах, цэр ховхлох үйлдэлтэй.
Үйлдэл:
Диакоф нь цэртэй болон хуурай ханиалганд үр дүнтэй чихрийн агууламжгүй сироп. Цэрийг шингэрүүлэх болон цэр ховхлох үйлдэл нь гуурсан хоолойн шүүрлийг шингэрүүлж, цэр ховхролтыг хөнгөвчилнө. Диакоф нь ханиалга намдаах бөгөөд бронхийн салстын цочрол болон агчилтыг багасгана. Диакоф нь харшлын, нянгийн эсрэг, дархлаа идэвхжүүлэх үйлдэлтэй тул төрөл бүрийн гаралтай ханиалгыг намдаах онцгой нөлөөтэй.
Хэрэглэх заалт
Диабеттэй хүмүүсийн ханиалгын шинж тэмдгүүдийг намдаана.
Хориглох заалт: Туйлын хориглох заалтгүй
Тун:
Хүүхэд: 1 цайны халбагаар өдөрт 3-4 удаа
Насанд хүрэгсэд: 1-2 цайны халбагаар өдөрт 3-4 удаа.
Хэрэглэх арга: Уух
Анхааруулга: Диабеттай хүмүүс хүндэрсэн ханиалгын үед эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй
Бусад эмтэй үл нийцэл: Мэдээлэгдээгүй
Онцгой анхааруулга: Үгүй
Зохимжгүй нөлөөлөл: Мэдээлэгдээгүй
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил.
Хадгалах нөхцөл: Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар тавина. Хөргөгчинд хадгалж болохгүй.
Савлалт: 100мл-ээр шилэн саванд савлагдсан.







































































