Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бепантен плюс
Худалдааны нэр
Англи
Хлоргексидин + Декспантенол
Үйлдвэрлэгч
GP Grenzach Produktions GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
5мг/г+50мг/г-30г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Бепантен® плюс (Bepanten® plus)

 

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

 

Худалдааны нэр:

Бепантен плюс

 

Эмийн хэлбэр:

Гадуур хэрэглэхэд зориулсан крем.

 

Дүрслэл:

Сул үнэртэй, бараг цагаан өнгөтэй, тунгалаг бус, нэг төрлийн крем.

 

Эмийн эмчилгээний бүлэг:

Үжилгүйжүүлэх ба халдваргүйжүүлэх бэлдмэл.

АТХ код: D08AС52

 

Найрлага:

Үйлчлэгч бодис: декспантеол 50мг/г, хлоргексидины дигидрохлорид 5мг/г.

Туслах бодис:DL-пантолактон, цетилийн спирт, стеарилын спирт, зөөлөн цагаан парафин, шингэн парафин, ланолин (Е913), макроголын стеарат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

 

Фармакологийн шинж:

Фармакодинамик:

Бепантен плюс бэлдмэлийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг декспантенол нь арьсны эсэд түргэн пантотены хүчилд хувирч витаминтай адил үйлдэл үзүүлдэг. Декспантенолыг хэсэг газар хэрэглэх үед пантотены хүчлээс илүү түргэн шимэгддэг.

Пантотены хүчил  нь амьдралд  чухал коэнзим А-ын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ацетилкоэнзим А хэлбэрээр эс бүрийн бодисын солилцоонд голлох үүрэг гүйцэтгэдэг.

Пантотены хүчил нь арьс ба салст бүрхүүлийн гэмтэл эдгэрэх болон хучуур эд үүсэхэд шаардагдана.

Хлоргексидины дигидрохлорид нь арьсны халдварт өвчнүүдийн гол үүсгэгч болох грам эерэг бактерийг (ялангуяа Staphylococcus aureus-ын мэдрэг омог) үхүүлэх үйлдэл үзүүлдэг үжилгүйжүүлэх бэлдмэл юм.

Хлогексидины дигидрохлорид нь грам сөрөг эмгэг төрүүлэгч үүсгэгчид бага зэрэг нөлөөлдөг.

Pseudomonas ба Proteus-ын зарим зүйл нь хлоргексидинд тэсвэртэй байдаг.

Бэлдмэл мөөгөнцрийн эсрэг сул үйлдэлтэй ба вирусын эсрэг идэвхгүй.

 

Фармакокинетик:

Шимэгдэлт:

Декспантенол нь гэмтсэн арьсаар түргэн шимэгддэг. Тэрээр арьсны эсэд түргэн пантотены хүчилд хувирч дотоод пантотены хүчлийн нөөцийг нөхдөг.

Насанд хүрсэн хүний гэмтсэн арьсаар хлоргексидин шимэгддэг эсэх нь батлагдаагүй.

Бага насны хүүхдийн арьсанд хлоргексидины глюконатын 4%-ын угаагч уусмалыг  хэрэглэхэд цусан дахь хлоргексидины глюконатын концентраци бага (1мкг/мл) байсан.

Тархалт:

Пантотены хүчил цусны сийвэнгийн уурагтай (бета-глобулин ба альбумин) холбогддог.

Эрүүл насанд хүрсэн хүний нийт цусан дахь пантотены хүчлийн концентраци  ойролцоогоор 500-1000мкг/мл, харин цусны ийлдсэн дэх концентраци нь дунджаар 100мкг/мл байна.

Хлоргексидин арьсаар бага зэрэг шимэгддэг учир түүний эд ба эрхтэн дэх тархалт бага зэрэг байдаг.

Хлоргексидиныг ууж хэрэглэхэд (300мг) 30 минутын дараа эрүүл насанд хүрсэн хүний цусны сийвэн дэх дээд концентраци нь 0,2мкг/мл байдаг.

Ялгаралт:

Пантотены хүчил нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгардаг. Ууж хэрэглэсний дараа 60-70% нь шээстэй, үлдсэн хэсэг нь өтгөнтэй гадагшилдаг.

Хлоргексидин практикын хувьд арьсаар шимэгддэггүй.

Хлоргексидиныг ууж хэрэглэхэд бие махбодоос өтгөнтэй хамт бараг бүрэн ялгардаг.

 

Хэрэглэх заалт:

Халдварлагдах эрсдэлтэй жижиг шарх, зулгарал, зүсэгдэх, шалбарах, түлэгдэх, хазуулах зэрэг арьсны өнгөц гэмтлийн эмчилгээнд хэрэглэнэ.

Бага хэмжээний мэс заслын үед хэсэг газрын үжилгүйжүүлэх бодис болгон хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга, тун:

            Кремийг урьдчилж цэвэрлэсэн шархны гадаргуу буюу эсвэл арьсны үрэвссэн хэсэгт хэрэгцээнээс хамаарч хоногт  1 буюу эсвэл хэд хэдэн удаа түрхэж хэрэглэнэ.

Шаардлагатай үед боолт хэрэглэж болно.

 

Гаж нөлөө.

Доор дурьдсан гаж нөлөө нь аяндаа мэдээлэгдсэн мэдээлэл үндэслэгдсэн бөгөөд гаж нөлөө бүрийн тохиолдлын давтамжийг нарийн тогтоох боломжгүй.

Дархлалын систем, арьс ба арьсан доорх эдийн зүгээс: ялангуяа арьсны харшлын урвал (хавьтлын дерматит, харшлын гаралтай дерматит, загатнаа, улайрал, намарс, тууралт, чонон хөрвөс, арьс цочрох, цэврүүт тууралт) илэрнэ.

Тохирсон эмнэл зүйн болон лабораторийн шинж бүхий хэт мэдрэгшил, анафилаксын урвал,  анафилаксын шок (багтрааны шинж, арьс, амьсгалын зам, хоол боловсруулах зам, зүрх судасны системийн хөнгөн болон дунд зэргийн эмгэг (зүрх ба амьсгалын дутагдлыг оруулаад)).

Дээр дурьдсан болон уг эм хэрэглэх зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчтэйгээ зөвлөнө.

 

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Цоорсон хэнгэргэн хальсанд түрхэж болохгүй.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Бепантен плюс нь өндөр тунгаараа ч зохимж сайтай бөгөөд тун хэтрэлтийн ямар нэгэн аюул байдаггүй. Санамсаргүй аманд орсон тохиолдолд ч ямар нэгэн тусгай арга хэмжээ шаардлагагүй байдаг.

Нүдэнд орсон тохиолдолд бага зэрэг цочроох нөлөө илэрч болох ба ус буюу эсвэл физиологийн уусмалаар угааж арилгана.

Бэлдмэлийг нэг гэмтэлтэй хэсэгт олон удаа байнга хэрэглэвэл арьс цочирч болно.

 

Болгоомжлол!

Бэлдмэлийг их хэмжээний арьсанд түрхэж хэрэглэхгүй бөгөөд тэрээр арьсны бага хэмжээний гэмтэлд зориулагдсан бэлдмэл юм.

Кремийг чихний суваг, нүд буюу эсвэл салст бүрхүүлд оруулахаас зайлсхийнэ.

Бепантен плюс бэлдмэлийг халдварлагдах магадлал багатай  арьсны цочролын (жишээ нь наранд түлэгдэх үед) эмчилгээнд хэрэглэхийг зөвлөхгүй.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Хлоргексидин нь савангийн бодис болон бусад анионы нэгдэлтэй үл нийцэлтэй.

Бепантен Плюс бэлдмэлийг нэг нэгэндээ харилцан үйлчлэхээс (антагонизм буюу эсвэл идэвхгүйжих) сэргийлэх зорилгоор бусад үжилгүйжүүлэх бэлдмэлтэй хамт хэрэглэхийг зөвлөхгүй.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн болон хөхүүл үед кремийн хэрэглээг хязгаарлах талаар ямар нэгэн батлагдсан мэдээлэл байдаггүй.

 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Нөлөөлөхгүй.

 

Хадгалалт:

25°С-аас доош хэмд хадгална.

Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа:

3 жил.

Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.

 

Эмийн хэлбэр, савлалт:

30г-р туб-д савлана. Тубыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт хийж гаргана.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

Компаний нэр – мэдүүлэгч/үйлдвэрлэгч, хаяг

Байер Консьюмер Кэр АГ,

Петер Мериан- Штрассе 84, 4052 Базель, Швейцария

ГП Гренцах Продукционс ГмбХ,

Эмиль- Барелл- Штрассе 7, D-79639 Гренцах – Вилен, Германия