
Хэрэглэх заавар
Иргэдэд зориулсан заавар
Инстимөхлөг
Худалдааны нэр:Чихэр агуулаагүй инсти
Эмийн хэлбэр: мөхлөг
Танилцуулга:
Чихэр агуулаагүй ИНСТИ нь халуун бууруулах, өвдөлт намдаах, цэр шингэлэх, гадагшлуулах хүчтэй үйлдэл бүхий ургамалуудыг зохист хэмжээгээр хольж боловсруулан бэлтгэсэн ургамалын бэлдмэл бөгөөд халдварын эсрэг, (нян ба ханиадны вирусын эсрэг гэх мэт) нөлөөдөг болох нь нотлогдсон бүтээгдэхүүн юм.
Чихэр агуулаагүй ИНСТИ бэлдмэл нь усанд хурдан сайн уусдаг. Уусмал нь аятайхан амт үнэртэй бөгөөд энэ бэлдмэлийг уусан даруйд ханиад шуухинаа томуугийн үеийн халуурал, толгой болоод хамаг бие шархирч өвдөх зовиур намждаг.
Энэ бэлдмэл нь зөвхөн ургамалын найрлагатай бөгөөд ямар нэг химийн бодис агуулагдаагүй. Нойр хүрэх болон эмэнд дасах зэрэг нэмэлт үйлдэл үзүүлдэггүй учраас альч насныханд санаа зоволтгүй хэрэглэх боломжтой бэлдмэл юм.
Найрлага:
Найрлага | Хэмжээ |
Цагаан бургас | 750 мг |
Судаслаг Адхатода | 300 мг |
Нүцгэн үндэст чихэр өвс | 550 мг |
Анхилуун нил | 100 мг |
Эмийн бамбай | 100 мг |
Гонид | 75 мг |
Бөмбөлөг эвкалипт | 35 мг |
Нангиад цайны навч | 125 мг |
Эмийн бүрэлдэхүүнд ордог бодисуудын талаархи мэдээлэл
Цагаанбургас | Цагаан бургасны холтосны үндсэн бодис болох нь сацилин өвдөлт намдаах, халуун бууруулах ба үжил халдварын эсрэг үйлдэлтэй. |
СудаслагАдхатода | Найрлагадахьвизацин хэмээх алкалоид ньүжил эсэргүүцэх ба цэрийг маш сайн ховхолдог. |
Нүцгэнүндэстчихэрөвс | Нүцгэн чихэр өвс нь залгиур орчмын шүүрэл ялгаралтыг идэвхжүүлж, ханиалгыг зөөллөж цэр гадагшлалтыг нэмэгдүүлдэг. |
Анхилууннил | Харшлын эсрэг, цэр ховхлох, халуун бууруулах ба хөлөргөх үйлдэлтэй. |
Эмийнбамбай | Тайвшруулах ба толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, ханиах зэрэг зовиурыг намдаахад тустай. |
Гонид | Амьсгалын замын өвчнүүд тэр дундаа гуурсан хоолоын үрэвсэл, багтраа зэрэг өвчинд тустай. |
БөмбөлөгЭвкалипт | Халдвар эсэргүүцэх илэрхий үйлдэлтэй бөгөөд мөн цэр ховхролтод дэмжлэг үзүүлнэ.. |
Нангиадцайнынавч | Аргаах болон сэргээх үйлдлээрээ бие сайжрах, хүч тамир сэлбэгдэх мэдрэмж төрүүлдэг. |
Хэрэглэх заалт:
- Хоолой сэрвэгнэх
- Ханиалгах
- Томуу хүрэх
- Хамар битүүрэх
- Халуурах, бие зарайх
- Ханиад хүрэх
- Толгой болон бүх бие өвдөх
Хэрэглэх заавар:
Нэг тун-уут бэлдмэлийг халуун усанд эсвэл цайнд хийж уусгаад аажим балгаж ууна.
Тун:
Бэлдмэлийг эмчийн заасан тунгаар хэрэглэх ба хэрэв эмч өөрөөр заагаагүй бол өдөрт 2-3 тун-уут эмийг найруулан ууж болно.
Онцгой анхааруулга:
Бэлдмэлийг хэрэглээд сайжрал ажиглагдахгүй бол заавал эмчид хандаарай.
Гаж нөлөө:
Инсти бэлдмэлийн аль нэг найрлаганд харшилтай өвчтөнд харшлын урвал илрэх боломжтой.
Тун хэтрэлт:.
Одоогоор энэ талаар мэдээлэл байхгүй.
Савлалт:
Нэг уутанд 5,6 граммаар, 2 давхар гялгар /цаасан уутанд савласан, 5 буюу 10 ширхэг уутыг хатуу цаасан хайрцаганд савлана.
Хадгалах нөхцөл:
- 25°С –ээс дээшгүй хэмд хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэсэнээс хойш 3 жил
- Савлагаан дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жоргүй олгоно.
Бүртгэлийн эрхийг эзэмшигч:
Үйлдвэрлэгч:
Хербион Пакистан Прайвет Лимитед
30/28, Промышленная зона Коранги, Карачи – 74900, Пакистан







































































