
Хэрэглэх заавар
Эм хэрэглэх заавар
Нурофен (Nurofen)
Бүртгэлийн дугаар
Бэлдмэлийн худалдааны нэр: Нурофен
Олон улсын худалдааны бус нэр: Ибупрофен
Химийн нэр: (2RS)-[4-(2-метилпропил)фенил]-пропионы хүчил
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
Найрлага
1 бүрхүүлтэй шахмалд: үйлчлэгч бодис: ибупрофен 200мг,
Туслах бодис: натрийн кроскармеллоз 30мг, натрийн лаурилсульфат 0,5мг, натрийн цитрат гидрат 43,5мг, стеарины хүчил 2мг, коллоид кремнийн хоёрч исэл 1мг тус тус агуулагдана.
Бүрхүүлийн найрлага: натрийн кармеллоз 0,7мг, тальк 33мг, акацийн давирхай 0,6мг, сахароз 116,1мг, титанийн хоёрч исэл 1,4мг, макрогол 6000 0,2мг, хар бэх [Опакод S-1-277001] (шеллак 28,225%, будагч бодис хар төмрийн исэл (E172) 24.65%, пропиленгликоль 1,3%, изопропанол* 0,55%, бутанол* 9,75%, этанол* 32,275%, цэвэршүүлсэн ус 3,25%)
* Хэвлэсний дараа хатаадаг уусгагч
Дүрслэл
Дугуй хэлбэртэй, 2 тал руугаа гүдгэр, цагаан буюу бараг цагаан өнгийн бүрхүүлтэй, нэг талдаа Nurofen гэсэн хар өнгийн тэмдэг бүхий шахмал. Шахмалыг хөндлөн зүсэхэд шахмалын цөм нь цагаан буюу бараг цагаан өнгөтэй, бүрхүүл нь мөн цагаан буюу бараг цагаан өнгөтэй байна.
Эмийн эмчилгээний бүлэг:
Стероид бус үрэвслийн эсрэг эм
АТХ код: М01АЕ01
Фармакологийн шинж
Фармакодинамик
Стероид бус үрэвслийн эсрэг, пропионы хүчлийн уламжлалын бэлдмэл болох ибупрофены үйлдлийн механизм нь өвдөлт, үрэвсэл, халуурах урвалын медиатор болох простагландины нийлэгжилтийг дарангуйлснаар нөхцөлдөнө.
Бэлдмэл циклооксигеназа-1 (ЦОГ-1) болон циклооксигеназа-2 (ЦОГ-2) ферментийг сонгомол бусаар хориглон простагландины нийлэгжилтийг саатуулдаг. Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэл түргэн үзүүлнэ. Үүнээс гадна ибупрофен нь тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг түр зуур дарангуйлдаг.
Бэлдмэлийн өвдөлт намдаах үйлдэл 8 цаг хүртэл хугацаагаар үргэлжилдэг.
Фармакокинетик
Шимэгдэлт өндөр бөгөөд хоол боловсруулах замаар түргэн, практикын хувьд бүрэн шимэгдэнэ.
Бэлдмэлийг өлөн үед хэрэглэсний дараа ибупрофены цусны сийвэн дэх концентраци 45 минутын дараа дээд хэмжээндээ (Cmax) хүрдэг.
Бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэх үед цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх хугацаа нь (Tmax)1-2 цаг хүртэл уртсаж болно.
Цусны сийвэнгийн уурагтай 90% холбогдоно. Үений хөндийд аажим нэвтэрч цусны сийвэн дэх концентрациас их хэмжээгээр үений шингэнд саатдаг. Нугасны шингэнд цусны сийвэн дэх концентрациас илүү бага концентрациар тодорхойлогдоно.
Шимэгдсэний дараа 60% фармакологийн идэвхгүй R-хэлбэр нь фармакологийн идэвхтэй S-хэлбэрт шилждэг. Элгэнд метаболизмд орно.
Хагас ялгарлын хугацаа нь (Т1/2) 2 цаг. Бөөрөөр (өөрчлөгдөөгүй хэлбэрээр 1% хүртэл) болон бага хэмжээгээр цөстэй ялгарна.
Бага хэмжээний судалгаагаар ибупрофен нь хөхний сүүнд маш бага концентрациар илэрдэг байна.
Хэрэглэх заалт
Нурофеныг толгойн өвдөлт, мигрень, шүдний өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мэдрэлийн өвдөлт, нурууны өвдөлт, булчингийн өвдөлт, хэрэхийн гаралтай өвдөлт, үений өвдөлт, түүнчлэн томуу ба ханиад шуухинааны үед илрэх халуурлын байдлын үед тус тус хэрэглэнэ.
Цээрлэлт
- Ибупрофен болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Бронхын багтраа, хамар ба хамрын дайвар хөндийн дахилтат ургацаг бүрэн ба бүрэн бусаар хавсрах, ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад эм зохидоггүй хүмүүс (ялангуяа өгүүлэмжтэй)
- Хоол боловсруулах замын улайлтат-шархлаатөвчин (ялангуяа ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаат өвчин, Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл), шархлааны цус алдалтын идэвхтэй үе буюу өгүүлэмжтэй байх (шархлаа өвчин буюу эсвэл шахлааны цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол)
- Хоол боловсруулах замын шархлааны цооролт буюу эсвэл цус алдалтын өгүүлэмжтэй хүмүүс (стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас сэдэрсэн)
- Хүнд хэлбэрийн элэгний дутагдал буюу эсвэл идэвхтэй шатанд байгаа элэгний өвчин
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (креатинины клиренс <30мл/мин), батлагдсан гиперкалиеми
- Зүрхний ээнэгшилгүй дутагдал, гол судас ба титэм судас холбох ажилбарын дараах үе
- Тархины судасны буюу эсвэл өөр бусад цус алдалт
- Фруктоз зохидоггүй хүмүүс, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж, сахараз-изомальтазын дутагдал
- Гемофили ба цусны бүлэгнэлтийн бусад өөрчлөлт (ялангуяа цусны бүлэгнэлт багасах), цусархаг эмзэгшил
- Жирэмсэн үе (III дахь 3 сар)
- 6 хүртэл насны хүүхэд
Болгоомжлол
Стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэх, хоол боловсруулах замын шархлааны цус алдалт буюу эсвэл ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны 1 тохиолдлын өгүүлэмжтэй байх; ходоодны үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, Helicobacter pylori-ын халдвартай байх, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл; бронхын багтраа буюу эсвэл бронхын багтраа үүсгэж болзошгүй харшлын өвчний сэдрэл буюу өгүүлэмжтэй байх, системийн улаан чонон яр буюу эсвэл холбогч эдийн хавсарсан өвчин (Шарпын хам шинж) – бактерийн бус гаралтай менингитийн эрсдлийг ихэсгэнэ, бөөрний дутагдал (ялангуяа усгүйжсэн үе (креатинины клиренс 30-60мл/мин-с бага)), нефроз хам шинж, элэгний дутагдал, үүдэн венийн даралт ихэссэн элэгний хатуурал, цусан дахь билирубины хэмжээ ихсэх, артерийн гипертензи, зүрхний дутагдал, тархины судасны өвчин, шалтгаан тодорхойгүй цусны өвчин (лейкеми, цус багадалт), бие махбодын хүнд явцтай өвчин, дислипидеми/гиперлипидеми, чихрийн шижин, захын артерийн судасны өвчин, тамхи татах, согтууруулах ундаа байнга хэрэглэх, шархлаа болон цус алдалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлтэй (ялангуяа ууж хэрэглэдэг глюкокортикостероид (преднизолон), цусны бүлэгнэлтийг саатуулах эм (ялангуяа варфарин), серотониныг мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч (циталопрам, флуоксетин, пароксетин, сертралин), тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ялангуяа ацетилсалицилын хүчил, клопидогрел)) хамт хэрэглэх, жирэмсний I-II дахь 3 сар, хөхүүл үе, өндөр настай хүмүүс, 12-оос бага насны хүүхэд.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Бэлдмэлийг жирэмсний III дахь 3 сард хэрэглэхийг хориглоно. Жирэмсний I-II дахь 3 сард хэрэглэхээс зайлсхийх ба шаардлагатай үед эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
Ибупрофен нь хөхүүл хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй бага хэмжээгээр хөхний сүүнд нэвтэрдэг талаар мэдээлэгдсэн байдаг. Иймээс ердийн богино хугацаагаар хэрэглэх үед хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Харин бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх шаардлага гарах үед эмчдээ хандаж бэлдмэлийг хэрэглэх үед хөхөөр хооллолтыг зогсоох асуудлыг шийднэ.
Хэрэглэх арга, тун
Ууж хэрэглэнэ. Ходоод нь мэдрэг хүн бэлдмэлийг хооллох үедээ хэрэглэнэ.
Зөвхөн богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина.
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: 1 шахмалаар (200мг) хоногт 3-4 хүртэл удаа хэрэглэнэ. Шахмалыг усаар даруулж ууна. Эмчилгээний үйлдлийг илүү түргэн гаргахын тулд насанд хүрэгсдэд 2 шахмалаар (400мг) хоногт 3 удаа хэрэглэх хүртэл бэлдмэлийн тунг нэмэгдүүлж болно.
6-12 насны хүүхэд: 1 шахмалаар (200мг) хоногт 3-4 хүртэл удаа хэрэглэх ба бэлдмэлийг зөвхөн 20кг-аас дээш жинтэй хүүхдэд хэрэглэнэ.
Шахмалыг хэрэглэх хоорондын зай нь 6 цагаас багагүй байна.
Насанд хүрэгсдэд хэрэглэх хоногийн дээд тун нь 1200мг (6 шахмал).
6-18 настай хүүхдэд хэрэглэх хоногийн дээд тун нь 800мг (4 шахмал).
Хэрэв бэлдмэлийг 2-3 хоногийн турш хэрэглэхэд шинж тэмдэг арилахгүй буюу эсвэл улам ихэсвэл эмчилгээг зогсоож эмчид хандах хэрэгтэй.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгахад шаардагдах эмчилгээний хамгийн бага тунгаар богино хугацаагаар хэрэглэвэл гаж нөлөө үүсэх эрсдэл багасдаг.
Стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх үед өндөр настай хүмүүст гаж нөлөө (ялангуяа зарим тохиолдолд нас баралтаар төгсдөг ходоод ба гэдэсний цус алдалт, цооролт) илрэх давтамж ихсэнэ.
Гаж нөлөө нь ихэвчлэн тун хамааралтай байдаг.
Ибупрофеныг хоногт 1200мг (6 шахмал) хүртэл тунгаар богино хугацаагаар хэрэглэх үед доор дурьдсан гаж нөлөө илэрнэ.
Архаг байдлын эмчилгээний үед болон удаан хугацаагаар хэрэглэх үед бусад гаж нөлөө ажиглагдаж болно.
Гаж нөлөө үүсэх давтамжийг дараах шалгуураар үнэлсэн.
Байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100), ховор илрэх (≥1/10000 <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр үнэлэх боломжгүй).
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Маш ховор: цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, лейкоцитын тоо цөөрөх, цус төлжилгүйдлийн цус багадалт, цус задралын цус багадалт, тромбоцитын тоо цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, агранулоцитоз). Ийм өөрчлөлтийн эхний шинж тэмдэгт халуурах, хоолой өвдөх, амны хөндийд өнгөц шархлаа үүсэх,томуу төст шинж, илэрхий сульдал,хамраас цус гарах, арьсан доорх цус харвалт,шалтгаан тодорхойгүй цус алдалт ба хөхрөх.
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Хааяа: хэт мэдрэгшлийн урвал – өвөрмөц бус харшлын урвал ба анафилаксын урвал, амьсгалын замын зүгээс илрэх урвал (бронхын багтраа, ялангуяа түүний хурцдал, бронхын агчил, амьсгаадах), арьсны урвал (загатнаа, чонон хөрвөс, пурпура, Квинкийн хаван,эксфолиатив ба цэврүүт дерматоз, ялангуяа эпидермийн хордлогот үхжил (Лайеллын хам шинж), Стивенс-Джонсоны хам шинж, олон хэлбэрийн улайрал) харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл,эозинофилийн тоо олшрох.
- Маш ховор: хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал, ялангуяа нүүр, хэл, төвөнхийн хаван, амьсгаадах, зүрхний цохилт түргэсэх,артерийн гипотензи (анафилакс, Квинкийн хаван буюу эсвэл хүнд явцтай анафилаксын шок).
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
- Хааяа: хэвлийн өвдөлт, дотор муухайрах, хоол боловсруулах замын хямрал (ялангуяа цээж гашуун оргих, гэдэс дүүрэх)
- Ховор: суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, бөөлжих
- Маш ховор: идэгдмэл шархлаа, ходоод ба гэдэсний цус алдалт буюу эсвэл цооролт, өтгөн хар гарах, цустай бөөлжих,зарим тохиолдолд нас баралтаар төгсөх (ялангуяа өндөр настанд), амны хөндийн шархлаат үрэвсэл, ходоодны үрэвсэл.
- Давтамж тодорхойгүй: бүдүүн гэдэсний үрэвслийн хурцдал, Кроны өвчин.
Элэг ба цөс ялгаруулах замын өөрчлөлт
- Маш ховор: элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний трансаминазын идэвх ихсэх,элэгний үрэвсэл, шарлалт.
Бөөр ба шээс ялгаруулах замын өөрчлөлт
- Маш ховор:бөөрний цочмог дутагдал (ээнэгшилтэй ба ээнэгшилгүй), ялангуяа удаан хугацаагаар хэрэглэх үед, цусны сийвэн дэх мочевины концентраци ихсэх шинж хамт илэрнэ, хавагнах, цустай шээх, шээсэнд уураг илрэх, нефритийн хам шинж, нефроз хам шинж,хөхлөгийн үхжил,бөөрний завсрын эдийн үрэвсэл, давсагны үрэвсэл.
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Хааяа: толгойн өвдөлт
- Маш ховор: бактерийн бус гаралтай менингит
Зүрх судасны системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: зүрхний дутагдал, зах хязгаарын хаван, удаан хугацаагаар хэрэглэх үед бүлэнт хүндрэл (жишээ нь зүрхний булчингийн шигдээс) үүсэх эрсдэл нэмэгдэнэ, артерийн даралт ихсэх.
Амьсгалын систем, голтын эрхтэний зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: бронхын багтраа, бронхын агчил,амьсгаадах.
Лабораторийн үзүүлэлт
- Гематокрит буюу эсвэл гемоглобин (багасаж болно)
- Цус гоожих хугацаа (уртсаж болно)
- Цусны сийвэн дэх глюкозын концентраци (багасаж болно)
- Креатинины клиренс (багасаж болно)
- Цусны сийвэн дэх креатинины концентраци (ихсэж болно)
- Элэгний трансаминазын идэвх (ихсэж болно)
Гаж нөлөө илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандана.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Хүүхдэд 400мг/кг-с их тунгаар хэрэглэсний дараа тун хэтрэлтийн шинж илэрч болно.
Насанд хүрэгсдэд тун хэтрэлтийн тунгаас хамааралтай үйлдэл бага илэрнэ. Тун хэтрэлтийн үед бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь 1,5-3 цаг байна.
Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх, ховор тохиолдолд суулгах, чих шуугих, толгой өвдөх, ходоод гэдэсний замаас цус алдах. Илүү хүнд тохиолдолд ТМС-ийн зүгээс нойрмоглох, ховор тохиолдолд хөөрлийн байдалд орох, таталт, баримжаа алдагдах, комад орох зэрэг шинж ажиглагдана.
Хүнд явцтай хордлогын үед бодисын солилцооны хүчилшил, протромбины хугацаа уртсах, бөөрний дутагдал, элэгний эд гэмтэх, артерийн даралт багасах, амьсгал дарангуйлагдах, хөхрөх зэрэг шинж илэрч болно.
Бронхын багтраатай өвчтөнд уг өвчин сэдэрч болно.
Эмчилгээ:шинж тэмдгийн эмчилгээ хийнэ, амьсгалын замын чөлөөтэй байдлыг зайлшгүй хангана, ЗЦБ-ийг хянана, амьдралын чухал эрхтэний үйл ажиллагааны үзүүлэлтийг өвчтөний биеийн байдал хэвийн болтол хянана.
Ибупрофеныг хортой тунгаар ууж хэрэглэсний дараа 1 цагийн хугацаанд ходоод угаах ба идэвхжүүлсэн нүүрс ууж хэрэглэхийг зөвлөнө. Хэрэв ибупрофен нь нэгэнтээ шимэгдсэн бол ибупрофены хүчиллэг уламжлалыг шээсээр гадагшлуулахын тулд шүлтлэг ундаа хэрэглэх ба шээс хөөх эм хэрэглэн албадан шээлгэж болно.
Байнгын болон удаан хугацаагаар үргэлжлэх таталдааны үед диазепам буюу эсвэл лоразепамыг судсанд тарьж болно.
Бронхын багтраа дордох үед бронх өргөсгөх эм хэрэглэнэ.
Эмийн харилцан үйлчлэл
Ибупрофеныг дараах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
- Ацетилсалицилын хүчил: бага тун (хоногт 75мг хүртэл)бүхий ацетилсалицилын хүчлээс бусад, учир нь хамт хэрэглэх үед гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгдэж болно. Хамт хэрэглэж байгаа үед ибупрофен нь ацетилсалицилын хүчлийн үрэвслийн эсрэг болон тромбоцитын агрегацийг эсрэг үйлдлийг нь сулруулна (ибупрофеныг эхэлж хэрэглэсний дараатромбоцитын агрегацийг багасгах зорилгоор ацетилсалицилын хүчил бага тунгаар хэрэглэж байгаа өвчтөнд титэм судасны цочмог дутагдал үүсэх эрсдэл ихсэж болно).
- Стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл, ялангуяа ЦОГ-2-ыг сонгомлоор хориглогч:гаж нөлөө үүсэх эрсдэл нь ихсэж болзошгүй тул стероид бус үрэвслийн эсрэг эмийн бүлгээс 2 болон түүнээс дээш эмийг хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Дараах бэлдмэлтэй хамт болгоомжтой хэрэглэнэ.
- Цусны бүлэгнэлтийг саатуулах эм ба бүлэн хайлуулах эм: Стероид бус үрэвслийн эсрэг эм нь цусны бүлэгнэлтийг саатуулах эм (ялангуяа варфарин) ба бүлэн хайлуулах бэлдмэлийн үйлдлийг ихэсгэж болно.
- Цусны даралт бууруулах эм (АХФ-ийг хориглогч ба ангиотензин II-ын рецепторыг саатуулагч) ба шээс хөөх эм: Стероид бус үрэвслийн эсрэг эм нь эдгээр бүлгийн бэлдмэлийн үйлдлийг сулруулж болно. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй зарим өвчтөнд (жишээ нь усгүйжилд орсон өвчтөн буюу эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өндөр настай өвчтөн) циклооксигеназа ферментийг хориглогч эмийг АХФ-ийг хориглогч буюу эсвэл ангиотензин II-ын рецепторыг саатуулагч эмтэй хамт хэрэглэвэл бөөрний үйл ажиллагааг дордуулж (бөөрний цочмог дутагдлыг (эргэх шинжтэй) оруулаад) болно. Уг харилцан үйлчлэлийг коксибууд болонАХФ-ийг хориглогч буюу эсвэл ангиотензин II-ын рецепторыг саатуулагч эмийг хамт хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор дээр дурьдсанбэлдмэлүүдийг ялангуяа өндөр настай хүмүүст хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Өвчтөнг усгүйжлээс сэргийлэх ба түүнчлэн ийм хавсарсан эмчилгээг эхэлсний дараа болон цаашдаа үе үе бөөрний үйл ажиллагааг хянах боломжийг анхаарах хэрэгтэй.
Шээс хөөх эм ба АХФ-ийг саатуулагч эм нь стероид бус үрэвслийн эсрэг эмийн бөөр хордуулах үйлдлийг ихсгэж болно.
- Глюкокортикостероид: ходоод гэдэсний цус алдалт болон хоол боловсруулах замд шархлаа үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
- Тромбоцитын агрегацийг саатуулагч эм ба серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч эм: хоол боловсруулах замаас цус алдах эрсдлийг ихэсгэнэ.
- Зүрхний гликозид: стероид бус үрэвслийн эсрэг эм ба зүрхний гликозидыг хамт хэрэглэснээр зүрхний дутагдлыг гүнзгийрүүлж болох батүүдгэнцрийн фильтрацийн хурдыг багасганцусны сийвэн дэх зүрхний гликозидынконцентрацийг ихэсгэнэ.
- Литийн бэлдмэл: Стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэсэн суурин дээр цусны сийвэн дэх литийн концентраци ихсэх магадлалтай талаар мэдээлэл байдаг.
- Метотрексат: Стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх үедцусны сийвэн дэх метотрексатын концентраци ихсэх магадлалтай талаар мэдээлэл байдаг.
- Циклоспорин: Стероид бус үрэвслийн эсрэг эм ба циклоспориныг хамт хэрэглэх үед бөөр хордуулах эрсдэл нь ихэсдэг.
- Мифепристон: Стероид бус үрэвслийн эсрэг эмийг мифепристон хэрэглэснээс хойш 8-12 өдрийн дараа хэрэглэх хэрэгтэй. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эм нь мифепристоны үйлдлийг сулруулдаг.
- Такролимус: Стероид бус үрэвслийн эсрэг эм ба такролимусыг хамт хэрэглэх үед бөөр хордуулах эрсдэл нь нэмэгдэж болно.
- Зидовудин: Стероид бус үрэвслийн эсрэг эм ба зидовудиныг хамт хэрэглэх үедцус хордуулах үйлдэл нь ихсэж болно. Зидовудин ба ибупрофеныг хамт хэрэглэж байгаа ХДХВ-эерэг гемофилитэй өвчтөнд гемартроз ба гематом үүсэх эрсдэл ихэссэн талаар мэдээлэгдсэн байдаг.
- Хинолины бүлгийн антибиотик: Стероид бус үрэвслийн эсрэг эм болон хинолины бүлгийн антибиотикыг зэрэг хэрэглэж байгаа өвчтөнд таталт үүсэх эрсдэл ихсэж болно.
- Цус төлжилтөнд хортой нөлөө үзүүлдэг бэлдмэл: цус хордуулах нөлөө ихсэнэ.
- Цефамандол, цефоперазон, цефотетан, вальпроены хүчил, пликамицин: гипопротромбинеми үүсэх давтамжийг ихэсгэнэ.
- Кальцийн шүүрлийг саатуулагч бэлдмэл:ибупрофены ялгаралт багасаж цусны сийвэн дэх концентраци нь ихсэнэ.
- Микросомын исэлдэлтийг идэвхжүүлэгч (фенитоин, этанол, барбитурат, рифампицин, фенилбутазон, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм): гидроксилжсон идэвхтэй метаболитын үүсэлтийг ихэсгэнэ,хүнд явцтай хордлого үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
- Микросомын исэлдэлтийг саатуулагч: элэг хордуулах үйлдлийн эрсдэл нь багасна.
- Ууж хэрэглэдэг цусан дахь сахарын хэмжээг багасгах эм ба инсулин, сульфонилмочевины уламжлалын эм:бэлдмэлийн үйлдэл ихсэнэ.
- Ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл ба холестирамин: шимэгдэлт багасна.
- Шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэх эм: бэлдмэлийн үйлдэл суларна.
- Кофеин: өвдөлт намдаах үйлдэл нь хүчжинэ.
Онцгой анхааруулга
Бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгахад шаардагдах хамгийн бага эмчилгээний тунгаар, хамгийн богино хугацаагаар хэрэглэхийг зөвлөнө.
Бэлдмэлийг 10 өдрөөс удаан хугацаагаар хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.
Бронхын багтраатай буюу эсвэл хурцдалын үедээ байгаа харшлын өвчтэй өвчтөн, түүнчлэн бронхын багтраа буюу эсвэл харшлын өвчний өгүүлэмжтэй хүмүүст бэлдмэлийг хэрэглэхэд бронхын агчлыг сэдрээж болно.
Системийн улаан чонон яртай болон холбогч эдийн хавсарсан өвчтэй хүмүүст бэлдмэлийг хэрэглэх үед бактерийн бус гаралтай менингит үүсэх эрсдэл ихсэж болно.
Бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлт болон элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах хэрэгтэй.
Ходоодны эмгэгийн шинж илэрсэн тохиолдолд улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс дурандах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ (гемоглобин тодорхойлох) ба өтгөнд далд цус тодорхойлох шинжилгээ хийх зэргээр сайтар хянах шаардлагатай.
17-кетостероид тодорхойлох шаардлага гарсан үед бэлдмэлийг шинжилгээнээс 48 цагийн өмнө зогсооно.
Эмчилгээний үед этанол хэрэглэхийг зөвлөхгүй.
Бөөрний дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэй. Учир нь бөөрний үйл ажиллагааг дордуулах эрсдэлтэй.
Артерийн гипертензитэй (ялангуяа өгүүлэмжтэй) болон зүрхний архаг дутагдалтай өвчтөн бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэй. Учир нь бэлдмэл бие махбодод шингэн хуримтлуулж артерийн даралтыг ихэсгэх ба хаван үүсгэж болно.
Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйд зориулсан мэдээлэл: бэлдмэл циклооксигеназа ферментийг дарангуйлж простагландины нийлэгжилтийг саатуулна, өндгөн эс гадагшлах явцад нөлөөлнө, эмэгтэйчүүдийн нөхөн үржих үйл ажиллагааг өөрчилнө. (эмчилгээг зогсоосны дараа эргэж хэвийн болно)
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Ибупрофеныг хэрэглэх үед толгой эргэх, нойрмоглох, сааталд орох, хараа өөрчлөгдөх зэрэг шинж илэрч байгаа өвчтөн тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллахаас зайлсхийнэ.
Эмийн хэлбэр:
200мг бүрхүүлтэй шахмал.
Шахмалыг 6, 8, 10, 12 ширхгээр блистертэй гаргана.
1 (6, 8, 10, 12 ширхэг шахмал бүхий), 2 (6, 8, 10, 12 ширхэг шахмал бүхий), 3 (10, 12 ширхэг шахмал бүхий), 4 (12 ширхэг шахмал бүхий), 8 (12 ширхэг шахмал бүхий) блистерийг эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлаж гаргана.
Хадгалалт:
25°С-аас доош хэмд хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа:
3 жил.
Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох журам:
Жороор олгоно.