
Хэрэглэх заавар
Ампициллин
Тарилга 1 гр
Танилцуулга, найрлага
Булчинд, судсанд тарих тарилгын 1 гр ампициллины бэлдмэл.
Шилэнд тарилгын 1 гр нунтагт ампициллин натри 1гр хүрэлцэх хэмжээгээр агуулна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Ампициллинд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн дараах халдварт өвчнүүд:
- Амьсгалын замын
- Чих хамар хоолой, амны
- Бөөр, шээс дамжуулах замын
- Хоол боловсруулах, цөсний замын
- Эмэгтэйчүүдийн
- Нугасны үрэвсэл
- Цусан үжил, үнхэлцгийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Пенициллин, цефалоспоринд харшилтай бол
- Херпис, түүний бүлгийн вирусын халдвартай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
АНХААРУУЛГА
Дараах нөхцөлд
- Бөөрний эмгэг
- Харшлын өгүүлэмжтэй
- Харшлын арьсны урвал илэрдэг бол
- Бусад аль нэг бэлдмэлийг (аллопуринол) хэрэглэж буй бол эмчид мэдэгдэнэ.
ГАЖ НӨЛӨӨ
Харшлын урвал: тууралт, чонон хөрвөс, загатнаа, Квинкийн хаван
Хоол боловсруулах замын хямрал: дотор муухайрах, бөөлжих, суулгах, мөөгөнцөр, амны салтын үрэвсэл үүсч болно.
АНХААРУУЛГА
Хэрэв харшилтай эсэхээ сайтар мэдэхгүй байх, бета-лактамуудад (чонон хөрвөс, Квинкийн хаван) харшилын урвал илэрвэл хэрэглээг шууд зогсооно.
ТУН
Эмийн хэрэглэх тунг эмч тогтооно.
Насанд хүрэгчидэд: Булчинд: өдөрт 1 гр тунгаар хоёр удаа
Судсанд: өдөрт 2-12 гр тунгаар тарина.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Булчинд зориулалтын зүү тариурыг ашиглана. Уусгагчийг хуурай бэлдмэл бүхий шилэнд хийхийн өмнө резинэн тагыг спиртээр арчин ариутгана. Нунтагийг бүрэн уустал савыг сэгсэрнэ (дунджаар 2 мин). Уусмалыг булчингийн гүнд тарина.
Хоногт хэрэглэх нийт тунг 24 цагт тооцон 2 эсвэл 4 удаа хуваан хэрэглэнэ.
Судсанд хэрэглэхдээ антибиотикийг натрийн хлоридын изотоник уусмалд уусган дуслын систем ашиглан аажим дусаана.
Эмийн сангийн олгох нөхцөл : Жороор олгоно.
Үйлдвэрлэсэн: NINHUA GROUP CO., LTD. BRANCH
Shanxi zhongbaoshuguang pharmaceutical Co.,Ltd. No.1 ,Kangle Street, Qi Country, Jinzhou City, Shanxi
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142





































































































































































































































































































