Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефтазидим-Акос
Худалдааны нэр
Англи
Цефтазидим
Үйлдвэрлэгч
ПАО Синтез
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглээний заавар

ЦЕФТАЗИДИМ-АКОС

Худалдааны нэр: Цефтазидим-АКОС

Олон улсын нэршил: Цефтазидим

Эмийн хэлбэр: уусмал болгож найруулаад, булчинд тарихад зориулан бэлтгэсэн нунтаг

Найрлага: Нэг бортогонд:

Идэвхитэй үйлчлэгч бодис:

Цефтазидим пентагидрат ( Цефтазидим) 1 г

Туслах бодис:

Натрийн карбонат 0,1 г

Эмийн хэлбэр, харагдах байдал: Цагаан буюу цайвар шаргал туяатай нунтаг

Эмийн эмчилгээний бүлэг: цефалоспорины бүлгийн антибиотик.

код АТХ: [ЈО1СЕЗО]

Фармакологийн үйлдэл:

Тарьж хэрэглэх зориулалпай цефалоспорины lll эгнээний антибиотик. Бактерицид (бичил биетний эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлж үхүүлэх) үйлдэл үзүүлдэг, өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Ихэнх нянгийн ялгаруулдаг бета-лапамаз ферментэд тэсвэртэй. Ампициллин болон цефалоспорины бүлгийн бусад эмүүдэд тэсвэртэй болсон олон омгийн бактерт идэвхитэй нөлөөлдөг. Тухайлбал:

Грам серег нянгууд: Pseudomonas spp., (түүний дотор Pseudomonas aeruginosa), klebsiella фр.(түүний дотор klebsiella pneumonia), Proteus mirabilis, Proteus vulgaris, Escherichia сон, Enterobacter spp.(Enterobacter aerogenes, Enterobacter cloacae), Citrobacter spp.(Citrobacter diversus, Citrobacter freundii), Pasteurella multocida, Neisseria meningitidis, Haemophilus influenzae (ялангуяа ампициллинд тэсвэртэй омог);

Грам эерэг нянгууд: Staphylococcus aureus (метициллинд тэсвэртэй, генициллинаа ялгаруулдаг болон ялгаруулдаггуй омгууд), Streptococcus pyogenes (цус задлагч- бета стрептококкын А булэг), Streptococcus agalactiae (В булэг), Streptococcus pneumoniae; агааргуйтэн нянгууд: Bacteroides spp. (Bacteroides fragilis, антибиотикт тэсвэртэй олон омог).

Staphylococcus spp., Streptococcus faecalis, Enterococcus spp., Listeria monocytogenes, Campylobacter spp. и Clostridium diffcile.-LT,1H метициллинд тэсвэргүй омгуудад идэвхитэй үйлчилнэ.

Клиник ажиглалтаар батлагдаагүй хэдий ч ”ln vitro” — шинжилгээгээр Clostridium фе nge ,(Glos ridium difficile орохгуй), Acinetobacter spp., Haemophilus parainfluenzae, SMor п r anii, Neisseria gonorrhoeae, Peptococcus spp., Peptostreptococcus spp. r09Lden6a - р , Providencia rettgeri, Salmonella spp., Shigella spp., Staphylococcus epidermidis, Yersinia enterocolitica. зэрэг бактериудын ихэнх омогт нөлөө үзүүлдэг болох нь ажиглагдсан.

Фармакокинетик

Бэлдмэлийг булчинд 0,5 ба 1 г - 17 ба 39 мг/л тунгаар, судсаар 0,5; 1 ба 2 г - 42, 69 ба 170 мг/л тунгаар тус тус тарьснаас хойш 1 цагийн дараа цусан дахь хамгийн өндөр түвшрүүлэггээ (Стах) хүрэх ба аль ч тохиолдолд сийвэн дэх эмийн тун эмчилгээний идэвхитэй түвшрүүлгийн хэмжээнд 8-12 цаг хадгалагдана. Цусны уурагтай холбогдолт 100/0-с бага Цефтазидим бие махбодийн дотор ясны ба зүрхний эд, тархи нугас, нуд, цээжний ба хэвлийн хөндийн шингэнууд, цөсний уут, гуурсан хоолой дахь цэр зэрэгт өвчин үүсгэгч бактерийг “устгаж чадахуйц хамгийн бага тун“- гаас илүү тунгаар нэвтрэн орк чаддаг. Эхэсийн хоригоор сайн нэвтэрнэ, хөхний сүүгээр ялгардаг.

Тархины бүрхүүл хэвийн үед цефтазидим тархины хоригийг бараг нэвтрэхгүй бөгөөд тархи нугасны шингэнд эмийн түвшрүүлэг маш бага байдаг бол менингит өвчний үед тархи нугасны шингэнд эмийн түвшрүүлэг 4- 20 мг/л ба түүнээс дээш тунгаар тодорхойлогддог. Цефтазидим бие махбодид хувиралд ордоггүй. Эмийн хагас задралын хугацаа ойролцоогоор 2 цаг. Нярай хүүхдэд энэ хугацаа 3-4 дахин урт байдаг. Цефтазидим бие махбодиос бөөрний түүдгэнцрээр өөрчлөлтгүй хэлбэрээр гадагшилна. Хэрэглэсэн тунгийн 80-90 % нь шээсээр 24 цагийн дотор ялгаран гарах ба зөвхөн 1 % нь цөсөөр дамжин гадагшилдаг.

Бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэхэд цефтазидимын гадагшлалт буурдаг. Гемодиализ эмчилгээ хийлгэж буй үед эмийн хагас гадагшлалтын хугацаа 3-5 цаг болно.

Хэрэглэх заалт:

Хүүхэд ба насанд хүрэгчдэд цефтазидимд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ. Үүнд•

Хүнд халдварууд: (эмнэлгийн дотоод халдвар орно) - цусан үжил, перитонит, менингит, дархлаа дарангуйлагдсан өвчтөнд үүссэн халдвар, түлэгдэлтийн үеийн халдварлагдсан шарх;

Яс, үе мөчний халдвар: үжлийн улмаас үүссэн үений үрэвсэл, ясны үрэвсэл, үений уутны нянгийн халдвар;

Амьсгалын Замын халдвар: цочмог ба архаг бронхит, цагаан мөгөөрсөн хоолой тэлэгдэх өвчний үе дэх нянгийн халдварын сэдрэл, грам сөрөг нянгаар үүсгэгдсэн уушгины хатгаа, уушгины буглаа, гялтан хальсны идээт үрэвсэл, муковисцидозтой өвчтөний уушги халдварт өртөх үед;

Шээсний замын халдвар: бөөрний цочмог ба архаг пиелонефрит, тэвшинцрийн үрэвсэл, туруу булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, шээлгүүрийн идээт үрэвсэл, бөөрний эдийн буглаа;

Арьс халимын халдварт үрэвсэл: хөхний булчирхай идээлэх, шарх идээлэх, хатиг,

зөөлөн эдийн нэвчдэст үрэвсэл, ёлом (рожа);

Хоол боловсруулах зам, хэвлийн хөндийн болон цөсний замын халдвар: нарийн бүдүүн гэдэсний *халдварт үрэвсэл(энтероколит), хэвлийн хөндийн буглаа, дивертикулит, бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл( холецистит), цөс дамжуулах сувгийн үрэвсэл (холангит), цөсний хүүдийн нэвчдэст үрэвсэл (эмпием);

Эмэгтэй бэлэг эрхтний халдварууд,

Чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, синусит, мастоидит ба бусад

Заг хүйтэн: (ялангуяа пенициллиний бүлгийн антибиотикуудад мэдрэг байгаа

тохиолдолд)

Хориглох заалт:

Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд болон бета-лактамын антибиотик, түүний дотор пенициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.

Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн, нярай хүүхэд, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин ба мальабсорбцийн хам шинж (протромбины идэвхижил буурах хандлагатай, ялангуяа элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдал) илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүст маш болгоомжтой хэрэглэнэ.

Мөн ”гогцооны диуретик” ба аминогликозидын антибиотиктой хамт хэрэглэхдээ болгоомжил.

Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ

Энэ эмийг зөвхөн жирэмсэн эхэд хэрэглэх хэрэгцээ шаардлага нь урагт учирч болох эрсдлээс илүү байгаа нөцөлд л хэрэглэж болно. Хөхүүл эхэд заавал хэрэглэх шаардлага гарах үед хүүхдээ хөхүүлэхгүй байх шаардлагатай.

Хэрэглэх арга, тун:

Цефтазидимийг зөвхөн тарих аргаар хэрэглэнэ. Өвчний явц, хүнд хөнгөн, өвчний байрлал, үүсгэгчийн төрөл, эмэнд мэдрэг чанар, өвчтөний нас, бөөрний үйл ажиллагаа зэргээс хамааран эмийн тунг эмчлүүлэгч бүрт харилцан адилгүй тогтоодог. Тариаг судсаар болон өгзөгний булчингийн гадна дээд талын талбайд эсвэл гуяны гадна талын хэсэгг булчингийн гунд хатгаж тарина. Цефтазидимын уусмалыг судсаар тарихдаа хураагуур судсанд шууд тарих буюу дуслаар тарьж болно.

Насанд хүрэгчид болон 12-с дээш насны хүүхдэд: 1 грамаар булчинд эсвэл судсанд 812 цаг тутамд тарина.

  1. шээс хөөх замын хүндрээгүй халдварын үед 250 мг-р булчинд болон судсаар 12 цагийн зайтай;
  2. шээс хөөх замын хүндэрсэн халдварын үед 500 -1000 мг-р булчинд болон судсаар 8-12 цагийн зайтай;
  3. Хүндрээгүй хатгаа болон арьс халимын халдварын үед 500- 1000 мг-р булчинд болон судсаар 8 цагийн зайтай
  4. Муковисцидоз, Pseudomonas spp. -р үүсгэгдсэн амьсгалын замын халдварт 100-150 мг/кг/ хоног тунгаар хоногг З удаа (хоногт 9 г хүртэл тунгаар хэрэглэсэн ч ямар нэгэн хүндрэл ажиглагдаагүй)
  5. Яс ба үе мөчний үрэвсэлд 2 г-р 12 цагийн зайтай, судсаар;
  6. Хүнд явцтай халдварын үед (эмнэлгийн дотоод халдвар орно) 2 г-р 8 цагийн зайтай судсаар
  7. амь насанд аюул учруулж буй онц ноцтоЙ халдварын үед 2 гр-р 8 цагийн зайтай судсаар (бусад антибиотиктой хавсран) тус тус тарьж хэрэглэнэ.

Өндөр настай хүнд хоногийн дээд тунг З гр-с хэтруулэхгүй.

Цефтазидим бөөрөөр өөрчлөлтгүй хэлбэрээр гадагшилдаг тул бөөрний дутагдалтай өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлагатай. Эмчилгээний эхний тун 1 г бөгөөд цаашдын тунг бөөрний түүдгэнцрийн хурдаас хамааран тогтооно. Бөөрний дутмагшилтай өвчтөнд хэрэглэвэл зохих цефтазидимын зөвшөөрөгдөх тунг хүснэгтээр үзүүлэв

КРЕАТИНИНИНЫ КЛИРЕНС

 

ТУН

> 50 мл/мин (0,83 мл/сек)

 

«насанд хүрэгчид ба өсвөр насныханд хэрэглэх ердийн тун» хэсгээс харна уу

35-50 мл/мин (0,52 - 0,83 мл/сек)

 

1000 мг тунгаар 12 цагийн зайтай

16-30 мл/мин (0,27 - 0,50 мл/сек)

 

1000 мг тунгаар 12 цагийн зайтай

6— 15 мл/мин (0,10 — 0,25 мл/сек)

 

500 мг тунгаар 24 цагийн зайтай

< 5 мл/мин (0,08 мл/сек)

 

500 мг тунгаар 48 цагийн зайтай

Гемодиализ эмчилгээ хийлгэж эмчлүүлэгчид

буй

Гемодиализын ээлж эмчилгээ бүрийн дараа 1000 мг

Хэвлийн диализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчид

500 мг тунгаар 24 зэргийн зайтай

Халдварын хүнд явцтай өвчтөнд барих тунгийн хэмжээг 5096 ихэсгэх буюу тариа хийх хугацааг богиносгох замаар цусан дахь тунг нэмэгдүүлж болох боловч цефтазидимын сийвэн дэх тунгийн хэмжээнд хяналт тавьж, тунг 40 мг/л-с илүү гаргахгүй байлгах хэрэгтэй.

Хүүхдэд креатинины клиренсийг тооцохдоо байвал зохих жинд, эсвэл биеийн гадаргууд үндэслэн тооцоолно. Гемодиализ хийлгэж буй эмчлүүлэгчийн хувьд энэ эмийн хагас гадагшлалтын хугацаа 3-5 цаг байдаг. Иймд эмийн ээлжит тунг ээлжит диализ эмчилгээ бурийн дараа хийх нь зүйтэй.

Хэвлийн диализ хийлгэж буй өвчтөнд цефтазидимийг диализийн уусмалд дотор нь шууд хийж болох ба 2 литр уусмал тутамд 125 мг - 250 мг тунгаар тооцож хийнэ. Гемодиализ эмчилгээг тасралтгүй хийлгэж байгаа (А / шунттай), эсвэл гемофильтрац эмчилгээг өндөр хурдтай хийлгэж буй өвчтөнд хоногт өгч болох тохиромжтой тун бол — 1 г (хоногийн тунг нэг удаа эсвэл хэд хэд тасалж хийх боломжтой).

Гемофильтрац эмчилгээг бага хурдтай хийлгэж буй өвчтөнд бөөрний үйл ажиллагааны байдлаас хамааран тунг тогтооно.

Хүүхдэд хэрэглэх тун:

Нярай хүүхдэд: / 2 сар хүртэлх настай/ хоногт 25-60 мг/кг ( 2 хувааж хэрэглэ).

Бага насны хүүхдэд: (2 сар-12 нас хүртэл) хоногт 30-100 мг/кг ( хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэ)

Дархлаа дарангуйлагдсан, муковисцидозтой болон менингит өвчин туссан хүүхдэд хоногт 150 мг/кг тунгаар ( тунг 3 хувааж) тус тус хэрэглэнэ.

Хүүхдэд зөвшөөрөгдөх хоногийн дээд тун 6 г.

Эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа

Цефтазидим эмийн эмчилгээг үргэлжпүүлэх хугацаа 7-14 хоног. Харин Рзеийотопаз аегидтоза бактериар үүсгэгдсэн хатгаа, муковисцидоз, менингит зэрэг өвчний үед эмчилгээг 21 хоног хүртэл үргэлжпүүлж болно.

Уусмал бэлтгэх арга

  1.             «АНХДАГЧ » шингэлэлт

ТУН

БУЛЧИНД ТАРИХ ҮЕД ХЭРЭГЛЭГДЭХ УУСГАГЧИЙН ХЭМЖЭЭ СУДСАНД ТАРИХ ҮЕД ХЭРЭГЛЭГДЭХ УУСГАГЧИЙН ХЭМЖЭЭ

 

500 мг

1,5 мл тарианы ус эсвэл 0,5 % ба 1% лидокаины гидрохлоридын уусмал 5 мл тарианы ус

 

1,0 г; 2,0 г

3 мл тарианы ус эсвэл 0,5 % ба 1% лидокаины гидрохлоридын уусмал 10 мл тарианы ус

 

 

2. 1. «ХОЁРДОГЧ » шингэлэлт

Эмийг судсанд дуслаар хийхийн тулд анхдагчаар бэлтгэсэн уусмалыг дахин 50 - 100 мл уусгагчид хийж шингэлнэ. Судсанд дуслаар хэрэглэхдээ дараах уусгагч шингэнүүдийг ашиглаж болно.

- натри хлоридын 0,9 % уусмал

- Рингерийн уусмал

- Гпюкозын (декстрозын), 5%, 10% уусмал

- Глюкозын (декстрозын) 5 % уусмал дээр натри хлоридын 0,9 % уусмалыг хольж найруулан хэрэглэж болно.

Нунтаг эмийг уусгах үед нүүрсхүчлийн давхар исэл ялгаран гардаг учир уусмалыг тунгалаг болгохын тулд найруулсны дараа сайтар сэгсрэх хэрэггэй. Хэрэглэхэд бэлэн болгосон уусмалд ч нүүрсхүчлийн давхар ислийн жижиг хөөс ажиглагдаж болно. Бэлдэж гаргасан уусмал маань цайвар шаргалаас арай тод шаргал хүртэл өнгөтэй байх боломжтой. Хэрэв уусмал бэлтгэх аргыг нягт мөрдөж, шингэлэлтээ зөв хийсэн бол уусмалын харагдах өнгө нь бэлдмэлийн үйлчилгээний идэвхид огт нөлөөлөхгүй.

Гагцхүү зөвхөн шинэхэн бэлтгэсэн уусмалыг хэрэглэ !

Гаж нөлөө

Харшлын урвалууд: чонон хөрвөс, халуурах, чичрүүдэс хүрэх, арьсан дээр тууралт гарах, загатнах, олон хэлбэрт шүүдэст улайлт туурах (Стивенс-Джонсоны хам шинж гм)' бронх агчих, арьсны хучуур эдийн хордлогот үхжил (Лайеллын хам шинж), ангионевротик хаван, ховор тохиолдолд анафилаксийн шок.

Мэдрэлийн тогтолцооны талаас: толгой өвдөх, толгой эргэх, үе мөч бадайрах, биеэр “хорхой гүйх” мэт санагдах, унаж татах, тархины үйл ажиллагааны саатал (энцефалопати), гар хуруу чичрэх, салгалах.

Бэлэг эрхтэнд: Үтрээ мөөгөнцөртөх.

Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоонд: бөөрний үйл ажиллагаа хямрах, бөөр хордуулах

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд: бөөлжих, дотор муухайрах, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, цөс зогсонгиших, амны салст, хоолой залгиур мөөгөнцөртөх, гэдэс дүүрч цардайх, ашигтай бактерийн орчил алдагдах (дисбактериоз), ам гэмтэх(стоматит, глоссит), бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх(түүний дотор хуурамч мембрант колит)

Цус төлжүүлэх эрхтэн тогтолцоонд: эозинофил ба лимфоцитийн тоо олшрох, цагаан эсийн тоо буурах (ялангуяа нейтрофиль), цусны бүх дүрст елементийн тоо багасах (агранулоцитоз), ялтаст эсийн тоо багасах(тромбоцитопени), цусны залуу эсийн тоо буурах (гранулоцитопени), цус задралын цус багадалт, цус гоожимтгой болох( геморрагии)

Лабораторын үзүүлэлтийн өөрчлөлт: сийвэн дэх креатинин ба мочевины хэмжээ ихсэх, шээсэнд сахарын хэмжээ ихэссэн мэт хуурамч үзүүлэлт илрэх, «элэгний» трансаминаз ба шүлтлэг фосфатазын хэмжээ, билирубины хэмжээ ихсэх, Кумбсын шууд урвал хуурамчаар эерэг гарах, протромбины хугацаа уртсах Хэсэг газрын урвал: судсаар тарьсан хэсэгт судасны үрэвсэл үүсэх; булчинд тарьсан хэсэгт өвдөх, загатнах , бэрсүүтэх.

Бусад: хамраас цус гоожих, уг эмэнд мэдрэг бус бичил биетнээр (бактери, мөөгөнцөр гм) үүсгэгдсэн супер халдвар үүсэх эрсдэлтэй.

Тун хэтрэлт:

Шинж тэмдэг: тарьсан хэсэгт өвдөх, үрэвсэх, толгой эргэх, гар хөл бадайрах, толгой өвдөх, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн таталт өгөх, сийвэнд креатинин, билирубины хэмжээ ихсэх, ялтаст эсийн тоо ихсэх эсвэл багасах, эозинофиль ихсэж, нийт цагаан эсийн тоо буурах, протромбины хугацаа уртсах.

Эмчилгээ: шинж тэмдгийн. Бөөрний дутмагшил үүссэн үед хэвлийн диализ эсвэл гемодиализ хийх хэрэгтэй.

Эмийн харилцан нөлөөлөл:

Фармацевтийн үл нийцэл:

• гепаринтай үл тохирно.

• аминогликозидуудтай тохирохгүй (харилцан бие биенээ идэвхигүйжүүлэх тул нэгэн зэрэг тарих шаардлага гарсан үед биеийн өөр өөр хэсэгт тарина).

• ванкомицинтой тохирохгүй (нэг саванд хамт хэрэглэх үед тунадас үүсгэх тул нэг системээр цувуулан тарихгүй; шаардлага гарвал өөр систем хэрэглэ

• Эмийг натрийн гидрокарбонат уусгагчаар шингэлж болохгүй. Учир нь нүүрс хүчлийн давхар исэлийг их хэмжээгээр үүсгэдэг.

Эмнэл зүйн харилцан үйлдэл:

«Гогцооны» шээс хөөх эмүүд, аминогликозидын антибиотикууд, ванкомицин,

цефтазидимын гадагшлалтыг саатуулах тул түүний

клиндамицин зэрэг эмүү, бөөр хордуу/^< эрсдлийг нэмэгдүүлнэ. Хлорамфеникол зэрэг

бактериостатик үйлдэлтэй антибиотикуудыг хамт

хэрэглэвэл бэлдмэлийн үйлдлийн хүчийг бууруулна.

Фармацевтийн нийцэл:

• Цефтазидим нь дараах уусмалуудтай эм зүйн хувьд нийцэлтэй. Үүнд:

Натрийн хлоридын 0,9% уусмал 1-40 мг/мл; натрийн лактат; Гартманы уусмал; 5% декстроз; 0,225% натрийн хлорид ба 5% декстроз; 0,45% натрийн хлорид ба 5%декстроз; 0,9% натрийн хлорид ба 5% декстроз; 0,18% натрийн хлорид ба 4% декстроз; 10% декстроз; 40:10% декстран ба 0,9% натрийн хлоридын уусмал; 40:10% декстран ба 5% декстрозын уусмал; 70:6% декстран ба 0,9% натрийн хлоридын уусмал; 70:6% декстран ба 0,9% натрийн хлоридын уусмал болон 70:6% декстран ба 5% декстрозын уусмалын холимог эдгээр болно.

• Цефтазидимыг 0,05-0,25 мг/мл тунгаар хэвлийн диализын уусмалд (лактат) хийхэд нийцэл сайтай.

• Цефтазидимыг булчинд тарихын тулд лидокаины гидрохлоридын 0,5% эсвэл 1% уусмалаар найруулан хэрэглэж болно.

Хэт өндөр биш түвшрүүлэгтэй (4 мг/мл-с ихгүй) цефтазидимын уусмалыг дараах уусмалуудтай хольж хийж болох ба 2 эмийн аль алины нь эмчилгээний идэвх буурахгүй. Үүнд:

• Натрийн хлоридын 0,9% уусмал эсвэл 5%декстрозын уусмал дотор гидрокортизон (гидрокортизона натрия фосфат) 1 мг/мл -г

• Натрийн хлоридын 0,9% уусмалд цефуроксим (цефуроксим натрия) 3 мг/мл

• Натрийн хлоридын 0,9% уусмалд клоксациллин (кпоксациллин натрия) 4мг/мл

• Натрийн хлоридын 0,9% уусмалд гепарин 10 МЕ/мл или 50 МЕ/мл

• Натрийн хлоридын 0,9% уусмалд калия хлорид 10 мЭк/л или 40 мЭк/л тус тус хийсэн холимог дээр цефтазидимын бага түвшрүүлэгтэй уусмалыг хольж хийх боломжтой.

Мөн цефтазидимыг (1,5 мл усаар найруулсан 500 мг) 500 мг/100 мл метронидазолын уусмалд хольж хэрэглэхэд 2 антибиотикийн идэвхи буурахгүй.

Онцгой анхааруулга

Пенициллиний бүлгийн эмэнд харшил өгч байсан өгүүлэмжтэй хүмүүс цефалоспорины бүлгийн эмэнд харшилтай байх магадлал туйлын өндөр байдаг тул анхаарах.

Эмчилгээ хийлгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Цефтазидим эмчилгээ хийлгэж байх үед болон эмчилгээ дууссанаас хойш 2-3 долоо хоногийн дотор Clostridium difficile нянгаар үүсгэгдсэн суулгалт ажиглагдаж болзошгүй. Суулгалт хөнгөн явцтай бол эмчилгээг зогсоож колестирамин, колестипол зэрэг гэдэсний хөндийн ионы солилцоонд нөлөөлөх эм хэрэглэнэ. Хүнд явцтай гүйлгэж, байвал, шингэн ба эрдсийн алдагдлыг нөхөх, уураг нөхөх, ванкомицин, бацитрацин эсвэл метронидазол хэрэглэх шаардлагатай. Харин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг саатуулах үйлдэлтэй эм хэрэглэж болохгүй.

Авто тээврийн хэрэгсэл болон бусад машин механизмтай харьцах

Эмчилгээ хийлгэж байх хугацаанд, гэнэт толгой эргэх эрсдэл их байдаг учраас авто тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад машин механизмтай харьцах зэрэг оюуны ба хөдөлгөөний онцгой анхаарал, хурд шаардсан ажил хөдөлмөрийг туйлын болгоомжтой хийх хэрэгтэй.

Эмийн хэлбэр, савлалт:

Уусмал болгож найруулаад, судас ба булчинд тарихад зориулан бэлтгэсэн нунтаг. Цефтазидимын 1гр идэвхтэй бодисыг 10 мл-ийн багтаамжтай, резин бөглөөгөөр нягт бөглөж, хөнгөн цагаан ба хуванцар таглаагаар давхар бөхөлсөн шилэн бортгонд хийж савласан. Нэг ширхэг бортоготой тариаг зааврын хамт хатуу цаасан хайрцагт хийсэн.

Хадгалалт: 25 °С дээшгүй хэмд, чийглэг бус орчинд, нарны шууд тусгалаас хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгал

Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3 жил. Хугацаа дууссан эмийг хэрэглэж болохгүй.

Эм олгох нөхцөл: Зөвхөн жороор олгоно.

Үйлдвэрлэгч:

Россия 640008, г. Курган, пр. Конституции, 7.

тел./факс. (3522) 48-16-89

e.mail: real@kurgansintez.ru

Интернэт-сайт: hppt://www.kuranssintez.ru