
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
ЦИСТОРАЛ
Найрлага:
Үйлчлэгч бодис: фосфомуцин
1 уутанд фосфомуцин 3г
Туслах бодис: сахароз, сахарин натри, «Жүрж»-ийн үнэр, мальтодекстрин, акаци, аскорбины хүчил, альфа-токоферол, хүхрийн диоксид (Е220).
Эмийн хэлбэр: ууж хэрэглэх уусмал бэлтгэх мөхлөг.
Физик-химийн шинж чанар: цагаан цайвар өнгөтэй мөхлөгт нунтаг.
Эмийн эмчилгээний бүлэг: микробын эсрэг системийн хэрэглээний бэлдмэл. Бусад микробын эсрэг бэлдмэл.
АТХ код: J01X X01
Эм судлалын шинж чанар
Фармакодинамик. Цисторал бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэл үзүүлнэ. Эм нь түүнд мэдрэг омгууд болох E.coli, Citrobacter spp, Klebsiella spp., Proteus spp., Serratia spp., P.aeuginosa, Enterococcus faecalis –р үүсгэгдсэн шээсний замын халдваруудын эмчилгээнд болон бусад бактерийн эсрэг бэлдмэлд тэсвэржилт үүссэн тохиолдолд хэрэглэнэ. Бэлдмэл нь пенициллиназа ялгаруулах омогт нөлөөлнө. Цисторал шээсний замын дотор байрлах бактерийг эпителид бэхлэгдэхийн эсрэг нөлөө үзүүлнэ.
Фармакокинетик: Цисторал ходоод гэдэсний замд амархан шимэгдэх ба сийвэн дэх тунгийн дээд хэмжээнд ойролцоогоор 2 цагт 30-35мкгмл хүрч хагас ялгаралын хугацаа 2 цаг байна. Цисторал бие махбодод хувиралд орохгүй тул түүдгэнцрийн шүүгдэлтээр биологийн идэвхтэй хэлбэрээр гадагшилна. Цисторал бөөрөнд 2500-3500 мкгмл хуримтлагдан E.coli-г саатуулах хамгийн концентраци 128мкгмл. Гэдэс элэгний эргэлтээр 48 цагийн туршид эмийн эмчилгээний түвшинг хадгалах боломжийг олгох ба энэхүү хугацаа нь шээс цэвэрлэн эрүүлжүүлэхэд хангалттай байдаг.
Эмнэл зүйн шинж чанар
Хэрэглэх заалт: насанд хүрэгчид, 12 насны охидод фосфомицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн цочмог хүндрэлгүй шээс дамжуулах доод замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Насанд хүрсэн өвчтөнд шээс дамжуулах замын оношлогооны ажилбар, мэс заслын үеийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
Хориглох заалт: бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс <10млмин), гемодиализтай 12 хүртэлх насны хүүхдэд хориглоно.
Эм эмийн, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
Метоклопрамид, бусад бэлдмэлүүдтэй нэг дор хэрэглэснээр ходоод гэдэсний гүрвэлзэл ихсэх, Цисторалын шимэгдэлт буурснаар сийвэн, шээсэн дэх Цисторалын концентраци буурна.
Тусгай хэрэглээ: өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикууд ялангуяа фосфомицин нь антибиотикоос үүдэлтэй колит (хуурамч бүрхүүлт колит) үүсгэж болно. Иймээс фосфомицины хэрэглээний үед болон дараа хүчтэй суулгалт илэрвэл өвчтөний оношлогооны магадлалыг анхаарах шаардлагатай. Оношийг баталгаажуулж зохих эмчилгээг хийнэ. Энэ тохиолдолд гүрвэлзэл саатуулах бэлдмэл хориглох заалттай.
Хоол хүнсний зүйл фосфомицины шимэгдэлтийг удаашируулна. Иймээс бэлдмэлийг өлөн эсвэл хоолноос 2-3 цагийн дараа ууна.
Бэлдмэл сахароз агуулна. Цисторалыг фруктоз үл тэвчил, глюкоз-галактоз мальабсорбцийн хам шинж эсвэл сахароз-мальтазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. Ховор тохиолдолд хэт мэдрэгшил, бронхын агчил үүсгэнэ (туслах бодис хүхрийн давхар ислийн урвал).
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Жирэмсэн үед эмийн бэлдмэлийг шаардлагатай тохиолдолд эхэд үзүүлэх эмчилгээний хүлээгдэж буй үр дүн урагхүүхдэд үзүүлэх эрсдлээс давсан нөхцөлд хэрэглэнэ.
Өгөгдөлд фосфомицин тератоген, ураг хордуулах нөлөө үзүүлээгүй. Амьтанд хийсэн туршилтанд нөхөн үржихүйн хордлого илрээгүй.
Хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ. Хөхүүл үеийн хэрэглээний талаарх судалгаа хийгдээгүй.
Тун, хэрэглэх арга
Цисторалыг өлөн үед, унтахын өмнө давсаг хоосон үед ууна. Уутан дах агуулагдахууныг 12 аяга усанд уусгана. Тунгийн дэглэмийг тохируулна.
Насанд хүрэгчдийн нэг удаагийн ердийн тун, ялангуяа өндөр настанд (75 хүртэлх насны) өвчний цочмог үед нэг удаад 3г (1 уут) байна.
Шээс дамжуулах замын мэс засал, шээсний сувгийн оношлогооны явцад халдвараас сэргийлэх зорилгоор ажилбараас 3 цагийн өмнө - ажилбараас 24 цагийн дараа нэг уутыг ууна.
Хүүхдэд. Хүндрэлгүй цочмог шээс дамжуулах доод замын халдварын эмчилгээнд 12 насны хүүхдэд хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнгийн хэрэглээний талаарх хангалттай судалгаа 12 хүртэлх насны хүүхдэд хийгдээгүй. Эмийн бэлдмэлийн урьдчилан сэргийлэх хэрэглээний талаарх судалгаа бага насны хүүхдэд (яг залуучууд, охидууд шиг) байхгүй.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: сонсголын өөрчлөлт, сонсгол муудах, аманд метал амтагдах, ерөнхий амтны мэдрэхүй алдагдана.
Эмчилгээ: шинж тэмдэгийн барих эмчилгээ хийнэ. Шээсний гарцыг нэмэгдүүлэхийн тулд шингэнийг ихээр хэрэглэхийг зөвлөнө.
Гаж нөлөө
Фосфосмициныг дангаар хэрэглээний дүнд ходоод гэдэсний замын ажиллагаа алдагдах, суулгалт илрэх нь элбэг. Энэ нь удаан үргэлжлэхгүй аяндаа зогсдог.
Халдвар: вульвовагинит
Дархлалын системд: анафилаксийн шок, харшлын урвал
Мэдрэлийн системд: толгой өвдөх, толгой эргэх, тал саа
Зүрх судасны системд: тахикарди, артерийн даралт ихдэлт
Амьсгалын систем, цээжний хөндий, голтын эрхтэн: багтраа
Хоол боловсруулах систем: суулгах, дотор муухайрах, хоол боловсруулалт муудах, ходоод өвдөх, хуурамч бүрхүүлт колит үүсэх
Арьс, арьсан доорх эдэд: тууралт, загатнаа, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван
Системийн өөрчлөлт: ядрах
Хадгалах хугацаа: 2 жил.
Хадгалах нөхцөл: өөрийн савлагаанд 250С ихгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалт: хөнгөн цагаан нэгдэл бүхий уутанд 8г мөхлөгт нунтаг (үйлчлэгч бодис 3г) хийн нэг уутыг цаасан хайрцагт савлана.
Эмийн сангаас олгох нөхцөл: жороор олгоно.
Үйлдвэрлэгч: Фармацевтическая компания «Здоровье»
Хаяг: Украина, 61013, Харьковсая обл.,город Харьков, улица Шевченко, дом 22.





































































































































































































































































































