Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Вигентин
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Калийн клавуланат
Үйлдвэрлэгч
Pharbaco-Central Pharmaceutical J.S
Гарал үүслийн улс
Вьетнам
Тун хэмжээ
875мг+125мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эм хэрэглэх заавар

 

Вигентин 875мг/125мг (Vigentin 875mg/125mg)

 

  1. Савлалт: Тус бүр 7 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмал бүхий хөнгөн цагаан/хөнгөн цагаан 2 блистерыг цаасан хайрцганд савлан гаргана.  

 

  1. Найрлага:

1 шахмалд:

Амоксициллин (шахсан, амоксициллины тригидрат хэлбэрээр) 875мг

Клавуланы хүчил (Калийн клавуланат + Бичил талст целлюлоз (1:1) хэлбэрээр) 125мг

Туслах бодис: Бичил талст целлюлоз, Кросповидон, Аэросил R-200, Магнийн стеарат, Опадрай, Изопропанол, Дихлорометан

 

  1. Фармакодинамикын шинж:

Амоксициллин нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулах замаар олон тооны грам эерэг болон грам сөрөг бактерийн эсрэг өргөн хүрээгээр үйлчилдэг хагас нийлэг антибиотик юм. Гэвч амоксициллин нь бета лактамаза ферментэд задардаг тул түүний бактерийн эсрэг үйлдлийн хүрээнд уг ферментийг ялгаруулдаг бактериуд (олон Enterobacteriaceae ба H.influenzae) ордоггүй.

Клавуланы хүчил нь Streptomyces clavuligerus-р үүсгэгддэг бөгөөд бүтцийн хувьд пенициллинтэй төстэй бета-лактам. Энэ нь грам сөрөг бактери ба Staphylococci-ын дунд тохиолддог олон тооны бета-лактамазаг идэвхгүйжүүлдэг. Ялангуяа клавуланы хүчил нь пенициллин болон цефалоспорины бүлгийн антибиотикт тэсвэртэй болох шалтгаан болдог эмнэлзүйд чухал ач холбогдолтой плазмидаар дамждаг бета-лактамазаг идэвхгүйжүүлэхэд сайн нөлөө үзүүлдэг. Энэ нь ерөнхийдөө хромосомоор дамждаг I типийн бета-лактамаза ферментийн эсрэг бага үр дүнтэй байдаг.

Pseudomonas aeruginosa, Proteus morganii, зарим Enterobacter spp ба Providentia нь метициллинд тэсвэртэй Staphylococci-ын адилаар тэсвэртэй байдаг.

Клавуланат нь өөрөө бактерийн эсрэг идэвх багатай.

 

  1. Фармакокинетикийн шинж:

Амоксициллинтэй адилаар клавуланы хүчил нь ууж хэрэглэсний дараа амархан шимэгддэг. Амоксициллин ба клавуланы хүчлийн цусан дахь түвшин нь хэрэглэснээс хойш дор хаяж 4 цагийн турш нэг нэгнийгээ дагадаг. Амоксициллин ба клавуланы хүчлийн цусан дахь концентраци нь ууж хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. 250мг (эсвэл 500мг) тунгаар хэрэглэхэд цусанд амоксициллин 5мкг/мл (эсвэл 8-9мкг/мл), клавуланы хүчил ойролцоогоор 3мкг/мл байна.

Амоксициллиныг 20мкг/кг + клавуланы хүчлийг 5мкг/кг тунгаар хэрэглэснээс хойш 1 цагийн дараа цусан дахь амоксициллины концентраци дунджаар 8,7мкг/мл, клавуланы хүчлийнх 3мкг/мл байна.

Хооллолт нь шимэгдэлтэнд нөлөөлдөггүй. Амоксиллин-клавуланатын хослолыг хооллож эхлэх үед хэрэглэвэл шимэгдэлт нь оновчтой байдаг.

Ууж хэрэглэх үед амоксициллины биохүрэхүй нь 90%, клавуланы хүчлийнх 75% байна.

Цусан дахь амоксициллины биологийн хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 1-2 цаг, клавуланы хүчлийнх ойролцоогоор 1 цаг тус тус байна.

Амоксициллины ойролцоогоор 55-70%, клавуланы хүчлийн 30-40% нь идэвхтэй хэлбэрээр шээстэй ялгардаг.

Пробенецидыг хамт хэрэглэж байгаа үед амоксицилины ялгарлыг удаашруулах боловч клавуланы хүчлийн ялгаралтанд нөлөөлдөггүй.

 

  1. Хэрэглэх заалт:

Вигентин 875мг/125мг бэлдмэлийг дараах хэсэг дэх бактерийн халдварын богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:

  • Амьсгалын дээд замын халдвар: ердийн антибиотик эмчилгээнд үр дүнгүй байгаа тонзилит, синусит, дунд чихний үрэвсэл   
  • Бета лактамаза фермент ялгаруулдаг H.influenzae болон Branhamella catarrhalis зэрэг бактерийн омгоор үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар: цочмог ба архаг явцтай бронхит, уушгины дэлбэнгийн болон гуурсан хоолой уушгины үрэвсэл.
  • E.coli, Klebsiella болон Enterobacter зэрэг бактериар үүсгэгдсэн шээс бэлгийн замын хүнд хэлбэрийн халдвар: цистит, уретрит,  пиелонефрит
  • Арьс ба зөөлөн эдийн халдвар: хатигшил, буглаа, целлюлит, шархны халдвар
  • Яс ба үений халдвар: остеомиелит
  • Шүдний халдвар: шүд түүшийн буглаа
  • Бусад халдвар: үжилт үр хөндөлт, төрөх үеийн үжил, хэвлийн доторх үжил.

 

  1. Хэрэглэх арга, тун:

Тун:

Бэлдмэлийг хэрэглэх тун нь амоксициллины хэлбэрээр заагдана.

Насанд хүрэгсдэд:

  • Ердийн тун: 500мг тунгаар хоногт 3 удаа эсвэл 875мг-р хоногт 2 удаа хэрэглэнэ.
  • Өндөр тун: Дунд чихний үрэвсэл, синусит, амьсгалын доод замын халдвар, шээсний замын халдварын үед: 875мг-р хоногт 3 удаа хэрэглэнэ.

 

Хүүхдийн тун:

40кг ба түүнээс дээш жинтэй хүүхдэд: насанд хүрэгсдийн ууж хэрэглэдэг ердийн тунгаар хэрэглэж болно.

40кг-с доош жинтэй хүүхдэд хэрэглэх ердийн тун: хоногт амоксициллиныг 80мг/кг тунгаар  хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэ.

 

Бөөрний дутагдлын үед хэрэглэх тун:

Креатининий клиренс > 30мл/мин: тунг өөрчлөхгүй.

Креатининий клиренс  15-30мл/мин: ердийн тунгаар 12-18 цагийн зайтай хэрэглэнэ.

Креатининий клиренс 5-15мл/мин: ердийн тунгаар 20-36 цагийн зайтай хэрэглэнэ.

Креатининий клиренс < 5мл/мин: ердийн тунгаар 48 цагийн зайтай хэрэглэнэ.

Гемодиализ: 500мг (амоксициллин) тунгаар хэрэглэх ба диализын дараа 500мг тунгаар нэмж хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга:

  • Бэлдмэлийн сөрөг нөлөөг багасгахын тулд бэлдмэлийг хооллож эхлэх үед хэрэглэнэ.
  • Эмчилгээг хянахгүйгээр 14 хоногоос хэтрүүлж болохгүй.

 

  1. Цээрлэлт:
  • Бета лактамын цагирагт бүтэцтэй антибиотикт харшилтай хүмүүс
  • Халдварын улмаас моноцит ихсэх
  • Клавуланы хүчил нь цөс зогсонгшилын шалтгаант элэгний үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг тул амоксициллин ба клавуланы хүчил, эсвэл пенициллин хэрэглэсэнтэй холбоотойгоор шарлалт болон элэгний үйл ажиллагааны эмгэг илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн

 

  1. Болгоомжлол:  
  • Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: бэлдмэлийг хэрэглэх явцад цөс зогсонгшилын шалтгаант шарлалтын шинж тэмдэг цөөн давтамжтай илрэх боловч хүнд явцтай байж болно. Хэдий тийм боловч уг шинж тэмдэг нь эргэж хэвийн болох боломжтой ба бэлдмэлийн эмчилгээг зогсоосноос хойш 6 долоо хоногийн дараа арилна.
  • Бөөрний үйл ажиллагааны дунд болон хүнд явцтай дутагдалтай өвчтөнд бэлдмэлийн тунг анхаарах хэрэгтэй.
  • Пенициллиний бүлгийн антибиотикт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд хүнд хэлбэрийн  урвал илрэх  ба эсвэл үхэлд хүргэж болзошгүй.
  • Амоксициллиныг хэрэглэж байгаа өвчтөнд тунгалгийн булчирхайн томрол  бүхий халууралт тууралт илэрч болно.
  • Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх нь зарим тохиолдолд бактерийн тэсвэржилт үүсгэнэ.

 

  1. Эмийн харилцан үйлчлэл:
  • Вигентин бэлдмэл цус гоожих болон цус бүлэгнэх хугацааг уртасгаж болзошгүй. Иймээс цусны бүлэгнэлтийг саатуулдаг эмийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд болгоомжлох хэрэгтэй.
  • Өргөн хүрээний үйлдэлтэй бусад антибиотикийн адилаар Вигентин бэлдмэл ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн үйлдлийг бууруулдаг тул өвчтөнд урьдчилан анхааруулах хэрэгтэй.

 

  1. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн үе:

Уг бэлдмэлийг уух болон тарих замаар хэрэглэн хулганы нөхөн үржих үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэхийг судлах туршилт судалгаагаар ямар нэгэн гаж хөгжил үүсээгүй байна. Гэвч бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн судалгаа дутмаг байдаг тул бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд (ялангуяа эхний 3 сар) эмч зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээс бусад тохиолдолд хэрэглэхээс зайлсхийнэ.

Хөхүүл үе:

Бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх боломжтой. Бэлдмэл хөхний сүүгээр маш бага хэмжээтэй ялгардаг тул хэт мэдрэгшлийн эрсдэлийг эс тооцвол уг бэлдмэл хөхүүл хүүхдэд хортой нөлөө үзүүлдэггүй.

 

11. Жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Жолоо барих, машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийгдээгүй. Гэвч жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болох гаж нөлөө (харшлын урвал, толгой эргэх, таталт илрэх) илэрч болно.

 

  1. Гаж нөлөө:

Бэлдмэлийг ердийн тунгаар хэрэглэхэд өвчтөнүүдийн 5% хувьд нь гаж нөлөө илэрч болно.  Хоол боловсруулах замын зүгээс суулгах, дотор муухайрах, бөөлжих зэрэг гаж нөлөө байнга илрэх боловч эдгээр нь амоксициллиныг дангаар хэрэглэхээс олон удаа, өндөр тунгаар хэрэглэвэл илүү олон удаа тохиолдоно.

Олонтаа илрэх гаж нөлөө >1/100:

Хоол боловсруулах замын зүгээс: Суулгах

Арьсны зүгээс: Экзантем, загатнах.

Хааяа илрэх, 1/1000 < Гаж нөлөө <1/100:

Цусны зүгээс: Эозинофиль эсийн тоо олшрох

Хоол боловсруулах замын зүгээс: Дотор муухайрах, бөөлжих

Элэгний зүгээс: Элэгний үрэвсэл үүсэх, цөс зогсонгишлын шалтгаант шарлалт үүсэх, трансаминазын хэмжээ ихсэх. Эдгээр шинж тэмдгүүд хүнд явцтай илэрч болох бөгөөд хэдэн сарын турш үргэлжилж болно.

Арьсны зүгээс: Чонон хөрвөс, улайх, тууралт гарах.

Ховор илрэх гаж нөлөө 1/1000:

Ерөнхий: Анафилаксийн урвал, судасны хаван

Цусны зүгээс: цусан дахь ялтас бага зэрэг цөөрөх, цусан дахь цагаан эсийн тоо цөөрөх, цус задралын цус багадалт үүсэх

Хоол боловсруулах замын зүгээс: Хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл

Арьсны зүгээс: Стивенс-Джонсоны хамшинж, олон хэлбэрийн улайрал, эксфолиатив арьсны үрэвсэл, эпидермийн хордлогот үхжил

Бөөрний зүгээс: Бөөрний завсрын эдийн үрэвсэл

Халдварт мононуклеозтой үед экзантем хэт өндөр давтамжтай илэрдэг. Экзантем нь лейкемитэй өвчтөнд ажиглагддаг. Тарьсан хэсэгт флебит илэрсэн талаар мэдээлэгдсэн байна.

 

Бэлдмэлийг хэрэглэх үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

 

 

  1. Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө ба эмчилгээ:

Бэлдмэлийн тун хэтэрсэн үед бэлдмэл өндөр тунгаар шимэгддэг тул ховор тохиолдолд уналт таталт илэрч болно.

Бөөрний үйл ажиллагаа буурсан болон цус-тархины хориг сул үед тариагаар хэрэглэсэн бэлдмэл хордлогын шинж тэмдэг үүсгэж болно. Хэдий тийм боловч эдгээр урвал нь гол төлөв хувь хүний хэт мэдрэгшлийн байдлаас хамаардаг.

Бэлдмэлийг хэт өндөр тунгаар хэрэглэх үед илэрхий илэрдэг эрсдэл нь цусан дахь калийн хэмжээ ихсэх юм. Учир нь клавуланы хүчлийг калийн давс хэлбэрээр хэрэглэдэг.

Гемодиализын аргыг бэлдмэлийг цусны эргэлтээс гадагшлуулахын тулд хэрэглэнэ.

  1. Савлалт, хадгалалт, хүчинтэй хугацаа:
  • Савлалт: Тус бүр 7 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмал бүхий хөнгөн цагаан/хөнгөн цагаан 2 блистерыг цаасан хайрцганд савлан гаргана.  
  • Хадгалалт: Бэлдмэлийг 30°С-ээс доош хэмийн хуурай газар гэрэл ба чийгнээс хамгаалж хадгална.
  • Хүчинтэй хугацаа: 24 сар.
  • Дэлгэрэнгүй мэдээлэл: Үйлдвэрлэгчийн стандарт

 

Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эм хэрэглэх зааврыг анхааралтай уншаарай.

Өнгө нь өөрчлөгдсөн эсвэл савлалтан дээрх хүчинтэй хугацаа нь дууссан үед бэлдмэлийг хэрэглэхгүй

Илүү мэдээлэл шаардагдвал эмчээс асууна.

 

Үйлдвэрлэгч: PHARBACO CENTRAL PHARMACEUTICAL J.S.C NO. 1

160 Тон Дук Танг – Дон Да - Ханой - Вьетнам