Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Клавмакс-Т
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Клавуланы хүчил
Үйлдвэрлэгч
Yung Shin Pharm Ind Co.,Ltd
Гарал үүслийн улс
Тайвань
Тун хэмжээ
500мг+125мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Клавмакс-Т хальсан бүрхүүлт шахмал 625мг

Clavmax-T Film Coated Tablets 625mg

 

1.          Эмийн бэлдмэлийн нэр:

           Клавмакс-Т хальсан бүрхүүлт шахмал 625мг

 

2.          Тоон болон чанарын найрлага:

Хальсан бүрхүүлтэй шахмал бүрийн агууламж:

o   Амоксициллин (тригидрат хэлбэрээр)……........500мг (агууламж)

o   Клавуланы хүчил (калийн давс хэлбэрээр)……125мг

o   Туслах бодисын бүрэн жагсаалтыг 6.1. хэсэгт харна уу.

 

3.          Эмийн хэлбэр:

o   Шахмал

o   Цагаанаас цайвар цагаан өнгийн хальсан бүрхүүлтэй шахмал, дараах хэлбэртэй " cid:image001.png@01D709D3.8D80D8E0  cid:image006.png@01D709D3.8D80D8E0 ".

 

4.          Эмнэлзүйн онцлогууд

4.1  Эмчилгээнд хэрэглэх заалт:

Клавмакс-Т бэлдмэлийг насанд хүрэгсэд ба хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ (4.2, 4.4 ба 5.1 хэсэгт харна уу):

o   Бактерийн гаралтай цочмог синусит (онош батлагдсан)

o   Дунд чихний цочмог үрэвсэл

o   Архаг бронхитийн цочмог хөдлөл (онош батлагдсан)

o   Нийгмийн хамааралт уушгины үрэвсэл

o   Цистит

o   Пиелонефрит

o   Арьс ба зөөлөн эдийн халдварууд, ялангуяа целлюлит, амьтанд хазуулсан, целлюлит болон тархсан шүдний хүнд хэлбэрийн буглаа

o   Яс ба үений халдварууд, түүний дотор остеомиелит

Бактерийн эсрэг бэлдмэлүүдийг зохистой хэрэглэх албан ёсны удирдамжуудыг баримтлан хэрэглэх ёстой.

 

4.2  Тугналт ба хэрэглэх арга:

 

Тугналт:

Тунг амоксициллин/клавуланы хүчлийн хувьд найрлага тус бүрийг тус бүрд нь заасан тунгаас гадна нийтэд нь илэрхийлэгддэг.

Клавмакс-Т бэлдмэлийн тунг халдварын болон өвчин, өвчтөний онцлогт тохируулан дараах хүчин зүйлсийг тооцон сонгодог. Үүнд:

o   Нөлөөлж чадах эмгэг-төрүүлэгчид болон бактерийн эсрэг нөлөөт эмүүдэд тэдний мэдрэг байдал (4.4 хэсэгт үзнэ үү),

o   Халдварын байрлал ба хүнд хөнгөний байдал.

o   Нас, биеийн жин ба өвчтөний бөөрний үйл ажиллагааг доор харуулав.

§  Хэрэв шаардлагатай бол Клавмакс-Т бэлдмэлийг өөр байдлаар (жишээ нь: амоксициллинийг өндөр тунгаар ба/буюу амоксициллинийг клавуланы хүчилд өөр харьцаагаар тооцон) тооцон хэрэглэж болно (4.4 ба 5.1 хэсэгт үзнэ үү).

§  ≥ 40кг жинтэй хүүхэд ба насанд хүрэгсдэд доор зөвлөснөөр хэрэглэхэд Клавмакс-Т бэлдмэл нь өдөрт нийтдээ 1500мг амоксициллин/375мг клавуланы хүчил байхаар тугнагддаг.

§  < 40кг жинтэй хүүхдэд Клавмакс-Т бэлдмэлийн энэхүү хэлбэр нь доор зөвлөснөөр хэрэглэхэд өдөрт нийтдээ 2400мг амоксициллин/600мг клавуланы хүчил байхаар тугнагддаг.

§  Хэрэв амоксициллин хоногт өндөр тунгаар шаардагдсан бол клавуланы хүчлийг хоногт шаардлагагүй их тунгаар биед оруулахаас зайлсхийхийн тулд Клавмакс-Т өөр бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөг (4.4 ба 5.1 хэсэгт үзнэ үү).

§  Эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчтөний хариу урвалаас хамааруулан тогтооно.

§  Зарим халдваруудад (жишээ нь: остеомиелит г.м.) удаан хугацааны эмчилгээ шаардагддаг.

§  Тоймлох үнэлгээгүйгээр эмчилгээг 14 хоногоос хэтрүүлж болохгүй (4.4 удаан хугацааны эмчилгээний хамааралтай хэсэгт үзнэ үү).

 

Насанд хүрэгсэд ба хүүхдэд ≥ 40 kg:

o   500 мг/125 мг тунгаар өдөрт гурван удаа хэрэглэнэ.

 

Хүүхдэд < 40 kg:

o   Хоногийн 20мг/5мг/кг – 60мг/15мг/кг тунг хувааж хэрэглэнэ.

o   Хүүхдэд Клавмакс-Т бэлдмэлийг суспенз буюу хүүхдийн сачет хэлбэрээр хэрэглэж болно.

o   Шахмалыг хуваах боломжгүй учир 25кг-с бага жинтэй хүүхдэд Клавмакс-Т шахмалыг эмчилгээнд хэрэглэх боломжгүй.

o   Доорх хүснэгтэнд 25-40кг жинтэй хүүхдэд 500/125мг шахмалыг нэг удаа хэрэглэхэд биед орох тунг (биеийн жинд мг/кг тунгаар) харуулав.

 

Биеийн жин [кг]

40

35

30

25

Нэг удаагийн тунгийн зөвлөмж [мг/кг биеийн жинд] (дээр үзнэ үү)

Aмоксициллин [мг/кг биеийн жинд] нэг удаагийн тун бүрд

(1 хальсан бүрхүүлт шахмал)

12.5

14.3

16.7

20.0

6.67 – 20

Клавуланы хүчил [мг/кг биеийн жинд] нэг удаагийн тун бүрд

(1 хальсан бүрхүүлт шахмал)

3.1

3.6

4.2

5.0

1.67 - 5

 

o   6-с доош настай буюу 25кг-с бага жинтэй хүүхдэд Клавмакс-Т суспенз буюу хүүхдийн сачеттай бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжтой.

o   2-с доош насны хүүхдэд хоногт 40мг/10мг/кг-с илүү өндөр тунтай Клавмакс-Т 4:1 харьцаат найрлагатай бэлдмэлийг хэрэглэсэн эмнэлзүйн өгөгдөхүүн байхгүй байгаа болно.

 

Өндөр настанд:

o   Тун зохицуулалт хийх шаардлагагүй.

 

Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай үед:

o   Амоксициллиний зөвлөх хамгийн дээд тунд үндэслэн тун зохицуулалт хийнэ.

o   Креатининий клиренс (CrCl) 30мл/минутаас их байгаа өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлагагүй.

 

Насанд хүрэгсэд ба хүүхдэд  ≥ 40 кг:

CrCl: 10-30мл/мин

500мг/125мг тунгаар өдөрт хоёр удаа

CrCl< 10мл/мин

500мг/125мг тунгаар өдөрт нэг удаа

Гемодиализ

500мг/125мг тунгаар 24 цаг тутамд, нэмээд диализийн үед 500мг/125м, диализийн төгсгөлд давтан хэрэглэнэ (сийвэнд амоксициллин ба клавуланы хүчлийн концентраци аль аль нь багасдаг тул)

 

Хүүхдэд < 40 кг:

CrCl: 10-30мл/мин

15мг/3.75мг/кг тунгаар өдөрт хоёр удаа (хамгийн дээд тал нь 500мг/125мг тунгаар өдөрт 2 удаа).

CrCl< 10мл/мин

15мг/3.75мг/кг тунгаар өдөрт нэг удаа (хамгийн дээд тал нь 500мг/125мг тунгаар).

Гемодиализ

15мг/3.75мг/кг тунгаар өдөрт нэг удаа.

o   Гемодиализийн өмнө 15мг/3.75мг/кг.

o   Цусанд эргэлдэгч эмийн түвшинг хадгалахын тулд гемодиализийн дараа биеийн жингийн 1кг тутамд 15мг/3.75мг тунгаар хэрэглэх ёстой.

 

Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд:

o   Тунг анхааралтай тохируулан элэгний үйл ажиллагааг тогтмол зайтайгаар хянаж байх хэрэгтэй (4.3 ба 4.4 хэсэгт үзнэ үү).

 

Хэрэглэх арга:

o   Клавмакс-Т шахмалыг ууж хэрэглэнэ.

o   Ходоод-гэдэсний тааламжгүй нөлөөг багасгахын тулд Клавмакс-Т шахмалыг хоолтой хамт ууж хэрэглэдэг.

o   Эмчилгээг венийн судсанд тарих зориулалттай бэлтгэгдсэн SPC-н дагуу тарьж эхлээд цөөшид ууж хэрэглэдэг бэлдмэлээр үргэлжлүүлж болно.

o   Эмчийн жороо олгоно.

 

4.3  Хориглох заалт:

o   Идэвхтэй найрлагуудад, пенициллинүүдэд буюу 6.1. хэсэгт жагсаасан аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшилт.

o   Бета-лактамын бусад бэлдмэлүүдэд (жишээ нь: цефалоспорин, карбапенем буюу монобактам г.м.) хэт мэдрэгшилтийн хурдан явцтай хүнд хэлбэрийн урвал (жишээ нь: анафилакси г.м.) үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөнүүд.

o   Амоксициллин/клавуланы хүчлийн улмаас шарлалт/элэгний үйл ажиллагааны дутмагшил үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөнүүд (4.8 хэсэгт үзнэ үү).

 

4.4  Тусгай анхааруулга ба хэрэглээний болгоомжлол:

o   Амоксициллин/клавуланы хүчлийн эмчилгээг эхлэхийн өмнө урьд нь пенициллинүүдэд, цефалоспоринуудад буюу бусад бета-лактам бэлдмэлүүдэд хэт мэдрэгшилтийн урвал үүсч байсан эсэхийг анхааралтай лавлах хэрэгтэй (4.3 ба 4.8 хэсгүүдэд харна уу).

o   Пенициллин эмчилгээтэй өвчтөнд ноцтой болон үхлийн тохиолдлын аюултай хэт мэдрэгшилтийн урвалууд (анафилактиод болон арьсны хүнд хэлбэрийн гаж урвалууд) үүсч байсан нь мэдээлэгдсэн байдаг.

o   Тэдгээр урвалууд нь пенициллиний хэт мэдрэгшилтийн өгүүлэмжтэй хувь хүмүүс болон зарим онцлог хувь хүмүүст үүсэх магадлал өндөртэй байдаг.

o   Хэрэв харшилын урвал үүсвэл амоксициллин/клавуланы хүчлийн хэрэглээг зогсоож аль тохирох эмчилгээг эхлэх хэрэгтэй.

o   Халдвар нь амоксициллинд-мэдрэг бичил-биетнээр үүсгэгдсэн болох нь нотлогдсон тохиолдолд цаашид амоксициллин/клавуланы хүчлээс амоксициллинд албан ёсны удирдамжийг баримтлан шилжүүлнэ.

o   Эмгэгтөрүүлэгчдийн мэдрэг чанар нь буурч байгаа болох өндөр эрсдэлтэй буюу бета-лактамын антибиотикуудад тэсвэртэй бөгөөд бета-лактамаза фермент нь клавуланы хүчлээр саатуулагдахгүй тохиолдлуудад Клавмакс-Т бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжгүй болно.

o   Пенициллинд-тэсвэртэй S.pneumoniae-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд энэхүү бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

o   Бөөрний үйл ажиллагаа доройтсон өвчтөнд энэхүү бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэвэл таталт үүсч болох юм (4.8 хэсэгт үзнэ үү).

o   Халдвар нь мононуклеоз хэмээн таамаглагдсан бол амоксициллин/клавуланы хүчил хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь амоксициллин хэрэглэсэн нөхцөлд улаан бурхан төст тууралт үүсдэг билээ.

o   Амоксициллин эмчилгээний үед аллопуринолыг хамт хэрэглэвэл арьсны харшилын урвал үүсэх эрсдэл ихэсдэг.

o   Удаан хугацаагаар хэрэглэвэл тохиолдлоор түүнд мэдрэг-бус бичил-биетнүүдийн хэт өсөхөд хүргэж болзошгүй.

o   Эмчилгээ эхлэх үед халууралт бүхий тархмал цэврүүт улайлт үүсэх нь тархмал-екзантемт пустулёзын (AGEP: acute generalisedexanthemouspustulosis) шинж тэмдэг байж болзошгүй (4.8 хэсэгт үзнэ үү).

o   Энэхүү урвал үүсвэл Клавмакс-Т бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй бөгөөд цаашид амоксициллинийг хэрэглэх аль нэгэн хориглох заалт болох үндэслэлтэй.

o   Амоксициллин/клавуланы хүчлийг элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх ёстой (4.2, 4.3 ба 4.8 хэсгүүдэд үзнэ үү).

o   Элэгний эмгэгшилүүд ихэвчлэн эрэгтэйчүүд болон өндөр настанд ялангуяа удаан хугацааны эмчилгээтэй хамааралтай тохиолддог байх магадлалтай.

o   Тэдгээр өөрчлөлтүүд хүүхдэд маш ховор тохиолдсон байна.

o   Бүх хүмүүст шинж тэмдэг ба илрэл нь ихэвчлэн эмчилгээний үед буюу эмчилгээний дараахан илэрч байсан боловч харин зарим тохиолдолд эмчилгээг зогсоосноос хойш хэдэн долоо хоног хүртэл илрэхгүй байх нь ч бий.

o   Тэдгээр нь ихэнхдээ эргэх шинж чанартай байдаг. Элэгний эмгэгшилүүд нь хүнд хэлбэртэй байж болох ба маш ховор тохиолдолд үхлээр төгсөж байсан нь мэдээлэгдсэн.

o   Тэдгээр нь ямагт ноцтой хүндэмгэгтэй өвчтөнд буюу эсвэл элгэнд ноцтой нөлөөтэй эмийг хамт хэрэглэж байгаа үед тохиолддог байна (4.8 хэсэгт үзнэ үү).

o   Амоксициллинийг оролцуулаад бактерийн эсрэг бүх эмүүдтэй хамааралтайгаар антибиотик-хамааралт колит үүсч байсан нь мэдээлэгдсэн бөгөөд тэр нь хүнд хөнгөнөөрөө хөнгөнөөс амь насанд аюултай хүртэл хүрээнд байж болно (4.8 хэсэгт үзнэ үү).

o   Тиймээс, ямар нэгэн антибиотик хэрэглэж байгаа үед буюу түүний дараа суулгалт үүссэн тохиолдолд энэ нь оношийн ач холбогдолтой хэмээн тооцох хэрэгтэй.

o   Антибиотик-хамааралт колит үүсвэл амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэхээ яаралтай зогсоож эмчийн зөвлөгөө аван аль тохирох эмчилгээг эхлэх хэрэгтэй.

o   Энэ тохиолдолд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг саатуулах эмийг хэрэглэх нь хориглох заалттай байдаг.

o   Удаан хугацааны эмчилгээний явцад бөөрний, элэгний болон цус төлжүүлэх эрхтэний зэрэг эрхтэн системүүдийн үйл ажиллагааг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

o   Амоксициллин/клавуланы хүчил хэрэглэж байгаа өвчтөнд ховор тохиолдолд протромбиний хугацаа уртасч байсан нь мэдээлэгдсэн.

o   Антикоагулянтуудыг хамт хэрэглэж байгаа үед тохиромжтой хэлбэрээр сайтар хянаж байх хэрэгтэй.

o   Антикоауляцийн түвшинг зохимжтой хэмжээнд барихын тулд ууж хэрэглэдэг антикоагулянтуудын тунд зохицуулалт хийх шаардлага гарч болох юм (4.5 ба 4.8 хэсгүүдэд үзнэ үү).

o   Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд дутмагшилын зэрэгтэй уялдуулан тун зохицуулалт хийх шаардлагатай (4.2 хэсэгт үзнэ үү).

o   Шээсний гаралт багассан өвчтөнд дийлэнхдээ тариагаар хэрэглэх эмчилгээний үед маш ховор тохиолдолд кристаллури үүсч байсан нь илэрсэн.

o   Амоксициллинийг өндөр тунгаар хэрэглэж байгаа үед амоксициллиний кристаллури үүсэлтийг багасгахын тулд тохиромжтой хэмжээний шингэн хэрэглэж байхыг зөвлөдөг.

o   Давсагандаа гуурстай өвчтөний гуурс нь бөглөрч байгаа эсэхийг тогтмол шалгаж байх хэрэгтэй  (4.9 хэсэгт үзнэ үү).

o   Амоксициллин эмчилгээний хугацаанд шээсэнд шээсэнд глюкоз илрүүлэх сорилыг ферментийн глюкоз оксидаза аргаар хийх ёстой бөгөөд учир нь ферментийн-бус арга нь хуурамч эерэг үр дүнд хүргэж болох юм.

o   Клавмакс-Т бэлдмэлийн найрлаганд клавуланы хүчил агуулагддаг тул улаан эсийн мембран альбумин ба IgG-тэй өвөрмөц-бусаар холбогдон Кумбсийн тест хуурамчаар эерэг гарахад хүргэж болох юм.

o   Амоксициллин/клавуланы хүчил хэрэглэж байгаа өвчтөнд “Bio-Rad Laboratories PlateliaAspergillusтест ашиглавал сорил эерэг гарч байсан нь мэдээлэгдсэн бөгөөд цаашид тодруулахад тийм хүмүүс Aspergillus халдваргүй байсан нь нотлогджээ.

o   Bio-Rad Laboratories PlateliaAspergillus EIA” тест ашиглахад “non-Aspergillus polysaccharides ба polyfuranoses”-ийн хооронд солбицсон-урвал үүсч байсан нь мэдээлэгдсэн.

o   Тиймээс, амоксициллин/клавуланы хүчил хэрэглэж байгаа өвчтөнд сорил эерэг гарвал анхааралтай задлан шинжилж оэошлогооны бусад аргаар тодруулах хэрэгтэй.

o   Энэхүү эм нь 1ммоль-с (23мг) натри агуулдаг тул үүнийг үндсэндээ “натри-гүй” хэмээн үзэж болно.

 

4.5  Бусад эмийн бэлдмэлүүд болон эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:

 

o   Ууж хэрэглэдэг антикоагулянтууд:

§  Ууж хэрэглэдэг антикоагулянтууд ба пенициллиний бүлгийн антибиотикуудыг практикт харилцан нөлөөлөл үүсэн тухай мэдээлэлгүйгээр өргөн хэрэглэсээр ирсэн болно.

§  Гэхдээ, аценокумарол буюу варфариныг амоксициллинтэй хамт хэрэглэхэд өвчтөнд олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихэссэн тохиолдол хэвлэлд тэмдэгдсэгдсэн байдаг.

§  Хэрэв хамт хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал амоксициллинийг нэмэх буюу хасахдаа протромбины хугцаа буюу олон улсын тэнцвэржүүлсэн харьцааг сайтар хянаж байх ёстой.

§  Түүнээс гадна, ууж хэрэглэдэг антикоагулянтуудын тунд зохицуулалт хийх шаардлага гарч болох юм (4.4 ба 4.8 хэсгүүдэд үзнэ үү).

 

o   Meтотрексат:

§  Пенициллинүүд нь метотрексатын ялгаралтыг багасгаж болох тул хорт нөлөөг нь ихэсгэх өндөр магадлалтай.

 

o   Пробенецид:

§  Пробенецидтэй хамт хэрэглэхийг зөвлөдөггүй болно.

§  Пробенецид нь амоксициллиний бөөрний сувганцарын секрецийг багасгадаг.

§  Пробенецидтэй хамт хэрэглэвэл амоксициллиний цусанд байх түвшин удаан хадаглагдахад хүргэх бөгөөд харин клавуланы хүчилд тийм нөлөө үзүүлдэггүй.

 

o   Микофенолатемофетил:

§  Микофенолатемофетил хэрэглэж байгаа өвчтөнд амоксициллин + клавуланы хүчлийг хэрэглэж эхлэхэд идэвхтэй метаболит болох микофенолын хүчлийн (MPA: mycophenolic acid) тунгийн өмнөх концентраци нь ойролцоогоор 50% багасдаг болох нь мэдээлэгдсэн.

§  Тунгийн өмнөх түвшиний өөрчлөлт нь микофенолын хүчлийн нийт илрэлийн өөрчлөлтийг илэрхийлж чадахгүй.

§  Тиймээс, шилжүүлсэн эрхтэний үйл ажиллагааны алдагдал эмнэлзүйн ноцтой ач холбогдолгүй тохиолдолд ерөнхийдөө микофенолатемофетилийн тунг өөрчлөх шаардлагагүй.

§  Гэхдээ, тэдгээрийг хавсруулан хэрэглэж байгаа эмчилгээний хугацаанд болон антибиотик эмчилгээний дараа богино хугацаанд эмнэлзүйн талаас нь сайтар хянаж байх ёстой.

 

4.6  Жирэмсэн, хөхүүл үед ба үр тогтох чадварт үзүүлэх нөлөө

 

Жирэмсэн үед:

o   Амьстанд хийгдсэн судалгаагаар жирэмсэн, үр хөврөл/ургийн хөгжилт, төрөлт ба постнаталь хөгжилд шууд ба шууд бус сөрөг нөлөө үзкүүлээгүй байна (5.3 хэсэгт үзнэ үү).

o   Хүнд жирэмсэн үед амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэсэн өгөгдөхүүн хомс тул төрөлхийг гаж хөгжил үүсэх эрсдэл ихсэнэ хэмээн шууд хэлж болохгүй.

o   Дутуу төрсөн эмэгтэйд хийсэн ганц судалгаагаар ургийн мембран хугацаанасаа өмнө урагдсан нь мэдээлэгдсэн бөгөөд амоксициллин/клавуланы хүчлээр сэргийлэх эмчилгээ хийх нь нярайд үхжилт-энтероколит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болох юм.

o   Хэрэв эмч зайлшгүй чухал хэмээн тооцоогүй л бол жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

Хөхүүл үед:

o   Хоёр бодис хоёулаа хөхний сүүгээр ялгардаг (клавуланы хүчил хөхүүл нярайд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй).

o   Тиймээс, хөхүүл нярайд суулгал, ба салст мембраны мөөгөнцрийн халдвар үүсч болох тул хөхүүл эхэд эхэрглэх бол хүүхдээ хөхөөр хооллохоо зогсоох нь зүйтэй.

o   Мэдрэгшилт үүсч болзошгүй гэдгийг тооцох хэрэгтэй.

o   Хөхүүл үед амоксициллин/клавуланы хүчлийг зөвхөн ашиг/эрсдэлийг үнэлсэний дараа л эмчийн заалтаар хэрэглэх ёстой.

 

4.7  Жолоо барих болон техник ашиглах чадварт үзүүлэх нөлөө:

o   Жолоо барих болон техник ашиглах чадварт үзүүлэх нөлөө нь судлагдаагүй.

o   Гэхдээ тааламжгүй нөлөө (жишээ нь: харшилын урвалууд, толгой эргэх, таталт үүсэх г.м.) үзүүлж болзошгүй бөгөөд тэгвэл тэдгээр нь Жолоо барих болон техник ашиглах чадварт нөлөөлж болох юм (4.8 хэсэгт үзнэ үү).

.

4.8  Гаж нөлөө:

o   Суулгалт, дотор муухайрах ба бөөлжих зэрэг гаж урвалууд хамгийн олонтоо мэдээлэгдсэн байна.

o   Амоксициллин/клавуланы хүчлийн эмнэлзүйн судалгаанаас болон зах зээлийн дараах ажиглалтаас мэдээлэгдсэн гаж нөлөөг MedDRA Эрхтэн Системийн Ангиллаар доор жагсаав.

o   Гаж нөлөөний тохиолдлыг ангилахдаа дараах нэр томъёоны дагуу эрэмбэлэв. Үүнд:

§  Маш түгээмэл (≥1/10)

§  Түгээмэл (≥1/100 - <1/10)

§  Цөөвтөр (≥1/1,000 - <1/100)

§  Ховор (≥1/10,000 - <1/1,000)

§  Маш ховор (<1/10,000)

§  Тодорхойгүй (одоо байгаа өгөдөхүүнээр давтамжийг тооцоолох боломжгүй)

 

Халдварууд ба шимэгчид

Салст-арьсны кандидиаз

Түгээмэл

Мэдрэг-бус организмуудын хэт өсөлт

Тодорхойгүй

Цус ба тунгалагийн системийн талаас илрэх эмгэгшилүүд

Эргэх шинж чанартай лейкопени (нейтропени үүсэлтийг оролцуулаад)

Ховор

Тромбоцитопени

Ховор

Эргэх шинж чанартай агранулоцитоз

Тодорхойгүй

Цус задралтат анеми

Тодорхойгүй

Цус алдах хугацаа ба протромбиний хугацаа уртсах1

Тодорхойгүй

Дархлааны системийн талаас илрэх эмгэгшилүүд10

Судас-мэдрэлийн хаван

Тодорхойгүй

Анафилакси

Тодорхойгүй

Сийвэнгийн өвчин-төст хамшинж

Тодорхойгүй

Хэт мэдрэгшилтийн урвалууд

Тодорхойгүй

Мэдрэлийн системийн талаас илрэх эмгэгшилүүд

Толгой эргэх

Цөөвтөр

Толгой өвдөх

Цөөвтөр

Эргэх шинж чанартай хэт идэвхжилт

Тодорхойгүй

Таталтууд2

Тодорхойгүй

Асептик менингит

Тодорхойгүй

Ходоод-гэдэсний талаас илрэх эмгэгшилүүд

Суулгах

Маш түгээмэл

Дотор муухайрах3

Түгээмэл

Бөөлжих

Түгээмэл

Хоолны шингэц муудах

Цөөвтөр

Антибиотикийн-хамааралт колит4

Тодорхойгүй

Хэлэн дээр хар үс ургах

Тодорхойгүй

Элэг-цөсний талаас илрэх эмгэгшилүүд

Асат ба/буюу Алат өндөрсөх5

Цөөвтөр

Гепатит6

Тодорхойгүй

Цөс зогсонгитролтот шарлалт6

Тодорхойгүй

Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх эмгэгшилүүд7

Арьсны тууралт

Цөөвтөр

Загатнаа

Цөөвтөр

Чонон хөрвөс

Цөөвтөр

Олон хэлбэрт улайлт

Ховор

Стевен-Жонсоны хамшинж

Тодорхойгүй

Хучуур эдийн хорт үхжилт

Тодорхойгүй

Цэврүүт зулгаралтат-дерматит

Тодорхойгүй

Цочмог тархмал экзантоматоз-пустулёз (AGEP: аcute generalisedexanthemouspustulosis)9

Тодорхойгүй

Эозинофили бүхий эмийн урвал ба системийн шинж тэмдгүүд (DRESS)

Тодорхойгүй

Бөөр ба шээсний замын талаас илрэх эмгэгшилүүд

Интерстициаль нефрит

Тодорхойгүй

Кристаллури8

Тодорхойгүй

1 4.4 хэсэгт харна уу

2 4.4 хэсэгт харна уу

3 Дотор муухайралт нь өндөр тунгаар ууж хэрэглэхэд илүү олонтоо илэрдэг. Хэрэв ходоод-гэдэсний урвалууд илэрвэл амоксициллин/клавуланы хүчлийг хоолтой хамт хэрэглэвэл тэр нь багасдаг.

4 Бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл ба цусархаг колитийг оролцуулаад (4.4 хэсэгт харна уу)

5 Бета-лактамын бүлгийн антибиотикуудаар эмчилгээ хийлгэж байга өвчтөнүүдэд Асат ба/буюу Алат дунд зэргээр ихсэж байсан нь тэмдэглэгдсэн боловч харин тэдгээрийн ач холбогдол нь тодорхойгүй байгаа болно.

6 Эдгээр тохиолдлууд нь бусад пенициллинүүд ба цефалоспоринуудад тэмдэглэгдсэн (4.4 хэсэгт харна уу).

7 Хэрэв арьсны ямар нэгэн хэт мэдрэгшилтийн урвал илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй (4.4 хэсэгт харна уу).

8 4.9 хэсэгт харна уу

9 4.4 хэсэгт харна уу

10 4.3 ба 4.4 хэсэгт харна уу

 

4.9  Тун хэтрэлт

Тун хэтрэлтийн илрэл ба шинж тэмдэг:

o   Ходоод-гэдэсний шинж тэмдгүүд ба шингэний өөрчлөлт болон электролитийн тэнцвэржилт алдагдаж болдог.

o   Амоксициллин нь кристаллури үүсгэж зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэж байсан нь илэрсэн байна (4.4 хэсэгт үзнэ үү).

o   Энэхүү эмийг өндөр тунгаар хэрэглэж байгаа бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд таталт үүсч болох юм.

o   Амоксициллин нь давсаганд гуурс тавихыг нөхцөлдүүлдэг болох нь мэдээлэгдсэн бөгөөд энэ нь голчлон венийн судсаа өндөр тунгаар тарьж хэрэглэсний дараа үүсдэг байна.

o   Гуурс бөглөрөөгүй эсэхийг тогтмол хянаж байх хэрэгтэй (4.4 хэсэгт үзнэ үү).

 

Хордлогын эмчилгээ:

o   Ходоод-гэдэсний замын шинж тэмдгийг ус/электролитийн тэнцвэржилтэнд анхааран шинж тэмдгийн эмчилгээгээр засах боломжтой.

o   Амоксициллин/клавуланы хүчлийг гемодиализээр цусны эргэлтээс гадагшлуулж болно.

 

5.          Эм судлалын онцлогууд

 

5.1  Фармакодинамикийн онцлогууд

·         Эмийн эмчилгээний бүлэг:

o   Бета-лактамаза хориглогчдыг хамруулсан нийлмэл найрлагатай пенициллинүүд.

·         ATC код: J01CR02.

 

Үйлдлийн механизм:

o   Амоксициллин нь хагас нийлэг пенициллин (бета-лактам антибиотик)  бөгөөд бактерийн эсийн ханын интеграл бүтэцийн бүрэлдэхүүн болох бактерийн пептидогликан замын бионийлэгжилтэнд оролцдог нэг буюу хэд хэдэн ферментийг (үндсэндээ пенициллин-холбох уургууд /PBPs: penicillin-binding proteins/)  саатуулдаг.

o   Пептидогликаны нийлэгжилт саатуулах нь эсийн ханыг хэврэгшүүлж улмаар эс задарч үхэхэд хүргэдэг.

o   Амоксициллин нь тэсвэртэй бактерийн үүсгэдэг бета-лактамаза ферментийн задлах нөлөөнд мэдрэг тул амоксициллин дангаараа идэвхтэй нөлөөлөх үйлдлийн хүрээнд дээрх ферментийг ялгаруулдаг бактериуд хамрагдахгүй.

o   Клавуланы хүчил нь бета-лактам бүтэцтэй тул пенициллиний бүлэгт хамаарагдана. Тэрээр зарим бета-лактамаза ферментийг идэвхгүйжүүлдэг тул амоксициллиний идэвхгүйжилтээс сэргийлдэг.

o   Клавуланы хүчил нь дангаараа эмнэлзүйд ашиглахуйц бактерийн эсрэг үйлдэл үзүүлдэггүй байна.

 

Фармакокинетик/фармакодинамикийн харилцан холбоо:

o   Бактерийг саатуулах хамгийн бага концентрациас дээших хугацаа нь (T>MIC) амоксициллиний үр нөлөөг голлон тодорхойлох үзүүлэлт болон тооцогддог.

 

Тэсвэржилтийн механизм:

Амоксициллин/клавуланы хүчилт тэсвэржилт үүсэх хоёр механизм байдаг. Үүнд:

o   Бактерийн бета-лактамазуудаар идэвхгүйжүүлэгддэг бөгөөд харин тэдгээрийн клавуланы хүчлээр саатуулагддаггүй нь B, C болон D ангилал болно.

o   Пенициллин-холбох уураг өөрчлөгдөх, тэдгээр нь бактерийн эсрэг эмийн нөлөөлөх-байн адил төст чанар нь багасдаг байна.

Бактерийн эс антибиотик эмийг нэвтрүүлэхгүй болох буюу эсвэл шахуургын механизмаар антибиотикийг эсээс гадагшлуулж болох бөгөөд үүнд ялангуяа Грам-сөрөг бактериуд хамрагддаг.

 

Үзүүлэлтийн тоон хязгаарууд:

Микробын эсрэг мэдрэг чанарын сорилын Европийн хорооноос (EUCAST: European Committee on Antimicrobial Susceptibility Testing) гаргасан амоксициллин/клавуланы хүчлийн бактерийн саатуулах хамгийн бага концентрацийн (MIC: minimum inhibitory concentration) үзүүлэлтийн хязгаарууд.

 

Бичил биетнүүд

Мэдрэг чанарын хязгаарууд (мкг/мл)

Мэдрэг

Завсарын

Тэсвэртэй

Haemophilusinfluenzae1

≤ 1

-

> 1

Moraxella catarrhalis1

≤ 1

-

> 1

Staphylococcus aureus2

≤ 2

-

> 2

Coagulase-negative staphylococci 2

≤ 0.25

> 0.25

Enterococcus1

≤ 4

8

> 8

Streptococcus A, B, C, G5

≤ 0.25

-

> 0.25

Streptococcus pneumoniae3

≤ 0.5

1-2

> 2

Enterobacteriaceae1,4

-

-

> 8

Грам-сөрөг Агааргүйтнүүд1

≤ 4

8

> 8

Грам-эерэг Агааргүйтнүүд1

≤ 4

8

> 8

Омогийн-хамааралгүй хязгаарууд1

≤ 2

4-8

> 8

1 Амоксициллиний концентрацийн мэдээлэгдсэн хэмжээ. Мэдрэг чанарын сорилоор тогтоосон клавуланы хүчлийн 2мг/л үеийн концентраци.

2 Оксациллиний концентрацийн мэдээлэгдсэн хэмжээ үзүүлэлт.

3 Ампициллиний хязгаарт үндэслэгдсэн хязгаар үзүүлэлтүүд.

4 Тэсвэртэйн хязгаар R>8мг/л байх нь тэсвэртэй хэмээн мэдээлэгдсэн тэсвэржилтийн механизм бүхий бүх изолатуудыг батална.

5 Бензилпенициллиний хязгаарт үндэслэгдсэн хязгаар үзүүлэлтүүд.

 

o   Тэсвэржилтийн давамгайлал нь газарзүйн хувьд янз бүр байж болох ба сонгосон омогт хэрэглэх хугацаа ба тэсвэржилтийн тухайн хэсгийн мэдээлэл ялангуяа хүнд хэлбэрийн халдварын эмчилгээний үед илүү шаардлагатай байдаг болно.

o   Шаардлагатай бол шинжээчид тухайн оронд давамгайлсан тэсвэржилтийг тодорхойлохыг зөвлөдөг бөгөөд гэхдээ л зарим халдварын үед ямар эм эхрэглэх нь тодорхойгүй байгаа болно.

 

Зонхилох мэдрэг омогууд

Агаартан Грам-эерэг бичил-биетнүүд:

o   Enterococcus faecalis

o   Gardnerellavaginalis

o   Staphylococcus aureus (метициллинд мэдрэг)£

o   Коагулаза-сөрөг стафилококкууд (метициллинд мэдрэг)

o   Streptococcus agalactiae

o   Streptococcus pneumoniae1

o   Streptococcus pyogenes ба бусад бета-цус задлагч стрептококкууд

o   Streptococcus viridans бүлэг

 

Агаартан Грам-сөрөг бичил-биетнүүд:

o   Capnocytophagaspp.

o   Eikenellacorrodens

o   Haemophilus influenzae2

o   Moraxella catarrhalis

o   Pasteurellamultocida

 

Агааргүйтэн бичил-биетнүүд:

o   Bacteroidesfragilis

o   Fusobacteriumnucleatum

o   Prevotella spp.

Олдмол тэсвэржилт үүсч болох омгууд

Агаартан Грам-эерэг бичил-биетнүүд:

o   Enterococcus faecium$

 

Агаартан Грам-сөрөг бичил-биетнүүд:

o   Escherichia coli

o   Klebsiellaoxytoca

o   Klebsiellapneumoniae

o   Proteus mirabilis

o   Proteus vulgaris

Байгалийн тэсвэржилттэй бичил-биетнүүд

Агаартан Грам-сөрөг бичил-биетнүүд:

o   Acinetobactersp.

o   Citrobacterfreundii

o   Enterobacter sp.

o   Legionella pneumophila

o   Morganellamorganii

o   Providenciaspp.

o   Pseudomonas sp.

o   Serratiasp.

o   Stenotrophomonasmaltophilia

 

Бусад бичил-биетнүүд:

o   Chlamydophilapneumoniae

o   Chlamydophilapsittaci

o   Coxiellaburnetti

o   Mycoplasma pneumoniae

$ Тэсвэржилтийн олдмол механизм байхгүй үед байгалийн завсарын мэдрэгжилттэй байдаг.

£ Метициллинд-тэсвэртэй бүх стафилококкууд амоксициллин/клавуланы хүчилд тэсвэртэй.

1Streptococcus pneumoniae пенициллинд тэсвэртэй тул энэхүү амоксициллин/клавуланы хүчлийг эмчилгээнд хэрэглэхгүй (4.2 ба 4.4 хэсгүүдэд үзнэ үү).

2 Омогуудын мэдрэг чанар буурсан бөгөөд европийн зарим орнуудад 10%-с илүү давтамжтай байгаа нь мэдээлэгдсэн.

 

5.2  Фармакокинетикийн онцлогууд

 

Шимэгдэлт:

o   Амоксициллин ба клавуланы хүчил нь физиологийн рН-д усан уусмалд бүрэн диссоциацлагддаг.

o   Хоёр найрлага хоёулаа ууж хэрэглэхэд хурдан сайн шимэгдэнэ.

o   Ууж хэрэглэхэд амоксициллин ба клавуланы хүчил ойролцоогоор 70%-н биохүрэхүйтэй байдаг.

o   Хоёр найрлагын сийвэнгийн төрх нь адил байдаг бөгөөд аль аль нь ойролцоогоор нэг цагийн дараа сийвэнд хамгийн өндөр концентрацидаа (Tmax) хүрнэ.  

o   Амоксициллин/клавуланы хүчлийг эрүүл сайн дурынханд өлөн үед хэрэглэсэн (500мг/125мг шахмалаар өдөрт гурван удаа) бүлгийнхний фармакокинетикийн судалгааны үзүүлэлтүүдийг доор харуулав.

 

Фармакокинетикийн Дундаж (± SD) үзүүлэлтүүд

Идэвхтэй бодисууд

Тун

Cmax

Tmax*

AUC (0-24h)

T 1/2

(мг)

(мкг/мл)

(ц)

(мкг.ц/мл)

(ц)

Амоксициллин

AMКС/КХ

500/125мг

500

7.19± 2.26

1.5 (1.0-2.5)

53.5 ± 8.87

1.15± 0.20

Клавуланы хүчил

AMКС/КХ

500мг/125мг

125

2.40± 0.83

1.5 (1.0-2.0)

15.72±3.86

0.98± 0.12

AMКСАмоксициллин, CA – Клавуланы хүчил

* Median (хүрээ)

o   Амоксициллин/клавуланы хүчлийн амоксициллин ба клавуланы хүчлийн тус бүрийн сийвэнгийн концентраци нь амоксициллин ба клавуланы хүчлийг тус бүрд нь дангаар нь ууж хэрэглэхэд үүсдэгтэйгээ адил хэмжээнд хүрдэг.

 

Тархалт:

o   Сийвэнгийн нийт клавуланы хүчлийн ойролцоогоор 25% ба сийвэнгийн амоксициллиний 18% эь уурагтай холбогддог.

o   Амоксициллиний тархалтын эзэлхүүн 0.3-0.4л/кг, клавуланы хүчлийн тархалтын эзэлхүүн 0.2л/кг орчим байдаг.

o   Венийн судсаар тарьж хэрэглэхэд амоксициллин ба клавуланы хүчил хоёулаа цөсний хүүдий, хэвлийн эд, арьс, өөхөн эд, булчингийн эд, үений болон хэвлийн шингэн, цөс хийгээд үрэвслийн шингэнд тодорхойлогддог болно.

o   Амоксициллин нь тархи-нугасны шингэнд сайн тарахдаггүй.

o   Амьтанд хигдсэн судалгаагаар аль ч найрлагын эм-хамааралт материалын эдэд илэрхий эргэн-хуримтлал тодорхойлогдоогүй байна.

o   Амоксициллин нь пенициллинүүдийн нэгэн адилаар хөхний сүүнд тодорхойлогддог.

o   Клавуланы хүчил нь хөхний сүүнд ул мөр төдий л тодорхойлогддог (4.6 хэсэгт үзнэ үү).

o   Амоксициллин ба клавуланы хүчил нь хоёулаа ихэсийн хоригоор нэвтэрдэг болох нь харагдсан (4.6 хэсэгт үзнэ үү).

 

Био-хувиралт:

o   Амоксициллин нь анхны тунгийн 10-25%-тай тэнцэхүйц тоон хэмжээгээр идэвхгүй пенициллоин хүчил хэлбэрээр шээсээр заримдагаар ялгардаг.

o   Клавуланы хүчил нь хүний биед эрчимтэй хувирах бөгөөд шээс ба өтгөнөөр ялгадаг ба мөн амьсгалж буй агаараар диоксид хэлбэрээр гадагшилдаг.

 

Элиминаци:

o   Амоксициллиний элиминацийн үндсэн зам нь бөөр бөгөөд харин клавуланы хүчил нь бөөрний ба бөөрний бус механизмын аль алинаар нь элиминацид ордог.

o   Амоксициллин/клавуланы хүчийн хагас элиминацийн дундаж хугацаа нь ойролцоогоор нэг цаг байх ба дундаж нийт клиренс нь эрүүл хүмүүст ойролцоогоор 25л/ц байдаг.

o   Аугментинийг дангаар нь 250мг/125мг буюу эсвэл 500мг/125мг тунтай шахмал хэлбэрээр хэрэглэсний дараах эхний 6 цагийн хугацаанд амоксициллиний ойролцоогоор 60-70%, харин клавуланы хүчлийн ойролцоогоор 40-60% эь хувиралгүйгээр шээсээр ялгардаг байна.  

o   Янз бүрийн судалгаагаар 24 цагийн хугацаанд амоксициллиний бөөрний ялгаралт 50-80% байдаг нь тодорхойлогдсон байдаг бол клавуланы хүчлийнх 27-60 цагийн хооронд байдаг байна.

o   Клавуланы хүчлийн хувьд хэрэглэсний дараах эхний 2 цагт түүний ихэнх хэсэг нь ялгардаг болно.

o   Пробенецидтэй хамт хэрэглэвэл амоксициллиний ялгаралт удаашрах ба харин клавуланы хүчлийн бөөрний ялгаралт удааширдаггүй байна (4.5 хэсэгт үзнэ үү).

 

Нас:

o   Амоксициллиний хагас элиминацийн хугацаа нь 3 сартайгаас 2 настай хүүхдэд өсвөр насны хүүхэд ба насанд хүрэгсдийнхтэй адил байдаг.

o   Нярай хүүхдэд (дутуу нярайг оролцуулаад) амьдралын эхний долоо хоногт элиминацийн бөөрний замын хөгжил гүйцээгүй байдаг тул эм хэрэглэх тун хоорондын зайг өдөрт хоёр удаагаас хэтрүүлж болохгүй.

o   Өндөр настанд бөөрний үйл ажиллагаа нь суларсан байх илүү магадлалтайн улмаас тунг сонгохдоо сайтар анхаарахын зэрэгцээ бөөрний үйл ажиллагааг хянаж байх нь ашигтай.

 

Хүйс:

o   Эрүүл эрэгтэй болон эмэгтэй хүмүүст амоксициллин/клавуланы хүчлийг ууж хэрэглэхэд амоксициллин ба клавуланы хүчлийн аль алиных нь ч фармакокинетикт эмнэлзүйн ач холбогдол бүхий ялгаа гардаггүй байна.

 

Бөөрний үйл ажиллагааны дутмагшил:

o   Амоксициллин/клавуланы хүчлийн сийвэнгийн нийт клиренс нь бөөрний үйл ажиллагааны бууралтын зэрэгтэй пропорциональ хэмжээгээр багасдаг.

o   Эмийн клиренсийн багасалт нь амоксициллинд клавуланы хүчлээс илүү илэрнэ, учир нь амоксициллиний бөөрөөр ялгарах хэвь хэмжээ нь их байдаг.

o   Тиймээс, бөөрний үйл ажиллагааны дутмагшилын үеийн тун нь клавуланы хүчлийн түвшин зохистой хэмжээнд байхад амоксициллин хуримтлагдаж болохоос сэргийлэх хэмжээнд байх ёстой (4.2 хэсэгт үзнэ үү).

 

Элэгний үйл ажиллагааны дутмагшил:

o   Элэгний үйл ажиллагааны дутмагшилын үед эмийн тунг анхааралтай тохируулах ёстой бөгөөд элэгний үйл ажиллагааг тогтмол зайтайгаар хянаж байх хэрэгтэй.

 

5.3  Эмнэлзүйн өмнөх аюулгүй байдлын үзүүлэлт:

o   Эмнэлзүйн бус өгөгдөхүүнүүд нь аюулгүй байдлын эм судлалын, ген-хордуулах болон нөхөн үржихүйн хорон чанарын судалгаануудыг үндэслэвэл хүний биед өвөрмөц хортой нөлөө үзүүлдэггүй болохыг харуулж байгаа болно.

o   Нохойнд хийгдсэн давтан тунгийн хорон чанарын судалгаагаар амоксициллин/клавуланы хүчил нь ходоод цочроох, бөөлжүүлэх ба хэлний өнгө өөрчлөх нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байна.

o   Амоксициллин/клавуланы хүчлийн хорт хавдар үүсгэх нөлөөний судалгаа хийгдээгүй болно.

 

6.          Эмзүйн онцлогууд:

6.1  Туслах бодисын жагсаалт:

Шахмад:

o   Бичилталстат целлюлоз, магнийн стеарат, коллоид силикон диоксид, цардуулын натрийн гликолат.

Хальсан бүрхүүлийн найрлаганд:

o   Гидроксипропилметилцеллюлоз, титанй диоксид, изопрапил алкахол, метилен хлорид, триэтил цитрат.

 

6.2  Хүчинтэй хугацаа:

o   24 сар.

 

6.3  Хадгалах нөхцөл:

o   Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

o   25°С-с доош хэмд, хуурай ба сэрүүн газарт хадгална.

o   Эмийг хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хэрэглэнэ.

 

6.4  Савлалт:

o   PVC/Alu. Alu. Блистерт 10 шахмалаар савлагдана.

o   Цаасан хйарцагтаа 2 блистер, эсвэл 10 блистертэй савлагдана.

 

7.          Маркетингийн эрхийг эзэмшигч:

Yung Shin Pharm. Ind. Co., Ltd.

1191 Sec. 1, Chung Shan Road, Tachia, Taichung, Taiwan, R.O.C.

 

8.          Үйлдвэрлэгч:

Yung Shin Pharmaceutical Ind. Co., Ltd. Taichung Youth Factory III

No. 26, Kung Liu Rd., Tachia, Taichung, Taiwan, R.O.C.

 

9.          Маркетингийн эрхийг эзэмшигчийн дугаар:

DOH-PM-045276


Бар код: 4715168112545