Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Менем-1
Худалдааны нэр
Англи
меропенем
Үйлдвэрлэгч
United Biotech (P) LTD
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Меропенем тарилгын нунтаг

МЕНЕМ 500мг
/1гр
зөвхөн венийн судсаар хэрэглэнэ

НАЙРЛАГА
МЕНЕМ 500мг
(Зөвхөн венийн судсаар хэрэглэнэ)
Флакон бүрт: 500 мг Меропенемтэй тэнцэхүйц Меропенем тригидрат USP агуулагдана.
Туслах бодис: Натрийн карбонат USP (45.1 мг)

МЕНЕМ 1гр (Зөвхөн венийн судсаар хэрэглэнэ)
Флакон бүрт: 1 гр Меропенемтэй тэнцэхүйц Меропенем тригидрат USP агуулагдана.
Туслах бодис: Натрийн карбонат USP (90.2мг)

ЭМИЙН ТУХАЙ
МЕНЕМ (Меропенем) нь венийн судсаар хэрэглэдэг карбапенемийн бүлгийн нийлэг антибиотик юм. Меропенем нь 5 гишүүнт цагиргийнхаа 1-р байрлалд байрлах метилийн бүлгээрээ дегидропептидаза-1 ферментийн оролцоотой тогтвортой гидролизэд орсноор бөөрний тахир сувганцрын эсийн сормууслаг хэсэгтэй холбогддог. Үүнд дегидропептидаза-1 хориглогчийн оролцоо байхгүй. Химийн бүтэц нь (4R, 5S, 6S)-3-[(3S, 5S)-5-(Dimethylcarbamoyl)-3-pyrrolidinyl]thio]-6-[(1R)-1-hydroxyethyl]-4-methyl-7-oxo-1-azabicyclo[3.2.0]hept-2-ene-2-carboxylic acid trihydrate.

Химийн томъёо: C17H25N3O5S.3H2O

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


КЛИНИК ЭМ СУДЛАЛ

Үйлдлийн механизм

МЕНЕМ (Меропенем) нь нянгийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулж үхүүлэх үйлдэлтэй. МЕНЕМ (Меропенем) нь грам эерэг болон грам сөрөг организмын пенициллин холбогч уурагтай холбогдож нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Меропенем нь β-лактамазагийн эсрэг өндөр идэвхитэй ба эсийн гаднах мембраныг нэвтрэх чадвар сайтай учраас нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Меропенем нь Staphylococcus aureus-ын пенициллин холбогч уураг 1, 2 болон 4-тэй ижил бүтэцтэй. Меропенем нь E.Coli-ийн пенициллин холбогч уураг 1а, 1b болон 3-тай үр дүнтэй холбогддог ч  E.Coliийн пенициллин холбогч уураг 2-той ижил бүтэцтэй. Түүнээс гадна Меропенем нь Pseudomonas aeruginosa-гийн пенициллин холбогч уураг 1b, 2 болон 3-тай маш төстэй бүтэцтэй.

Фармакокинетик

МЕНЕМ (Меропенем)-ийг венийн судсаар хэрэглэх бөгөөд амаар ууж хэрэглэхэд шимэгддэггүй. Сийвэнгийн концентрацийн дээд хэмжээнд хүрэхэд маш хурдан бөгөөд 1гр тунг тарьсны дараа 50-60 мг/л, 500мг тунг тарьсны дараа 20-25мг/л байна. Эрүүл хүнд 1гр тунг 5 минутын турш тарьсанаас хойш 1 цагийн дараа сийвэнгийн дундаж концентраци 24мг/л байх ба 6 цагийн дараа 0.7мг/л болж буурдаг. Дуслыг үргэлжлүүлэн тарьж хэрэглэхэд 4 цагийн дотор сийвэнгийн концентраци тогтвортой хэмжээнд хүрнэ. Концентрацийг дунджаар 6.3мг/л хэмжээнд тогтвортой байлгахад 10мг/кг/6цаг хэмжээгээр тарина. Үе үе давтаж тарьсны дараа хуримтлал үүсдэггүй. Тунг 0.25-1гр хүртэл нэмэгдүүлэхэд фармакокинетик нь шугаман байна. Плазм дахь концентраци нь тунтайгаа шууд хамааралтай бөгөөд хагас задралын хугацаанд өөрчлөлт орохгүй. Сийвэнгийн хагас задралын хугацаа нь ойролцоогоор 1 цаг, 0.9-1.2 цаг хүртэл хэлбэлзэнэ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ойролцоогоор 20%-д нь хагас задралын хугацааны стандарт хазайлт нь хоорондоо бага зэрэг ялгаатай байсан.
МЕНЕМ
(Меропенем) нь бие махбодод маш хурдан тархдаг. Тархалтын эзэлхүүн харьцангуй бага буюу 0.3-0.4л/кг байдаг. Меропенемийг судсаар тарьж хэрэглэсний дараа дунджаар 25% нь β-лактамын гидролизын дүнд идэвхигүй нээлттэй цагираг хэлбэрт шилжих  ба бөөрний дегидропептидаза-1 ферментээр катализ-д орно. Меропенем нь хүний дегидропептидаза-1-т бусад карбапенемээс 4 дахин илүү тэсвэртэй. Одоогоор меропенемийн бусад бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүн  илрээгүй. Завсрын бүтэгдээхүүнүүд зөвхөн бөөрөөр ялгарна. Эмийн бэлдмэлийн дундажаар 80% нь өөрчлөгдөөгүй байдлаар шээсээр ялгарах ба эмийн бодисын ихэнхи нь  эхний 4 цагт биеэс гадагшилна. Маш бага хэмжээгээр хоол боловсруулах замаар гадагшилна. Нийт сийвэнгийн клиренс нь дундажаар 280мл/мин буюу энэ нь бөөрний клиренсийн 75-80%-тай тэнцэнэ.
Меропенемийн фармакокинетик нь 1 хүртэлх болон түүнээс дээш насны хүүхдэд насанд хүрэгчидтэй төстэй  бөгөөд хагас задралын хугацаа нь 0.8-1 цаг байна. Бэлдмэлийн 70% нь хэрэглэснээс хойш эхний  6 цагт шээсээр гадагшилна. Хагас задралын хугацаа дутуу төрсөн нярайд 2.95 цаг, гүйцэд төрсөн нярайд 2.04 цаг байна.

Ахмад настны бөөрний үйл ажиллагаа хэвийн үед  MENEM-н хагас задралын хугацаа эрүүл насанд хүрсэн залуу хүнээс 50%-р удаан байна.  Меропенем нь нянгийн эсрэг маш өргөн хүрээний үйлдэлтэй. Эмнэлзүйн хэрэглээ нь тухайн нянгийн хэлбэрээс хамаарна: Энтеробактерийн бүх хэлбэр , ихэнхи аэроб, анаэроб грамм эерэг кокк (Haemophilus spp, Neisseria spp.  гэх мэт); бактероид тогтворгүй хэлбэр болон бусад анаэроб грамм сөрөг бацилл.  

“In vitro” орчинд энтеробактерийн эсрэг меропенемийн үйлдэл имипенемээс илүү бөгөөд грамм эерэг нянгийн эсрэг үйлдэл нь арай сул юм.  Анаэроб грамм сөрөг нянгийн эсрэг үйлдэл нь имипенемтэй төстэй. Меропенем нь микоплазм, эсийн доторх бактер болох хламид, рикетси болон микобактерийн эсрэг үйлдэл үзүүлдэггүй.

Хүснэгт 1: Нийтлэг тохиолддог нянгийн халдварын үе дэхь меропенемын хамгийн бага саатуулах концентраци (MIC90S) мг/л

Грамм-эерэг аэробууд: Enterococcus faecalis 8.0, E.faecium 64, Staphylococcus aureus (MS) 0.25, Stapylococcus aureus (MR) 32, Staphylococcus epidermidis 8, Penicillin sensitive 0.015, Penicillin resistant 2, Streptococcus pyogenes (Group A) 0.015, Streptococcus agalactiae (Group B) 0.06, Viridans streptococci 2, Listeria monocytogenes 2,

Грамм-сөрөг аэробууд: Acinetobacterbaumannii 2.0, Citrobacterfreundii 0.06, C.koseri<0.06, Enterobacteraerogenes 0.13, E.cloacae 0.25, Escherichia coli<0.06, Haemophilusinfluenzae 0.12, Klebsiellaoxytoca 0.06, K.pneumoniae 0.06, Moraxella catarrhalis 0.12, Morganellamorganii 0.25, Neisseria spp. 0.3, Proteus mirabilis 0.25,P.vulgaris 0.25, Providenciarettgeri 0.25, P.stuartii 0.25, Pseudomonas aeruginosa 4.0, Serratiamarcescens 0.25, Stenotrophomonasmaltophilia>64,

Анаэробууд - Bacteroidesfragilis 0.5, Clostridium perfringens 0.06, C.difficile 2.0, Peptostreptococcusanaerobius 0.25, Prevotellabivia 0.25, P. melaninogenica 0.13.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

MЕНЕМ-г дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ:

1. Нянгийн шалтгаант менингит

2. Арьсны эмгэг, арьсны бүтцийн халдвар

3. Хэвлийн доторхи халдвар

 

Тун ба хэрэглэх арга

MЕНЕМ -г зөвхөн судсаар удаанаар 3-5 мин, дуслаар 15-30 минут тарьж хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагаа хэвийн насанд хүрэгчдэд 0.5-1гр-аар 8 цагаар хэрэглэнэ. Насанд хүрэгчдийн менингитийн үед тунг 2гр хүртэл нэмэгдүүлж 8 цагаар хэрэглэнэ. 12 наснаас доош хүүхдэд 40мг/кг-р тооцон 8 цаг тутамд хийнэ. Менингитийн үед хүүхдийн тун 40мг/кг -аар 8 цаг тутамд судсаар тарьж хэрэглэнэ. 50кг-с дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэж болно.

Бөөрний үйл ажиллагааны алдагдлын үе дэх тун

 Бөөрний үйл ажиллагааны алдагдал, бөөрний дутагдалтай өвчтөнд (креатинины клиренс <50мл/мин) MЕНЕМ -ийг бөөрний ялгаруулалтын удаашралтанд тааруулан хийх шаардлагатай.

 

Бөөрний үйл ажиллагаа алдагдсан насанд хүрэгчдэд Меропенемийн тунг тааруулах

Креатинины клиренс

Тун (халдварын хэлбэрээс хамаарна)

Тунгийн хугацаа

>50мл/мин

Зөвлөсөн тунгаар (арьсны халдварын үед 500мг, хэвлийн доторхи халдврын үед 1гр )

8 цаг тутамд

>25 – 50мл/мин

Зөвлөсөн тунгаар (арьсны халдварын үед 500мг, хэвлийн доторхи халдварын үед 1гр )

12 цаг тутамд

10 - 25мл/мин

Зөвлөсөн тунгийн  ½

12 цаг тутамд

<10мл/мин

Зөвлөсөн тунгийн ½

24 цаг тутамд

 

Гемодиализ: Меропенем нь уусамтгай учраас гемодиализээр идэвхитэй ялгарна. Диализын дараах тунг тааруулна.

Бөөр орлуулах эмчилгээ үргэлжилж байхад - 12 цагаар 1-2гр-аар тооцон хийнэ хэмээн нэг судалгаанд бичсэн байдаг. Ультрафильтрац болон диализын урсгалын хурд 1-2 литр/цаг байх тохиолдолд 1гр-аар судсаар тарьж хэрэглэнэ. Үргэлжилсэн вен-венийн гемофилтрац хийж буй үед тунг 500мг-1гр-аар 12 цаг тутамд хийнэ. Эсвэл 500мг-аар 8 цаг тутамд хийж болно. Үргэлжилсэн вен-венийн  гемодиализ эсвэл үргэлжилсэн гемодиафильтрацын үед тунг 500мг-аас 1гр хүртэл, 8-12 цагаар тооцно.  Эсвэл 500мг-аар 6-8 цаг тутамд хийх өөр хувилбар байж болно. Үргэлжилсэн вен -венийн гемодиафильтрац хийлгэж буй өвчтөнд зарим судалгаанд 750мг-аар 8 цаг тутамд  эсвэл 1.5гр тунгаар 12  цаг тутамд хийнэ гэж тэмдэглэсэн байдаг.

Завсарласан гемодиализ - Диализ дууссаны дараах хугацаанд 500мг тунгаар 24 цаг тутамд хийнэ. Өвчтөн 7 хоногт 3 удаа стандарт завсарлагат гемодиализ хийлгэх нь бүрэн гемодиализ  болдог хэмээн тэмдэглэгдсэн байна.

 

Тариаг хэрэглэхэд бэлдэх

Судсаар тарьж хэрэглэх

Туншилтай эмийн бэлдмэлийг зориулалтын тарианы усаар шингэлж хэрэглэнэ. Нэг бүтэцтэй уусмал болтол нь сайн сэгсэрнэ.

 

Меропенем-г судсаар тарьж хэрэглэх

Тун

Шингэрүүлэх уусмалын хэмжээ

Дундаж хураагдах эзэлхүүн

Дундаж концентраци

500мг

10мл

10мл

50мг/мл

1гр

20мл

20мл

50мг/мл

 

Судсанд дуслаар тарьж хэрэглэх

Бэлдмэлийг тохирох дуслын шингэнээр шингэлж хэрэглэнэ. Бэлдмэлийг агуулах сав  уян байж болохгүй.

Хэрэглэх заавар

Меропенемийг дуслаар тарьж хэрэглэхдээ дунджаар 15-30 минутаас дээш хугацаагаар дусаана. 1гр-аар савлагдсан бэлдмэлийг судсаар тархидаа 5-20 мл уусгагчаар шингэлэн 3-5 минут тарьж хэрэглэнэ.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан зохицох байдал

Меропенемийн бусад эмийн бодистой харилцан үйлчлэл нь одоогоор тогтоогдоогүй. Меропенемийг бусад эмийн бодистой шингэнээр шингэлж, хольж болохгүй.

 

ХАДГАЛАЛТ/ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Дахин тогтворжуулсан уусмал

Меропенемд зориулсан цэвэр ариун уусмалыг хэрэглэнэ. Меропенемийн шингэнийг 1-25 градуст, эсвэл хөргөгчинд 4 градуст хадгална. Шингэлэх уусмал хөлдсөн байж болохгүй.

Судсанд дуслаар тарьж хэрэглэх шингэн: Меропенемийг дагалдах ариун уусмал (50мг/мл)-ыг 15-25 градуст 2 цаг, 4 градуст 12 цаг хадгалах боломжтой.

Судсанд дуслаар тарьж хэрэглэх шингэн

Дуслаар тарьж хэрэглэх бэлдмэлийн тогтвортой байдал

Меропенемийг натрийн хлоридын 0.9% шингэнтэй хольж хэрэглэвэл 15-25 градуст 2 цаг, 4 градуст 18 цаг хүртэл тогтвортой байна. Харин меропенемийг 5%-н декстрозын уусмалаар шингэлсэн бол 15-25 градуст 1 цаг, 4 градуст 8 цаг тогтвортой байна.

 

ГАЖ НӨЛӨӨ

МЕНЕМ дараах хэрэглэгчдэд гаж нөлөө үзүүлж болно:

  • Меропенемд харшилтай, бусад карбапенем бүлгийн эм, эдгээр эмийн бодисын найрлага дахь бодистхаршилтай
  • β-лактам-д анафилаксын харшлын урвал өгч байсан түүхтэй

 

АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Анхааруулга

Супер халдвар/ Клостридум дифицилл хамааралт Колит

Өвчтөнд маш анхааралтай хандах хэрэгтэй. Хэрэв супер халдвар тохиолдвол стандарт эмчилгээний зарчмыг мөрдөнө. Халдварын эсрэг эмчилгээ нь клостридын ургалтыг бууруулна. Суулгалт, колитийн үед суулгалт улам даамжирвал Клостридум дифицилл дээр төвлөрөн ажиллах шаардлагатай.  Зарим зөөлөн явцтай Клостридум дифицилл хамааралт суулгалт, колитын үед давхар эмчилгээг хэрэгтэй. Хурц үед шингэн, электролит, уураг нөхөх, халдварын эсрэг (жишээ нь: метронидазол, ванкомицин уух) эмчилгээг тохируулах байдлаар эмчилгээг хийнэ.

 

Төв мэдрэлийн системийн нөлөө

Уналт таталт болон бусад төв мэдрэлийн системийн нөлөө тэмдэглэгдсэн байдаг бөгөөд ялангуяа  мэдрэлийн талаас ямар нэг эмгэгтэй (тархины эмгэгүүд , уналт өгдөг асуумжтай ) эсвэл бактерийн менингит, бөөрний дутагдалтай бол мэдрэлийн талаас гаж нөлөө илэрдэг байна. Дээрхи тохиолдол бүхий өвчтөнд, ялангуяа уналт өгдөг өвчтөнд эмийн тунг энгийн хэмжээнээс илүү нэмж болохгүй. Хэрэв өвчтөн уналт өгдөг бол уналтын эсрэг эмийг зогсоохгүй үргэлжлүүнэ. Хэрэв хэсэг газрын тремор, миоклонус, эсвэл уналт өгвөл өвчтөнг мэдрэлийн эмчид үзүүлэн шаардлагатай бол уналтын эсрэг эмчилгээг эхлэх шаардлагатай бөгөөд меропенемийн тунг бууруулах эсвэл зогсооно.

 

Харшлын урвал

Хэт мэдрэгших  урвал: β-лактамд мэдрэг бол хурц болон үхлийн аюултай харшлын урвал үзүүлнэ(жишээ нь: Анафилакси). Хэрэв хэт мэдрэгшлийн урвал илэрвэл меропенемийг хэрэглэхийг шууд зогсоох ба харшлын эсрэг эмчилгээг хийнэ. (эпинефрин, ортикостериод, хүчилтөрөгч гэх мэт)

Хэсэг газрын хэт мэдрэгшил: β-лактамын бүлгийн антибиотик буюу пенициллин, цефалоспорин болон бусад β-лактамын бүлгийн эмүүдэд харшилтай бол хэсэг газрын харшлын урвал үүсч болно. Меропенемийг хэрэглэхээс өмнө заавал сорил хийж үзэх шаардлагатай.

 

Ерөнхий анхааруулга
Халдварын эсрэг меропенемийг сонгон хэрэглэх: Нянгийн мэдрэг чанарыг тогтоосны дараа эмчилгээний зорилгоор болон халдвараас урьдчилан сэргийлэх нь нотлогдсон меропенем болон бусад нянгийн эсрэг үйлдэлтэй бүтээгдэхүүнээс сонгон хэрэглэнэ. Ямар нэг мэдээлэл байхгүй бол орон нутгийн тархвар зүйн болон элбэг тохиолддог бичил биетний байдлыг судлан антибиотикоо сонгох боломжтой.

Лаборторийн хяналт 
Удаан хугацааны эмчилгээний явцад  бие мах бодийн үйл ажиллагааг хянах ялангуяа бөөр, элэг, цус зэргийг хянана.

Натрийн агуулагдахуун
Меропенем тус бүр 3.92мг натритай шүтэлцэхүйц натрийн карбонат агуулна. (90.2мг)

Өвөрмөц бүлэг
Жирэмсэн эмэгтэйд: Категори В төрөл
Хөхүүл: Хөхний сүүгээр ялгардаг эсэх талаар судлагдаагүй бөгөөд зааврын дагуу хэрэглэнэ үү
Хүүхдэд:  Болгоомжтой хэрэглэх ба 3 сараас доош настай хүүхдэд хэрэглэхэд өндөр үр дүн гараагүй
Өндөр настанд: Болгоомжлол болон эмийн нөлөөт байдлын хувьд насанд хүрэгчдээс ялгаагүй боловч харшлын хэт мэдрэгшил илрэх магадлалтай . Эмийн бодис бөөрөөр ялгарах учир бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд хэрэглэх нь  хорт нөлөө үзүүлэх боломжтой.  Настангуудад бөөрний үйл ажиллагааны алдагдал, дутагдал илрэх нь элбэг учраас хүснэгтэнд заасны дагуу эмийн тунг сонгоно.

Элэгний дутагдал
Фармакокинетикээр элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөггүй нь тогтоогдсон бөгөөд тунг тохируулах шаардлагагүй.

 

Mfd. in India by:

UNITED BIOTECH (P) LIMITED

Bagbania, Baddi-Nalagarh Road,

Distt. Solan (HP) - 174 101