
Хэрэглэх заавар
ПАНДУАЛ шахмал
Hawon PANDUAL tab
Найрлага:
- Гэдэсний бүрхүүлтэй шахмал бүрийн агууламж:
- Панкреатин 170 мг
- Симетикон 84.433 мг
(Нэмэлт орц: кроскармеллоз натри, бичил талстат целлюлоз, магнийн стеарат, цэвэршүүлсэн тальк, усгүй коллоид цахиур, Н.Р.М.С., этилцеллюлоз, титаны диоксид, Н.Р.М.С фталат, дибутил фталат, тартразин, бриллиантын хөх)
Хэрэглэх заалт:
Хоолны шингэц муудах, хоолны дуршил буурах, диспепси, хоолоо ихдүүлсэн үед шингэц сайжруулах зорилгоор, мөн гэдэс дүүрэх үед хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
- Насанд хүрэгсэд болон 14-ээс дээш насны хүүхдэд: 1-2 шахмалаар өдөрт 3 удаа
- 8-14 насны хүүхдэд: 1 шахмалаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
Анхааруулга:
- Симетиконыг хэрэглэх нь нярай болон хүүхдэд аюулгүй эсэх талаар тодруулсан судалгааны мэдээлэл хомс учир нярайн хэвлийгээр өвдөх өвчний үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн үед:
- Нөхөн үржихүйд өгөх нөлөөллийн талаар амьтан дээр хийгдсэн судалгаа байхгүй.
- Панкреатиныг жирэмсэн үед хэрэглэхэд урагт сөргөөр нөлөөлөх эсэх нь тодорхойгүй ч жирэмсэн үед түүнийг зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Уг эм хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тогтоогдоогүй тул түүнийг хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.
Хориглох заалт:
- Тухайн эмийн найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн өвчтөн,
- 8-аас доош насны хүүхдэд,
- Ходоодны цочмог шархлаатай өвчтөн
- Жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
- Суулгах буюу ходоод гэдэс түр зуур цардайх шинж илэрч болзошгүй.
- Тухайн эмийг хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан нь мэдээлэгдсэн (найтаах, нулис гоожих тууралт гарах г.м.)
Энэхүү эмийн хэрэглээтэй хамааралтай ямар нэгэн сөрөг нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол эмчээс зөвөлгөө аваарай.
Бусад эмтэй харилцан нөлөөлөл:
- Кальцийн карбонат болон магнийн гидроксид агуулсан ходоодны хүчил бууруулах эмтэй хамт хэрэглэхгүй.
- Кальцийн карбонат болон магнийн гидроксидыг панкрелипазатай хавсруулан хэрэглэвэл глицин-конъюгаттай цөсний хүчил үүсэхэд хүргэх бөгөөд кальци болон магнитай тосны хүчлийн саван үүсч өөх тосны шимэгдэлтийг багасгаж болзошгүй.
Хадгалах хугацаа:
Үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 3 жил
Хадгалах нөхцөл:
Сэрүүн харанхуй хуурай нөхцөлд хадгална.
Гэрлээс хол хадгална.
Савлалт:
Блистертээ гэдэсний бүрхүүлтэй 10 шахмал, хайрцагтаа 10 блистерээр савлагдсан.
Олгох нөхцөл:
Эмчийн жороор олгох бэлдмэл
Үйлдвэрлэгч:
Hawon pharmaceutical corporation