
Хэрэглэх заавар
Бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
СИНТОМИЦИН
Худалдааны нэр Синтомицин
Олон улсын патентлагдаагүй эсвэл бүлгийн нэр D,L – Хлорамфеникол.
Эмийн хэлбэр линимент
Найрлага
Идэвхитэй бодис: хлорамфеникол [D,L] (синтомицин) – 100 мг;
туслах бодис: касторовын тос – 200 мг, эмульсжүүлэгч №1 – 30,0-50,0 мг, сорбины хүчил – 2,0 мг, этанол – 8,1 мг, натри кармелоз – 18,4 мг, цэвэршүүлсэн ус – 1 г хүртэл .
Ерөнхий шинж
Цагаан эсвэл цайвар шаргал өнгөтөй өвөрмөц үнэртэй линимент.
Эмийн эмчилгээний бүлэг
Антибиотик
АТС код: D06AX02
Фармакологийн үйлдэл
Эмийн үйлчлэгч бодис нь хлорамфеникол бөгөөд микробын эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Шархлаат халдвар ба арьсны идээт үрэвслийн үед эмгэг төрөгчийн өндөр идэвхтэй үйлдэл үзүүлнэ.
Хлорамфеникол - бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг саатуулж бактериостатик үйлчилгээ үзүүлнэ (бактерийн эсийн мембраныг нэвтэлж пептидийн холбоос үүсгэдэг аминхүчлүүдийн шилжилтийг саатуулдаг бактерийн 50S рибосомтой холбогдон ингэснээрээ уургийн нийлэгжилт алдагддаг), Пенициллин, тетрациклин, сульфаниламидуудад тэсвэртэй ихэнхи грамм эерэг ба сөрөг бактерид идэвхитэй нөлөөлнө. Түлэнхийн ба арьсны идээт шарх, үрэвсэлд арьс цэвэрлэх ба нөхөн төлжилтийг дэмжинэ .
Фармакокинетик: Арьс, салст, шархан дээр түрхэсний дараа цусны их эргэлтэнд орж шимэгдэх байдал мэдэгдээгүй байгаа .
Хэрэглэх заалт
Шархлаат процессын 2-р үеийн халдварлагдсан шарханд (идээлээгүй, үхжил үүсээгүй шарх) удаан явцтай эдгэрэлт муутай шарх, түлэгдэлтийн 2 – 3 зэргийн шарханд түрхэнэ.
Хориглох заалт
Эмийн бэлдмэлд хэт мэдрэг байх, тархи нугасны цус төлжүүлэх процесс дарангуйлах, хурц порфири, глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдал, элэг эсвэл бөөрний дутагдал, арьсны өвчин ( псориаз, мөөгөнцөр, экзем) жирэмсэн ба хөхүүл, нярай( 4 долоо хоногтой нярай).
Осмос идэвхи байхгүй учир ( үндсэндээ: тос, эмульсжүүлэгч) шархны эхний үед хэрэглэхгүй байвал зохистой ( идээ их гарсан, эд эсийн хаван, эд эсийн өвдөлт ба үхжил явагдсан үед).
Болгоомжтой хэрэглэх нь
Бага насны хүүхэд, туяа эмчилгээ эсвэл цитостатик эмийн бэлдмэлээр эмчлүүлж байсан өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гадуур. Шархыг цэвэрлэсний дараа синтомициний линиментийг шууд шарханд дээр түрхэн ариун боолт тавих эсвэл ариун боолтон дээр линиментээ түрхээд дараа нь шархан дээр тавьж бооно. Идээлсэн шархыг сайтар цэвэрлэсний дараа зориулалтын тампоноор шархыг дүүргэж, завсар зайнд нь марлиар чихээс хийнэ.
2-р үеийн түлэнхийн шарх шархлааг эмчилж байхдаа – шархны эдгэрэлтийн динамикаас хамааран өдөрт 1 -3 удаа түрхэнэ .
Гаж нөлөө
Харшлын урвал үүсч болзошгүй: арьсны тууралт, ангионевротик шок.
Цус төлжүүлэх эрхтний зүгээс : хааяа – ретикулоцитопени, лейкопени, гранулоцитопени, тромбоцитопени, эритропени, апластик анеми, агранулоцитоз.
Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл
Пенициллин эсвэл цефалоспоринуудын бактерийн эсрэг үйлдлийг бууруулна. Хлорамфеникол дараах эмнүүдийг бактерийн 50S рибосомтой холбогдохыг саатуулах эсвэл холбоосоос шахаж гаргаж магадгүй учир Эритромицин, Клиндамицин, Линкомицинтэй зэрэг хэрэглэвэл харилцан бие биенийхээ үйлдлийг сулруулна.
Тусгай анхааруулга
Эмчилгээний хугацаанд тогтмол захын судасны цусны эргэлтийг хянаж байх ёстой. Жирэмсэн ба хөхүүл үед таагүй нөлөө үзүүлсэн нөлөө илрээгүй.
Арьсны өргөн хүрээнд түрхэн давхар этанол хэрэглэвэл дисульфирамр төст урвал үүсч болзошгүй ( арьс улайх, тахикарди, дотор эвгүйрэх, огих, рефлексийн гаралтай ханиад, татах).
Эмийн хэлбэр ба савлалт
10% линимент. 25 гр-аар савласан туб. Туб болгоныг эмийн хэрэглэх заавартай хамт картонон хайрцаганд савлана.
Хадгалах нөхцөл
20 хэмээс ихгүй, гэрлээс хамгаалагдсан газарт хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа
2 жил. Савлалтанд заагдсан хадгалах хугацаа хэтэрсэн бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч
ОАО “НИЖФАРМ”, Орос улс
Санал гоммдлыг хүлээн авах байгууллага:
603950, Нижний Новгород хот,
ГСП - 459, Салганская гудамж, 7
Утас: (831) 278-80-88
Факс: (831) 430-72-28
Интернет: http://www.nizhpharm.ru







































































