Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гамалате В6
Худалдааны нэр
Англи
Магнийн глутамат гидробромид + γ-амино-тосны хүчил + γ-амино-β-гидрокси-тосны хүчил + Пиридоксины гидрохлорид
Үйлдвэрлэгч
Ferrer Internacional, S.A
Гарал үүслийн улс
Испани
Тун хэмжээ
2.0г/100мл+2.0г/100мл+1.0г/100мл+1.0г/100мл-80мл
Эмийн хэлбэр
уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

Гамалат® B6

 

Худалдааны нэршил

Гамалат B6

 

Олон улсын нэршил

Тэмдэглэгдээгүй

 

Эм судлалын үйлдэл

Гамалат B6 түүний идэвхтэй нэгдлүүдийн үйлдлийн дүнд: церебротоник аминхүчлүүд γ-амино-тосны хүчил, γ-амино-β-гидрокси-тосны хүчил (GABA, GABOB), бага зэргийн тайвшруулах нөлөөмагнийн глутамат гидробромид (MGH), коэнзим Витамин B6 тархины эрчим хүч, мэдрэлийн зохицуулагчийг идэвхжүүлдэг. Амин хүчил ба Витамин В6 нь тархины үйл ажиллагааны солилцоонд оролцдог бөгөөд мэдрэлийн эсийн эрч хүчийг нэмэгдүүлдэг. Мөн оюуны чадавхийг сайжруулна.

 

Найрлага

 

100 мл-т

Магнийн глутамат гидробромид  

γ-амино-тосны хүчил                      

γ-амино-β-гидрокси-тосны хүчил

Витамин В6

Бусад                        

х.х

(натрийн сахар агуулсан )

 

Хэрэглэх заалт

Насанд хүрэгчдэд

Астенийн үйл ажиллагаанд туслах зорилгоор:

  1. Сэтгэлийн тогтворгүй байдал.
  2. Төвлөрөл ба санах ойн хүндрэл.
  3. Сэтгэл хөдлөл ба мэдрэлийн өөрчлөлт.
  4. Дасан зохицох чадварын бууралт

Хүүхдэд

  1. Төвлөрөлт буурах
  2. Нийгэм, гэр бүл, сургуульд дасан зохицох чадвар алдагдах зэрэгт хэрэглэнэ.

 

Тун, хэрэглэх арга

Насанд хүрэгчдэд:өдөрт 10 мл-р 2-3 удаа ууна.

Хүүхдэд: 2 хүртэлх насны хүүхдэд: өдөрт 2,5 мл-р 3 удаа

                        2-3 насанд: өдөрт 5 мл-р 3 удаа

                        4-7 насанд: өдөрт 10 мл-р 2 удаа

                        7-с дээш: өдөрт 10 мл-р 2 эсвэл 3 удаа ууна.

Тунгийн зохицуулгыг эмч тохируулна.

 

Хориглох заалт, гаж нөлөө

Найрлага дах нэгдэлд харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Тунг хэтрүүлэн хэрэглэснээр ходоодны эмгэг үүсэж болно.

 

Жирэмсэн үеийн хэрэглээ

Шаардлагатай бол эмнэлгийн хяналтанд хэрэглэнэ.

 

Тун хэтрэлт, эмчилгээ

Хоруу чанарын үзүүлэлтээс хамааран тун хэтрэлтийн улмаас хордлогын шинж тэмдэг илрэхгүй.

 

Савлалт

Шилэнд 80 мл уусмалаар савлана.

 

Хүүхдээс хол хадгална.