Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Софкоф
Худалдааны нэр
Англи
Хлорфенамин + Декстрометорфан+ Фенилэфрин
Үйлдвэрлэгч
XL Laboratories PVT.Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
2 мг+10мг + 5мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Софкоф
МУ-ын бүртгэлийн дугаар: F20091012RO02185 Найрлага:  Зөөлөн желатин капсул бүрд: Декстрометорфан ВР 10 мг    Фенилэфериний гидрохлорид ВР 5 мг
 Хлорфенираминий малеат ВР  2 мг  
Эм судлалын үйлдэл: Декстрометорфан  нь ханиалга намдаах хүчтэй үйлдэлтэй наркозын бус бодис бөгөөд ханиалгын босгыг ихэсгэхийн зэрэгцээ(тархины ханиалгын төвийн мэдрэмтгий чанарыг багасгана) дасал үүсгэдэггүй болно. Фенилэфериний гидрохлорид нь симпатомиметик бодис бөгөөд хавангийн эсрэг нөлөөлж хамрын хөндий, дайвар хөндий болон гуурсан хоолойг чөлөөлөн,түүний агчилыг сулруулан амьсгалыг хөнгөвчилнө. Хлорфенирамин малеат нь Н1  - рецепторын эсрэг бодис бөгөөд гистамины Н 1  - рецепторт өрсөлдөн нөлөөлж  хамар хоолойн харшлыг арилгана.
Фармакокинетик: Декстрометорфан нь ходоод-гэдэсний замаас хурдан шимэгдэнэ.Хэрэглэснээс хойш 2 цагийн дараа сийвэнгийн концентранци нь хамгийн өндөр түвшинд хүрдэг. Сийвэнгийн хагас задралын хугацаа 2,5-4 цаг байна. Декстрометорфан элгэнд хувирах бөгөөд голлох метаболит нь декстрофан болно. Декстрометорфан дийлэнхдээ метаболит хэлбэрээр шээстэй хамт ялгарах бөгөөд багаахан хэсэг нь хувиралгүйгээр Декстрометорфан хэлбэрээр ялгардаг. Ханиалга намдаах үйлдэл нь 15-30 минутын дараа эхлэх бөгөөд уг үйлдэл нь насанд хүрэгсэд 5-6 цаг, хүүхдэд 6-9 цаг үргэлжлэнэ. Хлорфенирамин  малеатыг ууж хэрэглэсний дараа үйлдэл нь 15-30 минутанд эхэлж 1 цагийн дараа дээд хэмжээндээ хүрээд 4-6 цаг үргэлжилдэг. Нэг удаа хэрэглэхэд сийвэнгийн хагас задралын хугацаа нь насанд хүрэгсэдэд 20 минутаас илүү байдаг.Харин хүүхдэд сийвэнгийн хагас задралын хугацаа нь богино байна. Хлорфенирамин малеат нь элгэнд хувирах тул элэгний цочмог үрэвслийн үед хуримтлал үүсгэж болох юм. Хлорфенирамин малеат  болон түүний метаболитууд нь голчлон бөөрөөр ялгарна. 
Фенилэфериний гидрохлоридыг  ууж хэрэглэхэд хоол боловсруулах зам,болон элгэнд моноамины оксидазагийн нөлөөгөөр анхдагч хувиралд ордог тул жигд бус шимэгдэн биохуримтлал бага үүсгэдэг. Хэрэглэх заалт: Цэртэй,цэргүй ханиалга намдаах болон ханиад шуухинаа, харшил зэрэг ямар нэгэн эмгэгийн улмаас үүссэн хамрын бөглөрөлтийг арилгах зорилгоор хэрэглэнэ. 
 Сэргийлэх арга хэмжээ болон цээрлэлт: Ханиадны шинж 7 хоногоос илүү хугацаагаар байсаар байх буюу эсвэл халуурвал эмчид хандах шаардлагатай.Зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. ã Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх: Софкофыг хэрэглэж байгаа үед жолоо барих болон машин  техниктэй ажиллахаас зайлсхийх нь зүйтэй. Учир нь энэ бэлдмэл тайвшруулах нөлөө үзүүлж болох юм.  Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Жирэмсэн эмэгтэй ба хөхүүл эхэд софкоф бэлдмэлийг зөвхөн эмчийн зөвлөмжөөр л хэрэглэж болох юм. ã Хүүхдэд: Хэрэв эмч зөвлөөгүй бол Софкофыг 2-оос бага настай хүүхдэд хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Софкоф ерөнхийдөө зохимж сайтай . Дийлэнхдээ ам хатах, хэт тайвшрах болон хэт мэдрэгшил илэрдэг байна. 
Тун: Насанд хүрэгсэдэд 1 ширхэгээр өдөрт 3 удаа хэрэглэнэ . Хадгалалт: Хуурай, сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Савлалт: 2х10 капсултай, 10х10-аар савлагдана.