
Хэрэглэх заавар
ЛИБРОЗИМ ПЛЮС
Диастаз, панкрейтин, симетикон
Найрлага: нэг шахмалд агуулагдах хэмжээ
Диастаз .....................................................200мг
Панкреатин................................................100мг
Симетикон..................................................50мг
Фармакологийн үйлдэл:
Диастаз нь нарийн гэдсэнд нүүрс усыг бүрэн шимэгдүүлдэг.
Панкреатин нь pH 7,0-9,0 орчинд нүүрс ус, өөх тос, уураг шимэгдүүлдэг.
Симетикон нь гэдэсний дүүрэлт ба шүүрэл ялгаралтыг багасгаж болно.
Хэрэглэх заалт: энзимийн дутагдлаас шимэгдэлт буурсан тохиолдолд нөхөн орлуулах эмчилгээ
Хориглох заалт:
Найрлага дахь орсон бодисуудад хэт мэдрэг
Цөсний цоргын бөглөрөл
Анхааруулга ба болгомжлол:
Уйланхайт фиброзтой өвчтөнд гиперуреми ба гиперурикозури тохиолдсон: панкреатины ханд нь пуриныг бага хэмжээтэй агуулдаг тул өндөр тунгаар хэрэглэхэд гиперуреми ба гиперурикозури үүсч болзошгүй.
Жирэмсэн эмэгтэйчүүдээд хэрэглэх аюулгүй байдлын мэдээлэл тогтоогдоогүй.
Гаж нөлөө: хэт мэдрэг өвчтөнд хэт мэдрэгшлийн урвал, арьс улайх, маш ховор тохиолддог.
Өндөр тунгаар хэрэглэхэд анус болон түүний эргэн тойрон цочирж ховор тохиолдолд үрэвсэж болно
Хэрэглэх тун, хэмжээ
Насанд хүрэгчид 1 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ
Савлалт: нэг хайрцагт 10 ширхэг боодол @ 10 сахараар бүрсэн шахмал
Хадгалалт: 30 С бага хэмд, лацадсан савлагаанд хадгална