
Хэрэглэх заавар
Mеропенем тарилга 1г
Идэвхтэй бодис
- Meропенем 500мг: Meропенемтригидрат 570мг меропенем 500мг тэнцэнэ.
- Meропенем 1г: Meропенемтригидрат 1141мг меропенем 1000мг тэнцэнэ
Харагдах байдал
Меропенем бол цагаан эсвэл цайвар шаргал өнгөтэй нунтаг юм. Шингэрүүлэхэд өнгөгүй байх ба өтгөрүүлсэн нөхцөлд шаргал өнгөтэй болдог.
Фармакодинамик
Меропенем нь тарилгаар хэрэглэх карбапенемийн антибиотик бөгөөд хүний дегидропепдидаза-1 (ДГП-1) харьцангуй тогтвортой тул ДГП-1-ийн дарангуйлагчийг нэмж оруулах шаардлагагүй. Меропенем нь пенициллин холбох уурагтай (PBP) холбогдон ихэнх грам-эерэг, грам-сөрөг бактерийн эсрэг бактерийн эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлан бактерцид идэвх үзүүлдэг. Пенициллин холбох уураг, Escherichia coli, Pseudomonas aeruginosa 2, 3, 4 болон Staphylococcus aureus 1, 2, 4 цэгүүдтэй хүчтэй холбогдоно. Бактерицид концентраци нь бактеростатик концентрацаас нэгээс хоёр дахин их байдаг; онцгой тохиолдолд Listeria monocytogenes үхүүлэх нөлөө ажиглагдаагүй байна. Имипенемтэй адил, меропенемийн бактерийн эсрэг үйлдэл нь грам эерэг ба грам сөрөг организмын пенициллин холбох уураг (PBPs) -тай холбогдохтой холбоотой юм. Меропенем бусад бета-лактамазад тэсвэртэй бичил биетний эсийн ханыг нэвтрэн микробын эсрэг өндөр идэвх үзүүлдэг. Меропенем нь имипенемээс бага бета-лактамуудыг өдөөдөг.
Фармакокинетик
Шимэгдэлт
Дээд концентраци: тун, бөөрний үйл ажиллагаа, хэрэглэх аргаас хамаарна. Судсанд тарихад дээд концентрацид судсанд дуслаар хийснээс хойш ойролцоогоор 1 цагийн (0.5 - 1.5 цаг) дараа хүрнэ.
Тархалт
Меропенем уурагтай холбогдолт ойролцоогоор 2% байдаг. Меропенем нь биеийн ихэнх шингэн, эд эсэд хамгийн мэдрэмтгий бактериудыг дарангуйлахад шаардлагатай концентрациар тархана. Биеийн шингэн дэх дээд концентрацид судсанд дуслаар хийсний дараах 1 цагт хүрнэ. Тархалтын эзлэхүүн 12 – 20л байна.
Хувирал
Креатинины клиренсийн түвшин 20 мл / мин-ээс бага өвчтөний 50%-д бөөрний гадна 20% - 25% ихэснэ. Нэг идэвхгүй метаболит нь ICI-213689 юм. Элиминаци
Судсаар тарьсан меропенемийн тунгийн ойролцоогоор 70% нь 12 цагийн хугацаанд шээсэнд хувираагүй хэлбэрээр тодорхойлогддог. Меропенемийн клиренс нь плазмын креатинины клиренстэй хамааралтай. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд 8 цагаар меропенем 500мг тунгаар, 6 цагаар 1 гр тунгаар давтан тарихад хуримтлал үүсэхгүй. Бөөрний дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаардлагатай.
Хагас ялгаралтын хугацаа
- Насанд хүрэгчид ба 2 болон түүнээс дээш насны хүүхдэд: 1 цаг
- 3 сараас 2 настай хүүхдэд: 1.5 цаг
- Шинэ төрсөн нярай (тээлтийн хугацаа 27 - 32 долоо хоног, төрсний дараах 21 хоног): 3.4 цаг.
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай үед: 3.4 - 20 цаг ба түүнээс урт
Хэрэглэх заалт
Меропенем нь насанд хүрэгчид болон хүүхдүүдэд меропенемд мэдрэг дан болон хавсарсан бактерийн улмаас үүссэн дараах халдварыг эмчлэхэд зориулагдсан:
- Уушгины хатгалгаа, эмнэлгээс халдварласан хатгалгаа
- Шээсний замын халдварууд
- Хэвлийн хөндийн халдварууд
- Эмэгтэйчүүдийн халдваруудаас эндометрит, аарцгийн үрэвсэлт эмгэгүүд
- Бактерийн менингит
- Цусан үжил
- Нейтропенийн фебрильтэй өвчтөний эмпирик эмчилгээнд дан болон вирус, мөөгөнцрийн эсрэг эмүүдтэй хослуулан хэрэглэнэ.
Меропенемийг дангаар эсвэл бусад бактерийн эсрэг эмүүдтэй хослуулан олон бактерийн халдварыг эмчлэхэд үр дүнтэй байдаг.
Тун
Эмчилгээний тун ба үргэлжлэх хугацааг халдварын төрөл, хүндрэл, өвчтөний нөхцөл байдлаас хамааран тогтооно. Өдөрт хэрэглэхэд зөвшөөрөгдсөн тун: уушгины хатгалгаа, шээсний замын халдвар, эмэгтэйчүүдийн халдвар эндометритийн эмчилгээнд судсанд 8 цагаар 500 мг тун. Эмнэлгээс халдварласан хатгалгаа, перитонит, нейтропенийн фебрилээс урьдчилан сэргийлэлт, цусан үжилд 1 гр тунгаар 8 цагаар судсанд тарина. Бусад антибиотикийн нэгэн адил Pseudomonas aeruginosa үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвартай эсвэл сэжиглэж буй хүнд зэргийн өвчтөнүүдэд Меропенемийг дангаар эмчилгээнд хэрэглэхэд онцгой болгоомжтой байх нь зүйтэй.
Менингит – 8 цагаар 2г тунгаар тарина.
Pseudomonas aeruginosa-ийн халдварыг эмчлэхэд мэдрэмтгий байдлыг тогтмол хянахыг зөвлөж байна.
Креатинины клиренс 51 мл/мин бага өвчтөнд тунг дараах хүснэгтэд харуулсан:
Креатинины клиренс (мл/мин) | Тун (нэгж тун 500мг, 1г-д суурилсан) | Давтамж |
26-50 | Нэг нэгж тун | 12 цагаар |
10-25 | Нэг хагас нэгж тун | 12 цагаар |
<10 | Нэг хагас нэгж тун | 24 цагаар |
Меропенем гемодиализд арилдаг. Хэрэв Меропенемийг үргэлжлүүлэн эмчлэх шаардлагатай бол эмчилгээний үр дүнтэй плазмын концентрацийг сэргээх зорилгоор гемодиализын ажилбарын дараа нэгж тунг (халдварын төрөл, хүндрэлээс хамаарч) давтахыг зөвлөж байна. Меропенемийг хэвлийн диализтай өвчтөнд хэрэглэсэн туршлага байхгүй.
Элэгний дутагдал
Элэгний дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй.
Өндөр настанд
Бөөрний үйл ажиллагаа хэвийн эсвэл креатинины клиренсийн утга 50 мл / мин-ээс дээш өндөр настай хүмүүст хэрэглэх тунг тохируул
Хүүхдэд
3 сараас 12 сар хүртэлх насны хүүхдэд хэрэглэх тун нь халдварын төрөл, хүндрэл, эмгэг төрүүлэгчийн мэдрэмтгий байдал, өвчтөний нөхцөл байдлаас хамааран 8 цаг тутамд 10 - 20 мг / кг тун байна. 50 кг-аас дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгсдийн тунг хэрэглэнэ.
Менингитийн эмчилгээнд 8 цагаар 40 мг/кг тунгаар хийнэ.
Нейтропенитэй өвчтөнд фебрилийн эмчилгээнд 8 цагаар 20мг/кг тунгаар хийнэ. Бөөрний дутагдалтай хүүхдүүдэд хэрэглэсэн туршлага байдаггүй.
Хэрэглэх зам
Меропенемийг судсанд тарилгаар болон дуслаар хийнэ.
Үл нийцэл
Меропенемийг түүнд нийцэх дуслын шингэнтэй хийнэ /50-200мл/
Меропенем дараах шингэнтэй нийцнэ. 0.9% натрийн хлоридын уусмал, 5% Декстрозын уусмал, тарилгын ус.
Меропенемийг бусад эмтэй хольж болохгүй.
Хэрэглэх арга
Меропенемийг судсанд тарилгыг 5 минут, дуслыг 15-30 минут дусаана. Меропенемийг судсанд ариутгасан усаар найруулж тарина (250мг меропенемд 5мл). Энэ нь ойролцоогоор 50мг/мл концентрацийг бий болгоно.
Судсанд дуслаар хийхдээ Меропенемийн туншилд дуслын шингэн хийх эсвэл шаардлагатай хэмжээний дуслын шингэнд (Нийцэлд жагсаасан) түүнийг хийж найруулна.
Хориглох заалт
- Бета-лактамын антибиотикуудад анафилакси урвал илэрдэг бол
- Энэ бүтээгдэхүүний найрлага дах аль нэг нэгдэлд эсвэл ижил бүлгийн эмүүдэд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга, урьдчилан сэргийлэлт
Бусад карбапенем ба бета-лактамын антибиотик, пенициллин ба цефалоспорины хооронд хэсэгчилсэн зөрмөл харшилтай болох клиник ба лабораторийн нотолгоо байдаг. Бета-лактамын бүх антибиотикийн нэгэн адил хэт мэдрэг мэдрэмжийн урвалын талаарх мэдээлэл ховор байдаг. Меропенем эмчилгээг эхлэхээс өмнө бета-лактамын антибиотикт хэт мэдрэмтгий болох урвалын талаар нарийвчлан лавлах хэрэгтэй. Меропенемийг ийм өгүүлэмжтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв Меропенемд харшлын урвал илэрвэл эмийн хэрэглээг зогсоон, зохих арга хэмжээг авах шаардлагатай.
Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд Меропенемийн хэрэглээнд трансаминазууд ба билирубиний түвшинг нарийн хянах хэрэгтэй.
Бусад антибиотикуудын нэгэн адил түүнд мэдрэг бус организмын хэт их өсөлт үүсч болзошгүй тул өвчтөн бүрд тасралтгүй хяналт шинжилгээ хийх шаардлагатай байдаг.
Метициллинд тэсвэртэй стафилококкийн улмаас үүссэн халдваруудад хэрэглэхийг зөвлөдөггүй.
Ховор тохиолдолд бага зэргийн хэмжээнээс амь насанд аюултай псевдомембранозын колит нь бараг бүх антибиотикийн нэгэн адил Меропенемд бүртгэгдсэн. Тиймээс антибиотик эмчилгээг ходоод гэдэсний хямрал, ялангуяа колиттой хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Меропенемийг хэрэглэхтэй зэрэгцэн суулгалт үүссэн өвчтөнүүдэд псевдомембранозын колитын оношийг авч үзэх нь чухал юм. Судалгаанаас харахад Clostridium difficile-с ялгарах хорт бодис нь антибиотиктой холбоотой колит үүсэх гол шалтгаан болж байгааг харуулж байгаа боловч бусад шалтгааныг анхаарах нь зүйтэй.
Меропенемийг бөөр хордуулах нөлөөтэй эмүүдтэй хамт болгоомжтой хэрэглэнэ. Меропенем нь ийлдэс дэх валпроевын хүчлийн түвшинг бууруулж болзошгүй. Зарим өвчтөнд эмчилгээний доод түвшинд хүрдэг.
Хүүхдийн хэрэглээ: 3-с доош сартай нярай хүүхдэд үр дүнтэй, тэсвэртэй байдал тогтоогдоогүй; тул Меропенемийг үүнээс доош насныханд хэрэглэхийг зөвлөдөггүй. Элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүүхдэд хийсэн туршлага байдаггүй.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Мэдээлэл байхгүй боловч Меропенем нь машин жолоодох, механизмтай ажиллах чадварт нөлөөлнө гэж таамаглаагүй байна.
Бета-лактамуудын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд хэт мэдрэмтгий, ноцтой аюултай урвалууд (анафилактоид ба хүнд хэлбэрийн гаж нөлөө) үүсдэг. Меропенемтэй эмчилгээг эхлэхээс өмнө пенициллин, цефалоспорин, карбапенем эсвэл бусад бета-лактамын эмүүдэд хэт мэдрэмтгий байдлын талаар сайтар лавлах хэрэгтэй. Хэрэв харшлын урвал илэрвэл Меропенемийг даруй зогсоож, зохих өөр эмчилгээг эхлүүлнэ.
Бусад эмийн харилцан нөлөө
- Меропенем ба вальпроевын хүчлийг хамт хэрэглэснээр вальпроны хүчлийн плазм дах концентраци багассанаар таталдааны эсрэг нөлөө буурдаг.
- Меропенем ба пробенецидийг хамт хэрэглэх нь меропенемийн плазм дах концентрацийг ихэсгэхэд хүргэдэг.
- Хижигийн амьд вакцин, антибиотиктой хамт хэрэглэснээр хижигийн вакцины дархлаажуулалтыг бууруулна.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх талаархи мэдээлэл
Жирэмсэн
Хүний жирэмсэн үед Меропенемийн аюулгүй байдлыг үнэлээгүй. Амьтны судалгаагаар хөгжиж буй урагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Боломжит үр дүн урагт учирч болзошгүй эрсдэлийг даваагүй үед Меропенемийг жирэмсэн үед хэрэглэх ёсгүй. Энэ тохиолдолд эмчийн шууд хяналтан дор ашиглах ёстой.
Хөхүүл үе
Меропенем амьтны хөхний сүүнд маш бага хэмжээгээр тодорхойлогддог. Боломжит үр дүн хөхүүл нярайд учирч болзошгүй эрсдэлийг даваагүй үед Меропенемийг хөхүүл эхэд хэрэглэх ёсгүй
Гаж нөлөө
- Дархлалд: ховор – судасны хаван, анафилаксийн илрэл бүхий системийн харшилын урвалууд (хэт мэдрэгшил).
- Арьсанд үзүүлэх нөлөө: тромбофлебит, тарьсан талбайд өвдөлт, үрэвсэл, тууралт, загатнаа, чонон хөрвөс, олон хэлбэрт улайлт, Стевенс-Жонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил
- Ходоод гэдсэнд: хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Цусанд үзүүлэх нөлөө: түр зуур тромбоцитэми, эозинофили, тромбоцитопени, лейкопени, нейтропени (маш ховор тохиолдолд агранулоцитоз) гемолитик цус багадалт, цус гоожих.
- Элгэнд: сийвэн дэх билирубин трансаминаз, шүлтлэг фосфатаза, лактик дегидрогеназын концентраци дангаар нь эсвэл хослуулан нэмэгдүүлдэг.
- Төв мэдрэлийн системд: толгой өвдөх, тал саа, уналт (таталдаа)
- Бусад: ам, үтрээний кандидоз
Тун хэтрүүлэлт, эмчилгээ
Шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ. Өвөрмөц антидот байхгүй. Бөөрний дутагдалгүй өвчтөнд бөөрөөр элиминацид хурдан орно. Бөөрний эмгэгтэй өвчтөнд гемодиализын улмаас меропенем, түүний метаболитууд устана.
Үл нийцэл
Меропенемийн бусад эмүүдтэй нийцэл тогтоогдоогүй байна. Меропенемийг бусад эмтэй, уусмалуудтай хольж болохгүй. Меропенемд аль болох шинээр бэлтгэсэн уусмалыг ашиглана.
Хадгалах нөхцөл
Хуурай нунтгийг 30°C ихгүй хэмд хадгална. Тарилгыг хөлдөөж болохгүй. Меропенемийн уусмалын хадгалалт дараах уусмалын төрлөөс хамааран 30°C эсвэл хөргүүрт (4°C) дараах хугацаанд тогтвортой:
Дуслын шилэн туншилд
Шингэрүүлэгч | Тогтвортой цаг | |
30°C | 4°C | |
0.9% NaCl | 2 | 18 |
5% Декстроз | 2 | 8 |
Тарилгын ус | 2 | 24 |
Дуслын шингэний хуванцар саванд
Шингэрүүлэгч | Тогтвортой цаг | |
30°C | 4°C | |
0.9% NaCl | 2 | 12 |
5% декстроз | 2 | 8 |
Тарилгын ус | 2 | 24 |
Хүчинтэй хугацаа
2 жил.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жортой олгоно.
Тунгийн хэлбэр, савлалт
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг Меропенем 500мг x 10ш; 1г x 10ш савлан гаргана.
Үйлдвэрлэгч
JW Pharmaceutical Corporation
56 Hanjin 1-gil, Songak-eup, Dangjin-si, Chungcheongnam-do, Republic of Korea





































































































































































































































































































