
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
ЦЕФАЗОЛИН
Бүртгэлийн дугаар:
Бэлдмэлийн худалдааны нэршил: Цефазолин
Олон улсын патентлагдаагүй нэршил: цефазолин
Эмийн хэлбэр: булчинд болон судсанд тарихад зориулсан тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Найрлага: цефазолин натрийн давс 0,5г, 1,0г (цефазолинд тооцсон тун).
Ерөнхий шинж: цагаан, шаргал туяатай цагаан нунтаг.
Эмийн эмчилгээний бүлэг: антибиотик - цефалоспорин
Код АТХ: [J01DB04]
Эм судлалын үйлдэл
Фармакодинамик
Хоол боловсруулах бус замаар хэрэглэх зориулалттай I үеийн цефалоспорины бүлгийн антибиотик.
Бичил биетний эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлах замаар бактерицид үйлдэл үзүүлнэ. Өргөн хүрээний үйлдэлтэй, грам эерэг нянгууд (Staphylococcus spp., ялангуяа Staphylococcus aureus (пенициллиназа үүсгэдэг болон үүсгэдэггүй), Streptococcus pneumonia, Corynebacterium diphtheria, Bacillus anthracis) мөн грам сөрөг нянгуудад (neisseria meningitides, Neisseria gonorrhoeae, Shigella spp., Salmonellaa spp., Escherichia coli, Klebsiella spp., Treponema spp., Leptospira spp.) идэвхитэй үйлчилдэг.
Haemophilus influenza болон Enterobacter spp, Enterococcus spp-д идэвхитэй үйлчилдэг.
Pseudomonas aeruginosa, индол эерэг Proteus spp., Mycobacterium tuberculosis, Serratia spp зэрэг агааргүйтэн нян, метициллин тэсвэрт Staphylococcus spp омогт үйлчилдэггүй.
Фармакокинетик:
0,5г, 1,0г-аар булчинд тарихад хамгийн өндөр концентрацид (ТСмах) хүрэх хугацаа тус бүр 2 цаг, 1 цаг байдаг, хамгийн өндөр концентраци (Смах) 38, 64 мкг/мл байна. Судсаар хийхэд ТСмах дусал дуусахад, Смах -180 мкг/мл байдаг. Үе мөч, зүрх судасны эд, хэвлийн хөндий, бөөр, шээс дамжуулах зам, эхэс, дунд чих, амьсгалын зам, арьс, зөөлөн эдэд нэвтэрнэ. Хөхний сүүгээр бага хэмжээтэй ялгарна. Цөсний эд болон цөсөнд цусны сийвэнгээс хавьгүй илүү агуулагдана. Тархалтын эзэлхүүн 0,12л/кг. Сийвэнгийн уурагтай холбогдолт 85%. Булчинд тарьж хэрэглэсэн тохиолдолд хагас задрах хугацаа (Т1/2) 1,8 цаг, судсаар тарьсан үед 2 цаг байна. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай бол Т1/2 -20-40 цаг болно. Дүрс хувираагүй хэлбэрээр шээсээр: эхний 6 цагийн турш 60-90% нь, 24 цагийн дараа 70-95% нь ялгарна. Булчинд 0,5г тарихад Смах шээсэнд 1мг/мл, 1,0г тарихад 4мг/мл байдаг.
Хэрэглэх заалт
Цефазолинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвар, үрэвсэлт өвчнүүд: амьсгалын дээд болон доод зам, чих хамар хоолойн (дунд чихний үрэвсэл), шээс ялгаруулах болон цөсний зам, бага аарцгийн хөндийн үрэвсэл, арьс, зөөлөн эдийн, яс, үе мөчний (остеомиелит), эндокардит, үжил, перитонит, мастит, шарх, түлэгдэлт, хагалгааны дараах халдвар, тэмбүү, заг хүйтэн зэргийн үед хэрэглэнэ. Халдвараас урьдчилан сэргийлж мэс заслын өмнө болон дараа хэрэглэнэ.
Хориглох заалт
Цефалоспорин болон бусад төрлийн бета лактамын антибиотикуудад хэт мэдрэг болон 0-1 сартай нярайд (бэлдмэлийг хэрэглэхэд аюулгүй байдал нь тогтоогдоогүй). Антикоагулянт болон шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Пенициллин, карбапенемд мэдрэг, харшил илэрдэг өвчтөнгүүд цефалоспорины бүлгийн антибиотикуудад мэдрэг байх магадлалтай.
Болгоомжлол
Бөөрний дутагдал, гэдэсний өвчин (ялангуяа колитын өгүүлэмжтэй бол), 1-12 сартай хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үед
Жирэмсэн эхэд үзүүлэх бэлдмэлийн эмийн үйлчлэл нь урагт үзүүлэх эрсдэлээс илүү гэж үзэж байгаа тохиолдолд бэлдмэлийг хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх үед хөхөөр хооллолтыг зогсооно.
Хэрэглэх арга ба тун
Булчинд, судсаар (урсгаж эсвэл дуслаар) тарьж хэрэглэнэ.
Халдварын хүнд хөнгөн, үүсгэгчийн мэдрэг байдал зэргээс эмчилгээний тун, курс эмчилгээний хугацаа нь хамаарч хүн бүрт тохирсон эмчилгээ хийнэ.
Халдварын хүнд хөнгөний зэрэг |
Нэг удаагийн тун |
Тарих давтамж |
Хоногийн тун |
Хөнгөн зэргийн халдвар |
500мг 1г |
8 цаг тутам 12 цаг тутам |
1,5г 2г |
Хүндрээгүй халдвар |
1г |
12 цаг тутам |
2г |
Дунд зэргийн явцтай болон хүнд халдвар |
1г |
6-8 цаг тутам |
3-4г |
Амь насанд аюултай халдвар |
1г – 1,5г |
6 цаг тутам |
4-6г |
Хоногийн дээд тун -6г.
Курс эмчилгээний үргэлжлэх дундаж хугацаа 7-10 хоног.
Мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэхэд хагалгаанаас 0,5-1 цагийн өмнө 1,0 г-аар тунгаар судсанд, хагалгааны үед 0,5-1,0г, хагалгааны дараа эхний өдрүүдэд 8 цагийн зайтай 0,5-1,0 г-аар тус тус тарина.
Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд креатинины клиренсийн (КК) утгатай дүйцүүлэн дараах байдлаар тунг тохируулна:
Креатинины клиренс |
Сийвэнгийн креатинин |
Хоногийн тун |
Тарилга хоорондын зай |
55мл/мин, ба түүнээс дээш |
1,5мг% ба доош |
Ердийн тун |
Өөрчлөлтгүй |
54-33мл/мин |
3-1,6мг% |
Ердийн тун |
12ц |
34-11мл/мин |
4,5-3,1мг% |
Ердийн тунгийн 1/2 |
12ц |
10мл/мин түүнээс бага |
4,6мг% түүнээс их |
Ердийн тунгийн 1/2 |
24ц |
Тарилгын уусмал бэлтгэх:
Булчинд тарих уусмалыг бэлтгэхдээ 0,5г бэлдмэлийг 2мл, 1г-ыг 4мл 0,5%-ийн лидокаин, эсвэл тарианы усанд найруулна. Шингэлэх явцдаа эмийг бүрэн уустал флаконыг хүчтэй сэгсэрнэ. 1-12 сартай хүүхдийн эмчилгээнд цефазолиныг лидокаинд найруулж болохгүй.
Судсанд дуслаар тарихын тулд найруулсан уусмалаа 5мл тарианы усаар шингэлж дараа нь 3-5 минутын турш аажим тарина. Судсаар, дуслаар тарихын тулд 5-10% декстрозын уусмал, 0,9% натрийн хлорид, Рингерийн уусмал, 5% натрийн гидрокарбонатын уусмалын аль нэгийн 50-100мл-т бэлдмэлийг найруулж тарина.
Гаж нөлөө
Харшлын урвал: халуу оргих, арьсны тууралт, тууралт, арьс загатнах, гуурсан хоолойн агчил, эозинофилийн тоо ихсэх, судас, мэдрэлийн гаралтай хаван, анафилаксийн шок, олон хэлбэрт шүүдэст эритем (Стивенс-Жонсоны хам шинж).
Мэдрэлийн тогтолцооны талаас: таталт
Бөөр шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны талаас: бөөрний өвчтэй хүмүүст өндөр тунгаар эмчилгээ хийж байгаа үед (6г) бөөрний үйл ажиллагаа алдагдаж болно (энэ үед тунг бууруулж, эмчилгээний явцад цусны сийвэнгийн креатинин, шээгний азотын концентрацийн хөдлөл зүйг хянах хэрэгтэй).
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдсээр өвдөх, хуурамч сарьсат колит, ховор тохиолдолд цөс зогсонгишлын шарлалт, гепатит.
Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас: цагаан эс, ялтас эсийн тоо цөөрөх, ялтас эсийн тоо ихсэх, цус задралын цус багадалт.
Удаан хугацааны эмчилгээний үед: дисбактериоз, антибиотикт тэсвэртэй омгийн нянгуудаар үүсгэгдсэн супер халдвар, мөөгөнцөртөх (мөөгөнцөрийн шалтгаантай ам гэмтэх).
Хэсэг газрын урвал: булчинд тарьсан үед тарьсан газар өвдөх, судсаар тарьсан үед венийн судасны үрэвсэл, флебит.
Лабораторийн үзүүлэлтүүд: Кумбсын сорил хуурамч эерэг гарах, “элэгний” трансаминазуудын идэвхи ихсэх, гиперкреатинеми, протромбины хугацаа уртсах, шээсэнд глюкоз илрүүлэх сорилд хуурамч эерэг гарах.
Тун хэтрэх
Шинж тэмдэг: толгой эргэх, толгой өвдөх, саажих, бөөрний эвчтэй хүмүүст чичрэх шинж илэрч болно.
Лабораторийн үзүүлэлтүүд: креатинины концентраци, цусны мочевины азот, элэгний ферментүүд болон билирубин ихсэх.
Тун хэтэрсэн үед авах арга хэмжээ: бэлдмэлийг тарихаа яаралтай зогсооно, биемахбодын амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа болон түүнтэй холбогдох лабораторийн үзүүлэлтүүдийг хянах, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хүнд үед гемодиализ хийж болно. Хэвлийн шингэний диализ үр дүн муутай.
Эмийн харилцан нөлөөлөл
Цефазолиныг “гогцооны диуретикууд”-тай хавсран хэрэглэсэн үед түүний сувганцарын ялгаруулалт хориглогддог. Аминогликозидууд бөөр гэмтэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Эм зүйн үүднээс аминогликозидуудтай үл нийцнэ. (харилцан идэвхигүй болдог).
Бөөрний сувганцарын ялгаруулалтыг дарангуйлдаг эмийн бодисууд цусны цефазолины концентрацийг ихэсгэж ялгаралтыг удаашруулан, хордлогын урвалууд үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Цефазолин гэдэсний хэвийн бичил биетнийг дарангуйлдаг тул К амин дэмийн нийлэгжилтийг саатуулдаг. Ийм учраас тромбоцитын агрегацийг бууруулдаг эмүүдтэй (стероидын бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд, салицилат) хамт хэрэглэхэд цус гоожимхой болох эрсдэл нэмэгдэнэ. Энэхүү шалтгааны улмаас антикоагулянттай хамт хэрэглэж байгаа үед антикоагулянт идэвхийг ихэсгэх хэрэгтэй. Цефазолиныг бактериостатик үйлдэл бүхий нянгийн эсрэг бэлдмэлүүдтэй (тетрациклин, сульфаниламид, эритромицин, хлорамфеникол) хэрэглэхгүй, учир нь in vitro судалгаагаар тэдгээрийн хооронд антагонизм үүсч байгааг тогтоосон.
Тусгай заалт
Бэлдмэлийг хэрэглэж байх үед хоол боловсруулах замын өвчин сэдрэх, ялангуяа колит сэдэрч болно. Хуурамч сарьсат колитын үед илэрдэг шиг хүнд хэлбэрийн суулгалт илэрвэл цефазолиныг зогсоож тохирох эмчилгээг эхлүүлнэ. Эмчилгээний үед өвчтөн архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед өвчтөний захын цусны шинжилгээ, бөөрний үйл ажиллагааг хянах хэрэгтэй.
Авто тээврийн жолооч, маш өндөр анхаарал, хөдөлгөөний өндөр ур чадвар шаардсан ажил эрхэлдэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Савлалт
Судсаар болон булчинд тарих уусмал бэлтгэхэд зориулагдсан 0.5г, 0.1г нунтаг. 0.5г, 0.1г үйлчлэгч бодисыг 10 мл-ийн багтаамжтай флаконд савласан байна.
Цаасан хайрцганд 1 ширхэг флакон эмийн хэрэглэх зааврын хамт савлана.
Цаасан хайрцганд 10 ширхэг флакон эмийн хэрэглэх зааврын хамт савлана.
Хэвтэн эмчлүүлдэг тасагт зориулж:
- Цаасан хайрцганд 50 ширхэг флакон 5 эмийн хэрэглэх зааврын хамт савлана.
- Цаасан хайрцганд 1 ширхэг флаконыг зааврын хамт /1-с 50 хүртэлх флаконыг тэнцүү хэмжээтэй зааврын хамт/ савлана.
Хадгалах хугацаа:
2 жил. Сав, баглаа, боодол дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл:
25°С-ээс ихгүй температурт, хуурай, гэрэлгүй газар хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Бэлдмэлийн хугацаа дууссан бол хэрэглээгүй флаконыг болгоомжтой нээж агуулагдахууныг их хэмжээний усанд уусгаж урсгана.
Олгох нөхцөл:
Эмчийн жороор олгоно
Үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл:
ОАО эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэгч “Красфарма”
660042, ОХУ, Красноярск хот, Октябрийн 60 жилийн ойн гудамж, 2-р байр
Утас/факс (391)261-25-90/261-17-44





































































































































































































































































































