Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гинварен
Худалдааны нэр
Англи
ГИНКО БИЛОБА
Үйлдвэрлэгч
Hawon Pharmaceutical Corporation
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
17.5мг-5мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Жороор олгох бэлдмэл

Ginwharen inj

Гинварен тарилга

 

Гадаад байдал :

Бор өнгийн ампулд бор шаргал тарилгын уусмал агуулагдана.

Найрлага :   

1мл бүрт 3,5 мг Гинкго билобагийн навчны экстракт агуулагдана.

Хэрэглэх заалт :

1.Захын судасны өөрчлөлтийн эмчилгээнд /завсарлагаат хэлбэрээр өвдөх/ ;

2.Толгой эргэх, судасны үүсэл хөгжил эсвэл хувирлаас болж чих шуугих;

3.Тархины үйл ажиллагаа алдагдсанаас дагалдан үүссэн ухаан балартах, чих шуугих, толгой өвдөх, ой тогтоолт муудах, анхаарал сулрах, сэтгэл гутрах, толгой эргэх  үед тус тус хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Өдөрт 5-10мл-ээр булчин болон судсанд хийх ба 2 өдрийн зайтай 15мл-ээр тарина.

Архаг явцтай өвчнүүдийн үед өдөрт 25мл-ээр венийн судсанд тарих буюу дуслаар таслан тарьж болно.

Хүнд явцтай өвчнүүдийн үед өдөрт 25-50 мл-ээр венийн судсанд тарих буюу дуслаар таслан тарьж болно.

Болгоомжлол

1. Анхаарах зүйл:

Ампулыг задлахдаа шилний үртэс эм рүү орж сөрөг урвал үүсэхээс сэргийлж ялангуяа хүүхэд болон өндөр настанд хэрэглэхээр бол болгоомжтой хандана.

2.Хориглох заалт :

1.Урьд нь хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд;

2.Жирэмсэн  болон хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.

3.Гаж нөлөө :

1)Ховор тохиолдолд бага зэргийн ходоод гэдэсний замын хөнгөн хэлбэрийн хямрал, цусны эргэлтийн өөрчлөлттэй болон харшлын өвчтэй хүмүүст (даралт багасах, толгой өвдөх, хааяа халуурах, зүрх эмгэгээр цохилох) нойргүйдэх, арьсны талаас харшлын шинж тэмдэг илэрч болзошгүй.

2)Хувь хүний онцлогоос шалтгаалж хоол боловсруулах замын хямрал, өндөр халуурах,биеийн янз бүрийн хэсгүүдэд өвдөх, чичрэхболон шок үүсч болзошгүй.

3)Ядрах, биеийн янз бүрийн хэсгүүдэд эмзэгших, доод мөч хавагнах мөн зүрхний бахтай адил төстэй шинж илэрч болзошгүй.

4) Бусад : Энэ эм нь глюкозын солилцоонд нөлөөлдөггүй болох нь мэдээлэгдсэн.

Савалгааны хэлбэр :

5 мл*25 ампул

Хадгалалт :

Харанхуй, хуурай нөхцөлд 1-30 хэмд хадгална.

Хүчинтэй хугацаа :

3 жил

Үйлдвэрлэгч : Hawon Pharm, БНСУ

543-3, Kakoki-Ri, Jinwee-Myun, Pyungtaek-City,Kyunggi-Do, Korea