
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх Ноофен 100 мг нунтаг
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх Ноофен 500 мг нунтаг
Фенибут
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь тань хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай.Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.
Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглээгүй илэрч болох гаж нөлөө хамаарна.
4-р хэсгийг үз.
Уг эм хэрэглэх зааварт:
1.Ноофен гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
2.Ноофен бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
3.Ноофен бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
4.Илэрч болох гаж нөлөө
5.Ноофен бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6.Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
1. Ноофен гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэх вэ?
Ноофен нь айдас түгшүүрэл, тайван бус байдлыг арилгах, нойрсолтыг сайжруулах, нистагмын (нүдний алимны түргэн хэмнэлттэй хөдөлгөөн) далд үеийг уртасгах ба илрэл болон үргэлжлэх хугацааг нь богиносгох үйлдэлтэй бэлдмэл.Түүнчлэн бэлдмэл астенийн( биеийн хүчний болон сэтгэцийн хувьд хүчгүй болох,ерөнхий сульдал) шинж тэмдэг, илрэлийг багасгах бө ялангуяа толгойн өвдөлт, толгой хүндрэх мэдрэмж, нойрны өөрчлөлт, цочромттой байдал, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг багасгана.
Ноофен нь оюуны ажлын чадварыг ихэсгэх ба анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолт, урвалын хурд болон нарийвчлалыг сайжруулна.
Бэлдмэл сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал ба астенитай өвчтөний өөрийгөө мэдрэх чадварыг сайжруулах, сонирхол, идэвх санаачлага, үйл ажиллагааг сэдээх байдлыг ихэсгэх ба энэ үед тайвшруулах болон сэргээх үйлдэл илэрдэггүй.
Ноофеныг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Астенийн болон түгшүүрэлт-неврозын байдлын (тайван бус байдал, айдас, түгшүүрэл) эмчилгээ, өндөр настай өвчтөний-нойргүйдэл, шөнийн тайван бус байдал, хагалгааны өмнөх стрессээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Хүүхдийн ээрүү болон муриганаж татвалзах эмгэгийн эмчилгээ
- Меньерийн өвчин (дотор чихний гэмтэл) , янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн анализатор буюу тэнцвэрийн аппаратын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой толгой эргэх.
- Кинетозоос хөдөлгөөнт объект (жишээ нь завь, онгоц гэх мэт) дээр байх үед үүсдэг тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааны өөрчлөлт, сульдах , дотор муухайрах, бөөлжих зэрэг шинжээр илэрдэг өвөрмөц байдал сэргийлэх
- Архины хамаарлын үеийн бүрдэл эмчилгээнд туслах бодис болгож хэрэглэнэ.
2.Ноофен бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Фенибут болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодис хэт мэдрэг хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
- Жирэмсэн ба хөхүүл үе
- Фенилкетонуритай өвчтөн.
Онцгой анхааруулга!
- Хэрэв та хоол боловсруулах замын шархлаатай бол эмчдээ мэдэгдэнэ.Энэ тохиолдолд эмч эмийн тунг багасгаж болно.
- Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд эмч элэгний үйл ажиллагаа болон цусны үзүүлэлтийг хянана.
Эмийн харилцан үйлчлэл:
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа, эсвэл хэрэглэх гэж бол эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.
Бэлдмэлийг сэтгэц нөлөөт эмтэй хамт хэрэглэж болох бөгөөд ноофен болон түүнтэй хамт хэрэгэлж буй эмийн тунг багасгана.
Ноофен нь нойрсуулах, наркозын үйлдэлтэй эм, солиорлын эсрэг эм, перкинсоны эсрэг эмийн үйлдлийг уртасгаж хүчжүүлнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа бол, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай.
Бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэж буй эхний үед нойрмоглох, ТМС-ийн бусад өөрчлөлтийн шинж илэрдэг бөгөөд уг гаж нөлөө илэрч байгаа үед жолоо барих болон машин механизмтай ажиллахаас зайлсхийнэ.
Ноофены найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоотой чухал мэдээлэл:
Ноофен 100 ба Ноофен 500 бэлдмэлийн найрлагад сахар орлуулагч аспартам агуулагддаг.Иймээс түүнийг фенилкетонуритай өвчтөн хэрэглэж болохгүй.
3. Ноофен бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчтэйгээ зөвлөөрэй.
Жижиг уутанд байгаа нунтгийг хагас аяга халуун усанд уусгаж хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Астени болон түгшүүрэлт-неврозын байдлын үед: насанд хүрэгсдэд 500 мг тунгаар хоногт 1-3 удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 2.5 г хүртэл нэмэгдүүлж болно. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 4-6 долоо хоног хүртэл уртасгаж болно.
Меньерийн өвчин (дотор чихний гэмтэл) ба янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой толгой эргэх шинж, тэнцвэрийн анализаторын халдварын гаралтай өөрчлөлт ба Меньерийн өвчний хурцдалын үед 500 мг тунгаар хоногт 4 удаа 5-7 өдөр, тэнцвэрийн өөрчлөлт багасгах үед 500 мг-р хоногт 2-3 удаа 5-7, дараа нь 500 мг-р хоногт 1 удаа дахин 5 өдөр тус тус хэрэглэнэ.
Өвчний хөнгөн хэлбэрийн үед хоногт 500мг-р 5-7 өдөр хэрэглэнэ.Тэнцвэрийн анализаторын судасны болон гэмтлийн шалтгаантай үүссэн толгой эргэх шинжийг багасгах зорилгоор 500 мг тунгаар хоногт 1-2 удаа 12 өдөр хэрэглэнэ.
Кинетозоос сэргийлэх: Кинетозын эхний шинж тэмдэг (жишээ нь дотор муухайрах) илрэх үед буюу хөдөлгөөний улмаас дотор зайлагдахаас цагийн өмнө 500мг тунгаар хэрэглэнэ. Шинж тэмдэг (бөөлжих) илэрхий илэрч байгаа үед бэлдмэлийг хэрэглэх нь үр дүн багатай.
Архины хамааралт байдлын бүрдэл эмчилгээнд туслах эм болгож: эхний өдрүүдэд 500 мг-р хоногт 2-3 удаа ба шөнө 500 мг-ыг хэрэглэнэ. Дараа нь тунг аажим багасгана.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд ноофеныг өндөр тунгаар хэрэглэвэл элэг хордуулах эрсдэлтэй. Иймээс уг бүлгийн өвчтөнд эмчилгээний бага тунгаар хэрэглэнэ.Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэх үед сөрөг нөлөө үзүүлсэн талаар тэмдэглэгдсэн мэдээлэл байдаггүй.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:
3-4 насны хүүхдэд 100 мг-р хоногт 2 удаа, 5-6 настай хүүхдэд 100 мг-р хоногт 2-3 удаа, 7-10 настай хүүхдэд 100 мг-р хоногт 3-4 удаа, 11-14 настай хүүхдэд 200 мг-р хоногт 2-3 удаа, 14-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар тус тус хэрэглэнэ.
Бэлдмэлийн нэг удаагийн дээд тун нь 6-аас доош насны хүүхдэд 100 мг, 7-10 насны хүүхдэд 200 мг, 11-14 насны хүүхдэд 300 мг байна.
Хэрэв таньд ноофен бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Үгүйдлийн хам шинж, шунал, дасал үүсэлт ажиглагдаагүй.
Тун хэтэрсний улмаас илрэх гаж нөлөө:
Шинж тэмдэг: нойрмоглох, дортор муухайрах, бөөлжих, толгой эргэх. Хэрэв та бэлдмэлийг эмчийн зөвлөсөн тунгаас хэтрүүлж хэрэглэсэн бол яаралтай эмч болон эмнэлэгийн яаралтай тусламж дуудна.
Хэрэв та ноофен бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Бэлдмэлийг эмчийн зөвлөсний дагуу үргэлжлүүлэн хэрэглэнэ.Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэгэлэж болохгүй.
Ноофен бэлдмэлийн эмчилгээг зогсоох:
Хэрэв таньд бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн асуулт үүсвэл эмчтэйгээ зөвлөөрэй.
4. Илэрч болох гаж нөлөө
Бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
Ховор илрэх (1000 өвчтнөөс 1-д үүсэж болно):
- Харшлын урвал (арьсны тууралт, загатнаа)
Тодорхойгүй (байгаа мэдээллээс тодорхойлох боломжгүй)
- Эхний тунг хэрэглэсний дараа нойрмоглох, дото муухайрах, шинж илэрч болно.
- Толгой өвдөх, толгой эргэх
- Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл элгэнд хортой нөлөө үзүүлж болно.
Хэрэв таньд гаж нөлөө хүнд явцтай илрэх буюу эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдээрэй.
5.Ноофен бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
25 –с доош хэмийн хуурай газар үйлдвэрийн савлагаанд нь хадгална.
Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Савлалт болон блистер дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.
Ямар нэгэн бэлдмэлийг гэрийн бохирын ус болон ахуйн хогонд хаяж устгаж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгү болсон бэлдмэлиг хэрхэн устгах талаар эмч зүйчээсээ асуугаарай. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.
6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Найрлага:
Үйлчлэгч бодис: фенибут
Туслах бодис: маннитол, аспартам, “Orange Durarome” амт оруулагч.
Ноофен 100 жижиг уут нунтаг бүрд 100 мг фенибут агуулагдана.
Ноофен 500 жижиг уут нунтаг бүрд 500 мг фенибут агуулагдана.
Ноофены дүрслэл болон савлалт:
Ноофен 100 мг ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг.
Цагаанаас цайвар шаргал өнгөтэй нунтаг. Шаравтар өнгөтэй байж болно.
Ламинатан жижиг уутанд 1 г нунтаг савлана.
15 жижиг уутыг эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.
Ноофен 500 ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг.
Цагаанаас цайвар шаргал өнгөтэй нунтаг. Шаравтар өнгөтэй байж болно.
Ламинатан жижиг уутанд 2.5г нунтаг савлана.
5 жижиг уутыг эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.