
Хэрэглэх заавар
Левоксин (Levoxin)
Левофлоксацины шахмал, ууж хэрэглэх уусмал мөн дуслын шингэн
Найрлага ба савлалт:
- Левоксин 250: Хальсан бүрхүүлтэй шахмал бүрт 250мг левофлоксацинтай тэнцэхүйц левофлоксацины гемигидрат USP агуулагдана.
- Левоксин 500: Хальсан бүрхүүлтэй шахмал бүрт 500мг левофлоксацинтай тэнцэхүйц левофлоксацины гемигидрат USP агуулагдана.
- Левоксин 750: Хальсан бүрхүүлтэй шахмал бүрт 750мг левофлоксацинтай тэнцэхүйц левофлоксацины гемигидрат USP агуулагдана.
- Левоксин 100мл: Уусмалын 5мл бүрт 125мг левофлоксацинтай тэнцэхүйц левофлоксацины гемигидрат USP агуулагдана.
- Левоксин венийн судсанд тарих дуслын шингэн: Уусмалын 100мл бүрт 500мг левофлоксацинтай тэнцэхүйц левофлоксацины гемигидрат USP агуулагдана.
Шинж чанар:
Левофлоксацин нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй фторхинолоны уламжлалын З-р үеийн нийлэг ууж хэрэглэдэг бэлдмэл юм. Химийн хувьд Левофлоксацин нь хирал фторжуулсан карбоксихинолон юм
Хэрэглэх заалт:
Левофлоксациныг түүнд мэдрэг дор дурдсан омгийн бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөн, дунд ба хүнд хэлбэрийн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
Хоншоор ясны дайвар хөндийн цочмог үрэвсэл:
Streptococcus pneumoniae Haemophilus influenzae эсвэл Moraxella catarrhalis
омгоор үүсгэгдсэн.
Гуурсан хоолойн архаг
бронхитийн бактериар үүсгэгдсэн цочмог хүндрэлүүд. Staphylococcus aureus,
Streptococcus pneumoniae, HaemophiIus influenzae, эсвэл Moraxella catarrhalis
омгоор үүсгэгдсэн.
Нийгмийн хамааралт уушигны үрэвсэл:
Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae,
klebsiella pneumoniae, Moraxella catarrhalis, Chlamydia pneumoniae, Legionella
pneumophila эсвэл Mycoplasma pneumoniae омгоор үүсгэгдсэн.
Шээсний замын хүндрэлтэй ба хүндрэлгүй
халдвар: Escherichia сой, klebsiella pneumoniae эсвэл Staphylococcus
saprophyticus омгоор үүсгэгдсэн. Escherichia coli шалгаант цочмог пиелонефрит.
Буглаа, целлюлит, хатиг, түүхий,
пиодерми, шархны халдвар зэрэг арьс ба зөөлөн эдийн хүндрэлтэй ба хүндрэлгүй
халдваруудын үед. Staphylococcus aureus, Streptococcus pyogenes, Proteus
mirabilis эсвэл Enterococcus faecalis омгоор үүсгэгдсэн.
Enterobacter sp,
Escherchia сой, Campylobacter sp., Vibrio cholerae, Shigella sp. Salmonella sp.
Зэргийн шалтгаант гэдэсний халдварууд.
Тун ба хэрэглэх арга:
Левоксин шахмалыг ердийн тунгаар 24 цаг тутам 250мг 500мг ба 750мг тунгаар ууж хэрэглэнэ. Левоксин шахмалыг хоол хүнстэй хамааралгүй хэрэглэж болно. Левофлоксацины ууж хэрэглэх уусмалыг хоол идэхээс 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй. Левоксиний тарилгыг зөвхөн венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Булчинд, нугасны шингэнд, хэвлийн гялтангийн хөндийд эсвэл арьсан дор тарьж хэрэглэхийг хориглоно. Левоксин тарилгыг ердийн тунгаар 250мг эсвэл 500мг-аар 24 цаг тутам ойролцоогоор 60минут венийн судсанд дуслаар аажмаар эсвэл 750мг тунгаар венийн судсанд дуслаар 24 цаг тутам ойролцоогоор 90 минутын турш аажим дусааж хэрэглэнэ. Левоксины тарилга нь нэг удаа хэрэглэх зориулалттай учраас ашиглагдаагуй үлдсэн хэсгийг шууд хаях хэрэгтэй. Левоксины тарилгад нэмэлт бэлдмэл эсвэл бусад эм нэмж хэрэглэх эсвэл нэг дуслын системээр хэрэглэхийг хориглоно
Насанд хүрэгсдэд:
Хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл:
өдөрт нэг удаа 500мг тунгаар 10-14 хоногийн турш эсвэл өдөрт нэг удаа 750мг
тунгаар 5 хоногийн турш ууж хэрэглэнэ.
Гуурсан хоолойн архаг үрэвслийн хүндрэлийн үед: Өдөрт нэг удаа 500мг
тунгаар 7 хоногийн турш эсвэл өдөрт нэг удаа 750мг тунгаар З
хоногийн турш (хүндрээгүй үед), өдөрт нэг удаа 750мг тунгаар 5 хоногийн турш
ууж хэрэглэнэ (хүндэрсэн үед).
Нийгмийн хамааралт уушигны үрэвсэл: Өдөрт 500мг тунгаар 7-14 хоногийн турш
эсвэл өдөрт 750мг тунгаар 5
хоногийн турш ууж хэрэглэнэ.
Шээсний замын хүндрээгүй халдварууд: Өдөрт 250мг тунгаар З хоногийн турш ууж хэрэглэнэ.
Шээсний замын хүндэрсэн халдварууд ба
цочмог пиелонефрит: Өдөрт 250мг тунгаар
7-10 хоногийн турш ууж хэрэглэнэ.
Арьс ба зөөлөн эдийн хүндрэлгүй
халдварууд: Өдөрт
500мг тунгаар 7-10 хоногийн турш ууж хэрэглэнэ.
Арьс ба зөөлөн эдийн хүндрэлтэй
халдварууд: Өдөрт
750мг тунгаар 7-14 хоногийн турш ууж хэрэглэнэ.
Гэдэсний халууралт: Өдөрт 500мг тунгаар 7-14 хоногийн турш
ууж хэрэглэнэ.
Суулгалт, холер, шигеллоз ба нарийн гэдэсний үрэвсэл:
о Хөнгөн ба дунд зэргийн тохиолдолд: 500мг (нэг удаагийн тун)
о Дунд зэрэг ба хунд тохиолдолд: З хоногийн турш эдэрт 500мг тунгаар
ууж хэрэглэнэ.
Хүүхдэд:
6 сартай нярайгаас 5 хүртэлх настай хүүхдэд: 12 цаг тутам биеийн жингийн нэг кг тутам 10мг тунгаар тооцно.
5-аас дээш настай хүүхдэд: 24 цаг тутам биеийн жингийн нэг кг тутам 10мг тунгаар тооцож хэрэглэнэ.
Эмчийн зааврын дагуу шаталсан эмчилгээ (эхлээд венийн судсанд тариад дараа нь уух аргад шилжүүлэх) хийлгэж болзошгүй.
Хориглох заалт:
Левофлоксацин бэлдмэлийг левофлоксацин, хинолоны бүлгийн бактерийн эсрэг бэлдмэл эсвэл энэхүү эмийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Болгоомжлол:
Левофлоксацин хэрэглэх явцад дараах арга хэмжээг авах шаардлагатай.
• Левофлоксацины тарилгыг тунгаас нь хамаарч зөвхөн венийн судсанд дуслаар 60 ба 90 минутын турш аажим дусаан тарьж хэрэглэнэ.
• Шээсний хувь ихсэхээс зайлсхийж хангалттай хэмжээний ус ууж байх хэрэгтэй.
• Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай бол левофлоксацины тунг зохицуулах шаардлагатай.
Гаж нөлөө:
Левофлоксацин нь ерөнхийдөө зохимж сайтай байдаг. Гэвч цөөн тохиолдолд гаж нөлөө илэрч болзошгүй. Нүдний торлог хуурах эрсдэлтэй. Илэрч болзошгүй бусад гаж нөлөөнүүд: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх ба ховор тохиолдолд гэрэлд мэдрэгших (0.1%) шинжүүд илрэх боломжтой. Маш ховор тохиолдолд салгалах, сэтгэл гутрал, сэтгэл түгших , ухаан санаа будангуйрах гэх мэт гаж нөлөөнүүд илэрч болзошгүй .
Жирэмсэн ба хөхүү үеийн хэрэглээ:
Левофлоксацины ураг болон хөхүүл нярайд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй учраас бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.
Эмийн харилцан нөлөөлөл:
Хинолоныг магни зэрэг олон валенттай катион агуулсан ямар ч уусмалтай нэг дуслын системээр хамт хэрэглэхийг хориглоно. Антацидууд, төмөр болон адсорбентууд нь левофлоксацины шимэгдэлтийг багасгадаг. Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд нь төв мэдрэлийн тогтолцоо идэвхжих эрсдлийг нэмэгдүүлнэ. Варфарин нь цус алдах эрсдлийг ихэсгэж болзошгүй.
Тун хэтрэлт:
Левофлоксацин нь цочмог хордлого үүсгэх боломж багатай байдаг. Гэвч, цочмог хордлого илэрсэн тохиолдолд ходоод угаах шаардлагатай, өвчтөнг ажиглалтанд байлгаж хянах хэрэгтэй бөгөөд зохистой хэмжээний шингэн хэрэглэх шаардлагатай.
Левоксиныг дуслаар тарьж хэрэглэх зааварчилгаа:
1. Доторх уутыг нь сайтар шахах замаар шингэн гоожиж байгаа эсэхийг шалгана. Хэрэв шингэн гоожих эсвэл лацны бүрэн бүтэн байдал алдагдсан бол уусмалыг хаях хэрэгтэй.
2. Хэрэв булингартай эсвэл тунадасжсан байвал уусмалыг хэрэглэж болохгүй.
3. Дуслын хэрэгслүүдийг залгахдаа уян хатан зүйлийг хэрэглэхгүй.
4. Системийн урсгалыг хянадаг чангалуурыг хаана.
5. Савлагааны доод хэсэгт байрлах орох хэсгийн хаалтыг авна.
6. Системийн хурц үзүүрийг орох үүр рүү хатгаж эргүүлэх хөдөлгөөнөөр цааш нь сайтар суулгана
7. Савлагааг өлгүүрт тогтооно.
8. Левофлоксацины тарилгыг дуслаар тарьж хэрэглэх үед дуслын камерт агуулагдах шингэнийг зохистой түвшинд байлгахын тулд камерийг шахаж суллана.
9. Дуслын урсгалыг хянадаг чангалуурыг нээж системээс агаарыг гадагшлуулсны дараа хаана.
10. Дуслын урсгалыг хянадаг чангалуураар дуслын урсгалын хурдыг тохируулна.
Хадгалах нөхцөл:
30 0C-aac дээш хэмд хадгалахыг хориглоно. Гэрлийн шууд тусгалгүй, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Худалдаанд гаргах багц:
- Левоксин 250: Хайрцаг тус бүрт 10 шахмал бүхий З блистр савлагдана
- Левоксин 500: Хайрцаг тус бүрт 10 шахмал бүхий З блистр савлагдана
- Левоксин 750: Хайрцаг тус бүрт 10 шахмал бүхий 1 блистр савлагдана. - - Левоксин 100мл: Хайрцаг тус бүрт 100мл тарилгын уусмал бүхий 1 уут савлагдана
Үйлдвэрлэгч: lncepta Pharmaceuticals Ltd
Dhaka, Bangladesh
www.inceptapharma.com





































































































































































































































































































