
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийг эмнэлгийн зорилгоор хэрэглэх заавар Хүүхдийн Анаферон
Худалдааны нэршил: Хүүхдийн Анаферон
Эмийн хэлбэр: Дуслаар ууж хэрэглэх бэлдмэл.
Ууж хэрэглэх 1мл дуслын найрлага: o Идэвхтэй бодис: Адил төст мөн чанарыг нь алдагдуулалгүйгээр сайтар цэвэршүүлсэн хүний гамма интерфероний антител – 0.006 г*. o Найрлагад нь усанд шингэрүүлсэн гурван зүйлийн идэвхтэй бодис агуулагддаг бөгөөд тэдгээр нь 10012, 10030, 10050 дахин шингэрүүлэлтийн зэрэгтэй. o Туслах бодис: мальтитол – 0.06 г, глицерол – 0.03 г, калийн сорбат – 0.00165 г, усгүй нимбэгний хүчил – 0.0002 г, цэвэршүүлсэн ус – 1 мл хүртэл.
Ерөнхий шинж: Өнгөгүй буюу бараг өнгөгүй тунгалаг шингэн.
Эмийн эмчилгээний бүлэг: o Иммуномодуляторууд. o Вирусийн эсрэг бэлдмэл.
ATС кодууд: L03, J05AX. Эм судлалын онцлог Фармакодинамик:
o Эм судлалын үйлдэл:
Дархлаа тэтгэх,
Вирусийн эсрэг.
o Эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны явцад уг бэлдмэл томуугийн вирус, парагриппийн вирус, энгийн херпес вирусийн 1 ба 2 тип (лабиаль герпес, бэлгийн замын херпес), бусад херпес-вирусууд (салхин цэцгийн, халдварт мононуклеоз), энтеровирус, хачигны энцефалитийн вирус, ротавирус, коронавирус, калицивирус, аденовирус, респираторно-синцитиаль (PC вирус) зэрэг вирусуудын халдварын үед үр дүн сайтай болох нь нотлогдсон.
o Бэлдмэл гэмтсэн эдэд вирусийн концентрацийг багасгаж, дотоодын интерферонууд ба түүнтэй зэрэгцэн цитокинуудын системд нөлөөлж, дотоодын "эрт үеийн" интерферонууд (ИФН а/β) ба гамма-интерфероны (ИФН γ) үүсэлтийг өдөөдөг.
o Шингэний ба эсийн дархлааны хариу урвалыг дэмжинэ. Антител (шүүрэлтэт IgA-г оролцуулаад) үүсэлтийг нэмэгдүүлэн, Т-эффектор, Т-хелпер (Тх) зэрэг эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдгээрийн харьцааг хэвийн болгодог.
o Дархлааны хариу урвалд оролцогч Тх болон бусад эсүүдийн үйл ажиллагааны нөөцийг нэмэгдүүлнэ. Тэрээр холимог Txl ба Тх2-дархлааны хариу урвалын инкуктор болно: Txl (ИФН γ, ИЛ-2) ба Тх2 (ИЛ-4, 10) цитокинуудын үүсэлтийг нэмэгдүүлж, Тх1/Тх2-н тэнцвэржилтийг (хүчжүүлдэг) сэргээдэг. Фагоцитийн болон байгалийн гаралтай устгагч-эсийн (ЕК эс) үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мутацийн эсрэг үйлдэлтэй.
Хэрэглэх заалт: 1 сараас 3 настай хүүхдүүдийг хамруулсан амьсгалын дээд замын цочмог респиратор халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Хориглох заалт:
o Бэлдмэлийн найрлагад агуулагдах аль нэгэн найрлагад хэт мэдрэгшсэн хувь хүн,
o 1 сар хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Хүүхдийн анафероныг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй эсэх нь судлагдаагүй.
Хэрэглэх арга ба тун:
o 10 дуслаар ууж хэрэглэхээр савлагдана (дуслыг тунгийн халбагаар тохируулна). Эхний хоногийн эмчилгээ: эхний 2 цагт 10 дуслаар 30 минут татамд, цаашид үлдсэн хугацаанд 3 удаа тэнцүү зайтайгаар хэрэглэнэ.
o 2-5-р хоногт: 10 дуслаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
o Бэлдмэлийг хоолноос зайтай хэрэглэнэ.
o Бэлдмэлийн эхний 5 удаагийн хэрэглээг эхний хоногт хэрэглэнэ. Гэхдээ бэлдмэлийг хооллолтын хооронд буюу эсвэл хүүхдийг хооллох буюу шингэн уулгахаас 15 минутын өмнө буюу эсвэл 15 минутын хойно хэрэглэнэ.
Гаж нөлөө:
o Тохирох заалтаар заасан тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илэрч байгаагүй.
o Бэлдмэлийн аль нэгэн найрлагад хэт мэдрэгшилтийн урвал хувь хүнд илэрч болзошгүй.
Тун хэтрэлт: Эдүүгээг хүртэл тун хэтэрсэн тохиолдол илрээгүй.
Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл: Эдүүгээг хүртэл бусад эмийн бэлдмэлүүдтэй үл нийцэл үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй.
Савлалтын хэлбэр:
o Анхны нээлтийг илэрхийлэх битүүмжилсэн бэхэлгээтэй дусаагууртай таглаатай, 25мл бэлдмэл өнгөтэй шилэн флаконд савлагдана.
o Флакон бүр нь хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагтай эмнэлгийн зориулалтын багцаар савлагдана.
Хадгалах нөхцөл:
o 25°С-с дээшгүй хэмд хадгална.
o Флаконыг нээснээс хойш 25°С-с дээшгүй хэмд 35 хоногийн турш хадгалж болно.
o Хөлдөөж болохгүй!
o Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа: o 3 жил.
o Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жоргүй олгох боломжтой.
Эмийн бэлдмэлийг үйлдвэрлэгчийн нэр, хаяг, санал хүлээн авах байгууллага:
o ООО «НПФ «МАТЕРИА МЕДИКА ХОЛДИНГ»;
o Россия, 127473, г. Москва, 3-й Самотечный пер., д. 9.
o Тел./факс: +7(495)684-43-33.
Эмийн бэлдмэл үйлдвэрлэгчийн хаяг ба байрлал:
Россия, 454139, г. Челябинск, ул. Бугурусланская, д. 54.
Бүртгэлийн хэлтэсийн захирал:
ООО «НПФ «МАТЕРИА МЕДИКА ХОЛДИНГ» Е. Ганкина